АЛДАРТАЙ ХҮМҮҮС

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Нэгэн үе охидын шүтээн байсан ч өдгөө "амьдралд нухлагдан" өөрчлөгдсөн эрчүүд

"Эрийг нас уулыг цас" гэхчээр ямар ч царайлаг, тэнхээтэй сайхан залуу он цагийн эрхээр хөгширч гундах нь энгийн үзэгдэл билээ. Цаг хугацааг сөрж дийлэх хэн ч байхгүй гэдгийг хэн бүхэн маш сайн мэддэг боловч нэгэн цагт дэлхий даяарх сая сая эмэгтэйчүүдийн мөрөөдлийн ханхүү болж, зүрх сэтгэлийг нь булааж явсан Холливудын алдартан эрчүүд танигдахын аргагүй болтлоо "царай алдсан" байхыг харах үнэхээр харамсалтай аж. Ингээд та бүхэнд амьдрал нухлуулж миарсан энтертайнмент ертөнцийн алдартнуудыг хүргэж байна.

Нэгэн үе охидын шүтээн байсан ч өдгөө "амьдралд нухлагдан" өөрчлөгдсөн эрчүүд Хадгалах

Жинхэнэ "чанга залуу" Дольф Лундгрений тухай сонирхолтой баримтууд

Шведийн алдарт жүжигчин, найруулагч, продюсер, тулаант урлагийн нэрт мастер Дольф Лундгрен (Dolph Lundgren) дэлхий нийтэд цэнхэр дэлгэцийн "боевик" дүрүүдээрээ танигдсан билээ. Гэхдээ түүний туулж өнгөрүүлсэн хувийн амьдрал нь тоглосон кинонуудаас нь  ч илүү сонирхолтой гэхэд олон хүн санал нийлэх нь эргэлзээгүй. Энэ удаад бид та бүхэнд Дольф Лундгрены тухай "нарийн нандин" баримтуудаас хүргэж байна. 

Жинхэнэ "чанга залуу" Дольф Лундгрений тухай сонирхолтой баримтууд Хадгалах

41 жил ширэнгэд амьдарсан Вьетнам эр эмэгтэй хүн гэж байдгийг огт мэддэггүй байжээ

Орчин цагт соёл иргэншлээс ангид амьдардаг хүмүүс хүн төрөлхтний багахан хувийг эзэлсээр буй. Гэвч тэдгээрийн ихэнх нь омгийн ёс, зан заншлаа дагаж тэрхүү амьдралыг дагадаг бол соёлжсон улсын иргэн хэрнээ байгаль дэлхийдээ цор ганцаар амьдардаг нь хуруу дарам цөөн юм. Өдгөө 49 настай Хо Ван Ланг хэмээх эрэгтэй нэгэн цагт ширэнгэн ойд ганцаараа амьдардаг байсан бөгөөд таарсан хүн бүрээсээ зугтаж дөлдөг бараг л "зэрлэг" хүн байв. 

41 жил ширэнгэд амьдарсан Вьетнам эр эмэгтэй хүн гэж байдгийг огт мэддэггүй байжээ Хадгалах

10 жилийн өмнө эхний анги нь цацагдсан "Хаан ширээний тоглоом" цувралын жүжигчид өдгөө хэрхэн өөрчлөгдөв?

Интернет ашиглаж, нийгмийн харилцаанд ордог л бол  "Хаан ширээний тоглоом" гэх телевизийн цувралын талаар сонсож байгаагүй хүн гэж нэг ч байхгүй байх. Олон сая хүний сэтгэлд хүрсэн энэ гайхамшигт цувралын эхний бүлэг 2011 онд цацагдаж байсан билээ. Зөрчил, хайр дурлал, баатарлаг тулаануудаар дүүрэн киноны турш үзэгчдийн санааг зовоож байсан дүрүүдийн жүжигчид 10 жилийн дараа өөрчлөгдөө болов уу?

10 жилийн өмнө эхний анги нь цацагдсан "Хаан ширээний тоглоом" цувралын жүжигчид өдгөө хэрхэн өөрчлөгдөв? Хадгалах

18 хүрэхээсээ өмнө анхныхаа сая долларыг олсон дэлхийн хамгийн баян хүүхдүүд

Бидний дундах олон хүн насан туршдаа санхүүгийн эрх чөлөөнд хүрэхээр тэмүүлж, эцсээ хүртэл мөнгөний төлөө хөдөлмөрлөсөөр насыг бардаг. Гэвч бодит байдал дээр хүссэндээ хүрсэн нь цөөхөн байдаг учир хий хоосон зүйлийн араас хөөцөлдөж бүхий л амьдралаа үгүй хийсэн болж таардаг нь харамсалтай. Тэгвэл үүнээс эсрэгээрээ балчир насандаа хэмжээлшгүй их хөрөнгөтэй болсон хүүхдүүд олон байдаг аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээр саятан хүүхдүүдээс онцлон хүргэхээр бэлтгэлээ. 

18 хүрэхээсээ өмнө анхныхаа сая долларыг олсон дэлхийн хамгийн баян хүүхдүүд Хадгалах

Үзэл бодол, байр сууриа шивээсээр дамжуулан илэрхийлдэг жүжигчин Анжелина Жоли

Үзэсгэлэн төгс төрх, онцгой авьяас чадвараараа дэлхий нийтийн хайр, хүндэтгэлийг хүлээсэн АНУ-ын нэрт жүжигчин Анжелина Жоли (Angelina Jolie) залуу наснаасаа эхлээд шивээсний урлагийг сонирхож эхэлсэн байна. Тэрээр өдгөө 20 гаруй шивээстэй болсон бөгөөд бүгд өөр өөр бэлгэдэл бүхий тусдаа утгыг илэрхийлдэг аж. Сонирхолтой нь, зарим нэг шивээснийх нь утгыг ганцхан Анжелина өөрөө л мэддэг гэнэ. 

Үзэл бодол, байр сууриа шивээсээр дамжуулан илэрхийлдэг жүжигчин Анжелина Жоли Хадгалах

"Энгийн бөгөөд эрхэмсэг" - Холливудын алдартнууд зурагчин Беттина Реймсийн дуранд

Францын нэрт гэрэл зурагчин Беттина Реймс (Bettina Reims) Холливудын алдартнуудын зургийг бусад мэргэжил нэгтнүүдээсээ тэс өөр хэв маягаар авдгаараа онцлог юм. Хүмүүсийн нүдэнд дассан нэгэн хэвийн өнгө төрхийг халж, илүү энгийн хэрнээ эрхэмсэг чанарыг харуулдаг түүний торгон мэдрэмж олон алдартны залуу насны гоо үзэсгэлэнг өөрийнхөө аргаар мөнхөлж чадсан байна. Та бүхэн энэ нийтлэлээс оддын гоо үзэсгэлэнг урьд өмнөхөөс эрс өөр өнгө төрхтэйгөөр олж харах болно. 

"Энгийн бөгөөд эрхэмсэг" - Холливудын алдартнууд зурагчин Беттина Реймсийн дуранд Хадгалах

Аянганд цохиулаад амьд үлдсэн хүмүүсийн төрх

Аянганд цохиулна гэдэг хүний мэдэрч болох хамгийн аймшигтай зүйлсийн нэг юм. Үүнээс амьд гарсан "азтай" хүмүүс ч насан туршийн гэмтэлтэй үлддэг юм. Чухамдаа тэрхүү хүмүүс ямаршуухан төрхтэй болдог тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Аянганд цохиулаад амьд үлдсэн хүмүүсийн төрх Хадгалах

Мөнгөнөөс болж үерхсэн одод

Алдартнууд бие биентэйгээ салж нийлэх нь олон байдаг билээ. Хальт харвал ердөө нэг шохоорхол мэт харагдаж байж болох ч илүү ойртон ажиглавал тэдний харилцаа ердөө мөнгөн дээр тогтож байгаа нь анзаарагдана. Өнөөдөр та бүхэнд мөнгөнөөс болж үерхсэн оддын талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Мөнгөнөөс болж үерхсэн одод Хадгалах

Хонконгийн алтан үеийн жүжигчдийн залуу насны жавхаалаг төрх (40 фото)

Аливаа бүтээл төрөхөд уран бүтээлчийн үзэл бодол, байр суурь, бүтээлч чанарыг хөндлөнгөөс хаан боогдуулахгүй байх нь хамгаас чухал. 1980-аад оны Хонконг үүний бодит баталгаа болж, эрх баригчдаас хараат бусаар уран бүтээлчид өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй байсан тул Хонконгийн кино уран бүтээлүүд олон улсын энтертайнмент зах зээлд томоохон байр суурь эзэлдэг байв. Бид та бүхэнд энэ удаа Азидаа хамгийн либерал хандлагатай байсан Хонконгоос уран бүтээлийн амжилтаа эхлүүлсэн алдарт жүжигчдийг онцлон хүргэхээр бэлдсэн байна. 

Хонконгийн алтан үеийн жүжигчдийн залуу насны жавхаалаг төрх (40 фото) Хадгалах

Холливудын алдарт хоёр жүжигчний 50 жилийн нөхөрлөлийн түүх

Хүний амьдралын хугацаанд хөрөнгө мөнгө, алдар нэр, амжилт бүтээл, хайр сэтгэл зэрэг олон хүчин зүйл зорилго мөрөөдлийнх нь гол хөдөлгүүр болж урам зориг өгөх үе бий. Гэвч үүнээс гадна жинхэнэ анд нөхрийн холбоо ч хүнд хүссэн санаснаа хэрэгжүүлэх, өөрийн чадалдаа итгэх гэх мэт олон тал дээр ач тусаа өгдөг.  Аль Пачино (Al Pacino), Роберт Де Ниро (Robert De Niro) нар анх 1960-аад оны сүүлчээр урлагт дөнгөж хөл тавьж байхдаа танилцаж байжээ. Тэр цагаас хойш үй зайгүй найзууд болсон тэдний холбоо өнөөг хүртэл үргэжилсээр байгаа юм.

Холливудын алдарт хоёр жүжигчний 50 жилийн нөхөрлөлийн түүх Хадгалах

Жүжигчин Пол Уокерын охин хараа булаам үзэсгэлэнтэй бүсгүй болжээ

АНУ-ын франчайз "Fast and Furious 9" кино коронавирусын цар тахлаас болж 2020 оны 5-р сараас эхлээд товлосон цагаасаа бүтэн жилээр хойшилж, 2021 оны 6-р сарын 18-нд Лос Анжелес хотноо нээлтээ хийсэн байна. Улаан хивсний ёслолд олон алдартай кино уран бүтээлч цугларсан хэдий ч тэдний дундаас нэг л хүн олны анхаарлыг хамгийн их татсан гэхэд болох юм. Долоон жилийн өмнө харамсалтайгаар хорвоог орхисон жүжигчин Пол Уокер (Paul Walker)-ын охин нээлтийн ёслолд сонирхолтой "гэнэтийн бэлэг"-тэй ирсэн байлаа.

Жүжигчин Пол Уокерын охин хараа булаам үзэсгэлэнтэй бүсгүй болжээ Хадгалах