АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Дур булаам төрхөөрөө олныг байлдан дагуулсан энгийн хүмүүс

Дэлхий ертөнц сонин содон хүмүүсээр дүүрэн, тайлагдашгүй сав шимийн ертөнц юм. Тиймдээ ч дэлхийг өөрчилсөн гайхалтай чадвартай суут хүмүүс байхад, үзэсгэлэнтэй зүс царай, өв тэгш бие хаагаараа  дэлхий ертөнцийг байлдан дагуулах хэсэг хүмүүс ч байх юм. Ингээд та бүхэндээ дуудах нэртэй, дурсах алдартай цахим ертөнцийг шуугиулаад байгаа дэлхийн хамгийн халуухан, энгийн эмч, багш гэх мэт хүмүүсийг танилцуулж байна. 
Дур булаам төрхөөрөө олныг байлдан дагуулсан энгийн хүмүүс  Хадгалах

Интернэтэд шуугиан тарьж буй “ээж”

Сүүлийн үед цахим ертөнцийг Калифорни мужын нэгэн бүсгүй шуугиулаад байна. Тэрээр шонтой бүжгээр хичээллэдэг бөгөөд хүүхэд төрүүлсэн ч гэсэн завсардалгүй, охиноо нуруундаа үүрээд бүжгийнхээ бэлтгэлийг хийдэг ажээ. Ингээд та бүхэндээ цуцашгүй авьяастай бүсгүй, болон түүний бяцхан охины талаарх гайхалтай мэдээллийг хүргэе.
Интернэтэд шуугиан тарьж буй “ээж” Хадгалах

Роналдо, Амбрасио нар “GQ” сэтгүүлд зориулан нүцгэлжээ

Эрчүүдэд зориулсан “Gentlemen’s Quality” буюу “GQ” сэтгүүл нь сар бүр хэвлэгддэг Америкийн шилдэг сэтгүүлүүдийн нэг юм. 1957 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тус сэтгүүлийн нүүрэн дээр олны танил эрхмүүд, бүсгүйчүүдийн шүтээн болсон дур булаам залуус зургаа авахуулдгаараа алдартай. Харин саяхан сэтгүүлийн түүхэнд хамгийн их борлуулалтыг тогтоосон явдал болсон нь алдарт загвар өмсөгч Алесандра Амбрасио (Alessandra Ambrosio), хөлбөмбөгийн тамирчин Кристиан Роналдо (Christian Ronaldo) нар зургаа авахуулсан явдал байлаа.
Роналдо, Амбрасио нар “GQ” сэтгүүлд зориулан нүцгэлжээ Хадгалах

Адриана Лимагийн хувийн амьдралын нууцаас...

Анх 2000 онд “Victoria’s Secret” хэмээх дотуур хувцасны компанийн албан ёсны модель болж байсан Бразил цуст, халуухан бүсгүйг өдгөө танихгүй хүн гэж үгүй. Цэнхэр нүдэт, хар үст дэндүү сайхан энэ бүсгүйд эр хүн бүү хэл эмэгтэй хүн ч унаж тусан дурламаар... Адриана Лима (Adriana Lima) 1981 оны 6-р сарын 12-нд Бразилийн Бахиа хотод төржээ. 16 наснаасаа л загварын салбарт эргэлт буцалтгүй орсон түүний тухай сонирхолтой мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.
Адриана Лимагийн хувийн амьдралын нууцаас... Хадгалах

Дэлхийн хамгийн аюултай эр

Мухаммед бин Салман (Muhammad bin Salman) нь Саудын Арабын Хаант Улсын угсаа залгамжлах ханхүү юм. Түүнчлэн хамгийн залуу Батлан хамгаалахын сайдаар нэрлэгддэг ажээ. Тэрээр улс орныхоо төлөө террорист бүлгүүдтэй хүч сөрөн тулалдахаар зэхэж байгаа нь ийнхүү дэлхийн хамгийн аюултай хүнээр нэрлэгдэхэд нөлөөлсөн хэмээн гадны эх сурвалжууд үзэж байна.
Дэлхийн хамгийн аюултай эр Хадгалах

Насанд хүрээгүй байхдаа хүнтэй суусан одууд

Анхны хайр гэдэг хэзээд хүмүүсийн хувьд хамгийн нандин дурсамжтай мөчүүдийн нэг байдаг. Түүнчлэн хүмүүс анхны хайрыг бүтдэггүй ч гэж ярьдаг. Магадгүй энэ нь ч үнэний ортой байхыг үгүйсгэхийн аргагүй. Ингээд та бүхэндээ 20 нас хүрэхээсээ өмнө гэрлэж байсан, Холливуудын нэртэй жүжигчдийг танилцуулах гэж байна. Хүлээн авна уу.
Насанд хүрээгүй байхдаа хүнтэй суусан одууд Хадгалах

Олон мянган хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн бичлэг

Хүн болгон л өөрчлөлт хийхийг хүсдэг хэрнээ өөрийгөө өөрчлөхийг өчүүхэн ч хүсдэггүй. Учир нь бид өөрчлөлтийн гол үндэс нь өөрийнхөө муу зан чанар, буруу хэвшил, гутранги үзлээ өөрчлөх гэдгийг мэддэггүй болоод л тэр. Ингээд таны амьдралд өчүүхэн ч болов гэрэл гэгээг тусгаж, урам зориг өгөх гайхалтай бичлэгийг хүргэж байна.
Олон мянган хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн бичлэг Хадгалах

Алдартнуудын нүүрэн дээрх өө сэв

Бид одуудыг төгс нүүр будалт, гайхалтай хувцаслалт, гоёмсог үс засалттай нь харсаар бүр дасал болжээ. Гэхдээ тэд ч гэсэн бидний л адил нүүрэн дээр нь батга гардаг, нүхжилт үүссэн, хуурайшилттай арьстай, энгийн л хүмүүс шүү дээ...
Алдартнуудын нүүрэн дээрх өө сэв Хадгалах

Өөрийгөө ялан дийлж чадсан гайхалтай залуу

Хүн хичээвэл ямар ч бэрхшээл саадыг туулж, зорьсон зорилгодоо хүрч чадахыг харуулсан асар их сэтгэлийн тэнхээтэй нэгэн залуугийн амьдралыг та бүхэндээ сонирхуулахаар бэлтгэлээ. Түүнийг Зак Руль (Zach Rule) гэдэг бөгөөд өдгөө 26 настай. Тэрээр төрөлхийн доод мөчний хэврэгшилтэй төрсөн бөгөөд эмч нар түүний амийг аврахын тулд хоёр хөлийг нь тайрчээ.
Өөрийгөө ялан дийлж чадсан гайхалтай залуу Хадгалах

Хүмүүс Жастин Биберийг яагаад үзэн яддаг вэ?

Өдгөө 21 нас хүрсэн Канадын залуу дуучин Жастин Бибер (Justin Bieber) анх гарч ирсэн цагаасаа хойш л хэл амны бай болсоор, сүүлдээ тэрэндээ өөрөө ч дассан гэлтэй. Дэлхий даяар түүний шүтэн бишрэгчид тоолж барамгүй ч гэлээ, үзэн ядагчид нь ч гэсэн байнга өсөж байдаг. Түүний хийж бүтээсэн зүйлс, урлагийн салбарт оруулсан хувь нэмэр нь хэдий их ч, заримдаа бас үзэн ядах шалтгааныг нь ч зөвтгөмөөр санагдана. Ингээд түүний тухай өмнөөс нь ичмээр 10 баримтыг сонирхуулъя.
Хүмүүс Жастин Биберийг яагаад үзэн яддаг вэ? Хадгалах

Кардашьяний гэр бүлийхний тухай 10 нууц

Ким Кардашьян болон түүний гэр бүлийн талаар сонсоогүй хүн бараг байхгүй гэхэд хилсдэхгүй л болов уу. Учир нь тэдний хувийн амьдрал цахим ертөнцөөр нэг шуугиан тарьж, хийсэн үйлдэл бүр нь олны анхаарлын төвд байсаар ирсэн. Тэдний гэр бүл үнэхээр адал явдалтай, хачирхалтай үйлдлүүдээрээ хэнийг ч урдаа гаргадаггүй, нэр төрийн төлөө юу ч хийхээс буцахгүй гэж хүмүүс жиг жуг гэлцдэг нь оргүй үг бас биш ээ. Ингээд тэдний тухай хамгийн хачирхалтай зүйлсийг дуулгая. 
Кардашьяний гэр бүлийхний тухай 10 нууц Хадгалах