АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Давхар бургер идэх гэж байгаад эрүүгээ мулталсан Британи эмэгтэйн анхааруулга

Хорвоо дэлхий дээрх хэн хүний болчимгүй үйлдлийг тоочиж барна гэж санах ч хэрэггүй байх. Их Британийн иргэн Холли Стивенс (Holly Strevens) хэмээх эмэгтэй давхар бургерээс болж эрүүгээ мулталж, нийт таван хагалгаанд орсон явдал интернэт хэрэглэгчдийн дунд шуугиан тарьж байв. Орчин цагийн олон сая хүний идэх дуртай хоолноос болж эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсон Холли Стивенс хүмүүст анхааруулга өгөх үүднээс өөрийн түүхийг цахим орчинд хуваалцжээ.

Давхар бургер идэх гэж байгаад эрүүгээ мулталсан Британи эмэгтэйн анхааруулга Хадгалах

Интернэт хэрэглэгчдийг гайхшруулсан үлгэрийн гүнж шиг үстэй Миа охин

Хүмүүсийн интернэтийн хэрэглээ өдөр ирэх тусам ихсэхийн хэрээр мэдээ мэдээллүүдэд итгэхэд бэрх болсон гэдэг аргагүй үнэн. Гэвч үнэхээр бодит гэж итгэхийн аргагүй гайхалтай зүйлс амьдралд байж болдог гэдгийг мартаж болохгүй. Израилын Тел-Авив-Яфо буюу Тел-Авив хотоос гаралтай Миа Афлало (Mia Aflalo) хэмээх бяцхан охин үлгэрийн гүнж мэт гялалзсан урт үсээрээ интернэт хэрэглэгчдийг хэлэх үггүй болтол нь гайхшруулжээ. Түүний зургуудаас харсан хүмүүс Миа Афлало охиныг бяцхан Рапунзел гүнж хэмээн өхөөрддөг байна. 

Интернэт хэрэглэгчдийг гайхшруулсан үлгэрийн гүнж шиг үстэй Миа охин Хадгалах

Эхэндээ нэг нэгнээ "үздэггүй" байсан ч хожим дурлалцсан алдартай хосууд

Хүмүүс заавал нэг нэгэндээ анхны харцаар дурлах албагүй, харин удаан хугацаанд нэг нэгнээ таньж мэдсэний дараа дотносдог билээ. Бүр анх бие биенээ огт үздэггүй байсан хүмүүс хүртэл хожим нэгэндээ дасан дотносож, хайр сэтгэлийн харилцаа үүсгэх тохиолдол олон бий. Өнөөдөл та бүхэнд үүний жишээ болсон хосуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Эхэндээ нэг нэгнээ "үздэггүй" байсан ч хожим дурлалцсан алдартай хосууд Хадгалах

Амьд ахуйдаа авьяас чадвараа үнэлүүлж чадалгүй хорвоог орхисон зохиолчид

Ямар ч бүтээлч, туурвилч хүн амьд ахуйдаа өөрийн хийсэн бүтээсэн зүйлсийг хүмүүст үнэлэгдэж, магтаал сайшаал хүртэж байгааг харахыг хүсдэг нь лавтай. Харамсалтай нь зарим тохиолдолд хэчнээн сайн бүтээл гаргасан ч түүнийг нь тухайн цаг үеийн иргэд ойлгож, үнэ цэнийг нь мэдэрч чадахааргүй суут болсон байдаг тул он удаан жил өнгөрсний дараа л хүмүүсийн анхаарлыг татах тохиолдол байдаг аж. Ингээд та бүхэнд амьд ахуйдаа авьяас чадвараа үнэлүүлж чадаагүй явсаар хорвоог барсан эрхмүүдийн талаар өгүүлье. 

Амьд ахуйдаа авьяас чадвараа үнэлүүлж чадалгүй хорвоог орхисон зохиолчид Хадгалах

Орчин үеийн тав тухаас татгалзаж, 30-аад оны хэв маягаар амьдрах болсон Британи хос

Их Британийн иргэн Рут Шелли (Ruth Shelley), Роберт Остман (Robert Ostman) нар орчин үеийн техник технологийн боол болсон ертөнцөөс залхсан тул хүсэвч эргэж ирэх боломжгүй өнгөрсөн цаг хугацааг гагцхүү өөрсдийн хичээл зүтгэлээр эргүүлэн авч ирэхээр шийдсэн байна. Тэд өнгөрсөн рүү аялахдаа 1930-аад оныг онцлон сонгож, чухам энэ цагийн хэв маягаар амьдрах болжээ. Ингээд бүгдээрээ хамтдаа энэ хосын амьдрал хэрхэн өрнөдөг талаар багахан хэсгээс нь сонирхоцгооё!

Орчин үеийн тав тухаас татгалзаж, 30-аад оны хэв маягаар амьдрах болсон Британи хос Хадгалах

Алдартнуудтай дэндүү адилхан "төөрсөн ихрүүд"-ийн төрх

Шоу бизнесийн ертөнцийн алдартнуудаас таалагддаг хүнтэйгээ усны дусал мэт адилхан биш гэхэд ядаж төстэй царайтай болох хүсэл бараг өсвөр насны ихэнх охидын мөрөөдөл байх. Гэвч насанд хүрсэн хойноо ч энэ хүслээ орхиогүйгээр барахгүй, мэс заслын тусламжтайгаар царай төрхөө өөрчилсөн тохиолдол олон бий. Тэгвэл ах дүү, садан төрөл огтоос биш хэрнээ байгалиасаа ижилхэн царайтай төрсөн гэдгээрээ алдартнуудын "ихэр" гэж хочлуулдаг хүмүүс байдаг гэдгийг та мэдэх үү? 

Алдартнуудтай дэндүү адилхан "төөрсөн ихрүүд"-ийн төрх Хадгалах

Арваад жилийн өмнө од болж байсан "догь" орон гэргүй эрийн гунигт түүх

Хувцас загварын чиг хандлага гэдэг тодорхой цаг хугацааны мөчлөг дамжин хувьсаж өөрчлөгдсөөр байдаг гэдэг. Урьд өмнө нь хувцас хэрэглэлийн материал, өнгө загвар, хэлбэр хийц гээд олон шалтгаанаар хоорондоо зохицоогүй зүйлс загварын мэдрэмжгүйд тооцогддог байсан бол өнөөдөр бараг огт харалгүйгээр гартаа тааралдсан бүхнээ давхарлаж өмсөөд гарахад л "загварлаг" гэгдэх боломжтой болсон байна. Энэ стилийн тухай сонсоход ихэнх интернэт хэрэглэгчдийн толгойд хятадын царайлаг орон гэргүй эрэгтэйн "догь" гэмээр дүр зураг буух байх. Тэгвэл одоогоос арваад жилийн өмнө интернэт од болж дэлхий даяар танигдаж байсан энэ хүн одоо хаана явна вэ?

Арваад жилийн өмнө од болж байсан "догь" орон гэргүй эрийн гунигт түүх Хадгалах

Байгаль орчны төлөө тэмцэгч Грета Тунберг Vogue сэтгүүлийн нүүрэн дээр гарчээ

Шведийн ахлах ангийн сурагч Грета Тунберг (Greta Thunberg) 16 настайдаа НҮБ-ын Ерөнхий ассамблэйн хурал дээр өөрийн үзэл бодлоо маш зоримог, хатуугаар илэрхийлж олон улсын хэвлэл мэдээлэл, интернэт хэрэглэгчдийн анхаарлын төвд орж байсан билээ. Тэгвэл өдгөө залуу үеийн төлөөлөл болсон энэ охиныг танихгүй хүн гэж бараг үгүй болтлоо алдаршсан байна. Байгаль орчны активист Грета Тунберг 8-р сарын эхээр Vogue сэтгүүлийн Скандинав дахь салбартай хамтран ажилласан зургуудаараа олон хүнд нэгийг бодогдуулж чаджээ. 

Байгаль орчны төлөө тэмцэгч Грета Тунберг Vogue сэтгүүлийн нүүрэн дээр гарчээ Хадгалах

Охид бүсгүйчүүдийн дунд од болсон Төвдийн царайлаг малчин Данзан

Төвдийн Литан хошууны малчин Данзан (Ding Zhen) гэх залуу өнгөрсөн оны сүүлийн саруудад интернет сүлжээг жинхэнэ утгаар нь доргиож байв. Залуухан малчин нутгийн аялал жуулчлалын хөтөлбөрийн сурталчилгааны бичлэгт оролцон тоглосноор хэдхэн хоногийн дотор олон сая охидын дунд алдартай болсон байна. Үүнээс төд удалгүй хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагууд түүнтэй холбогдож хамтран ажиллах санал тавьж эхэлсэн бөгөөд түүний даруу зөөлөн төрх, танан цагаан шүдийг магтан сайшааж байжээ. 

Охид бүсгүйчүүдийн дунд од болсон Төвдийн царайлаг малчин Данзан Хадгалах

Талибаны гарт дахин орсон Афганистан дахь Хазаруудын амьдрал ямар байна вэ? (Фото төсөл)

Афганы нийслэл Кабул хот болон ойролцоох Бамиан хэмээх жижиг мужид Хазар үндэстэн ба Панжширууд амьдардаг. Талибан бүлэглэлийнхэн Афганистаны ихэнх нутгийг хяналтандаа аваад буй энэ үед олон зуун жилийн турш шашны холбогдолтой ялгаварлан гадуурхалт, алан хядлагад хамгийн их өртөж, зовлон үзсээр ирсэн Хазаруудын хувь заяанд санаа зовох хүн олон байна. Тэгвэл Афганистаны нутгаас энхийг сахиулагчид гарсны дараа тэдгээр хүмүүсийн аж амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг алдарт гэрэл зурагчин Стив МакКарри (Steve McCurry) баримтжуулж, "Цус ба утаа" нэртэй фото цуврал гаргажээ. 

Талибаны гарт дахин орсон Афганистан дахь Хазаруудын амьдрал ямар байна вэ? (Фото төсөл) Хадгалах

Дуулиантай, нулимстай хуримын дурсамжаа мартаж, олимпын аварга болсон Заурбек Сидаковын түүх

Өнгөрсөн жил спортын талаар огтхон ч сонирхдоггүй хүмүүс хүртэл ОХУ-ын чөлөөт бөхийн тамирчин Заурбек Сидаковын тухай дуулсан байдаг. Учир нь түүний хуримын өдрөөр амьдралынх нь хамгийн хар бараан үйл явдлуудын нэг тохиосон юм. Хэдийгээр тэр бүхэн Заурбекийн хувийн явдал байсан ч болсон явдал цахим орчинд нэг хэсэгтээ л шуугиан дэгдээсэн байдаг. 

Дуулиантай, нулимстай хуримын дурсамжаа мартаж, олимпын аварга болсон Заурбек Сидаковын түүх Хадгалах

Нэг л дүрдээ "барьцаалагдсан" Холливудын алдартай жүжигчид

Жүжигчний мэргэжил гэдэг кино зураг, телевиз радио, тайз дэлгэцийн бүтээлд тодорхой дүр бүтээж, түүгээрээ дамжуулан зохиолын амин сүнсийг урлаж чаддаг онцлогтой мэргэжил юм. Тиймээс жүжигчин хэр зэрэг үүргээ биелүүлж дүрээ үнэн сэтгэлээсээ гаргаж чадна, уран бүтээл төдий чинээ амжилт олох зам нь нээгдэнэ. Гэвч зарим жүжигчдийн бүтээсэн тодорхой нэг дүр нь үзэгчдийн сэтгэлд "бат" хоногшсон тул тухайн жүжигчнийг кино карьерийнх нь туршид зөвхөн тэрхүү дүрээр нь л төсөөлж эхэлдэг байна. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон жүжигчдийн тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Нэг л дүрдээ "барьцаалагдсан" Холливудын алдартай жүжигчид Хадгалах