АЛДАРТАЙ ХҮМҮҮС

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Олимпын үзэгчдийн хайрыг татсан "нэхмэлчин" залуутай танилц!

Токио-2020 Олимпын эргэн тойронд болж өнгөрч буй онцлох үйл явдлуудын нэг нь Их Британийн тамирчин Том Дэли (Tom Daley)-ийн талаарх дуулиан байсныг та бүхэн анзаарсан байх. Царайлаг, дур булаам царай төрхөөрөө олон үзэгчийн харцыг булаасан тэрээр тэмцээний үеэр үзэгчдийн суудалд нэхмэл нэхэж суугаа зургаараа интернет ертөнцийг давалгаалсан халуун ярианы сэдэв болсон юм. Спортын карьертаа зорьсон хэргээ бүтээж Токио-2020 Олимпын наадмын алтан медалийн эзэн болж чадсан тэрээр сонирхолтой хоббиныхоо ачаар дэлхий нийтийн хайрыг татжээ.

Олимпын үзэгчдийн хайрыг татсан "нэхмэлчин" залуутай танилц! Хадгалах

Зовлонгоос ангижирсан Жонни Депп шинэ дүр төрхөөр кино урлагтаа эргэн иржээ

Олон жил үргэлжилсэн гэр бүл салалтын маргаанаас болж дэлхийн хамгийн алдартай жүжигчдийн нэг Жонни Депп (Johnny Depp) үзэгчдийн сэтгэлд хоногшсон дүрүүдээсээ хасагдахад хүрээд байсан билээ. Тэгвэл энэ ширүүн асуудал өдгөө цэгцэрч эхэлж байгаад Жонни Деппийн сая сая шүтэн бишрэгчид сэтгэл хангалуун байна. Тодруулбал, алдарт уран бүтээлчийн хуучин эхнэр, жүжигчин Амбер Херд (Amber Heard) хуулийн маргаанд худал мэдүүлэг өгсөн нь илчлэгдсэн тул энэ удаагийн шүүх хуралд Жонни Депп ялалт байгуулжээ.

Зовлонгоос ангижирсан Жонни Депп шинэ дүр төрхөөр кино урлагтаа эргэн иржээ Хадгалах

"Ганнам стайл"-ын бүжигчин жаал аль хэдийн том залуу болжээ

Дэлхий даяар сая сая хүмүүсийн сэтгэлд хүрч нэгэн цагт Youtube дээрх бүх цаг үеийн хамгийн их хандалттай видео бичлэгээр шалгарч байсан Gangnam Style дууг сонсож үзээгүй хүн гэж үгүй байх. Гарсан цагаасаа эхэлж өвөрмөц өнгө аяс, цоглог хэмнэлээрээ олон сая хүний таашаалд нийцсэн энэ дууны бичлэгт хамтран ажилласан бараг хүн бүр тодорхой хэмжээнд алдартай болсон билээ. Тэгвэл энэ дуун дээр гардаг хөгжилтэй бяцхан хүү мөн л алдартай болсноос гадна хэдийнээ 15 нас хүрчихсэн гэнэ шүү!

"Ганнам стайл"-ын бүжигчин жаал аль хэдийн том залуу болжээ Хадгалах

Алдар нэрт хүрэхээсээ өмнө аль хэдийн хөрөнгөжсөн байсан одод

Нэрд гарсан хүмүүсийн ихэнх нь хүнд хэцүү амьдралыг туулж, хатуужсаныхаа хүчинд ажилтанд хүрсэн байдаг. Тэгвэл зарим алдартнууд үнэхээр дутах юмгүй өссөн, ёстой л амны хишигтэй төрсөн байдаг аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээр алдартнуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Алдар нэрт хүрэхээсээ өмнө аль хэдийн хөрөнгөжсөн байсан одод Хадгалах

Тэрбумтан Жэк Магийн "жижиг хувилбар" нэрд гарсныхаа дараа тун хэцүүхэн амьдралтай болжээ

Одоогоос зургаан жилийн өмнө Алибаба группыг үндэслэгч Жэк Ма (Jack Ma) -тай адилхан төрхтэй бяцхан хүү цахим ертөнцөд "жижиг Жэк Ма" гэх нэрээр алдаршиж байв. Хүүгийн царай тэрбумтантай ер бусын адилхан учир тухайн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний зураг Жэк Магийн бага насны зураг мэтээр андуурагдаж байсан тохиолдол ч гарч байсан юм. Ийнхүү 2015 онд буюу 8 насандаа интернет од болж байсан хүү өдгөө шар хэвлэлийнхэнд "хөсөр" хаягдсан байна. 

Тэрбумтан Жэк Магийн "жижиг хувилбар" нэрд гарсныхаа дараа тун хэцүүхэн амьдралтай болжээ Хадгалах

Инстаграм дээр 1.7 сая дагагчтай, 14 настай Бразил охины "карьерыг" ээж нь үгүй хийжээ

Орчин цагийн интернет сүлжээ нийт хүн төрөлхтний дунд дөнгөж бие хүн болж төлөвшин тогтох гэж байгаа өсвөр насны хүүхдүүдэд хамгийн том нөлөө үзүүлдэг гэдгийг томчууд бараг л анзаардаггүй. Харин Фернанда Роха Каннер (Fernanda Rocha Kanner) хэмээх Бразил ээж үүнд маш онцгой анхаарал хандуулснаараа дэлхийн олон сая эцэг эхчүүдийн анхаарлыг татсан байна. Тэрээр инстаграм, тикток хуудсандаа бараг 2 сая гаруй дагагчтай 14 настай охиныхоо цахим хаягуудыг устгажээ.

Инстаграм дээр 1.7 сая дагагчтай, 14 настай Бразил охины "карьерыг" ээж нь үгүй хийжээ Хадгалах

Өөртөө тохиолдсон аз жаргалтай мөчийг цахим орчинд хуваалцахгүй байж чадаагүй хүмүүс (30 фото)

Дэлхий ертөнц бүхэлдээ болж бүтэхгүй байгаа мэт медиа хэрэгслээр тархах саар муу мэдээ уншигч таны сэтгэл санааг тавгүйтүүлээд байна уу? Ямар ч зүйл хоёр талтай гэгчээр хүний амьдралд ч хар, цагаан хоршилдон оршдог тул бүх зүйлийг нэг өнгөөр дагнан харах утгагүй. Бид та бүхэнд энэ удаад хөнгөн гуниг төрүүлэх ч зүрх сэтгэлийг тань дулаацуулах зургуудаас хүргэхээр бэлтгэсэн байна. Дараах бяцхан түүхүүд амьдрал хэчнээн баялаг болохыг сануулах болно.

Өөртөө тохиолдсон аз жаргалтай мөчийг цахим орчинд хуваалцахгүй байж чадаагүй хүмүүс (30 фото) Хадгалах

Алдарт "Цагдаагийн академи" киногоор бидний зүрхэнд хоногшсон жүжигчид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

"Цагдаагийн академи" буюу "Police Academy" инээдмийн кино нь хамгийн анх 1984 онд дэлгэцийн бүтээл болж байсан бөгөөд энэ цаг үеэс эхэлж үзэгчдийн таашаалд нийцсэн хамгийн шилдэг кинонуудын тоонд багтах болжээ. Киноны гол дүрийг бүтээсэн ихэнх жүжигчдийн цаашдын карьерт энэхүү бүтээл маш чухал хувь нэмэр оруулсан байдаг. Тэгвэл тэдгээр уран бүтээлчид 30 гаруй жилийн хугацаанд хэрхэн аж төрж байсан бол?

Алдарт "Цагдаагийн академи" киногоор бидний зүрхэнд хоногшсон жүжигчид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Ээжийгээ алдсан ядуу энэтхэг эр хувиараа түргэн тусламжинд явж, мянга мянган хүний амийг аварчээ

Энэтхэгийн Баруун Бенгал мужийн иргэн Каримул Хак (Karimul Haque) хэмээх эрэгтэй түргэн тусламжийн тэрэг сайн дураараа ажиллуулдаг аж. Түүнийг энэ ажлаа анх эхлүүлж байх үед засаж янзалсан түргэний мотоциклийг нь хараад түүний хөршүүд дооглон тохуурхаж байв. Гэхдээ түүний сайхан сэтгэлийн ачаар амь аврагдсан хүмүүсийн тоо нэмэгдэхийн хэрээр хийж буй зүйлийнх талаарх ойлголт өөрчлөгдөж, улс даяар нэр хүнд нь тарж эхлэв.  

Ээжийгээ алдсан ядуу энэтхэг эр хувиараа түргэн тусламжинд явж, мянга мянган хүний амийг аварчээ Хадгалах

Аварга биет баавгайтай хамт амьдардаг Орос бүсгүй

Орос улсын Новосибирск мужийн оршин суугч, бүжигчин Вероника Дичка урлагийн карьераасаа гадна баргийн бүсгүй хүний тэсвэр тэвчээрийг шалгадаг загасчлах хоббитой гэдгээрээ алдартай. Бүсгүй мөн амьтдад хайртайн дээр зоригтой болохоо хэд хэдэн удаагийн зураг авалтуудаараа батлан харуулж байсан аж. Тэрээр Арчи хэмээх баавгайтай хамт зураг авалтад орж, олон мянган шүтэн бишрэгчдээ гайхшруулснаас гадна өнөөх баавгайтайгаа найзууд болж, бүр үрчилж авчээ.

Аварга биет баавгайтай хамт амьдардаг Орос бүсгүй Хадгалах

Зургаа хэтрүүлж засаад доог тохуу болсон инстаграмчдын хөгжилтэй төрх

Инстаграм сүлжээний хэрэглэгчид бараг бүгдээрээ шахуу бусдын нүдэнд хамгийн үзэсгэлэнтэй, өөгүй төгс төгөлдөр үзэгддэг гэхэд худлаа хэлсэн болохгүй л болов уу. Гэвч тэд үнэхээр бодит амьдрал дээрээ хүртэл гялалзсан толигор арьстай, хараа булаам гайхам сайхан бие галбиртай байх нь цөөн тохиолдолд л биелэлээ олдог. Харин зарим хэсэг нь интернет хэрэглэгчдийн нүдийг "хуурч" дөнгөдөг болж таарч байна. 

Зургаа хэтрүүлж засаад доог тохуу болсон инстаграмчдын хөгжилтэй төрх Хадгалах

Эргэн нийлсэн Женнифер Лопез, Бен Аффлек нар романтик амралтыг өнгөрүүлж, хуучнаа дурсжээ

Өнөөдрөөс арав гаруй жилийн өмнө тус тусын амьдралын замаа хөөхөөр болж салсан Бен Аффлек  (Ben Affleck), Женнифер Лопез (Jennifer Lopez) хоёрын хайр сэтгэлийн харилцаа урт хугацааны дараа эргэн сэргэсэн дуулиан одоог хүртэл тасралтгүй үргэлжилж, олны анхаарлыг татсан сонирхолтой сэдэв болсон хэвээр байна. Хоёр талд өөр өөр хүмүүстэй харилцаа холбоо тогтоохыг оролдсон ч хэд хэдэн удаа бүтэлгүйтсээр тогтвортой харилцаа үүсгэж чадаагүй энэ хос эргэж нийлснээсээ хойш шар хэвлэлийнхний хуудсыг бараг долоо хоног бүр чимж байгаа билээ. Ингээд тэдний хамгийн сүүлийн шуугиан болох дурсамж дүүрэн аяллынх нь талаар уншигч танд сонирхуулъя!

Эргэн нийлсэн Женнифер Лопез, Бен Аффлек нар романтик амралтыг өнгөрүүлж, хуучнаа дурсжээ Хадгалах