Японы эротик наадам

2015-03-19, 06:48
29,700
Жил бүрийн өдийд Японд "Хонэн-мацури" (Honen Matsuri) хэмээх эротик наадам болж өнгөрдөг бөгөөд энэ жилийн хувьд 3 сарын 15-нд Комаки хотод болж өндөрлөсөн байна. Үүнийг ихэнхидээ “эр бэлэг эрхтний” наадам хэмээн нэрлэдэг. Наадмыг зохион байгуулж буй учир нь тухайн наадамд оролцсон хүн бүр ойрын жилдээ хүүхэдтэй болно хэмээн бэлгэшээдэг байна.
Японы эротик наадам
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Жил бүрийн 3 сарын 15-нд "Tagata Jinja" сүмд бэлэг эрхтний наадам хийдэг бөгөөд наадмын гол зүйл нь аварга том бэлэг эрхтэн байдаг байна. (Фото: PAP/EPA).



2. Японы кипарисаар хийсэн бэлэг эрхтэн нь 2.5 метрийн урт, 250 кг жинтэй юм байна. (Фото: PAP/EPA).



3. Энэхүү барималыг хотын сүмүүдээр тойруулан авч явдаг. (Фото: PAP/EPA).



4. Сондгой жил (Kumano-sha) сүмээс эхлэн авч явдаг бол тэгш тоотой жил (Shinmei-sha) сүмээс эхлэн авч явж, "Tagata" сүмд дуусгадаг байна. (Фото: PAP/EPA).



5. Хонэн баяр будааны улирал эхлэхээс өмнө зохиогддог. Мөн тухайн жил их хэмжээний ургац авчирна гэж үздэг. (Фото: PAP/EPA).



6. Нөхөргүй эмэгтэйчүүд барималыг барьж явах нь ойрын хугацаанд хүүхэд нөхөртэй болно гэсэн санааг илэрхийлдэг байна. (Фото: PAP/EPA).



7. Хэрвээ барималд мөргөж, хүслээ шивнэвэл бэлгийн замын өвчин, үргүйдэл зэргийг эмчлэх боломжтой гэнэ. (Фото: PAP/EPA).



8. Ламтангууд наадам эхлэхэд болон наадам дуусахад ном айлддаг байна. (Фото: PAP/EPA).



9. Наадмын төгсгөл "Tagata Shrine" сүмд болдог бөгөөд оролцогчид жижигхэн будааны бин авахын тулд өрсөлдөнө. Ламтангийн шидсэн будааны бинг авч чадвал тухайн жилдээ азтай байна гэж үздэг байна. (Фото: PAP/EPA).



10. Селфигүй баяр гэж юу байхав? (Фото: PAP/EPA).



11. Мэдээж энэ өдрийн бүх амттан бэлэг эрхтний хэлбэртэй байдаг байна. (Фото: PAP/EPA).



12. Мөн энэ наадмын үеэр тухайн жилдээ азтай байхын тулд дурсгал болгон төрөл бүрийн дурсгалын зүйлийг худалдан авах боломжтой. (Фото: PAP/EPA).



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()