Ким Чен Ун дарангуйлагч мөн үү?

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун (Kim Jong-Un)-ийг хүн бүр л харгис хэрцгий, хатуу нэгэн гэдгээр нь сайн мэднэ. Тэрээр улс орондоо чанд хатуу хууль дүрэм тогтоож, олон хүний аминд хүрч байсан юм. Харин өнөөдөр бид Ким Чен Ун-ы хүйтэн төрхийг нь өөрчилсөн ховор нандин зургуудийг танилцуулахаар бэлтгэлээ. Энэхүү мэдээ нь магадгүй таны түүнийг харах, дүгнэх өнцгийг өөрчлөх биз ээ. 

Ким Чен Ун дарангуйлагч мөн үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Буу сонирхогч

Цэрэг, зэр зэвсэг, хүчирхэг байдлаараа гайхагддаг Хойд Солонгос улсыг галт зэвсэггүйгээр төсөөлөхийн аргагүй. Ким Чен Ун нь хэдийгээр хатуу дүрэм журмыг баримталдаг, хэрцгий нэгэн хэмээдэг боловч хүйтэн зэвсгийн тухай мэдлэг хомс аж. Тиймдээ ч тэрээр бусдаас үргэлж зөвлөгөө хүсч байгаа нь энгийн хүн мэт сэтгэгдэл төрүүлнэ. 

Буу сонирхогч

2 Өндөр технологи

Технологийн дэвшил дэлхий нийтийг бүрхэж, хүмүүсийн амьдралыг хөнгөвчлөөд байгаа билээ. Харин Хойд Солонгос улс технологийн хөгжил тал дээр нэлээдгүй хоцрогдмол боловч, Ким Чен Уны тус зураг нь Хойд Солонгост шинэ технологи бага багаар хөгжиж байгааг илтгэж байна. Нүүрэндээ инээмсэглэл тодруулж, ажил үүргээ явуулж буй түүнийг хараад хэн ч хэрцгий удирдагч гэж хэлж чадахгүй.  

Өндөр технологи

3 Спорт бараа худалдагч

Хүн бүхэн өндөрлөгт хүрэхдээ ямар нэгэн зүйлээс гараагаа эхэлсэн байдаг. Харин Ким Чен Уны тухайд спорт бараа худалдаалж ажил, амьдралын гараагаа эхлүүлж байжээ. Мөн тэрээр сагсанбөмбөг сонирхдог төдийгүй "NBA" тамирчдыг шүтэн бишэрдэг байсан тул спорттой нарийн нягт холбоотой аж. Тиймдээ ч өөрийн сонирхлоо дагаж спорт бараа худалдаалдаг байсан юм. 

Спорт бараа худалдагч

4 Зуны амралт

Та арай түүнийг амралт, аялал гээчийг мэдэхгүй хүйтэн өрөөндөө чанд хатуу дүрэм журмаа зохиож суудаг гэж боддог юм биш биз? Гэвч тэрээр эгэл жирийн эр хүн бөгөөд бусдын адил алжаал ядаргаагаа тайлах зорилгоор далай харж, сэтгэлээ тайтгаруулах дуртай аж. Ким Чен Ун өөрийнхөө тухай ярих тун дургүй боловч, түүний эргэн тойрны хүмүүс олон нийтэд мэдээлэл тарааж, түүний тухай мэдлэгийг бидэнд хайрладаг билээ. 

Зуны амралт

5 Үйлдвэрээр зочилсон нь

Тэрээр ард иргэдийнхээ амьдралын эх ундарга болсон үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудаар явж, үйл ажиллагаатай нь танилцдаг аж. Харин түүний энэхүү зураг нь маш алдартай бөгөөд эгэл жирийн, нүүрэндээ инээмсэглэл тодруулсан эх оронч Ким Чен Ун дарангуйлагч биш даруухан нэгэн мэт харагдана. 

Үйлдвэрээр зочилсон нь

6 Сан Диего бол сайхан хот

Калифорни мужын Сан Диего хот нь үзэсгэлэнт байгаль, тааламжит уур амьсгалаараа гайхагддаг билээ. Хойд Солонгос улсын тухайд, Америк улстай таагүй харилцаатай боловч, тэрээр Сан Диего хотыг үнэхээр сайхан, өвөрмөц гэж боддог болохоо илэрхийлж байсан удаатай. 

Сан Диего бол сайхан хот

7 Нөхөдтэйгээ ярилцаж явна

Тэрээр хэдийгээр чанга хатуу харагддаг ч гэсэн, өөрийн туслах, ойр дотны хүмүүстэйгээ сайхан харилцаатай байдаг тухай эх сурвалжууд мэдээллэдэг билээ. Тэрээр нэг итгэсэн хүндээ юу ч болж байсан итгэсээр байдаг төдийгүй итгэлийг нь ганц л удаа алдахад юу ч бодолгүй өөрөөсөө холдуулдаг зантай аж. Ерөнхийдөө тэрээр эгэл жирийн, маш энгийн нэгэн болохыг ойр дотны хүмүүс нь баталдаг юм. 

Нөхөдтэйгээ ярилцаж явна

8 Хөгжилдөж байна

Залуу насыг хөөр баяр, цэнгэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Түүний хөгжилтэй нь аргагүй бүжиглэж байгаа тус дүр зураг нь хүн бүхэнд ойр, дулаахан мэдрэмж төрүүлэх нь гарцаагүй. Хүнийг муу талаас, үргэлж хар бараан өнцгөөс харах тусам бидэнд хамгийн адгийн нэгэн мэт харагдах боловч өөр нэг өнцгөөс харахад бүх муу муухай бодол замхран алга болох нь ч бий. 

Хөгжилдөж байна

9 Хөлбөмбөгийн тэмцээн

Дээр дурдсанчлан, тэрээр спортыг зүрх сэтгэлээрээ мэдэрч дэмждэг нэгэн юм. Тиймдээ ч олон улсын тэмцээнд оролцож байгаа баг тамирчидаа дэмжиж, тусалдаг байна. Ялангуяа хөлбөмбөг, сагсанбөмбөгийн төрлүүдийг түлхүү сонирхдог бөгөөд 2014 онд Хойд Солонгосын хөлбөмбөгийн баг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, Бразил улсад 2-1 гэсэн харьцаатайгаар хожигдоход Ким Чен Ун гайхалтай амжилт үзүүллээ хэмээн шагшиж байсан цаг саяхан мэт санагдана. 

Хөлбөмбөгийн тэмцээн

10 Ахлах сургуулийн найзууд

Тэрээр ахлах сургуульд хамт суралцаж байсан найзуудтайгаа уулзалт зохион байгуулсан төдийгүй эгэл жирийн Ким Чен Ун гэх хүнийг илүү тодотгосон тус зураг нь хүн бүрийн сэтгэлд гайхалтай нийцдэг юм. Удирдагч Ким Чен Ун бол хүчтэй, чанга хатуу нэгэн боловч иргэн хүний тухайд зөв боловсон, дэндүү энгийн нэгэн аж. 

Ахлах сургуулийн найзууд

11 Галт тэрэгнээсээ хоцров

Хойд Солонгосын удирдагч нь заримдаа ард иргэдтэйгээ хамт нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг илүүд үздэг. Улс орон, ард түмэн нь ямар байдалтай байгааг нүдээр үзэж, биеэр мэдрэх нь түүний зорилго бөгөөд тухайн үед өөрийгөө зүгээр л хувь хүн гэдэг талаас мэдэрдэг аж. Түүний энэхүү галт тэрэгнээсээ хоцроод инээж байгаа зураг нь дулаахан сэтгэлтэй, зөөлөн хүн мэт сэтгэгдэл төрүүлнэ. 

Галт тэрэгнээсээ хоцров

12 Тамхилж байгаа Ким Чен Ун

Үргэлж л төв царай гаргаж, хүчирхэг байдлыг илтгэдэг түүний тамхи татаж буй дэндүү энгийн зураг нь олон хүний бодлыг өөрчилж чадсан юм. Тэр ч бас бусдын адил нэгэн сайхан бүсгүйн хань, дэггүй хүүхдийн аав, ухаант буурлын хайртай хүү билээ. 

Тамхилж байгаа Ким Чен Ун

13 Дуурь үзээд уйдаж суугаа нь

Энгийн иргэд, ард түмэнд дуурийн урлаг нь таалагдаад байдаггүй төдийгүй залхааж, уйтгар төрүүлэх нь бий. Үүнтэй нэгэн адил Ким Чен Ун дуурийн урлагт тийм ч дуртай биш төдийгүй тоглолт үзэж байхдаа эвшээж, уйтгарлаж байгаа зурагнууд нь цахим сүлжээгээр дүүрэн байдаг билээ. 

Дуурь үзээд уйдаж суугаа нь

14 Анхны болзоо

Хүн бүр анхны хайр дурлалтай учирч, догдолж явсан байдаг. Мэдээж Ким Чен Ун ч бас зүрх сэтгэлдээ нэгэн бүсгүйг тээж, зүйрлэшгүй ихээр хайрлаж явсан нь гарцаагүй. Түүний энэхүү гал улаан сарнайг гартаа атгасан зураг нь удирдагч биш хайр дурлалдаа шатсан нэгэн залууг дүрсэлж харуулна. 

Анхны болзоо

15 "Би нэг удаа энэ шиг том загас барьж байсан"

Эрэгтэй хүмүүсийн тухайд загасчилж, олз омог ихтэй байх нь аз жаргал, асар их кайфыг мэдрүүлдэг. Удирдагч Ким ч мөн үүнтэй нэгэн ижил загасчлах дуртай бөгөөд цаг зав гарвал уургаа бариад нуур, голыг зорьдог аж. Ингээд харахад түүнээс айж балмагдаж, муу муухайгаар дуудаж байхын оронд, бидэнтэй л адил хүн гэдэг талаас харвал ойлгоход хялбар байх болов уу? 

"Би нэг удаа энэ шиг том загас барьж байсан"

Та үүнтэй санал нэг байна уу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()