АЛДАРТАЙ ХҮМҮҮС

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хятадын алдарт жүжигчин Фан Бинбин өөрийн "төөрсөн ихэр"-ээ шүүхэд өгсөн шалтгаан

Азийн алдарт жүжигчин Фан Бинбин кино урлагийн ертөнцөд хүчин зүтгэхээс гадна загвар, хөгжмийн салбарт хүчээ сорьдог, олон талын авьяас чадвартай уран бүтээлч бөгөөд Хятадын хамгийн өндөр орлоготой жүжигчин юм. Тэрээр саяхан өөртэйгөө ижилхэн царайтай блоггер бүсгүйн эсрэг гомдол гаргаж, томоохон шуугиан дэгдээсэн байна. Гадаад байдлаараа Бинбинтэй төстэй блоггер эмэгтэй жүжигчний нэрийг ашиглан олон нийтийн сүлжээгээр гоо сайхны бүтээгдэхүүн сурталчилж, худалдан борлуулсан хэрэгт ийнхүү буруутгагдсан аж. Та бүхэн энэхүү нийтлэлээс шуугиан тарьсан явдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авч уншаарай.

Хятадын алдарт жүжигчин Фан Бинбин өөрийн "төөрсөн ихэр"-ээ шүүхэд өгсөн шалтгаан Хадгалах

"Евро 2020"-ийн хамгийн дур булаам хөлбөмбөгчид

Өнгөрсөн 2020 онд дэлхий нийтэд тулгарсан цар тахлаас болж олон нийтийг хамрах хэд хэдэн томоохон арга хэмжээ цуцлагдсаны нэг нь Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн байсан билээ. Гэвч төлөвлөгдсөн цагаасаа хоцорсон ч гэсэн энэхүү тэмцээнийг үзэх боломж нээгдсэнд спорт сонирхогчид болон хөлбөмбөгийн хорхойтнууд сэтгэл өндөр байгаа нь эргэлзээгүй. Тэмцээний үеэр хөлбөмбөгийн талбайд гүйлдэх олон тамирчдыг тогтож сонжих амаргүй тул бид та бүхэнд загвар өмсөгчтэй андуурмаар хамгийн халуухан залуусыг онцлон хүрэгж байна. 

"Евро 2020"-ийн хамгийн дур булаам хөлбөмбөгчид Хадгалах

Түүхэн дэх хамгийн ухаалаг "согтуу толгой"-нууд

Хүн төрөлхтний түүхийн хуудаснаа өөрсдийн алдар суугаа дуурсгаж чадсан суутнууд байгалиас заяасан авьяас билгийнхээ хариуд хатуухан хувь заяатай тулсан нь олон. Харин тэдний дунд үзэж туулсан амьдралын туршлагадаа эсвэл зүгээр л сонирхолдоо хөтлөгдөн бор дарсанд толгойгоо мэдүүлсэн олон алдартай хүн байдаг. Үүнээс гадна архи даах чадвар нь домог болсон хүмүүс хүртэл байдаг ажээ. Өнөөдөр та бүхэнд тэдгээр "төмөр элэг"-тэй эрхмүүдийн талаар хүргэхээр бэлтгэлээ.

Түүхэн дэх хамгийн ухаалаг "согтуу толгой"-нууд Хадгалах

Одоогийн нийгмийн сөрөг талуудыг зургаараа дамжуулан хөнддөг Итали артистын бүтээлүүд

Орчин цагийн техник технологиуд тоочиж барамгүй олон давуу талтай гэдгийг өнөөгийн хүн бүр хүлээн зөвшөөрдөг ч сөрөг талуудыг нь дурдалгүй өнгөрч хэрхэвч болохгүй. Итали гаралтай Марко Мелграти (Marco Melgrati) бол одоо үеийн нийгэм дэх тулгамдсан асуудлуудыг өөрийн зургууддаа хурцаар хөнддөг чөлөөт уран бүтээлч юм. Түүний бүтээлүүд нийгмийн сүлжээ, коронавирус, сансар огторгуйн шинэ нээлтүүд гээд маш өргөн хүрээг хамардаг.

Одоогийн нийгмийн сөрөг талуудыг зургаараа дамжуулан хөнддөг Итали артистын бүтээлүүд Хадгалах

"Усны дуслууд шиг" хоёр ихэр бүсгүй дундаа нэг нөхөртэй болж, хуримаа хийжээ

Ихэртэй байна гэдэг бараг л дэлхий дээрх ихэнх охидын нэгэн цагийн мөрөөдөл байсан байх. Бяцхан ихрүүд идэж уух, тоглож наадах гээд бүхий л үйлдлээ хамтдаа хийдэг учир хамгийн дотны найзтайгаа цаг үргэлж хамтдаа байхыг хүсдэг охидод энэ бол туйлын хүсэл байсан гэхэд буруудахгүй л болов уу. Гэвч ийм хүсэл нас биед хүрсэн эмэгтэйчүүдэд хэр тохиромжтой бол? Дэлхийн хамгийн адилхан ихрээр тодорсон Австрали ихэр Анна, Люси нар одоо ч бүх зүйлийг хамтдаа хийдэг бөгөөд хамгийн хачирхалтай нь тэд ирээдүйн ханиараа хүртэл нэг залууг сонгосон байна.

"Усны дуслууд шиг" хоёр ихэр бүсгүй дундаа нэг нөхөртэй болж, хуримаа хийжээ Хадгалах

Амттанаас бүр мөсөн татгалзсан Австрали охин модель шиг биетэй болжээ

Бид бүгд инстаграм дээрээс хичээл зүтгэлийнхээ хүчээр галбирлаг биеийг бүтээж чадсан хүмүүсийн зургийг хараад дасгал хөдөлгөөн хийж, нарийхан гуалиг биетэй болохыг хүсдэг нь нууц биш. Гэвч бидний олонх тэдгээр хүмүүс шиг тууштай байж чадалгүй элдэв шалтаг тоочиж, өөрсдийгөө өмгөөлж явсаар жин хасаж, эрүүл чанга биетэй болох төлөвлөгөө нэг хэсэгтээ л замхардаг. Яг энэ замналаар хэд хэдэн удаа бүтэлгүйтсэн Жосефин Дегранд (Josephine Degrand) хэмээх охин амьдралаа өөрчлөхийн тулд эргэж буцалгүйгээр зориг шулуудаж, юун түрүүнд сахарын хэрэглээгээ хорьж эхэлсэн бөгөөд өдгөө тууштай хөдөлмөр юунд хүргэж болдгийг өөрийн биеэр батлан харуулж яваа юм. 

Амттанаас бүр мөсөн татгалзсан Австрали охин модель шиг биетэй болжээ Хадгалах

"Forbes" сэтгүүлээс тодруулсан 2021 оны хамгийн чинээлэг 10 эмэгтэй

Forbes сэтгүүл нь жил бүр дэлхийн чинээлэг эмэгтэйчүүдийг эрэмбэлэхдээ тэдгээрийн цэвэр хөрөнгийг хувьцааны үнэ болон валютын ханшийг харгалзан тооцоолдог. 2021 оны дэлхийн эмэгтэй тэрбумтнуудын жагсаалтад орон орны, олон салбарыг төлөөлж нийт 234 эмэгтэй шалгаруулсан байна. Энэ үүднээс та бүхэнд манай гарагийн хамгийн чинээлэг эмэгтэйчүүдийн талаар хүргэхээр бэлтгэлээ. 

"Forbes" сэтгүүлээс тодруулсан 2021 оны хамгийн чинээлэг 10 эмэгтэй Хадгалах

Дональд Трампыг тоогоогүй цор ганц эмэгтэй

Үзэсгэлэнтэй эмэгтэйд дуртай гэдгээ хаана ч, хэнээс ч ичиж эмээлгүй илэрхийлдэг Доналд Трамп (Donald Trump) залуудаа нэг эмэгтэйгээс удаа дараа татгалзсан хариу авсан ч шантралгүй араас нь гүйсээр байсан түүхтэй аж. АНУ-ын Ерөнхийлөгч асан тэрээр залуудаа бие хаа, царай зүсээрээ олноос онцгойрдог олон охиныг өөрийн болгож, зугаацаж байв. Бараг нэг ч эмэгтэйгээс татгалзсан хариу авч үзээгүй Дональд Диана гүнжийг найрах гэж оролдсон ч эцэстээ бүтэлгүйтсэн гэдгийг та мэдэх үү?

Дональд Трампыг тоогоогүй цор ганц эмэгтэй Хадгалах

Задгай хувцаслалтаасаа болж Луврын музейгээс хөөгдсөн Австрали бүсгүй

Бүгчим халуун цаг агаар, бие галбираа хүмүүст гайхуулах хүсэл, хувцасны стиль гээд шалтгаан нь юу ч байсан нимгэн, задгай хувцаслах нь эмэгтэйчүүдийн өдөр тутмын амьдралд бол байдаг л энгийн зүйл билээ. Гэвч хүн төрөлхтний эртний түүхтэй соёлын болон шашны дурсгалт газруудад зочилж буй хүмүүсийн хувцаслалт, биеэ авч явах байдал зэргийг хатуу чанга дүрэм журмаар зохицуулах тохиолдол цөөнгүй бий. Инстаграм од Ньюша задгай хувцсаараа Пикассогийн зургуудыг "чимэх" зорилготой очсон ч бүтэлгүйтэж, Луврын Музейгээс хөөгдсөн байна. 

Задгай хувцаслалтаасаа болж Луврын музейгээс хөөгдсөн Австрали бүсгүй Хадгалах

14-р Далай ламын бага залуу насны амьдрал гэрэл зурагт...

Хүн төрөлхтний энх тайванд онцгой хувь нэмэр оруулсан хэмээн үнэлэгдэж, Нобелийн Энх Тайвны Шагнал хүртэж байсан XIV Далай лам 1935 онд Андуу нутгийн (өнөөгийн Хөхнуур муж) Тагцэр суурингийн ядуу тариачны гэр бүлд төрсөн байна. Цойхон Цэрэн, Соном Цом нарын ес дэх хүүхэд болж хорвоод мэндэлсэн түүнийг эцэг эх нь Лхамдондов хэмээн нэрлэсэн гэдэг. Тэрээр эцэг эхээс 16-уулаа төрсөн ч амьдралын эрхээр ес нь бага насандаа хорвоогоос хальжээ. Ингээд бүгдээрээ хамтдаа XIV дүрийн Далай лам Дээрхийн Гэгээнтэн Данзанжамц буюу Төвөд, Монгол, Буриад, Халимаг, Тува дахь Буддын шашны сүсэгтнүүдийн тэргүүний амьдралын мөчлөгөөр аялцгаая!

14-р Далай ламын бага залуу насны амьдрал гэрэл зурагт... Хадгалах

Анжелина Жоли экс нөхрийнхөө гэрт зочилж яваад папарацид өртжээ

46 настай алдарт жүжигчин Анжелина Жоли 90-ээд оны хайр сэтгэлийн харилцаагаа сэргээхээр төлөвлөж байна гэсэн цуурхал тараад удаагүй байна. Тэрээр ямар ч хамгаалагчгүйгээр цор ганцаараа өөрийн экс нөхөр Жонни Ли Миллерийн гэрээр лонх дарстай зочилж байхдаа папарацийн дуранд өртсөн аж. Анжелина Жоли төрсөн өдрөө тэмдэглэхээр зургаан хүүхдийнхээ хамт Нью Йорк хотод ирсэн байгаа юм.

Анжелина Жоли экс нөхрийнхөө гэрт зочилж яваад папарацид өртжээ Хадгалах

Алга болсон Энэтхэг охин 11 жилийн турш гэрийнхээ хажууд амьдарч байсныг илрүүлжээ

Энэтхэг улсын Керала мужийн Аялур тосгоноос 2011 онд сураггүй алга болсон 18 настай охин санаанд оромгүй байдлаар эргэн олдсон байна. Охиноо алдсан гэр бүлийнхэн нь өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд түүнийг хайж, эцэстээ бүр итгэл алдраад байсан ч төрөлх гэрийнхээ дэргэд амьдарч байна чинээ төсөөлөөгүй аж. Тэрээр Алинчуваттил Рахман (Alinchuvattil Rahman) гэгч найз залуугийнхаа хамтаар ийнхүү гэрийнхээ ойролцоох байшинг түрээслэн амьдарч байсан нь илчлэгдсэн байна. 

Алга болсон Энэтхэг охин 11 жилийн турш гэрийнхээ хажууд амьдарч байсныг илрүүлжээ Хадгалах