АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Обама цагаан ордноос явахад 2 сар үлдлээ

АНУ-н түүхэн дэх хамгийн анхны өнгөт арьстан ерөнхийлөгч Барак Обама тун удахгүй ирэх оны нэгдүгээр сард үүрэгт ажлаа хүлээлгэж өгөх билээ. Түүний төрийн эрхийг барьсан найман жилийн хугацаанд цагаан ордонд өнгөрүүлсэн амьдралыг өгүүлэх цагаан ордны албан ёсны гэрэл зурагчин Пете Соуза (Pete Souza)-ийн дарсан гэрэл зургуудыг та бүхэндээ хуваалцаж байна.

Обама цагаан ордноос явахад 2 сар үлдлээ Хадгалах

Энэ хэний хүүхдүүд вэ?

1990-ээд он бол дурсах түүх, ярих зүйл ихтэй он жилүүд бөгөөд кино урлаг болон дуу хөгжмийн салбарт олон гоц авъяастнууд ээлж дараалан цахиур хагалж, гарч ирж байсан билээ. Тухайн үед тэдний хүүхдүүдийг ирээдүйд ямар хүн болох болоо хэмээн сонирхож байсан хүмүүс цөөнгүй байсан бөгөөд өнөөдөр энэ асуултын хариултыг мэдэх цаг хэдийн иржээ. Ингээд та бүхэн мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, 90-ээд онд гялалзаж явсан оддын хүүхдүүдийг өнөөдөр ямар болсон, юу хийж байгаа тухай өгүүлэх сонирхол татам мэдээлэлтэй танилцана уу.

Энэ хэний хүүхдүүд вэ? Хадгалах

Шившгээ дэлгэсэн одууд

Олны танил эрхмүүдийн ажил амьдрал болон олон нийтийн газар хэрхэн биеэ авч явж буй зэрэг нь үргэлж бусдын хараанд өртөж, анхаарлын төвд байдаг билээ. Төдий чинээ тэдэнтэй холбоотой асуудлууд хүмүүсийн чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэхээр хачирхалтай байх нь бий. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ шившгээ дэлгэж байсан одуудын тухай сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Шившгээ дэлгэсэн одууд Хадгалах

Кендалл Женнерийн шуугиан тарьсан гэрэл зургууд

Кардашьяны гэр бүлийн гишүүн, "Victoria's Secrets"-ийн сахиусан тэнгэр, үзэсгэлэнт Кендалл Женнер (Kendall Jenner)-ийг энэ цаг үеийн хамгийн халуухан бүсгүйчүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэдэг билээ. Саяхан 21 нас хүрсэн тэрээр цахим ертөнцид идэвхтэй байдаг бөгөөд тэр ч үүднээсээ түүний инстаграм хуудсыг бүхэл бүтэн 68 сая хүн дагадаг байна. Тэгвэл түүний инстаграм хуудсан дахь хамгийн их хандалт авч байсан гайхалтай зургуудыг та бүхэндээ сонирхуулъя.

Кендалл Женнерийн шуугиан тарьсан гэрэл зургууд Хадгалах

Ким Кардашьян хэрхэн мөнгө олдог вэ?

2007 оноос гарч эхэлсэн “Keeping Up With Kardashians" реалити шоугаараа олноо танигдсан Кардашьяны гэр бүлийн гишүүн Ким нь элдэв хачин үйлдэл, нүцгэн зураг, төгс сайхан биеэрээ гайхагдаж, дэлхий нийтийн сэдэв болоод байгаа билээ. "Тогтсон ажил мэргэжилгүй түүний асар их тансаглалийн эх үүсвэр болсон хөрөнгө мөнгө ямар арга замаар яаж олддог вэ?" гэдэг талаар та өмнө нь гайхаж байсан биз ээ. Иймд реалити шоуны од, өнөө цагийн цахим ертөнцийн хамгийн гол сэдэв болсон Ким Кардашьяны хэрхэн мөнгө олдог тухай мэдээллийг та бүхэндээ хүргэе.

Ким Кардашьян хэрхэн мөнгө олдог вэ? Хадгалах

Бүсгүйчүүд үзэсгэлэнтэй харагдахын тулд ямар алдаа гаргадаг вэ?

Гоо сайхан төрхтэй болох нь эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл билээ. Тэд тус зорилгодоо хүрэхийн тулд хөрөнгө мөнгө, цаг заваа харамгүй зарцуулдаг боловч зарим тохиолдолд алдаа гаргаж, гоё сайхан болох гэсэндээ гоо төрхөө үгүй хийх нь бий. Ингээд нийт охид бүсгүйчүүддээ зориулан үзэсгэлэнтэй харагдахын тулд гаргадаг алдаануудыг дуулгая. 

Бүсгүйчүүд үзэсгэлэнтэй харагдахын тулд ямар алдаа гаргадаг вэ? Хадгалах

Эмили Ратаяковскигийн таныг шоконд оруулах 12 баримт

Үзэсгэлэн төгөлдөр загвар өмсөгч, жүжигчин Эмили Ратаяковски (Emily Ratajkovsky) нь 1991 онд мэндэлсэн бөгөөд бага байхаасаа урлагт хөл тавьж, өнөөдрийг хүртэл тасралтгүй карьераа өсгөж яваа билээ. Залуусын сэтгэлийг эзэмдэж, охидын атаархлыг төрүүлэх халуухан бүсгүйн тухай хачирхалтай баримтуудыг танд хүргэхээр бэлтгэлээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, түүний нууцлаг ертөнцөөр аялцгаая.

Эмили Ратаяковскигийн таныг шоконд оруулах 12 баримт Хадгалах

Монгол бүсгүй “Apple” компанийн дизайнер болжээ

Сурсан зүйлдээ эзэн нь болж мэдлэг боловсролоо үнэлүүлэн, дэлхийн алдартай компанид ажиллаж байгаа Монгол бүсгүйг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. Эх орныхоо нэрийг өндөрт гаргаж, авьяас чадвараараа алдаршиж яваа түүнээр бахархахгүй байхын аргагүй. Хүн зүрх сэтгэлдээ мөрөөдлөө тээж, цуцашгүй хөдөлмөрлөж чадвал хүрч чадахгүй оргил гэж үгүй болохыг тэр батлан харуулсан юм. Ингээд хамтдаа "Apple" компанийн дизайнер Тэргэл гэх бүсгүйтэй танилцъя. 

Монгол бүсгүй “Apple” компанийн дизайнер болжээ Хадгалах

Энэтхэгийн тэрбумтны үйлдэл олон сая хүнийг алмайруулав

Ашиг орлого нь нэмэгдэж, хөрөнгө мөнгө нь ихсэхийн хэрээр юм үзэж, нүд тайлсан хүн шиг зан гаргадаг баячууд энэ ертөнц дээр байдаг ажээ. Тэдгээр эрхмүүдийн нэг төлөөлөл болох Энэтхэгийн тэрбумтан Савжи Долакиа (Savji Dholakia) ажилчдаа хэний ч санаанд оромгүй эд баялгаар шагнаж урамшуулсан байна.

Энэтхэгийн тэрбумтны үйлдэл олон сая хүнийг алмайруулав Хадгалах

Хиллари Клинтоны тухай итгэмээргүй баримтууд

Олон жилийн турш улс төрд зүтгэсэн Хиллари Клинтон (Hillary Clinton) нь мэдлэг боловсрол, хүчирхэг байдал зэргээрээ гайхагдаж, олны хүндэтгэлийг хүлээсэн нэгэн билээ. 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй тэрээр саад бэрхшээл, олны хэл ам, хүнд хэцүү байдлыг даван туулсаар өнөөдөр сонгуулийн үр дүн хэрхэн гарахыг хүлээж суугаа юм. Түүний өрсөлдөгч бол бизнесмен, тэрбумтан Дональд Трамп (Donald Trump) бөгөөд тэдний өрсөлдөөн өдрөөс өдөрт ширүүсч, ялалт байгуулах магадлал ижил хувьтай байна.

Хиллари Клинтоны тухай итгэмээргүй баримтууд Хадгалах

Сагсан бөмбөгчдийн хамгийн үзэсгэлэнтэй эхнэрүүд

Тамирчин хүний ялалт ялагдлын алинд нь ч хамт байж, түүнийхээ номер нэг фэн нь болон дэмжиж, хүнд хэцүү үед сэтгэл санааг нь хурцалж, амжилтынх нь ард нуугдаж байдаг эхнэрүүдийг алдаршуулья. Бүсгүй хүн бол эрчүүдийн нэг л амьдрах насандаа өөрийгөө гоёх чимэг, хамгийн үнэт эрдэнэ болдог билээ. Иймд та бүхэндээ сагсанбөмбөгийн нэрт тамирчдын үзэсгэлэнт эхнэрүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Сагсан бөмбөгчдийн хамгийн үзэсгэлэнтэй эхнэрүүд Хадгалах

2016 оны хамгийн их ашиг олсон дуучид

Дэлхийн дуу хөгжмийн салбарт цахиур хагалж байгаа уран бүтээлчид сүүлийн үед гаргаж буй дуунуудаа интернетэд цахим хэлбэрээр байршуулах болсон бөгөөд хөгжим сонирхогчид тодорхой хэмжээний мөнгийг төлж, татаж авах боломжтой юм. Тэгвэл энэ жилийн интернет орчинд байршуулсан уран бүтээлээрээ хамгийн их ашиг орлог олсон дуучдыг "Recording Industry Association of America"-ийн зүгээс тодруулсан байна. Тэд эдгээр уран бүтээлчдийг тодруулахдаа дуунуудынх нь тухайн жилд нийт татагдсан тоог гол шалгуураа болгодог ажээ.

2016 оны хамгийн их ашиг олсон дуучид Хадгалах