АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Хачирхалтай нөхцөлөөр гэрээ байгуулж хоорондоо гэрлэсэн алдартан хосууд

Шоу бизнесийн ертөнцийн алдартнууд өөр хоорондоо дурлалцаж, хайрын романс үүсгэхийнхээ зэрэгцээ салж нийлэх нь ч элбэг учраас гэрлэлтийн гэрээгээ нарийн тодорхой хийх нь аль аль талдаа чухал байдаг. Гэхдээ тэдний зарим нь хамтрагчаасаа ер бусын гэмээр онцгой зүйл хүсдэг бөгөөд үүнийгээ ч гэрээн дээрээ тусгаж өгдөг аж. Өнөөдөр та бүхэнд алдартнуудын гэрлэлтийн гэрээндээ оруулсан хачирхалтай заалтуудын талаар хүргэж байна. 

Хачирхалтай нөхцөлөөр гэрээ байгуулж хоорондоо гэрлэсэн алдартан хосууд Хадгалах

"Өглөө бүр виски..." - Их удирдагч Уинстон Черчиллийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг байсан бэ?

Черчиллийн хувьд өдөр тутмын хэвшсэн дэглэм нь түүний амьдралын хамгийн нандин зүйлийнх нь нэг байсан бөгөөд зөвхөн төлөвлөгөөний дагуу явж гэмээ нь Их Британийн Ерөнхий сайдын ажлаа үр дүнтэй хийх боломжтой байв. Усанд орох, удаанаар хооллох зэрэг нь хий хоосон зуршил биш, харин Черчиллийг чадварынхаа дээд хэмжээнд ажиллах боломжийг олгодог "зан үйл" байсан гэхэд болно. Эрүүл өглөөний цай, дасгал хөдөлгөөн зэргээс гадна бүх цаг үеийн шилдэг улс төрчдийн нэг Черчилл хэрхэн бүтээмжээ нэмэгдүүлдэг байсан талаар эндээс уншаарай. 

"Өглөө бүр виски..." - Их удирдагч Уинстон Черчиллийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг байсан бэ? Хадгалах

2000-аад онд байлдан дагуулж байсан уран бүтээлчид өдгөө хэрхэн өөрчлөгдөв?

Та бүгдийн зарим нэгэнд саяхан мэт санагдаж байж болох ч 2000-аад оны үе дуусаад хэдийнээ арван хэдэн жил ард хоцорчээ. Яг энэ үед бага, залуу насаа өнгөрөөсөн хүмүүс энэ үетэй холбоотой дурсаж явдаг олон сайхан зүйл байдгийн нэг нь яах аргагүй дуу хөгжим юм. Тэгвэл 2000-аад онд бут авч байсан уран бүтээлчид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бол?

2000-аад онд байлдан дагуулж байсан уран бүтээлчид өдгөө хэрхэн өөрчлөгдөв? Хадгалах

"Скандинав гоо үзэсгэлэн" - Шаргал үст Норвеги модель Хильде Осланд

Скандинавын орнуудын бүсгүйчүүдийг үзэсгэлэнтэй гэдгээр нь хүмүүс мэддэг. Үүний жишээ болсон эмэгтэй бол Норвеги загвар өмсөгч Хильде Осланд (Hilde Osland) юм. Тэрээр 8 жилийн өмнө Норвегийн "Оддын эрэлд" тэмцээнд оролцсон байна. Хэдийгээр ялж чадаагүй ч Осланд бусдаасаа илүү нэрд гарсан юм. Өдгөө тэрээр инстаграм дээр 3.6 сая дагагчтай болжээ. 

"Скандинав гоо үзэсгэлэн" - Шаргал үст Норвеги модель Хильде Осланд Хадгалах

Салаад эргэж нийлсэн одод

Салсан хосуудын 23 орчим хувь нь хэзээ нэгэн цагт эргээд харилцаагаа сэргээж, тусдаа байсан цаг хугацаандаа хэн хэнийхээ үнэ цэнийг ойлгож, өмнөх алдаануудаа дахин давтахгүйгээр аз жаргалтай байж чаддаг гэсэн статистик тооцоо бий. Үнэндээ та бидний эргэн тойрон дахь дийлэнх хосууд нэгэнт зам салсан л бол дахин учрахыг хүсэх нь байтугай, нөгөөгийнхөө бараа сургийг нь дуулахгүй амьдрахыг хүсдэг нь олон билээ. Гэвч эхний удаад тулгарсан асуудлуудаасаа суралцаж, хайр сэтгэлийн холбоогоо шинэ түвшинд аваачиж чадсан хосууд үнэхээр аз жаргалтай амьдарч чаддагийг батлах алдартай хосуудтай танилцацгаая!

Салаад эргэж нийлсэн одод Хадгалах

Ховор өвчний улмаас амьдралынхаа хором бүрийг мартдаггүй бүсгүй

Та хорвоо дээр мэндэлснийхээ дараах хамгийн анхны төрсөн өдрөө санадаг уу? Бидний эргэн тойрон дахь хүмүүс дунд ой тогтоолт сайтай, аливаа мэдээллийг амархан цээжилдэг гэхчлэн хүн бүхэнд заяагаад байдаггүй өвөрмөц чадвартай  хүмүүс цөөнгүй бий. Гэвч хүссэн, хүсээгүй хүлээн авсан ямар ч мэдээллийг мартдаггүй, бүр мартаж ч чаддаггүй хүн гэж үнэхээр байдаг аж. Дэлхий дээрх долоон тэрбум гаруй хүний дунд туулж өнгөрүүлсэн амьдралынхаа хором мөч бүрийг санадаг ердөө 61 хүн байдаг гэнэ. 

Ховор өвчний улмаас амьдралынхаа хором бүрийг мартдаггүй бүсгүй Хадгалах

"Хэмжээ чухал биш" - 203 см өндөр Бразил модель 162 см залуутай гэрлэж, хүүхэдтэй болжээ

Биеийн өндөр нам, тарган туранхайн асуудал хүмүүсийн дунд халуун ярианы сэдэв болсоор ирсэн гэхэд хилсдэхгүй. Өндөр охин өөрөөсөө намхан нуруутай залуутай уулзахыг хүсдэггүй, эсвэл залуу нь өөрөөсөө илүү том биетэй охинтой уулзахыг хүсдэггүй гэхчлэн элдэв янзаар шүүмжилж, шоглож ярьсаар нийгэмд бараг хэвшмэл ойлголт болон тогтож, өндөр намын ялгаатай хосууд хамт байж болохгүй мэт үзэл тарсан байна. Гэхдээ хайр сэтгэлд хэн нэгний гадаад төрх, биеийн хэмжээ хамаагүй болохыг баталж буй Бразил хосыг бид энэ удаад онцлохоор шийдлээ. 

"Хэмжээ чухал биш" - 203 см өндөр Бразил модель 162 см залуутай гэрлэж, хүүхэдтэй болжээ Хадгалах

Бидний нүдэн дээр өсөж том болсон жүжигчид

Энэ дэлхий дээрх хамгийн хурдан санагддаг зүйлсийн нэг нь хүүхэд өсөж том болох билээ. Ялангуяа бага наснаасаа тодорсон жүжигчдийн хүүхэд нас, өөрчлөлтийг хамгийн олон хүн харж байдаг. Тиймдээ ч "Хүүе, энэ нөгөө кинонд тоглосон хүүхэд байна ш дээ..., "Ийм том болчихсон юм уу?" гэх мөч танд зөндөө тохиолддог биз ээ. Ингээд та бүхэнд бидний сайн танил жүжигчин хүүхдүүдийн өмнөх ба одоогийн харьцуулалтыг хүргэж байна.

Бидний нүдэн дээр өсөж том болсон жүжигчид Хадгалах

Ханиа алдсанаас хойш дахиж хүнтэй гэрлээгүй алдартнууд

Хайртай хүнээ алдана гэдэг энэ хорвоогийн хамгийн хэцүү зүйлсийн нэг билээ. Зарим хүмүүс тэрхүү аймшигт цочролоос гарч чаддаггүй учир хэсэг хугацаанд эсвэл бүр үлдсэн амьдралынхаа туршид дахин өөр хүнтэй дотно харьцаа үүсгэж, сэтгэлээ нээж чадахгүй болох тохиолдлууд цөөнгүй бий. Бид өнөөдөр үүний жишээ болсон хүмүүсийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Ханиа алдсанаас хойш дахиж хүнтэй гэрлээгүй алдартнууд Хадгалах

Хөдөө өссөн даруухан охин гэнэт "амьд барби" болохоор шийджээ

Хатуу зарчимтай гэр бүлээс гаралтай охин том болоод хүсэл мөрөөдлөө дагахыг хүссэн ч эцэг эх нь зөвшөөрөөгүй аж. Гэвч охин тэдний байр суурийг үл ойшоож, өөрийнхөөрөө зүтгэхээр шийдсэн бөгөөд үр дүнд нь гоо сайхны хагалгаагаар бий болсон барби болж хувирсан байна. Байгалиас заяасан төрхөө бүхэлд нь өөрчилсөн тэрээр одоо амьдралдаа сэтгэл хангалуун байгаа гэнэ.

Хөдөө өссөн даруухан охин гэнэт "амьд барби" болохоор шийджээ Хадгалах

Илон Маскийн 73 настай гэхэд итгэмээргүй залуухан, дэгжин ээж

Мей Маск (Maye Musk) бол орчин цагийн бараг хамгийн нэр нөлөө бүхий бизнесмэн, хөрөнгө оруулагч, инженер, зохион бүтээгч Илон Маскийн ээж юм. Гэвч тэрээр амжилттай яваа хүүгийнхээ алдар цуунд далдлагдаж, сүүдэрт нам жим амьдрах эмэгтэй биш аж. Мей Маск өдгөө  73 настай бөгөөд эрүүл хооллолтын мэргэжилтэн, зохиолч, модель, инстаграмын од гээд олон салбарт идэвхтэй зүтгэдэг байна. 

Илон Маскийн 73 настай гэхэд итгэмээргүй залуухан, дэгжин ээж Хадгалах

Дүрдээ бүрэн орохын тулд өөрийн сэтгэл зүйгээ золиослох хэрэгтэй болсон жүжигчид

Зарим жүжигчдэд уран бүтээлийнхээ дүрд орохын тулд өөр хүн болж хувирах хэрэг гардаг. Үүний тулд жин хасах, нэмэх зэргээр дан ганц гадаад төрх ч биш, бүр сэтгэл зүйгээ хүртэл бүрэн өөрчлөх хэрэгтэй болдог аж. Ингэх нь үнэхээр хэцүү ч хийж чадсан тохиолдолд тун гайхалтай жүжиглэлт гарч, бүтээлийг чанартай болоход томоохон нөлөө үзүүлдэг байна. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон жүжигчдийн талаар хүргэе!

Дүрдээ бүрэн орохын тулд өөрийн сэтгэл зүйгээ золиослох хэрэгтэй болсон жүжигчид Хадгалах