Та яагаад аялах ёстой вэ?

Зун цагийг аялал зугаалгагүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Гэхдээ гадны үзэсгэлэнт орнуудаар аялж, галуу шувууны мах идэж үзнэ гэдэг таны боловсрол болоод бодол, үзэлд тань томоохон тус хүргэдэг, нэг ёсондоо илүү хөгжилтэй "боловсрол олгох аян" юм. Ингээд заавал гадаад орнуудаар аялах 10 шалтгааныг дуулгая. 

Та яагаад аялах ёстой вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гадаад хэл сурна

Өдгөө хэлгүй бол хөлгүй гэх хатуухан үг үйлчилж хүн бүхэн л гадаад хэл сурахаар тууштай хичээх болжээ. Харин та гадны орнуудаар аялснаар хэлний чадвараа дээшлүүлж, хэнээс ч дутахгүй сайхан амьдрах боломжтой. Зарим хүмүүс зөвхөн хэл сурах гэж гадаад орныг зорих нь ч бий. 

Гадаад хэл сурна

2 Соёл, уламжлалтай танилцана

Улс орон бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц соёл, уламжлалтай. Тиймээс тэднийг олж мэдэн, танилцана гэдэг үнэхээр гайхалтай болоод аз тохиосон хэрэг болно. Үүнээс та олон зүйлийг ойлгох төдийгүй дэлхий ертөнц ямар агуу болох, хүн төрөлхтөн ямар хүчирхэг болохыг мэдэж авах аж. 

Соёл, уламжлалтай танилцана

3 Түүхийг судална

Мэдээж улс орнууд бүгд л ямар нэгэн үүх түүхээс улбаалан босдог. Бартаат он цаг, баатар эрс гэх зүйлс нь дэлхийн бүхий л улс орны түүхэнд байх бөгөөд өдгөө ийнхүү тусгаар тогтнолоо олсон эс олсон зэргээс нь үндэслэн судлах үнэхээр завшаантай хэрэг. Энэ нь таны оюунд хөрөнгө оруулалт хийх төдийгүй олон зүйлсийг ойлгох ухаарал хайрлана. 

Түүхийг судална

4 Өнөөгийн төрх

Дэлхийн өнөөгийн өнгө төрх болсон хотууд болон хүн бүрийн мэдээд байдаггүй хөгжил дэвшил муутай хотуудаар ч мөн аялж үзэх хэрэгтэй болов уу? Эдгээрийг харьцуулан үзэж, юуны учир ийм ялгаатай байгаа талаар эргэцүүлэн бодох нь танд аливааг олон талаас харах, дүгнэлт хийх, чөлөөт сэтгэх зэрэг чадваруудыг суулгаж өгөх болно. Үүнээс гадна та тухайн улсын өнгөрсөнг, өнөө үетэй харьцуулан хэрхэн ийн хөгжих болсныг судлан, улс орноо хөгжүүлэх их үйлсэд гар бие оролцох боломжтой. 

Өнөөгийн төрх

5 Хүн байгалийн холбоо

Хүн байгаль хоёр хүйн холбоотой хэмээдэг. Та гайхалтай үзэсгэлэнт байгалиар аялж, гол усны чимээг сонсоод нэг үзээрэй. Энэ нь танд байгаль гээч ямар агуу, хүчирхэг болохыг ойлгуулах төдийгүй өнөөгийн тулгамдаад буй асуудлууд болох цаг уурын өөрчлөлт, агаарын бохирдол зэрэг байгалийг хэрхэн сүйтгэж байгааг бодитоор ухаарахад тус болно. Мөн хүн төрөлхтөн эх дэлхийгээ хэрхэн сүйтгэж, хөнөөж байгаа ч үүнээс тод харж болно. Хэдхэн жилийн өмнө өнгө төрхөө зассан өргөн сайхан байсан ой модод, онгон зэрлэг талууд бидний буруутай үйлдлээс болж бохирдож, үхэж байгаа нь тун ч эмзэглүүштэй.  

Хүн байгалийн холбоо

6 Шинэ зүйлсийг мэдэж авна

Та аялж явахдаа алхам тутамдаа шинэ сонирхолтой зүйлсийг сурч мэдэж байх болно. Амьдралд тань туршлага болж, арилж, балархааргүй дурсамжийг өөртөө бүтээж өгөөрэй. 

Шинэ зүйлсийг мэдэж авна

7 Бусадтай харилцаж сурна

Бусадтай сайхан харилцаж, өөрийгөө нээнэ гэдэг маш чухал зүйл. Харин та үүнийг аялж, зугаалснаар олж авах юм. Гадна дотны олон хүмүүстэй харилцаж, гангар гунгар хийж суусаар нэг л мэдэхэд та өөртөө итгэлтэй, нээлттэй нэгэн болж хувирснаа анзаарна. Энэ нь хүн бүрт байх ёстой чадвар бөгөөд амжилтанд хүргэх түлхүүр билээ. 

Бусадтай харилцаж сурна

8 Шийдэмгий болгоно

Газар орон үзэж, аялснаар та биеэ даасан, зорилготой нэгэн болно. Ялангуяа ганцаараа явж байгаа бол шийдвэр гаргах тал дээр шийдэмгий болдог байна. Бүгдийг зөвхөн өөрөө шийдэж чадахуйц итгэлтэй, бусдаас хараат бус нэгэн. 

Шийдэмгий болгоно

9 Өрөвч сэтгэл

Хэдий чинээ их аялж, газар орон үзнэ төдий чинээ бусдыг өрөвдөн хайрлах сэтгэл нэмэгдэнэ. Маш олон орны таних танихгүй хүмүүстэй харилцаж, хүнд бэрх, хөөр баяртай амьдралыг үзэн харж явсаар таны хүн төрөлхтөн бусдыг гэх сэтгэл давамгайлж эхэлдэг юм. Бие биенээ үзэн ядаж, гутаан доромжлох шалтаг шалтгаан үгүй болохыг ойлгож, нэг ёсондоо өөрийн үзэл бодолтой, ухаант хүмүүн болж төлөвшинө. 

Өрөвч сэтгэл

10 Өөрийгөө хэн гэдгийг олж мэднэ

Өөр өөр газар, соёл, хүмүүстэй уулзаж, нөхөрлөснөөр та чухам хэн болохоо сайн гэгч нь ойлгож авна. Бид өөрийгөө хэн гээч, ямар зорилготой, яадаг хүн болохоо ойлгож авахгүй бол хүн болж төрсний хэрэг байхгүй. Хамгийн түрүүнд өөрийгөө олох хэрэгтэй. Юу хүсч, мөрөөдөж явдаг, ямар төрлийн хүн бэ? Гагцхүү та аялж, зугаалснаар өөрийгөө тодорхойлж, ганц олдох амьдралдаа бат итгэлтэй болно. 

Өөрийгөө хэн гэдгийг олж мэднэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()