АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Баячуудын хамгийн ихээр санаа зовдог 9 зүйл

Том хүнд том л зовлон бий. Аливаа хүний аюулгүй байдал, ямар нэгэн зүйлд санаа зовних зүйлс зэрэг нь эдийн засгийн байдлаас шууд хамааралтай. Ихэнх хүмүүсийн сэтгэлийг чилээдэг сарын орлого, өнөө маргаашийн хоол хүнс, ирээдүй зэрэг бол баячуудын хувьд юу ч биш. Харин тэдний тархинд юу хамгийн ихээр эргэлдэж, санаа сэтгэлийг нь чилээдэг гээч?...

Баячуудын хамгийн ихээр санаа зовдог 9 зүйл Хадгалах

Америк охины гунигт түүх

Сэтгэл өмөлзүүлж, өмнөөс нь халаглан харуусмаар олон түүх байдаг. Тэдний нэг бол Нигерит төрж өссөн ч одоо Америкт амьдардаг 20 настай Шалом Нком бүсгүйн амьдрал юм. Түүнийг 8 настай байхад Нигери дэх гэр бүлийнх нь дэлгүүрт гал гарчээ. Жаалхан охин галд өртөж, гар хөл, нуруу, цээж, нүүрээ бүхэлд нь түлж, хэзээ ч арилхааргүй сорвитой үлджээ. Түүнээс хойш гудамжаар өнгөрөх бүх л хүмүүс “Инээмтгий хүн” рүү харж байгаа мэт гайхан, эргэн харж, өрөвдөж, басхүү жигшдэг болсон гэнэ.

Америк охины гунигт түүх Хадгалах

Охидын мөрөөдлийн залуу болохын тулд юу хийх ёстой вэ?

Дэлхий дээр ерөнхийдөө 2 төрлийн хүн байдаг. Эхний хэсэг нь өөрийн байгаа байдалдаа сэтгэл дундуур ч өөрчлөгдөхийг хүсдэггүй, хүсдэг байлаа ч залхууралдаа дийлдэн бууж өгдөг. Харин хоёр дахь төрлийн хүмүүс бол өөрийгөө өөрчилж, хөгжихийн тулд чадах чинээгээрээ хөдөлмөрлөж, хүссэн үр дүндээ хүрч чаддаг байх юм. Тэгвэл Остин Шифлет (Austin Shifflet) бол сүүлийн хэсэгт багтах залуу юм.

Охидын мөрөөдлийн залуу болохын тулд юу хийх ёстой вэ? Хадгалах

Ким Кардашьяны том өгзөгний нууц

Сайхан өгзөгтэй байна гэдэг эмэгтэйчүүдийг үзэсгэлэн төгс харагдахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл ямар өгзгийг сайхан гэх вэ? Хүн хүний гоо сайхныг харах өнцөг харилцан адилгүй боловч ерөнхийдөө ихэнх хүмүүс биедээ таарсан хэмжээтэй, алиман хэлбэртэй өгзгийг илүү таашаадаг. Харин Ким Кардашьян, Ники Минаж гэх мэт олны танил бүсгүйчүүдийнх шиг асар том өгзгөнд дурлах нэгэн ч цөөнгүй. Тэгвэл тэрхүү "аварга" өгзөгний томоохон төлөөлөл болсон Ким Кардашьян өөр өөр хувцастай байхдаа ямар харагддагийг хамтдаа харцгаая.

Ким Кардашьяны том өгзөгний нууц Хадгалах

Одуудын орлон тоглогчид

Холливуудын жүжигчдийн асар их нэр хүнд, гайхалтай дүр бүтээлт зөвхөн тэдний л хүч хөдөлмөр байдаг гэж бодвол том эндүүрэл. Нэг кино бүтээхийн тулд жүжигчдээс гадна олон салбарын нүсэр том баг хамт олон ажиллаж, амь насанд эрсдэлтэй хэсгүүдийн цаана тэдний орлон тоглогчид амиа золиход бэлэн байдаг. Тулааны, өндрөөс унах, усанд сэлэх, тэр бүү хэл эротик үзэгдлүүд зэрэг хэсгүүдэд эдгээр орлог тоглогчид дүрээ бүтээдэг аж. Тэд хоорондоо хэр адилхан харагдаж байна?

Одуудын орлон тоглогчид Хадгалах

Үхлээс мултарч чадсан бүсгүй

Орчин үеийн амьдралын буруу хэв маяг болон хүрээлэн буй орчны бохирдол зэрэг нь залуу үеийнхэнд маш муугаар нөлөөлж, бие махбодь, эрүүл мэндэд нь ноцтойгоор халдаж байгаа билээ. Түүний нэгэн жишээ болсон энэ бүсгүй нуруу тэгшлүүлэх хагалгаанд орж, нурууныхаа үенд залгаас төмрүүд суулгажээ.

Үхлээс мултарч чадсан бүсгүй Хадгалах

Алдартнуудын хэлсэн сүүлчийн үг

Амьдралын утга учир юунд оршино вэ? Зарим хүмүүс хэзээ ч үхэхгүй мэт амьдарч байхад, хэзээ ч амьдарч байгаагүй мэтээр салхи адил хийсэн одох хүмүүс ч цөөнгүй байх юм. Чухамдаа насны эцэст авс руугаа алт мөнгө аваад орохгүйгээс хойш, ядаж л хайраар дүүрэн, харуусалгүй амьдрах нь чухал юм шиг. Ингээд та бүхэндээ алдартнуудын дэлхийг донсолгосон аймшигт үхэл болоод үр хойчдоо үлдээсэн тэдний сүүлчийн зурвасыг хүргэж байна.

Алдартнуудын хэлсэн сүүлчийн үг Хадгалах

Дэлхийн хамгийн баян 10 хүн тодорлоо

“Forbes” сэтгүүлээс жил бүр бэлтгэн гаргадаг дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг хүргэхэд бэлэн боллоо. Энэ жилийн жагсаалт нь урьд урьдын жилүүдээ бодвол илүү олонд хүртээмжтэй, сонирхолтой болснийг онцлох нь зүйтэй. Эзлүүлсэн байрын хувьд ихээхэн өөрчлөлтийг авчирсан, онцгой жил байлаа. Ингээд та бүхэндээ манай гарагийн хамгийн баян хүмүүсийг танилцуулъя.

Дэлхийн хамгийн баян 10 хүн тодорлоо Хадгалах

Хамгийн тачаангуй биетэй одууд

Зун цаг ч зугуухан наашилж байна даа... Нар ээгээд л, голын ус хоржигноод л, сайхан бүсгүйчүүд анхилам үнэр татуулан энэ тэнүүгээр гүйлдээд л. Тэдний гоо үзэсгэлэн, халуухан бие галбир нь бүхий л амьд амьтныг сэргээх увидастай байдаг. Ингээд та бүхэнд хамгийн халуухан биетэй одуудыг танилцуулж байна.

Хамгийн тачаангуй биетэй одууд Хадгалах

Эйнштейний тухай цочирдом баримтууд

1900 оноос хойшхи бүх хүмүүс л сургуульд байхдаа Эйнштейний нэр намтар, томъёонуудыг сонсож ирсэн. Гэвч түүний хувийн амьдралын талаар тэр бүрийд мэддэггүй. Түүнийг авьяасгүй, ямар ч мэдлэггүй тэнэг хэмээн голж дунд сургуульд нь багш нар нь үргэлж гоочилдог байсныг та мэдэх үү? Энэ мэтчилэн маш сонирхолтой баримтуудыг та бүхэнд толилуулахаар бид зэхлээ.

Эйнштейний тухай цочирдом баримтууд Хадгалах

Дэлхийн хамгийн залуу тэрбумтан охин

Навчин тамхины үйлдвэрлэл эрхлэн хөлжсөн Норвеги тэрбумтан хосын 19 настай охин Александра Андерсен (Alexandra Andresen) эцэг эхийнхээ бизнесийг өв залгамжлан авснаар дэлхийн хамгийн залуу тэрбумтан гэх нэр цолыг хүртэж, сүүлийн үед олны анхааралд ороод байна. 

Дэлхийн хамгийн залуу тэрбумтан охин Хадгалах

Папарацийн түүхэнд хамгийн их шуугиан тарьсан зургууд

Тухайн үедээ л олны нүдийг орой дээр нь бүлтийлгэж, олны хэл ам дагуулсан  басхүү нөхөж болшгүй цаг хугацааны дурдатгал болон үлдсэн оддын дуулиантай фото агшинг хүргэж байна. Оддын нүд чих гэлтэй папарициудын арга заль, няцашгүй хөдөлмөрийг үнэлэхгүй байхын аргагүй. Нэг бодлын хүмүүсийн "хормой хот " ухсан хэцүү ажлын нэг боловч тэдний ачаар л бид өдгөө эдгээр гайхалтай зургуудыг үзэж байна шүү дээ.

Папарацийн түүхэнд хамгийн их шуугиан тарьсан зургууд Хадгалах