АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Жон Кеннидигийн үхэлд “шүхэртэй эр” буруутай юу?

20-р зууны хамгийн нууцлаг, дуулиантай хэргүүдийг нэг бол АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Фицжеральд Кеннеди (John Fitzgerald  Kennedy)-ийн захиалгат  аллага юм. Харамсалтай нь, хэн түүнийг ямар шалтгаанаас ийнхүү хөнөөх болов гэдэгт таарах хариулт өнөөг хэр нь алга байна. Ерөнхийлөгчийн үхэлд Ли Харви Освальд (Lee Harvey Oswald) хэмээгчийг буруутган баривчилсан боловч, түүнийг Жак Руби (Jack Ruby) гэгч эр Далласын шорон руу авч явах мөчид буудан хороосон. Мөн Кеннидигийн үхэл болохоос хэдхэн мөчийн өмнө түүний ойролцоо хар хувцастай шүхэртэй эр байхыг дуранд буулгажээ. Тэгвэл Жон Кеннидигийн үхэлд хэн буруутай вэ? Шүхэртэй эр яагаад заавалчгүй тэр мөчид шүхэртэй явах болов?

Жон Кеннидигийн үхэлд “шүхэртэй эр” буруутай юу? Хадгалах

Бэрхшээлийг “боломж” болгосон залуугийн гайхамшигт түүх

Төгс хүн гэж үгүй. Магадгүй бурхан ч гэсэн сул талтай байдаг болов уу? Тэглээ гээд хүнээс өө эрээд байвал тэр хэзээ ч  дуусахгүй. Харин гэрэл гэгээтэй зүйлсийг нь олж харваас, амьдрал танд тэр чинээгээр аз жаргал, нөөц бололцоог өгөх болно. Нэг ёсондоо та амьдралыг ямар нүдээр харна, амьдрал танд тэгэж харагдана гэсэн үг юм. Бусдын өөг түрүүлж харах, амьдралаа харааж зүхэх нь харин ч, таны амжилтанд хүрэх боломжит хувийг багасгасаар байдаг. Тиймээс өнөөдрөөс эхлэн өөдрөг амьдралын төлөө зүтгэцгээ. Боломж хэзээд байдаг. 

Бэрхшээлийг “боломж” болгосон залуугийн гайхамшигт түүх Хадгалах

Ким Кардашьяний шуугиан тарьсан хэрүүлүүд

Өнөө л нэг Кардашьяаны гэр бүлийн талаар сонссон хүний чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэм явдлуудыг бэлтгэн хүргэж байна. Гандан буурахгүй гал цогтой гэр бүл гэж магадгүй тэднийг л хэлдэг байх даа. Тэд үргэлж л санаатай санаандгүй ямар нэгэн байдлаар хэрэг төвөг гаргаж, дуулиан шуугиан дэгдээдэг. Ингээд та бүхэндээ алдарт Кардашьяны гэр бүлийн шуугиан тарьсан хэрүүлүүдийг танилцуулж байна.

Ким Кардашьяний шуугиан тарьсан хэрүүлүүд Хадгалах

Одуудын шивээс ямар утгатай вэ?

Шивээс хэмээх зүйл жил ирэх бүр улам эрчээ авч, урлаг болтлоо хөгжиж байна. Ялангуяа Америкийн хөгжим, кино урлагийн одууд хөгшин залуу гэлтгүй бүгд шивээстэй байдгийг бид мэднэ. Тухайлбал Анжелина Жолигийн шивээсний утга учир хийгээд, хэзээ хийлгэж байсныг ч бид бараг “цээжлэх” шахсан. Харин энэ удаад дуучид, жүжигчдийн ил, далд шивээсийг та бүхэндээ танилцуулж байна.

Одуудын шивээс ямар утгатай вэ? Хадгалах

Жижи Хадидийн тухай сонирхолтой баримтууд

Америкийн өсөж яваа авьяаслаг залуу модель, Викториа Секретийн сахиусан тэнгэрүүдийн нэг, Жижи Хадид (Gigi Haded)-ийн талаар сүүлийн үед цахим ертөнцөөр шуугих болсон. Өв тэгш бие хаа, өхөөрдөм хөөрхөн царайг хослуулсан авьяаслаг модель бүсгүйн талаарх мэдээллийг нэгэн уншигчийнхаа хүсэлтээр бэлтгэн оруулж байна.

Жижи Хадидийн тухай сонирхолтой баримтууд Хадгалах

Монгол бүсгүйчүүдийн гоо сайхны 100 жилийн хувьсал

Халх цуст Монгол бүсгүйчүүд хэзээнээс л нүүрний зөв хэлбэр, нүдэнд дулаахан царай, сайхан бие галбираараа ялгагдаж, гайхагдсаар ирсэн. Мэдээж цаг үеийн өөрчлөлт шинэчлэлтийг дагаад тэдний үс засалт, гоёл зүүсгэл, нүүрний хэлбэр нь ч гэсэн эрс өөрчлөгдсөн байх бөгөөд тухайн нийгмийнхээ онцлогийг давхар агуулсан байх юм. Танд доорх бичлэг таалагдана гэдэгт итгэлтэй байна. 

Монгол бүсгүйчүүдийн гоо сайхны 100 жилийн хувьсал Хадгалах

Олныг алмайруулсан Болгар хосууд

Гоо сайхан, хувцас загвар хөгжсөн өнөө үед бусдад сайхан харагдах нь тийм ч хэцүү зүйлсийн нэг байхаа больжээ. Хүссэн үедээ гоо сайханд орж, хүсвэл биеийнхээ сэтгэл дундуур хэсгийг пластик мэс заслаар засуулах гэх мэт сайхан харагдах аргууд нарийсчээ. Тэгвэл та бүхэндээ өөрсдийн натурал дүр төрхөөрөө олныг алмайруулаад байгаа Болгар хосуудыг танилцуулж байна.

Олныг алмайруулсан Болгар хосууд Хадгалах

Намхан охид яагаад онцгой байдаг вэ?

Хэрвээ эмэгтэй та 150-160 см хүртэлх өндөртэй бол, бас өөрийгөө жижигхэн, намхан гэж голдог бол дараах мэдээллийг зөвхөн танд зориулъя. Жижигхэн бүсгүйчүүд харин ч эрчүүдэд эгдүүтэй санагдаж, хайрыг нь хүргэдэг гэнэ шүү. Түүнээс гадна таны өөрөө ч мэдэхгүй өчнөөн давуу талууд байдаг аж.

Намхан охид яагаад онцгой байдаг вэ? Хадгалах

Жеки Чаны тухай сонирхолтой баримтууд

Хонконгийн нэртэй жүжигчин, тулаанч Жеки Чан (Jackie Chan) хэзээд авьяас чадвар шаардсан акробат, тулааны үзүүлбэр болон хошин өнгө аясаараа үзэгчдийг байлдан дагуулсан чадварлаг жүжигчин юм. Тэрээр 1960 оноос хойш өдгөөг хүртэл нийт 150 гаруй кинонд дүрээ мөнхөлсөн байна. Ингээд түүний хувийн амьдралын талаар сонирхолтой мэдээлэлтэй танилцацгаая.

Жеки Чаны тухай сонирхолтой баримтууд Хадгалах

Хатан хааны гэр бүлийн хэрээс хэтэрсэн тансаглал

Дээдсийн гэр бүлийн амьдралаар амьдарч үзэх хүсэл магадгүй хүн бүрийн дотор багахан ч болов хувийг эзэлдэг болов уу. Учир нь тэд биднийг бодвол хэмжээлшгүй эрхтэйн дээр, бүхий л эд хэрэглэлийн дээдийг эдэлж хэрэглэдэг. Аль л амттай хоол, үнэтэй чанартай хувцас, гадаад дотоодын дээд зэрэглэлийн аялал, айлчлал гээд л тоочоод байвал дуусахгүй олон. Ингээд та бүхэндээ Английн дээдсийн гэр бүлийн амьдралын зах зухаас нь хүргэж байна.

Хатан хааны гэр бүлийн хэрээс хэтэрсэн тансаглал Хадгалах

Кардашьяны гэр бүлийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй

“Keeping up with the Kardashians” реалити шоунаасаа гадна, хувийн карьер, хар цагаан ПР-аар хөгшин залуугүй алдартай болцгоосон билээ. Тэд эхэндээ бараг л ихэнх хүний шүтээн болж, загварын чиг хандлагыг бүрэн дүүрэн тодорхойлж байв. Харин сүүлдээ гэр бүлийн гишүүн бүр нь ямар нэг аргаар шуугиан тарьж эхлэхэд хүмүүсийг тэдэнд өгөх үнэлгээ буурсан билээ. Харин тэдэн дундаас хамгийн даруухан, үзэсгэлэнтэй нь гэгдэх өдгөө 20 настай Кендалл Женнерийн тухай, тэр яагаад эгч нараасаа “дээр” байдаг тухай өгүүлэх гэж байна.

Кардашьяны гэр бүлийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй Хадгалах