АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Дэлхийн хамгийн хаалттай улсын Тэргүүн хатагтай байх ямар байдаг вэ?

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны амьдралыг бид төдийлөн сайн мэддэггүй учраас түүний эхнэр И Сол Жу (Ri Sol-ju) ч бидний хувьд тайлагдашгүй оньсого мэт санагддаг билээ. Сол Жугийн талаарх мэдээлэл дэлхийн бусад орнуудын тэргүүн хатагтай нарынх шиг сонин сэтгүүл, хэвлэлээр гараад байдаггүй бөгөөд бид түүний төрсөн он сар өдрийг ч мэдэхгүй. Ингээд өнөөдрийнхөө нийтлэлээрээ Хойд Солонгосын Тэргүүн хатагтайн талаарх бидэнд мэдэгдээд байгаа баримтуудыг та бүхэндээ хүргэж байна. 

Дэлхийн хамгийн хаалттай улсын Тэргүүн хатагтай байх ямар байдаг вэ? Хадгалах

Хувцас бурхан бие чөтгөр гэдгийн тод жишээ буй Белла Хадид...

Бидний сайн мэдэх Америкийн супер загвар өмсөгч Белла Хадид (Bella Hadid) сүүлийн үед ёстой л загвар өмсөгч гэдэг ямар байдгыг мэдрүүлээд байгаа билээ. Загварын тайзнаа өмсөж амьлуулдаг хувцаснаас гадна өдөр тутамдаа өмсөж зүүх нь хүртэл бусдын нүдийг булааж, атаархлыг нь төрүүлж орхидог. Шуудай угласан ч үзэсгэлэнтэй харагдах түүний хамгийн сонин содон хувцаслалтуудыг түүвэрлэн хүргэж байна. 

Хувцас бурхан бие чөтгөр гэдгийн тод жишээ буй Белла Хадид... Хадгалах

Оскарын наадмаас шагнал хүртсэн ч, Лео шиг тансаг амьдарч чаддаггүй одууд

Холливудад харьяалагдаг жүжигчдийг бид хэмжээлшгүй баян, юу хүссэнээ худалдан авч чадахаар хөрөнгө мөнгөтэй гэж боддог. Гэвч энэ нь бодит байдал дээр өөр. Нэг кинонд тоглоод 200 сая доллар авдаг, өндөр үнэлгээтэй жүжигчид гэж байхад, яаж ч хичээгээд ажлын хөлсөндөө хангалттай хэмжээний мөнгө авч чаддаггүй уран бүтээлчид гэж бий. Жишээ татвал Оскарын наадмаас шагнал хүртсэн алдарт жүжигчин Леонардо Ди Каприо (Leonardo Di Caprio) нь хэмжээлшгүй их хөрөнгөтэй байх бол, түүнтэй адил шагнал авсан ч, халаас нимгэн одууд гэж бий. Ингээд та бүхэндээ хамгийн өндөр шалгууртай, нэр хүндтэй гэгддэг Оскарын наадмаас шагнал хүртэж байсан ч, орлого багатай жүжигчдийг танилцуулж байна. 

Оскарын наадмаас шагнал хүртсэн ч, Лео шиг тансаг амьдарч чаддаггүй одууд Хадгалах

Дэлхийн хамгийн өндөр “IQ”-тай улс орнууд тодорчээ!

Улс орон бүрт гоц ухаантай, сийрэг толгойтой хүмүүс маш олноороо байдаг. Сайны хажуугаар саар гэгчээр ухаан мунхаг хүмүүс ч бишгүй л байдаг билээ. Харин нийт хүн амыг хамруулан, судалгаа хийж, дэлхийн хамгийн ухаантай, оюуны чадамж өндөртэй ард иргэдтэй улсыг тодруулсан байна. Ард иргэдийн IQ нь тус улсын газар зүйн байрлал, боловсролын систем болоод, ёс заншилтай нь нягт холбоотой байх аж. Ингээд та бүхэндээ дэлхийн хамгийн өндөр IQ-тай, ухаалаг ард түмэнтэй улс орнуудын тухай мэдээллийг "орчуулан" хүргэж байна. 

Дэлхийн хамгийн өндөр “IQ”-тай улс орнууд тодорчээ! Хадгалах

Инстаграмд шуугиан тарьж буй Хорват бүсгүй

"@_missbo" хэмээх нэрээр цахим ертөнцөд алдаршаад буй нэгэн үзэсгэлэнтэй бүсгүйг бид та бүхэндээ танилцуулах гэж байна. 

Инстаграмд шуугиан тарьж буй Хорват бүсгүй Хадгалах

Хатан хаан ямар хоолны дэглэм баримталдаг вэ?

Английн хатан хааны гэр бүлийн тухай яриа бол хүн бүрийн хувьд сонирхолтой, нууцлаг сэдэв билээ. Тэдний хаана, хэнтэй уулзсан, юу өмссөн зэргээс авахуулаад идэж буй хоол, ууж буй зүйл нь хүртэл олон нийтийн анхаарлыг татдаг. Тийм ч учраас дээдсийн гэр бүлийн гал тогооны багийнхан, II Элизабет (II Elizabeth) хатан хааныг өдрийн туршид ямар хоол, хүнс хэрэглэдэг тухай олон нийтэд дэлгэжээ. Ингээд түүний ямар дэглэм барьж, хэрхэн гоо үзэсгэлэнгээ өдийг хүртэл хадгалж ирсэн тухай мэдээлэлтэй танилцъя.

Хатан хаан ямар хоолны дэглэм баримталдаг вэ? Хадгалах

Түүн шиг ганцхан хүн Монголд гарч ирвэл бид дэлхийн хамгийн баян улс болж чадна!

1949 онд Ал-Фаласи (Al-Falasi)-ийн гэр бүлийн үр удмыг залгамжлан төрсөн Мохаммед бин Рашид (Mohammed bin Rashid) гэх хүү мэндэлсэн цагаасаа эхлээд л хэмжээлшгүй их хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй нэгэн болжээ. Тэрээр эрх мэдлээ ашиглан 1995 онд Дубайн ханхүү болсон ба бүр цаашлаад 2006 онд Дубай хотын захирагч болон өргөмжлөгджээ. Үүнээс хойш төд удалгүй АНЭУ-ын дэд ерөнхийлөгч, ерөнхий сайдаар томилогдон ажилласан түүхтэй. Ингээд үргэлжлүүлэн түүний ажил хэрэг, хувийн амьдрал, үр хүүхдүүдийн талаар сонирхолтой мэдээлэлтэй хамтдаа танилцацгаая.

Түүн шиг ганцхан хүн Монголд гарч ирвэл бид дэлхийн хамгийн баян улс болж чадна! Хадгалах

Алдар нэрээ авч үлдэхийн тулд амиа өгөхөөс ч буцаагүй одууд

Холливууд бол маш өрсөлдөөнтэй салбар билээ. Нэг л өдөр цоо шинэ уран бүтээлч хүч түрэн гарч ирэхэд, өөр нэг нь хүмүүсийн ой санамжаас арчигдаж, ёроолгүй ангал руу унадаг. Тиймдээ ч маш олон алдартнууд өөрсдийн карьераа гэрэл гэгээтэй байлгахын тулд хэний ч санаанд оромгүй зүйлсийг хийж, олон нийтийн анхаарлыг татдаг. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ амь насаа ч хайрлалгүй, алдар нэрээ авч үлдэхийг хичээсэн оддыг танилцуулж байна. 

Алдар нэрээ авч үлдэхийн тулд амиа өгөхөөс ч буцаагүй одууд Хадгалах

Жижи Хадидын тэрбумтан аав загвар өмсөгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлжээ

Алдарт загвар өмсөгч Жижи болон Белла Хадидын аав тэрбумтан Мохаммед Хадид (Mohamed Hadid) нь залуу загвар өмсөгч, модель Миранда Вийдэд (Miranda Vee) бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгагдаад байна. Энэ талаар цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Ингээд чухам юу болсныг хамтдаа олж мэдэцгээе.

Жижи Хадидын тэрбумтан аав загвар өмсөгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлжээ Хадгалах

Та энгийн нэгэн үү, эгэлгүй суутан уу?

Амьдрал гэж сонин шүү... Багадаа бусдаас илүү этгээд байсан хүүхдүүд том болоод дэлхийд нэр алдраа цуурайтуулсан эрдэмтэд болчихсон байдаг. Хэзээ ч амжилтанд хүрэхгүй гэж дээрэлхүүлж байсан хүүхэд ирээдүйд захирал болчихсон, амжилт бүтээлээр дүүрэн байвал гайхах зүйлгүй. Бусдаас илүү оюуны хөгжилтэй байх нь бусдаас илүү этгээд байдлаар харагдуулдаг аж. Ирээдүйн гоц ухаантнуудыг дараах 12 шинж тэмдгээр таниж болно гэнэ шүү. 

Та энгийн нэгэн үү, эгэлгүй суутан уу? Хадгалах

Загвар өмсөгч, моделиудаас дутахааргүй алдартай болж буй энгийн иргэд

Эмч, гал сөнөөгч эсвэл онгоцны үйлчлэгч гэх мэт төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүс бидний өдөр тутмын амьдралд тулгардаг. Гэхдээ заримдаа тэднийг харахад яагаад ч юм загвар өмсөгч, модель байвал илүү тохиромжтой мэт санагдах үе ч байдаг. Ингээд загварын ертөнцөд амжилт гаргах магадлалтай ч, өөр мэргэжилтэй энгийн иргэдийг танд танилцуулъя. Та ч гэсэн санал нэгдэх болов уу.

Загвар өмсөгч, моделиудаас дутахааргүй алдартай болж буй энгийн иргэд Хадгалах

Кардашьяны гэр бүлийнхний тухай хэдэн зүйлийг тодруулж, хамгийн солиотой зүйлсийг мэдэж авцгаая!

Үргэлж олны анхаарлын төвд байдаг Кардашьяны гэр бүлийн талаар хүмүүс сайн муу олон янзаар бичдэг. Анх 2007 оноос гарч эхэлсэн “Keeping Up With Kardashians" реалити шоугаараа олноо танигдсан тус гэр бүлийг өдгөө мэдэхгүй хүн ховор биз ээ. Мөн тэдний тухай олон янзын яриа гардаг тул, бид аль нь үнэн, аль нь худал болохыг ч ялгахаа байсан. Тэгвэл та бүхэндээ алдарт гэр бүлийнхний тухай хамгийн солиотой, сонирхолтой зүйлсийг дуулгахаар бэлтгэлээ. 

Кардашьяны гэр бүлийнхний тухай хэдэн зүйлийг тодруулж, хамгийн солиотой зүйлсийг мэдэж авцгаая! Хадгалах