Орчин үеийн тав тухаас татгалзаж, 30-аад оны хэв маягаар амьдрах болсон Британи хос

Их Британийн иргэн Рут Шелли (Ruth Shelley), Роберт Остман (Robert Ostman) нар орчин үеийн техник технологийн боол болсон ертөнцөөс залхсан тул хүсэвч эргэж ирэх боломжгүй өнгөрсөн цаг хугацааг гагцхүү өөрсдийн хичээл зүтгэлээр эргүүлэн авч ирэхээр шийдсэн байна. Тэд өнгөрсөн рүү аялахдаа 1930-аад оныг онцлон сонгож, чухам энэ цагийн хэв маягаар амьдрах болжээ. Ингээд бүгдээрээ хамтдаа энэ хосын амьдрал хэрхэн өрнөдөг талаар багахан хэсгээс нь сонирхоцгооё!

Орчин үеийн тав тухаас татгалзаж, 30-аад оны хэв маягаар амьдрах болсон Британи хос
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэд амьдралынхаа бүх зүйлийг 1930-аад онд байгаа мэтээр зохицуулж, хуучны машин унаагаар хөл залган гэрийнхээ эргэн тойрон, бүр дотор заслыг хүртэл энэ цагт очсон мэт мэдрэмж өгөхүйц тохижуулсан байна. 

Магадгүй танд хачин санагдаж болох ч энэ хүмүүс  телевиз ч үздэггүй бөгөөд оронд нь хөгжмийн эгшигт хайрцгаар цэргийн хөгжим сонсож, хуучны унадаг дугуй унадаг байна. Үүгээр зогсохгүй, тэд Их хямралын үеэр хүмүүсийн идэж хэрэглэдэг байсан хүнсээр хооллодог гэнэ. 

Хос залуус хоёул багадаа эмээ, өвөөтэйгөө ойр дотно өссөн тул энэ үеийн ном зохиол уншиж, кино уран бүтээлийг нь шимтэн үзсээр өнгөрсөн цагт зүрх сэтгэлээ "алдсан" байна. 

Рут, Роберт хоёр өөрсдийнхөө ер бусын амьдралын хэв маягийг Netflix -ээр телевизийн нэвтрүүлэг үзэж суухын оронд бие биедээ цаг зав, анхаарал халамжаа бүрэн зориулах боломж олгодог гэж New York Post -д тайлбарлажээ.

Тэдэнтэй гудамжинд таарсан хүмүүс үргэлж магтаалын үгсээр урамшуулж, гайхалтай сайхан харагдаж байгааг нь сануулдаг байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()