Намхан охид яагаад онцгой байдаг вэ?

Хэрвээ эмэгтэй та 150-160 см хүртэлх өндөртэй бол, бас өөрийгөө жижигхэн, намхан гэж голдог бол дараах мэдээллийг зөвхөн танд зориулъя. Жижигхэн бүсгүйчүүд харин ч эрчүүдэд эгдүүтэй санагдаж, хайрыг нь хүргэдэг гэнэ шүү. Түүнээс гадна таны өөрөө ч мэдэхгүй өчнөөн давуу талууд байдаг аж.

Намхан охид яагаад онцгой байдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тэд наснаасаа хамаагүй залуухан харагддаг

Ер нь Азиуд их жижигхэн, харин Европиуд их оворжуу байдгийн учир нь энэ. 20 настай Ази бүсгүй, 15 настай Европ охинтой бараг л чацуу харагддаг.

Тэд наснаасаа хамаагүй залуухан харагддаг

2 Үнсэхэд хөөрхөн байдаг

Хөлөө өргөж ирээд л... үнэхээр өхөөрдөм харагддаг шүү.

Үнсэхэд хөөрхөн байдаг

3 Тэврэхэд урамтай

Жижигхэн охидуудыг залуус тэврэх үнэхээр дуртай гэнэ. Цээжинд тэр чигээрээ багтчих мэт санагдан, эрчүүд өөрсдийгөө хажууд нь яг л “баатар” мэтээр төсөөлдөг аж.

Тэврэхэд урамтай

4 Хүссэн үедээ өндөр өсгийт өмсөж болно

Өндөр эмэгтэйчүүд өндөр өсгийт өмсчихөөрөө бүр том харагддаг. Харин жижигхэн эмэгтэйчүүд бол хүссэн үедээ өмсөхөд үнэхээр дэгжин бас өхөөрдөм харагдана. Ер нь намхан охидуудыг “өхөөрдөм” гэдэг үг байнга тодотгодог юм шүү.

Хүссэн үедээ өндөр өсгийт өмсөж болно

5 Тэвэрч, үүрээд ертөнцийн хязгаарт хүрсэн ч болно

Үнэнийг хэлэхэд өндөр эмэгтэйчүүд яс томтой байдаг учраас эрчүүдэд үүрүүлэх, өргүүлэх тийм ч тохиромжтой бус. Харин ч бүр хөгтэй юм болж мэднэ. Гэвч намхан охидыг бол найз залуус алган дээрээ ч бөмбөрүүлмээр санагддаг үе бишгүй.

Тэвэрч, үүрээд ертөнцийн хязгаарт хүрсэн ч болно

6 Тэд хамгаас дур булаам

“Эмэгтэй хүн, эрдэнийн чулуу хоёр жижиг байх тусмаа чамин” хэмээх үг байдаг даа? Энэ үг яг л намхан охидуудад тохирно. Нээрэн л өмссөн гутал, хувцас нь хүртэл хүүхэлдэйнийх шиг хөөрхөн харагддаг шүү.

Тэд хамгаас дур булаам

7

Тэд нүүрээ будаагүй, гоё хувцас өмсөөгүй байхдаа ч хөөрхөн.

8

Судалгаагаар намхан эмэгтэйчүүд илүү үнэнч, чин сэтгэлээсээ хүнийг хайрлаж чаддаг, хөнгөн зан багатайг тогтоожээ.

9

Тэд илүү найрсаг.

10

Тэд тийм ч их иддэггүй учраас залуу таны мөнгийг хэмнэнэ гэж мэд.

Харин одоо өндөр охид юугаараа онцгой байдгыг мэдэж авцгаая!

~ Өндөр охид яагаад онцгой байдаг вэ? ~

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()