Дэлхийд хамгийн өндрөөр үнэлэгддэг одууд

Америкийн Forbes сэтгүүл ээлжит уралдаанаа зарлаж дэлхийн хамгийн өндрөөр үнэлэгддэг алдартнуудын нэрсийг гаргалаа. Уралдаан мөн л 20 байр эзлүүлэх боловч энэ удаад 20-р байрыг 2 хүн эзэлсэн учраас 21 байртай болсон аж. ТВ шоуны хатан хаан Опра Уинфри тэргүүн байран дээрээ арай хийж тогтож үлдсэн байна. Харин Стивен Стилберг огцом амжилт гаргасан бөгөөд энэхүү амжилт нь үүгээр дуусахгүй бололтой. Ингээд дэлхийн одуудын маань хэн нь байраа хадгалж, хэн нь доошилж, хэн нь дээшилсэн талаар сонирхоцгооё. Энд тэдний нэг жилд олсон орлогын хэмжээг харуулсан байгаа.

Дэлхийд хамгийн өндрөөр үнэлэгддэг одууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



1. Опра Уинфри, 165 сая доллар
Хөтлөгч Опра Уинфригийн орлого өнгөрсөн жил 125 саяаар буурсан байна. Учир нь түүний 25 жил хөтөлж байсан нэвтрүүлэг хаагдаж мөн тэрээр өөрийн хувийн кабелийн телевиз OWN (The Oprah Winfrey Network) байгуулах гэж нэлээд хөрөнгө зарцуулсан аж. Гэсэн хэдий ч тэрээр энэхүү жагсаалтыг тэргүүлж байна.




2. Майкл Бэй, 160 сая доллар
Кино продюссор Майкл Бэй дэлхийд хамгийн өндрөөр үнэлэгддэг одуудын жагсаалтын гуравт багтаж чадсан байна. Түүний орлого “Transformers: Dark of the Moon” киноны ачаар нэлээд нэмэгджээ.




3. Стивен Спилберг, 130 сая доллар
Стивен Стилбергын компани Dream Works телевизэд шилжиж дөрвөн томоохон шоу нэвтрүүлэг хийжээ. Үүнээс гадна энэхүү компани прокатанд “War Horse” болон “The Adventures of Tintin: Secret of the Unicorn” киног гаргаснаар нэлээд орлого олсон бөгөөд энэхүү кино нь Оскард нэр дэвших магадлалтай байгаа аж




4. Жерри Брукхаймер, 115 сая доллар
“Pirates of the Caribbean: On Stranger Tide” киног прокатанд гаргаснаас хойш түүний орлого 1 сая долларыг цуглуулж чаджээ. Түүний энхүү кино нь өмнөх “Prince of Persia” болон “The Sorcerer's Apprentice” киноноос илүү амжилттай болсон гэнэ.




5. Dr.Dre, 110 сая доллар
Амжилттай рэперийн сүүлийн үеийн орлогын эх үссвэр нь дуу биш харин чихэвч болоод байгаа гэнэ. Учир нь тэрээр 2006 онд хөгжмийн продюссор Жимми Йовайнтай хамтран чихэвчний үйлдвэрээ нээжээ. HTC утасны компани нь энэхүү чихэвчний BeatsbyDr компанийн 51%-ийн акцид 300 сая доллар төлсөн байна.




6. Тайлер Перри, 105 сая доллар
Тайлер Перри хамгийн өндрөөр үнэлэгддэг, мөн хэрэгцээтэй найруулагч, продюссор хэвээр байна. Түүний хамгийн их мөнгө авчирсан кино нь “Madea Goes to Jail” бөгөөд түүнд 90 сая долларыг авчирсан байна.




7. Ховард Стерн, 95 сая доллар
Америкийн зурагтын болон радио хөтлөгч Стернд 2011 онд “America's Got Talent” тэмцээний шүүгчээр суух боломж гаржээ. Зөвхөн энэхүү ажлын дүнд тэрээр жилд 15 сая долларын цалин авдаг гэнэ.




8. Жеймс Паттерсон, 94 сая доллар
Зохиолч Жеймсийн орлого жилээс жилд нэмэгдэж байгаа гол учир нь жил бүр түүний шинэ ном ихээр гарж байгаад оршино. 2011 онд түүний 14 ном уншигчдын гарт хүржээ.




9. Жорж Лукас, 90 сая доллар
Лукасын компани болох Industrial Light кинонд тусгай эффектүүдийг хийдэг юм. Түүний орлогын эх үүсвэр нь кинонд тусгай эффект хийж мөнгө олдог байна. 2012 оны хавар Оросд гарсан Battleship кинонд Лукасын компаниар тусгай эффектүүдүү хийлгүүлсэн байна.




10. Саймон Коуэлл, 90 сая доллар
Дэлхийд хамгийн өндрөөр үнэлэгддэг продюссер Саймон Коуэлл “The American Idol” болон “The X Factor” шоуны шүүгчээр оролцсоноор үзэгчдэд илүү танигдах болжээ. Үүнээс гадна тэрээр хувийн Syco дуу бичлэгийн студитэй юм байна.




11. Гленн Бек, 80 сая доллар
Телевизийн болон радио хөтлөгч Гленн Бек нь хувийн Mercury Radio Arts компанитай гэнэ. Мөн тэрээр өөрийн хувийн интернет сувгийг хөгжүүлйхээр ажиллаж байгаа аж.




12. Элто Жонн, 80 сая доллар
65 настай тэрээр сүүлийн жил 100-аад тоглолт хийжээ. Мөн тэрээр “Gnomeo and Juliet” хүүхэлдэйн киноны продюссороор ажилласан бөгөөд энэхүү киноноос 200 сая долларын орлоготой болсон байна.




13. Том Круз, 75 сая доллар
Түүний тоглосон “Mission: Impossible - Ghost Protocol” кино нь 700 сая долларын орлоготой байжээ.




14. Дик Вольф, 70 сая доллар
Дик Вольфын найруулсан Америкийн цагдаагийн хүчний талаарх “Law & Order” кино нь 20 жилийн турш дэлгэцнээ гарж байгаа бөгөөд түүний орлогын эх үүсвэр юм. Энэ кино хэзээ ч хуучрахгүй бөгөөд киноны шинэ анги болох “Law &Order: Special Victims Unit” дэлгэцнээ байсаар байх болно.




15. Раш Лимбо, 69 сая доллар

Тэрээр 40 жилийн турш радио нэвтрүүлэгчээр ажиллаж байна. Хамгийн сүүлд тэрээр өөрийн радио нэвтрүүлэгт оролцсон төрөл дээр хяналт тавих талаар ярьж байсан оюутныг харааж нэг хэсэг шуугиан дэгдээжээ. Үүнээс болоод хэд хэдэн рекламны компаниуд гэрээгээ цуцалсан боловч түүний жилийн орлогод тийм ч нөлөөлөөгүй бололтой.




16. Мэнни Пакьяо, 67 сая доллар
Филлиппиний алдарт боксчин 7 жилийн хугацаанд анх удаа Америкийн тамирчин Тимоти Брэдлид хожигджээ. Сүүлийн дөрвөн жилд хийсэн түүний 5 тоглолт бүрийг 1 сая хүн ирж үзсэн нь түүний орлогыг нэмэгдүүлж байна.




17. Фил Макгроу, 63 сая доллар
“Доктор Фил” нэвтрүүлгийн хөтлөгч энэ удаад эхний гурван байранд шалгарч чадаагүй ч гэсэн түүний орлого сайн байгаа нь харагдаж байна.




18. Дональд Трамп, 63 сая доллар
Америкийн реалити шоу болох “The Apprentice” түүнд нэмэлт орлого олоход чамгүй туслаж байгаа гэнэ. Үүнээс гадна тэрээр үл хөдлөх хөрөнгөөр мөн орлого олдог гэнэ.




19. Райан Сикрест, 59 сая доллар
37 настай Сикрест “American Idol” шоу нэвтрүүлгийг хөтлөхөөр дахин хоёр жилийн гэрээ хийсэн байна. Үүнээс гадна тэрээр NBC суваг дээр хэд хэдэн нэвтрүүлгийг хөтлөж байгаа бөгөөд Bing болон Coca-Cola-ны сурталчилгаанд тоглож байгаа гэнэ.




20. Бритни Спирс, 58 сая доллар
Түүнийг хамгийн өндрөөр үнэлэгддэг оддуудын жагсаалтанд багтахгүй байна хэмээн хүмүүс нэлээд гайхацгааж байсан. Тэгвэл жилд 75 шоу хийснээрээ энэхүү жагсаалтны шилдэг 20 багтаж чадсан байна. Үүнээс гадна тэрээр реклам болон Elizabeth Arden үнэртэй усны сүлжээгээр нэлээд орлого олдог гэнэ.




21. Тайгер Вудс, 58 сая доллар
Ингээд энэхүү жагсаалтын хамгийн сүүлд Америкийн гольфчин Тайгер Вудс багтжээ. Түүнийг эхнэрээ араар нь тавьсан хэмээн олон нийтэд цацагдсан дуулианы улмаас томоохон компаниуд түүнтэй байгуулсан гэрээгээ цуцалжээ. Үүнээс болоод түүний орлого буурсан байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()