40 жил ойд амьдарсан аав, хүү хоёр

2013-08-12, 06:31
35,395
8-р сарын 7-нд Вьетнамын Кванг-Нгай тосгоноос дайны үеэр зугатаж, нуугдсан аав хүү хоёрыг олсон бөгөөд тэд 40 жилийн турш нийгэмшилтээс тасран ой модонд амьдарч байсан байна. 82 настай Хо Ван Тэнх болон түүний хүү болох 42 настай Хо Ван Лан нарыг тосгоны иргэд санаандгүй байдлаар олжээ. Тэд энэ хоёр хүний талаар орон нутгийн удирдлагууддаа мэдээлснээр, тусгай ажилчдыг явуулж 40 жилийн турш нийгэмшилт, орчин үеийн амьдралаас хол хөндий байсан аав, хүү хоёрыг авчиржээ.
40 жил ойд амьдарсан аав, хүү хоёр
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Нутгийн иргэд ширэнгэн ойгоор нэвт гарсан 40 км орчим урт ухсан нүхийг олж илрүүлжээ. Харин энэ нүхээр яваад, цаана нь 82 настай өвгөн, хүүтэйгээ амьдарч байсан урцыг олсон байна. Өвгөний бие маш муу байсан учир түүнийг өргөн гаргасан аж.

www.caak.mn

2. Хо Ван Тхан 1971 оноос хойш ой модонд амьдрах болсон байна. Учир нь Америк, Вьетнамын дайны үеэр тэдний амьдарч байсан тосгонд бөмбөг дэлбэлснээр эхнэр болон хоёр хүү нь нас барсан бөгөөд тэрээр ердөө л 1 настай байсан бага хүүгээ авч зугатсан нь энэ аж.

www.caak.mn

3. Ингээд тэрээр газрын түвшнээс дээш 6 метрийн өндөрт урц барьсан байна.

www.caak.mn

4. 40 жилийн турш тэд ойгоос идэж болох бүх зүйлээр л хооллодог байсан бөгөөд амьдарч буй орчныхоо ойролцоо нишингэ тарьж ургуулж байсан байна. Үүнээс гадна тэд тамхи татдаг байсан бөгөөд мөн л өөрсдийн гараар тарьж ургуулдаг байжээ.

www.caak.mn

5. Орчин үеийн маугличуудын хувцас. Өнгөрсөн амьдралаас нь түүнд цэргийн өмд болон хүүгийн өмсөж байсан улаан куртка хадгалаастай байдаг байна.

www.caak.mn

6. Энэ олон жилийн турш тэд ихэвчлэн ногоо болон хүнсний ногоогоор хооллодог байжээ. Хааяа нэг ан хийдэг байсан аж.

www.caak.mn

7. Эцэг нь чөлөөтэй ярьж чаддаг боловч хүү нь цөөхөн үг л мэддэг байна.

www.caak.mn

8. Хэсэг хугацааны дараа аав хүү хоёрыг нийгэмшүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

www.caak.mn

9. Тханхагийн гэр бүлийн хамгийн бага хүү нь дэлбэрэлтийн өдөр төрсөн бөгөөд бөмбөгдөлтийн үеэр аз болоход эсэн мэнд олдсон байна. Хүү 20 жилийн дараа аав, ах хоёрыгоо олсон боловч энгийн амьдрал руу шилжихийг ятгаж чадаагүй байна. Хамгийн бага хүү Хо Ван Тригийн хэлж байгаагаар - тэрээр жил бүр аав, ах хоёр дээрээ ирж тос давс авчирдаг байсан ч түүнийг нь авдаггүй байжээ. Үүнээс гадна тэрээр хувцас, сав суулга авчирч байсан ч аль хэдийн зэрлэгшсэн аав, ах хоёр нь огт хэрэглэдэггүй байсан байна. Харин гадны хүмүүс ирэхэд тэд нуугдаж байсан гэнэ.

Энгийн иргэдийн амьдралд шилжихийг зөвшөөрсөн гол шалтгаан нь эцгийнх нь биеийн байдал муу байгаатай холбоотой аж.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()