АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Шүтээнтэйгээ адилхан болохын тулд гоо сайхны мэс засал хийлгэсэн хүмүүс

Ихэнх хүмүүс өөрсдийн хүндэлж хайрладаг, шүтэн биширдэг хүмүүсээ тодорхой хэмжээгээр дуурайдаг. Энэ нь үсээ адилхан засуулах, ижил загварын хувцас өмсөх зэрэг олон янзаар илэрнэ. Гэвч зарим нэг хүмүүс шүтээнтэйгээ яг адилхан болохын тулд гоо сайхны мэс засалд орж, гадаад төрхөө бүрэн өөрчилдөг гэвэл та итгэх үү? 

Шүтээнтэйгээ адилхан болохын тулд гоо сайхны мэс засал хийлгэсэн хүмүүс Хадгалах

Шилжилтийн насны "ач буян"-ыг бүрэн дүүрэн мэдэрсэн хүмүүс

Хүн бүхэн л өөрийн гадаад төрхөндөө сэтгэл дундуур байж, толинд харахаас ч дургүй нь хүрдэг байсан үе бий. Зарим нь насны онцлог гэгддэг арьсны асуудлаас болж шаналдаг бол зарим нь нүдний шил, шүдний аппарат зэргээс болж гадаад төрхөө үзэн яддаг. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд ямар ч зүйл өөрчлөгдөж болдгийг харуулах хүмүүсийн түүхийг хүргэж байна. 

Шилжилтийн насны "ач буян"-ыг бүрэн дүүрэн мэдэрсэн хүмүүс Хадгалах

Нэг нэгэндээ хоёр дахь боломж олгосон алдартай хосууд

Хүмүүс заавал нэг нэгэндээ сэтгэлгүй болоод салдаг юм биш. Зүгээр л нэг нэгэндээ гомдсон эсвэл тухайн үед хэт сэтгэл хөдөлдөө автсан учраас хосууд хоёр тийш болох нь байдаг. Тиймээс салсныхаа дараа өөрийн хувийн асуудлыг зохицуулах юмуу нөгөө хүндээ үнэхээр хайртай байснаа ухаараад эргэж нийлэх тохиолдол бий. Иймээс бид нэг нэгэндээ хоёр дахь боломж олгосон алдартай хосуудын талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Нэг нэгэндээ хоёр дахь боломж олгосон алдартай хосууд Хадгалах

Жилийн өмнө нас барсан найз залуугаасаа жирэмсэн болсон Австрали бүсгүй

Австралийн алдарт сноубордчин Алекс Пуллин (Alex Pullin) өнгөрсөн 2020 онд усанд живж нас баржээ. Түүний найз бүсгүй харамсалтайгаар өөд болсон хайртай залуугийнхаа араас гашуудаж байгаа ч нэгэнт нас барсан хүнийг хорвоо дээр буцаан авчрах боломжгүй учир түүнийгээ дурсах өөр нэгэн арга олжээ. Эмэгтэй найз залуугаа нас барсны дараахан үрийн шингэнийг нь хадгалан авч, хэвлийдээ зохиомлоор үр тогтоолгосон гэдгээ олон нийтэд зарлаад байгаа юм. 

Жилийн өмнө нас барсан найз залуугаасаа жирэмсэн болсон Австрали бүсгүй Хадгалах

Дэвид Бэкхемийн хүү Ромео аавынхаа "шийрийг хатаасан" сайхан залуу болжээ

"Евро-2020" тэмцээнтэй холбоотой гал ассан сонирхолтой мэдээнүүд цар тахлаас болж гэртээ хоригдсон дэлхийн олон сая хүмүүсийн халуун ярианы сэдэв болж байгаа нь илт. Хөлбөмбөг сонирхогчдын сэтгэлийг хөөргөсөн тоглолтуудын хажуугаар энтертайнмент ертөнцийн алдартнуудын тухай элдэв хов жив шар хэвлэлүүдийн хуудсыг чимж байна. Бид энэ удаад дур булаам хөлбөмбөгчин Дэвид Бэкхем (David Beckham)-ийн дунд хүү Ромео Жеймс Бэкхем (Romeo James Beckham)-ийг онцлохоор шийдлээ. Аав, хүү хоёр хамтдаа Англи, Германы тоглолтыг үзэхээр ирэхдээ хоёул хослолоор гоёсон байв. 

Дэвид Бэкхемийн хүү Ромео аавынхаа "шийрийг хатаасан" сайхан залуу болжээ Хадгалах

"13 уу, эсвэл 31 үү..." - Шууд хараад насыг нь таах боломжгүй хүмүүс

"Нас бол зүгээр л тоо төдийхөн зүйл" гэдэг үгийг амьдралынхаа үзэл баримтлал болгон амьдардаг хүмүүс энэ дэлхий дээр тоолж барамгүй олон бий. Гадаад төрх, биеэ авч яваа байдал, хэл яриа зэрэг зүйлээр нь хэн нэгэн хүний насыг барагцаалан таамаглах арга угтаа бол дийлэнх хүнд үйлчилдэг. Гэвч бодит байдал дээр насыг нь үнэхээр тааварлахын аргагүй хүмүүс гэж тусдаа байдаг болохыг дараах зургуудаас хүлээн авч үзээрэй!

"13 уу, эсвэл 31 үү..." - Шууд хараад насыг нь таах боломжгүй хүмүүс Хадгалах

Түүхэнд үлдсэн алдар цуутай Буриад хүмүүс

Буриадууд эрт цагаас Байгал нуурын ар болон өвөр, Сэлэнгэ мөрний сав дагуу газруудаар нутаглаж ирсэн монгол хүмүүс билээ. Хожим 1727 оны Хиагтын гэрээгээр хилийн шугам татан зааглагдахад Буриад нутаг тэр хэвээр Хаант Оросын мэдэлд орсон гэдэг. Ийнхүү Оросын харъяат болсон Буриадуудаас хэд хэдэн хүн тус улсын салбарт тодорхой хэмжээгээр амжилт гаргаж, алдар нэрээ дуурсган үлдээжээ. Бид энэ удаа та бүхэнд түүхэнд бичигдэн үлдсэн алдар цуутай Буриадуудаас онцлон хүргэж байна. 

Түүхэнд үлдсэн алдар цуутай Буриад хүмүүс Хадгалах

Холын тээврийн жолооч Орос бүсгүй ажлынхаа онцлогийг хуваалцжээ

Манай хойд хөршийн Ижил Мөрний Холбооны тойргийн захиргааны төв буюу Доод Новгород хотоос гаралтай 28 настай Екатерина Миронова бүсгүй 20 тонн жинтэй ачааны машин жолооддог. Баргийн эмэгтэй хүний зүрхэлж сонгохооргүй энэ мэргэжлийг тэрээр амьдралын эрхээр биш, эсрэгээрээ өөрийн хүсэл сонирхолд хөтлөгдөн сонгожээ. Саяхан Екатерина ачааны машины эмэгтэй жолоочийн амьдралын тухай цахим орчинд хуваалцсанаас та бүхэнд орчуулан хүргэж байна. 

Холын тээврийн жолооч Орос бүсгүй ажлынхаа онцлогийг хуваалцжээ Хадгалах

Гэр бүл, үр хүүхэдтэй болж чадалгүй "хөгширсөн" алдартан бүсгүйчүүд

Ихэнх хүмүүс үр хүүхэд болоод тэднийхээ сайн сайхны төлөө өөрсдийн ажил мэргэжил, эд хөрөнгөөс авхуулаад амиа хүртэл хайрлалгүй золиослоход бэлэн байдаг. Харин зарим амжилттай яваа хүмүүс өөрсдийн карьерийг юугаар ч солихгүй, хамгийн чухалд тооцдог учраас хүүхэдтэй болохыг хүсдэггүй байна. Ингээд та бүхэнд үр хүүхэдтэй болох талаар боддог ч үгүй алдартнуудыг хүргэе!

Гэр бүл, үр хүүхэдтэй болж чадалгүй "хөгширсөн" алдартан бүсгүйчүүд Хадгалах

Тэтгэвэрт гарсан математикч хос ямар ч сугалаанд 100 хувь мөнгө хожих аргыг олжээ

Хүн төрөлхтний дийлэнх нь нэг удаа ч болов азын сугалаанд их хэмжээний мөнгө хожиж үзэхийг хүсэж байсан байх. Та хэдийгээр аз завшаан, гэнэтийн боломж зэргийг хий хоосон зүйлд тооцож, үл ойшоодог байлаа ч бодит боломжийг тооцоолох чадвартай бол азтан болох тийм ч үлгэрийн явдал биш болж таарч байна. Америкийн жирийн иргэдийн төлөөлөл, тэтгэвэртээ гарсан математикчид болох Жерри Селби (Jerry Selbee), Марж Селби (Marge Selbee) нар дээрх аргыг олон жил хэрэглэсээр иржээ.

Тэтгэвэрт гарсан математикч хос ямар ч сугалаанд 100 хувь мөнгө хожих аргыг олжээ Хадгалах

Үсээ засуулаад улам "царай орсон" залуучуудын төрх

Үсний стилээ өөрчилнө гэдэг дан ганц охидын толгойны өвчин биш бололтой. Эрэгтэй хүмүүс ч охидын адил үс зүсэндээ анхаарч, ямар хэв маягаар засуулахаа шийдэж ядан эргэлзэж, найз нөхдийнхөө саналыг асууж, зөвлөгөө авдаг гэнэ. Ингээд та бүхэнд олон жил үсээ ургуулсан залуус богино үстэй болохоор шийдэж, амьдралаа цоо "шинэ"-ээр эхэлсэн мөчүүдээс хүргэж байна.

Үсээ засуулаад улам "царай орсон" залуучуудын төрх Хадгалах

Хэйли Бибер дуучин Жастин Бибертэй гэрлээд амьдрал нь хэрхэн өөрчлөгдсөнийг хуваалцжээ

АНУ-ын модель Хэйли Болдуин (Hailey Baldwin) 2018 оны 9-р сард Жастин Бибертэй гэрлэж, албан ёсоор Хэйли Бибер болсон билээ. Түүнээс хойш хосууд аз жаргалтай зургуудаа цахим орчинд байнга хуваалцдаг болсон бөгөөд тэдний хувьд бүх зүйл хэвийн байгаа юм шиг харагддаг байв. Гэхдээ Хэйли саяхан Америкийн Elle сэтгүүлд өгсөн ярилцлагадаа амьдралд нь зарим нэг хүндрэлүүд гарч ирж байгаа тухай өгүүлжээ. Та бүхэнд тэрхүү ярилцлагаас орчуулан хүргэж байна. 

Хэйли Бибер дуучин Жастин Бибертэй гэрлээд амьдрал нь хэрхэн өөрчлөгдсөнийг хуваалцжээ Хадгалах