АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Кендалл Женнерийн 21 насны төрсөн өдөр сүр дуулиантай болжээ

Кардашьяны гэр бүлийн гишүүн, залуухан халуухан загвар өмсөгч Кендалл Женнер (Kendall Jenner)-ийн 21 насны төрсөн өдөр өнгөрөгч 11-р сарын 3-ны сүр дуулиантай болж өнгөрлөө. Залуусын зүрхийг булиглуулж, охидын бахархал болсон Кендалл нь алдарт "Victoria's Secret"-ийн тайзнаа алхаж, олон брэндийн нүүр царай болж, дүү Кайли Женнер (Kylie Jenner)-ийн хамтаар гоо сайхан, хувцас загварын коллекц гарган амжилт, бүтээлээр дүүрэн байгаа билээ. Ингээд хамтдаа Кендалл Женнерийн төрсөн өдрөөр зочилцгооё. 

Кендалл Женнерийн 21 насны төрсөн өдөр сүр дуулиантай болжээ Хадгалах

Улс төрчдийн үзэсгэлэнтэй эхнэрүүд

Улс төр хэмээх халуун тогоонд буцлах хүнд хэцүү замыг сонгосон эрхмүүдийн ард тэднийг ойлгож, дэмжих ухаалаг бүсгүйчүүд байх бөгөөд эдгээр бүсгүйчүүдийн зарим нь хэн ч хараад нүд унагаж, сэтгэл алдармаар гоо үзэсгэлэнтэй ажээ. Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ хамгийн алдартай улс төрчдийн дур булаам эхнэрүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.

Улс төрчдийн үзэсгэлэнтэй эхнэрүүд Хадгалах

Дональд Трампийн хамгийн үнэтэй үл хөдлөхүүд

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж, Хиллари Клинтон (Hillary Clinton)-той хүчтэй өрсөлдөж буй тэрээр үл хөдлөх хөрөнгийн бизнесээр тэрбумтан болох гараагаа эхлүүлж, дан ганц АНУ гэлтгүй дэлхийн толгой баячуудын нэг юм. Түүнээс гадна дэлхийн хэмжээний хэд хэдэн миссийн тэмцээнийг ивээн тэтгэж, өөрийн нэр дээр зохион байгуулсаар ирсэн билээ. Тэгвэл бид та бүхэнд Дональд Трамп (Donald Trump)-ийн тансаг зэрэглэлийн хувийн эдлэн газруудыг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Дональд Трампийн хамгийн үнэтэй үл хөдлөхүүд Хадгалах

Буудуулж байсан алдартнууд

Бусдын хүндэтгэлийг хүлээж, алдар нэрд гарна гэдэг сайхан. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр тэдний амжилтанд атаархаж, алахыг хүсч явдаг хүмүүс ч олон байх юм. Өнөөдөр бид та бүхэндээ амиа алдах шахаж, үхэл амьдралын заагт очиж байсан ч, золоор эсэн мэнд аврагдаж чадсан алдартнуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Буудуулж байсан алдартнууд Хадгалах

Хогийн цэгээс Холливуудад очсон залуу

Хүний амьдрал гэдэг тааж, тааварлах боломжгүй гайхалтай зүйл юм. Хэдхэн жилийн өмнө хогийн цэг дээр амьдарч, хүн бүрт адлагдаж байсан эр өнөөдөр томоохон компаний захирал хэмээгдэж явна гэж хэн таах билээ. Ердөө 5 жилийн дотор амьдралаа үндсээр нь өөрчилж, хогийн цэгээс Холливуудад очиж чадсан бахархам нэгэн залуугийн түүхийг өгүүлье. 

Хогийн цэгээс Холливуудад очсон залуу Хадгалах

Порно киноны одын хачирхалтай шийдвэр

Түүнийг Нонг Нат (Nong Nat) гэдэг бөгөөд өдгөө 31 настай тэрээр Тайландын насанд хүрэгчдийн киноны алдартай од байжээ. Тэртээх 2003 онд насанд хүрэгчдийн кинонд тоглосон гэдэг шалтгаанаар 6 сарыг шоронд өнгөрүүлэх ялаар шийтгүүлж байсан түүний амьдрал жинхэнэ хайртайгаа учирсны дараа огцом өөрчлөгдөнө гэж хэн санах билээ. Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, Нонг Нат буддын шашинтан болж, гэгээрсэн юм.

Порно киноны одын хачирхалтай шийдвэр Хадгалах

Диана гүнжийн үхлийн шалтгаан ил болжээ

Эрхэмсэг төрх, даруу зан, ухаалаг байдал хийгээд энэрэнгүй сэтгэлээрээ гайхагддаг байсан Уэльсийн үзэсгэлэнт гүнж Диана нь 36 насандаа машины ослоор амь насаа алдсан билээ. Түүний нууц нь үл тайлагдах үхлийн шалтгаан 20 гаруй жилийн турш дэлхий нийтийн дунд яригдсаар ирсэн төдийгүй хэзээ ч хуучрашгүй сэдэв юмсанж. Харин өнөөдөр бид та бүхэндээ Диана гүнжийн үхэлтэй холбоотой хачирхалтай баримтуудыг дэлгэхээр бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, хэрэг явдлын үнэн мөнийг хамтдаа тайлах гээд үзье.

Диана гүнжийн үхлийн шалтгаан ил болжээ Хадгалах

Энэ жилийн “Halloween”-аар одууд юу өмсөв?

Жил бүрийн 10-р сарын 31-ны өдөр уламжлал болон зохиогддог "Halloween" буюу "Аймшгийн баяр"-ыг гадны улс орнууд өргөн дэлгэр тэмдэглэдэг билээ. Харин тус баяраар олны танил эрхмүүд ямар дүрд хувирч, хэрхэн гоёсон болохыг хамтдаа үзэж, сонирхоцгооё. Тэдний зарим нь айдас төрүүлэм хувцаслаж, этгээд хачин дүрүүдэд хувирсан бол зарим нь инээд хүрч, элэг хөшөөм хувцаслажээ.

Энэ жилийн “Halloween”-аар одууд юу өмсөв? Хадгалах

Гитлер цэргүүдээ дайнд ингэж бэлддэг байсан

Дэлхий ертөнцийг цор ганц өөрийн эрхшээлдээ оруулж, Нацист Германийг хамгийн агуу гүрэн болгох зорилготой байсан Гитлер дайнд ялалт байгуулахын тулд олон арга ашиглаж байсан бөгөөд түүний гол анхаарлаа хандуулж байсан зүйл нь цэргүүдийнхээ хүч чадлыг улам нэмэгдүүлэх явдал байжээ. Тэгвэл хамтдаа түүний цэргүүдийнхээ хүч чадлыг нэмэгдүүлэхийн тулд хэрэгжүүлж байсан хачирхалтай гэмээр аргуудыг сонирхоцгооё.

Гитлер цэргүүдээ дайнд ингэж бэлддэг байсан Хадгалах

Женнифер Лауренсийн амжилтын нууц

Өнөө цагийн кино урлагийн өнгийг тодорхойлж байгаа авъяаслаг эмэгтэй жүжигчдийн нэг болох Женнифер Лауренс (Jennifer Lawrence) нь өдгөө дөнгөж 26 настай бөгөөд хамгийн залуудаа Оскарын шагнал хүртсэн нэгэн юм. Залуусын хүсэмжит бүсгүйгээр олон удаа тодорч байсан түүнийг АНУ-ын кино ертөнцийн нүүр царай гэж хэлэх нь ч бий. Тэгвэл хамтдаа шаргал үст, үзэсгэлэнтэй бүсгүйн сонирхол татам амжилтын нууцаар хамтдаа аялцгаая.

Женнифер Лауренсийн амжилтын нууц Хадгалах

Ким Чен Ун дарангуйлагч мөн үү?

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун (Kim Jong-Un)-ийг хүн бүр л харгис хэрцгий, хатуу нэгэн гэдгээр нь сайн мэднэ. Тэрээр улс орондоо чанд хатуу хууль дүрэм тогтоож, олон хүний аминд хүрч байсан юм. Харин өнөөдөр бид Ким Чен Ун-ы хүйтэн төрхийг нь өөрчилсөн ховор нандин зургуудийг танилцуулахаар бэлтгэлээ. Энэхүү мэдээ нь магадгүй таны түүнийг харах, дүгнэх өнцгийг өөрчлөх биз ээ. 

Ким Чен Ун дарангуйлагч мөн үү? Хадгалах

Инстаграмаар хамгийн их мөнгө олдог одууд

Өнөөдөр хүн бүр шахуу сошиал сувгуудыг идэвхитэй ашиглах болсон бөгөөд төдий чинээ "Facebook", "Instagram", "Youtube" зэргүүд нь хүмүүсийн өдөр тутмын амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон билээ. Тэгвэл зарим олны танил эрхмүүд бидний сайн мэдэх "Instagram"-ийг ашиглан нэг өдөрт гэхэд л хэдэн мянган долларын ашиг орлого олдог байна. Тэгвэл хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, тэдний Инстаграмаас хэрхэн мөнгө олдог тухай сонирхолтой мэдээлэлтэй танилцацгаая.

Инстаграмаар хамгийн их мөнгө олдог одууд Хадгалах