Дэлхийн хамгийн залуу тэрбумтан охин

Навчин тамхины үйлдвэрлэл эрхлэн хөлжсөн Норвеги тэрбумтан хосын 19 настай охин Александра Андерсен (Alexandra Andresen) эцэг эхийнхээ бизнесийг өв залгамжлан авснаар дэлхийн хамгийн залуу тэрбумтан гэх нэр цолыг хүртэж, сүүлийн үед олны анхааралд ороод байна. 

Дэлхийн хамгийн залуу тэрбумтан охин
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэрээр өөрийн аав болох  Жоан Ф.Андерсен (Johan F. Andresen)-оос 1.2 тэрбум долларыг өв залгамжилж авсаныхаа дараа "Forbes" сэтгүүлээс жил бүр бэлтгэн гаргадаг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтанд багтжээ.

"Forbes" сэтгүүл тэрбум доллараас дээш хөрөнгөтэй дэлхийн хэмжээний баян хүмүүсийн жагсаалтыг жил бүр гаргадаг билээ. Андерсен болон, түүний 20 настай эгч Катрина (Katharina) нар тус жагсаалтанд анх удаагаа багтсан бөгөөд 1810 тэрбумтнаас 1475 болон 1476 дугаар байрыг тус тус эзэлжээ.

Английн "Telegraph" сайтад мэдээллэснээс үзэхэд залуухан тэрбумтан маань морин спортын мэргэжлийн тамирчин ба одоогоор Герман улсад амьдран, энэхүү спортын карьераа амжилттайгаар үргэлжлүүлж яваа юм.

Түүний 20 настай эгч Катринагийн хувьд тэрээр дэлхийн 2 дахь залуу тэрбумтанаар тодроод байгаа тухай бид дээр дурьдсан. "Forbes" сэтгүүлийн ерөнхий редактор Керри Долан (Kerry Dolan) "Telegraph" сайтад өгсөн ярилцлагандаа “Тэд энэ их хөрөнгөө бүгдийг нь өв залгамжилж авсан. Тэд төрсөн эгч дүүс, дээрээс нь Норвеги хүмүүс гэхээр их онцгой санагдаж байна” гэжээ.

Скандиновын орнуудын нэртэй бизнес эрхлэгчид, тэрбумтнууд өөрсдийн оюуны болон эд хөрөнгөө үргэлж л үеэс үед дамжуулан өвлүүлж, нэг ёсондоо гэр бүлийн бизнесийг өөр хаана ч байхгүйгээр цогцлоож чаддаг. 

1849 онд тэдний өвөө нь Норвегид тамхи үйлдвэрлэлээр тэргүүлж байсан ба гэр бүлээрээ энэ бизнесээ хөгжүүлсээр "Ferd" компаниа байгуулжээ. Өдгөө олон талаар үйл ажиллагаагаа явуулж, хөгжсөөр байгаа энэхүү компанийг үүсгэн байгуулагч өвөөдөө тэд ихэд талархаж явдаг гэнэ. 

2005 онд тэд компаниа 500 сая ам.долларын дундын сантай болгоод зогсохгүй үл хөдлөх хөрөнгө, үнэт цаас зэрэг олон бизнесийг эрхэлж эхэлжээ. Харин 2 жилийн дараа тэдний аав компанийхаа хувьцааны 80 хувийг охиддоо өгсөн байна. Ингээд л тэдний хамгийн залуухан тэрбумтан болох гараа тавигдсан хэрэг.

Андерсен гэр бүлийнхээ хөрөнгө болоод өөрийн амжилтын талаар “Би "Ferd" компанийг хөгжүүлэх болоод өөрт ноогдсон ажлаа хангалттай хийж чаддаг болох хүртлээ үүрэг хариуцлага гээч зүйл надад тохирохгүй гэж боддог байлаа. Хэн нэгэнд, ялангуяа эцэг эхдээ аливаа зүйлийн хариуг барьж, ачийг нь хариулах хэцүү гэж би боддог. Гэр бүл минь надад олон боломжийг нээж өгсөн, ялангуяа морь унах хүсэл сонирхлыг минь бүр ч ихээр асааж өгсөн нь юутай ч зүйрлүүлшгүй том хөрөнгө оруулалт юм. Зүгээр л морь унаад давхиад байдаг гэж бодож байна уу? Үгүй дээ, энэ спортод хөл тавихад асар их хөрөнгө шаарддаг. Гэхдээ энэ мөнгө амжилтанд хүрэхэд шаардагдах хөрөнгийн хажууд юу ч биш юм байна гэдгийг маш сайн ойлгосон доо" хэмээн компанийхаа вэб хуудсан дахь ярилцлагандаа дурджээ.

Тэднийг "Forbes" сэтгүүлийн энэ жилийн жагсаалтанд оруулахын тулд эгч дүүсийн 17 наснаас хойшхи татварын тайланг олон нийтэд дэлгэхийг шаардсан бөгөөд тэд ч үүнийг зөвшөөрсөн юм. 

Өсвөр насны тэрбумтан, "морьтон" охин маань өнгөрсөн жил өгсөн нэгэн ярилцлагын үеэрээ “Цаг бол алт. Би өнөөдрийг хүртэл ийм бодолтойгоор амьдарч, түүнийгээ ч хэрэгжүүлсээр ирсэн. Долоо хоног бүрийн халаасны мөнгө, тэмцээнд ороод шагнуулсан мөнгөн шагнал, төрсөн өдрөөр бэлэг болгож авсан мөнгөө хүртэл хадгалдаг. Энэ нь би эцэг эхээсээ асуулгүйгээр өөрийн цуглуулсан мөнгөөрөө цүнх гутал гэх мэтчилэн өөрийн хүссэн зүйлээ авч болно гэсэн үг юм” хэмээн хэлсэн байна.

Түүний эгч Катрина: "Баян гэр бүлд төрж өсөхөд давуу болоод сөрөг тал их бий. Хэн нэгэнтэй харилцаа тогтоохдоо байнга сэрэмжлэхгүй бол аюултай байдаг. Заримдаа бидэнд энэ бүгд их дарамттай санагддаг нь нууц биш. Элдэв янзын хэцүү асуултууд, сонин сэтгүүл дээр гарсан элдэв мэдээлэл гээд л... Бидний нэр үргэлж л мөнгөтэй цуг явдаг учир бүхий л асуултуудын сэдэв нь мөнгө байдаг. Намайг огт мэддэггүй хүмүүстэй танилцах миний хувьд их чухал. Учир нь тэд мөнгийг биш эхэлж намайг хардаг. Харин дараа нь тэднийг яагаад надад ойртож дотносох гээд байсныг ойлгодог юм” гэжээ.

Андерсен 2013 болон 2014 онд "Европын морин уралдааны аварга шалгаруулах тэмцээн"-д өөрийн морь Belamour-тайгаа хэд хэдэн шагнал хүртэж байсан, олон улсын хэмжээний мэргэжлийн тамирчин юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()