Түүн шиг ганцхан хүн Монголд гарч ирвэл бид дэлхийн хамгийн баян улс болж чадна!

1949 онд Ал-Фаласи (Al-Falasi)-ийн гэр бүлийн үр удмыг залгамжлан төрсөн Мохаммед бин Рашид (Mohammed bin Rashid) гэх хүү мэндэлсэн цагаасаа эхлээд л хэмжээлшгүй их хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй нэгэн болжээ. Тэрээр эрх мэдлээ ашиглан 1995 онд Дубайн ханхүү болсон ба бүр цаашлаад 2006 онд Дубай хотын захирагч болон өргөмжлөгджээ. Үүнээс хойш төд удалгүй АНЭУ-ын дэд ерөнхийлөгч, ерөнхий сайдаар томилогдон ажилласан түүхтэй. Ингээд үргэлжлүүлэн түүний ажил хэрэг, хувийн амьдрал, үр хүүхдүүдийн талаар сонирхолтой мэдээлэлтэй хамтдаа танилцацгаая.

Түүн шиг ганцхан хүн Монголд гарч ирвэл бид дэлхийн хамгийн баян улс болж чадна!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тэр хүйсийн эрх тэгш байдлыг дэмжигч

Сүүлийн хэдэн жилүүдэд, хүйсийн эрх тэгш байдлыг хангах асуудал Мохаммедын хувьд нэн түрүүний чухал асуудлуудын нэг байлаа. Тэрээр Арабыг 2021 он гэхэд дэлхийн эрх тэгш орнуудын нэг болгоно гэдэг зорилт тавьсны үндсэн дээр цалингийн ялгаа болон ажил амьдрал дээрээ хэрэгжүүлж болох хүйсийн байдалтай холбоотой хурцадмал асуудлуудыг тайлбарладаг "Арабын Хүйсийн Тэгш Байдлын Хөтөч"-ийг гаргажээ. Ингэснээр Ойрхи Дорнодод эмэгтэйчүүд сонгуульд оролцох эрхтэй болсон, засгийн газарт эмэгтэй гишүүн ажиллаж байгаа, дан эмэгтэй цэрэг бүхий цагдаагийн анги нэгтгэл байгуулсан зэрэг ахиц дэвшил гарсаар байна.

Тэр хүйсийн эрх тэгш байдлыг дэмжигч

2 Тэр дэлхийн хамгийн өндөр барилгыг бариулсан

Бүх зүйл дээр нэгт байхыг хүсдэг Мохаммед бин Рашид нь дэлхийн хамгийн өндөр барилгыг бариулахаар шийджээ. Ингэснээр тэр "Бурж Халифа" (Burj Khalifa) гэх энэхүү цамхгийг бариулсан ба өндөр нь л гэхэд 830м бол 24,348 цонхтой, 163 давхар аж. Иймдээ ч тус цамхаг нь баригдсан цагаасаа эхлэн архитектурын олон шагнал хүртсэн байдаг. Мөн Арабын захирагч маань барилга байгууламж барих дуртайгаа нэлээд хэд баталсан. Үүнийг баталгаа нь дэлхийд өндрөөрөө 3-т бичигддэг зочид буудал болох "Бурж Ал Араб"-ыг бариулсан явдал (Burj Al Arab) юм. 

Тэр дэлхийн хамгийн өндөр барилгыг бариулсан

3 Сансар огторгуйн аялалд дурлагч

2017 онд Мохаммед бин Рашид нь Арабын сансрын нисгэгчдийг бэлтгэх цаг нь болсон гэж үзээд цахим хуудаснуудаар дамжуулан сонирхож буй залуусыг бүртгэж эхэлжээ. Гол шаардлага нь гэхэд ердөө л Арабын иргэн байх аж. Хуудсанд тавигдсанаар шалгарсан оролцогчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, 2 удаагийн ярилцлага авсны дараа хариуг нь энэ оны сүүлээр зарлах гэнэ. Мохаммед энэхүү санаандаа бүрэн дүүрэн итгэлтэй байгаа гэдгээ мэдэгдсэн бөгөөд хэлсэн үгэндээ "АНЭУ-ын ард иргэд даваа бүрийг давах болно. Боломжгүй зүйл гэж үгүй хэмээн итгэдэг эдгээр хүмүүст ямар ч зүйл тохиолдсон бид хамтдаа даваад л гарна" хэмээжээ.

Сансар огторгуйн аялалд дурлагч

4 Түүний найз нөхдийн хүрээ маш өргөн

2017 онд Их Британид болсон "Royal Windsor Endurance Race"-ийн үеэр Мохаммед бин Рашид нь эртний танил II Элизабет хатан хаантай таарч, хууч хөөрч буй зургууд цахим ертөнцөд тарсан. Тэд энэ үеэр хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, түүхэн замналын талаар яриа өрнүүлсэн гэдэг.

Түүний найз нөхдийн хүрээ маш өргөн

5 Диана гүнж бас түүний найз

Их Британий эрхэм дээдсүүдийг яривал 1989 онд "Букинхам Палас"(Buckingham Palace)-т болсон оройн хоолыг дурсахгүй өнгөрч болохгүй. Тус бичлэг дээр Диана гүнжтэй, Мохаммед нар өөд өөдөөсөө харан маш чухал зүйлийн талаар ярилцаж буй хэсэг бичигдэн үлдсэн байдаг. Олон нийтийн яриагаар Диана гүнж Мохаммед нар эх орныхоо нийгэм, боловсролын салбарыг хэрхэн авч явж байгаа тал дээр гүн гүнзгий сэтгэгдэлтэй үлдсэн байсан гэдэг. Эрхэм дээдсүүдийн харилцаа холбоо энд хүрээд дуусахгүй ээ. "Portraits of a Princess: Travels with Diana" гэх намтар уран бүтээл дээр Диана гүнжийн нисэх онгоцны хөөрөх цаг хойшлогдсон тул Шех өөрийн хувийн онгоцоороо үйлчилж байсан талаар сонирхолтой хэсэг гардаг билээ.

Диана гүнж бас түүний найз

6 Тэр Дубай хотыг мөхлийн ирмэгт байхад нь босгож чадсан

1966 онд газрын тосны томоохон нөөцийг илрүүлснээс хойш Дубайн хүн ам 1968-1975 оны хооронд 300%-иар нэмэгдэж, 1990 оны Персийн булангийн дайны үе хүртэл хангалттай их хэмжээний хөрөнгө мөнгөтэй байсан билээ. Харин дайн эхэлснээр хөрөнгө оруулагчид хувьцаа, хөрөнгө оруулалтаа буцаан татаж, Дубайн эдийн засаг эрсдэлтэй байдалд орсон түүхтэй. Харин энэ үед Мохаммед бин Рашид бүх анхаарлаа "Dubai Ports World" буюу дэлхийн хамгийн том далайн зогсоолыг байгуулах, "Dubai Internet City" хэмээх компаниудад татварын онцгой урамшуулал бүхий хөтөлбөрийг үүсгэж, хотдоо бизнес, аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр тун сэргэлэн ажилласан байна. Түүний энэхүү бодлогын үр дүнд Дубайн хөгжил тасралтгүй үргэлжилж, 2013 онд хамгийн их жуулчин хүлээж авсан орнуудын 7-д бичигдсэн бөгөөд 2020 онд 20 сая жуулчин хүлээн авна гэсэн тооцоо гарсан.

Тэр Дубай хотыг мөхлийн ирмэгт байхад нь босгож чадсан

7 Дэлхийн хамгийн том агаарын тээврийн авиа компани

1980 оны үед "Нээлттэй тэнгэр" хэмээх дүрмийн улмаас Перс болон Дубайн хооронд хурцадмал байдал үүсээд байлаа. Бага багаар Персийн агаарын компаниуд Дубай руу чиглэсэн нислэгүүдээ багасгаад байсан тул Мохаммед бин Рашид үүнийг өөрийн аргаараа шийдсэн түүхтэй. 1985 онд Дубайн Иргэний агаарын тээврийн газрын дарга байсан тэрээр 10 сая орчим ам.долларын зардал бүхий Арабын агаарын авиа компанийг үүсгэн байгуулж, авга ахыгаа даргаар нь тавин ажиллуулсан. Ингэснээр Дубайгаас долоо хоног бүр 3600 нислэг дэлхийн 81 орны 140 гаруй хотууд руу хийгдэж, хэмжээ болон зорчигчдынхоо тоогоор дэлхийд 4-т жагссан байна. 

Дэлхийн хамгийн том агаарын тээврийн авиа компани

8 Тэр шүлэг бичих дуртай

Энэ их ажил, улс төрийн чухал уулзалтуудын хажуугаар тэр цаг гарган шүлэг бичих дуртай гэнэ. Бага байхаасаа л Араб, Набати шүлэг, магтаалын уран яруу найраглалд умбах дуртай байсан тэрээр өөрийн сонирхлоо дагаагүйн учир нь Дубайн захирагчийн хүү болж төрсөнд оршино. Гэсэн ч тэрээр өөрийн бичсэн бүтээлүүдээ олонд ил  гаргалгүй, дахин дахин сайжруулж нягтлаад хэдэн жилийн дараа өөрийн нэрийг бичин нийтэлдэг ажээ.

Тэр шүлэг бичих дуртай

9 Түүний асар том хөлөг онгоц

Энэ бол зүгээр ч нэг хөлөг онгоц биш. Энэ бол асар том хөлөг онгоц билээ. 162 метрийн урттай, 115 зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий тус хөлөг онгоц нь дэлхийд 3-т жагсдаг байна. 400 сая ам.доллараар бүтээгдсэн уг хөлөг онгоцыг "Platinum", "Panhandle", "Golden Star" зэрэг нэрээр нэрлэж байсан ч яг тохирох нэр "Дубай" гэх нэрийг нь Мохаммед өгсөн. 

Түүний асар том хөлөг онгоц

10 Цахим сүлжээний од

Инстаграм дээр 2.9 сая, твиттерт 8.7 сая дагагчтай тэрээр техник технологийн хөгжлийг ашиглан дэмжигчидтэйгээ харилцах тун дуртай. Түүний оруулсан зураг, мэдээнүүдээс аялал болоод шинэ дүрэм журмын хэрэгжилт, үйл явдлын талаар мэдэх боломжтой. Үүгээр ч зогсохгүй орчин үеийн технологийн дэвшлийг ашигласнаар өөрийн орны ард иргэдийн боловсролыг дээшлүүлэх, гадаадын орнуудад эх орноо сурталчлах зэрэг давуу талтай байдаг ажээ. Мөн тэрээр ард иргэдтэйгээ сельфи хийхээс ч татгалздаггүй.

Цахим сүлжээний од

11 Гэр бүлээ гэсэн сэтгэл

Тэрээр нийт 6 удаа гэрлэж, 23 хүүхдийн эцэг болжээ. Түүний эхнэр гүнж Хаяа Бинт Ал Хуссейны (Haya Bint Al Hussein) өгүүлснээр Мохаммед бүх хүүхдүүдээ ижил хайрлаж, тэднийг яг л жирийн хүүхдүүд шиг гадаа гарч тоглохыг хүсдэг байна. Энэ нь зөвхөн тэдэнд хөгжилтэй дурсамж үлдээгээд зогсохгүй дархлааг сайжруулдаг гэдэгт тэр итгэдэг байна. Аавын хайраас гадна гэр бүлийнх нь нийт хөрөнгө нь 4 тэрбум ам.доллараас их гэгддэг тэдэнд дутагдаж гачигдах зүйл байдаггүй нь мэдээж.

Гэр бүлээ гэсэн сэтгэл

12 Тэр боломжтой бол бүгдэд туслахыг хичээдэг

Гайхалтай нэгэн жишээ дурдахад 2017 онд цөлд хаягдаж үлдээд байсан 3 охиныг тэр аварсан билээ. 50 км үргэлжилсэн харанхуй цөлд 3 охин унадаг дугуйтай явж байгаад нэг нь элсэнд онхолдож, дугуйных нь суудал мултарч засах аргагүй болжээ. Үүнийг сонссон Мохаммед бин Рашид яаралтайгаар тэдэнд туслахаар очсон байна. Ингэснээр охид амьд үлдэж чаджээ. Тэрээр охидыг гэр лүү нь явуулахаасаа өмнө тэдэнтэй зургаа авахуулаад амжсан бөгөөд энэ нь түүний нинжин сэтгэлийн илэрхийлэл болсон юм.

Тэр боломжтой бол бүгдэд туслахыг хичээдэг

13 Бусдыг үргэлж урамшуулдаг

2017 онд АНЭУ-ын 46 хүмүүнлэгийн ажилтан шагнал хүртсэн бөгөөд тэдний нэг нь 82 настай Фатима Али Эбрахим (Fatima Ali Ebrahim) юм. Тэрээр Арабын хамгийн өндөр настай хүмүүнлэгийн ажилтан гэдгээрээ алдаршсан төдийгүй Рамадан (Ramadan) хэмээх мацаг барьдаг үйл явдлын үеэр ажилчдад хоол зөөж өгдөг байжээ. Фатимагийн энэхүү сайхан сэтгэл болоод бусад нинжин хүмүүсийн сайн үйлсийг Мохаммед үргэлж анхааралдаа авч, шагнаж урамшуулах тун дуртай байдаг.

Бусдыг үргэлж урамшуулдаг

14 Тэр боловсролын салбарын хөгжлийг нэн түрүүнд тавьдаг

"Arab Thought Foundation"-аас гаргасан мэдээлэлд Араб хүүхдүүд ном уншихад жилд дунджаар 6 минут зарцуулдаг гэснийг Шех сонсоод "Намайг амьд байхад л биш шүү" хэмээн хэлсэн байдаг. Ингээд 2007 онд тэрээр Араб даяар ном унших тэмцээнийг зохион байгуулж, үүний ачаар хүүхдүүд ном унших сонирхолтой болжээ. Хэдий тийм ч Мохаммед дэлхий дээрх ядуу давхаргын нэг сая хүүхдийн боловсролд зориулах хандивын аянг зохион байгуулсан. Ингээд олон нийтээс 1.65 тэрбум дирхам (AED) цуглуулж, үүн дээр мөн тэрээр мөнгө нэмэн нийт 3.5 дирхам болгон хандивлажээ. 

Тэр боловсролын салбарын хөгжлийг нэн түрүүнд тавьдаг

15 Тэр Англи дахь сүмийг аварсан

"Godolphin Cross" гэх Английн Корнуолл-ын жижиг тосгоны оршин суугчид Методист (Methodist) сүм, сургуулийн танхимаа алдах дээрээ тулсан тул Шехээс тусламж гуйжээ. Харин Мохаммед бин Рашид энэ талаар сонсоод зарах үнэнээс их мөнгө хандивлаж, оршин суугчид сүмээ бүрэн бүтнээр нь авч хоцорч чаджээ. Гэхдээ яагаад заавал Мохаммед гэж та гайхаж байна уу? Учир нь Корнуолл тосгонд Арабын Шехийн морины жүчээ байрладаг аж. 

Тэр Англи дахь сүмийг аварсан

16 Сургуулийн хүүхдүүд дээр зочлон ирдэг

2017 онд сургуулийн ойролцоо явж байгаад орж үзэхээр шийдсэн түүнийг сурагчид хараад маш их баярлажээ. Гэхдээ энэ бол сурагчид дээр анхны удаа зочилсон нь биш байлаа. 2016 онд тэрбээр 9 настай охиныхоо ангийнхан дээр очиж байсан удаатай. 

Сургуулийн хүүхдүүд дээр зочлон ирдэг

17 Морин уралдааны хобби

Морин уралдааны тэмцээн хэл ам дагуулсан спорт ч гэлээ түүний морь бараг биднээс ч илүү амьдардаг гэдгийг үгүйсгэж болохгүй. АНУ, Англи, Австралид фермтэй "Darley Stud" гэх дэлхийн хамгийн том морин үржүүлгийн газрын эзэн тэрээр "FEI World Endurance Championship"-д уяачийн хувиар түрүүлж байсан удаатай. 

Морин уралдааны хобби

18 Хараа муутай хүмүүст туслахаар хичээнгүйлэн зорьдог

1999 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон "Олон улсын хараагүйтлээс сэргийлэх төв"-үүд хамтран  "VISION 2020: The Right to Sight" хөтөлбөрийг зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээ нь дэлхий нийтийн хэмжээнд нүдний хараа муудах, сохрох эмгэгээс сэргийлэх зорилго бүхий үйл ажиллагаа байсан билээ. Энэ талаар сонсоод Мохаммед бин Рашид "Noor Dubai" хэмээх хараа муутай хүмүүст зориулсан эмнэлгийн үйлчилгээг хэрэгжүүлсэн байдаг. Түүний гол зорилго нь энэхүү үйлчилгээг 1 сая хүнд үзүүлэх байсан боловч 2011 онд 5.4 сая хүн хамрагдсан гээд бод доо.

Хараа муутай хүмүүст туслахаар хичээнгүйлэн зорьдог

19 Иш татах дуртай

Тэр бол маш цэцэн цэлмэг нэгэн бөгөөд яриандаа үргэлж санаа авмаар, гайхалтай эрч хүч өгсөн зүйлүүдийг ярьж, бусдад дэмжлэг үзүүлдэг. Түүний зарим ярианаас иш татвал: "Боломжгүй гэдэг үг удирдагч хүний үгийн санд байх ёсгүй. Тулгарсан асуудал маш том байсан ч хамаагүй итгэл зүтгэлийн үр дүнд даван туулах болно", "Цаг хугацаа хязгаартай, хүсэл мөрөөдөл хэмжээлшгүй учраас би үргэлж яарч байдаг" хэмээжээ.

Иш татах дуртай

20 Хандивлагч

2015 онд хэчнээн зуун Рохиняа (Rohingya) хүмүүс Мьянмар (Myanmar)-аас дүрвэн зугтсан билээ. Ингэснээр Мохаммедийн удирдлага дор нийт 1000 тонн хүрэхүйц хэмжээтэй майхан, шумуулын тор, хөнжил зэрэг тусламжийн бараа бүтээгдэхүүнийг Бангладеш руу явуулсан нь 480 мянган Рохиняа хүмүүст тусламж болон очжээ. Энэ талаар түүнээс асуухад: "Бид чадах чинээгээрээ дахиад тусламж хүргүүлэх болно. Тэгж байж энэ хүмүүс энгийн амьдралдаа хурдан орж, амар амгалан байх болно. АНЭУ нь тэднээс хариуд нь ямар нэг зүйл хүсэхгүй бөгөөд зөвхөн тэдэнд тусалж, тогтвортой амьдралаа цогцлооход нь дэмжихийг хүсэж байна" гэжээ. 

Хандивлагч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()