Кардашьяний гэр бүлийхний тухай 10 нууц

Ким Кардашьян болон түүний гэр бүлийн талаар сонсоогүй хүн бараг байхгүй гэхэд хилсдэхгүй л болов уу. Учир нь тэдний хувийн амьдрал цахим ертөнцөөр нэг шуугиан тарьж, хийсэн үйлдэл бүр нь олны анхаарлын төвд байсаар ирсэн. Тэдний гэр бүл үнэхээр адал явдалтай, хачирхалтай үйлдлүүдээрээ хэнийг ч урдаа гаргадаггүй, нэр төрийн төлөө юу ч хийхээс буцахгүй гэж хүмүүс жиг жуг гэлцдэг нь оргүй үг бас биш ээ. Ингээд тэдний тухай хамгийн хачирхалтай зүйлсийг дуулгая. 
Кардашьяний гэр бүлийхний тухай 10 нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Зургаа авахуулах гэж төрсөн гэлтэй
Кардашьяний гэр бүлийхний гэрэл зургууд хаа сайгүй л байдаг. Хооллож байхдаа, дэлгүүр хэсэхдээ, гудамжинд, аль эсвэл бүр эрээ цээргүй нүцгэн зургууд гэх мэт таны нүдийг хужирлах зургууд тэдэнд бишгүй олон.  Магадгүй энэ нь тэднийг олигтой хийж бүтээсэн зүйлгүй ч, асар их мөнгө олох, олны анхаарлын төвд байхад нь нөлөөлдөг  хүчтэй зүйлсийн нэг юм.



2. Унтаж байхдаа ч үзэсгэлэнтэй харагдах Ким
"The Daily Mail" сонины нэгэн нийтлэл дээр Кимийг унтахдаа будгаа арилгадаггүй, учир нь түүнийг будгаа арилган унтахаас залхуурдаг хэмээн бичжээ.  Түүний нүүр будагчаар ажилладаг Шарлотта Тилбери (Charlotte Tillbury) хэлэхдээ, "Ким унтахдаа будгаа арилгаж унтдаггүй. Энэ нь түүнийг завгүй үед өглөөг илүү хялбарчилдаг" хэмээн хэлж байжээ. Магадгүй түүний үг үнэний ортой байж ч болох юм. Түүний орон дотроо авхуулдаг селфинүүд дээр үргэлж төгс харагддагийн нууц нь энэ ч юм билүү?



3. Роб ажил хийх дургүй
Тэдний  гэр бүлийн цорын ганц эрэгтэй дүү бол Роб Кардашьян (Rob Kardashian) юм. Магадгүй та түүний талаар төдийлөн дуулаагүй байж ч мэднэ. Учир нь тэрээр нилээн ганцаардмал нэгэн юм. Роб ээж, эгч нар шигээ амжилтанд хүрэхийн тулд шаргуу ажиллах тунчиг дургүй гэнэ шүү. 



4. Алдартай залуустай үргэлж нэр холбогддог
Хамгийн залхуу бөгөөд хялбар аргуудын нэг бол хэн нэгэн алдартай залуутай холбогдоод, салах нь тэдний шалгарсан аргуудын нэг юм. Та анзаарсан бол тэд үргэлж л хэн нэгэн алдартай залуустай холбогдон удалгүй салдаг. Үүний жишээ нь, сагсанбөмбөгийн тамирчин Крис Хамфрис (Kris Humphries), Ким Кардашьян нар 2011 онд шинэ зууны хамгийн тансаг хуримыг хийж байсныг санаж байгаа болов уу. Тэд хуримаа хийснээс хойш ердөө 72 өдөр л хамт амьдарсан юм. Түүний дараа Ким цахим ертөнцөд бөмбөг тэслэх шиг л болсон. Түүнчлэн Кардашьяны эгч дүүс реппер Ник Кэннон (Nick Cannon), дуучин, жүжигчин Ник Лише (Nick Lachey) нартай ч нэр холбогдож байснаас харахад тэднийг мөнгө, нэр хүндэд хичнээн дуртайг харж болно.



5. Тэд гэр бүлийн дэлгүүр нээсэн боловч, амжилтанд хүрээгүй юм
Кортни, Ким Хлое нар хамтран "Dash" нэртэй бэлэн  хувцасны дэлгүүр нээж байсныг санаж байна уу? Тэд ихэнхдээ дэлгүүрээ хэн нэгэнд даатгаад үлдээчихдэг байсан болоод ч тэр үү ямартай ч тэр нь төдийлөн амжилт олоогүй юм. Магадгүй тэд бизнест, биш харин шоу энтертайнментэд авьяастай байж болох л юм. 



6. Кайли хичээл хийх хамгаас дургүй
Кайлигийн хувьд тэрээр гэр бүлийнхээ хамгийн залуу гишүүн  нь юм. Тэрээр хувцас загвар хөөцөлдөж, найзуудтайгаа шоудаж эсвэл найз залуутайгаа зугаалах гэх зэргээр л цагийг өнгөрүүлдэг байсан. Харин түүнийг ахлах сургуулиа арай ядан төгсөхөд нь эргэн тойрны охид нь "мөнгө байхад ч бүх зүйл бүтэх юм аа" хэмээн шивнэлдэж байсан гэдэг. 



7. Хлоя Ламараас салаагүй
Хлоя Кардашьян одоо хэр нь хуучин нөхөр сагсан бөмбөгийн тоглогч Ламар Одомтой харилцаатай байдаг гэнэ. Хэвлэл мэдээллээр тэднийг салсан хэмээн шуугиж байсан ч үнэндээ тэд харилцаандаа бүр мөсөн цэг тавиагүй бололтой.  Хэд хэдэн удаа тэднийг хамтдаа явж байхыг харсан эх сурвалжууд байгаа гэнэ. Магадгүй тэд зүгээр л найзууд байхаар шийдсэн юм болов уу.



8. Ким селфиний ном гаргаж байжээ   
Олон нийтийн цахим сайтуудаар Ким Кардашяны зураг хамгийн их байдаг. Тиймдээ ч тэрээр зургаа авахуулах тал дээр үнэхээр мэргэжлийн гэвэл үнэнээс нээх хол зөрөхгүй л байх. Хүмүүс ч гэсэн түүн шиг зурган дээр хэрхэн үзэсгэлэнтэй гарах тал дээр ихээхэн ач холбогдол өгөх болсон.  Кардашьян тэдгээр хүмүүст зориулан өөрийн зураг авахуулах нууцаасаа  хуваалцан, хэрхэн үзэсгэлэнтэй селфи авахуулах зөвлөгөө бүхий номыг гаргаж байжээ.



9. Тэд бүгд мэс засалд орсон ч, түүнийгээ үгүйсгэдэг
Алдар нэртэй хүмүүсээс мэс засалд ороогүй, төрөлх дүрээрээ байгаа хүмүүс хуруу дарам цөөхөн. Харин Кардашьяныхны хувьд тэд хэзээд том хөх өгзөг, зузаан уруураараа алдартай. Гэсэн ч тэд өөрсдийнхөө байгаа байдлыг төрөлхийн хэмээн батлахыг оролддог нь үнэхээр инээдтэй байдаг шүү. Илт харагдаж байгаа зүйлийг нуухыг оролдох нь бүр л хүндхэн байдалд оруулдаг гэдгийг тэд мэддэггүй бололтой.



10. Кимийн секс бичлэг
Ким хуучин найз залуу Ray J-тэй хийсэн секс бичлэг, цахим ертөнцийг шуугиулаад амжсан юм. Хүмүүс түүнийг яагаад ингэх болсныг тайлбарлахдаа, тэднийг олны анхаарлын төвд орохын тулд хэргээр ингэсэн, аль эсвэл бичлэг нь алдагдсан хэмээн ярьдаг. Гэвч юмыг яаж мэдлээ, эхний таамаглал үнэний хувьтай байх магадлал өндөр. Учир нь түүнээс хойш, Кимийн нэр алдар огцом өссөн юм.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()