Жижи Хадидын тэрбумтан аав загвар өмсөгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлжээ

Алдарт загвар өмсөгч Жижи болон Белла Хадидын аав тэрбумтан Мохаммед Хадид (Mohamed Hadid) нь залуу загвар өмсөгч, модель Миранда Вийдэд (Miranda Vee) бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгагдаад байна. Энэ талаар цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Ингээд чухам юу болсныг хамтдаа олж мэдэцгээе.

Жижи Хадидын тэрбумтан аав загвар өмсөгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

23 настай загвар өмсөгч Миранда Вий нь алдарт модель Жижи Хадидын (Gigi Hadid) аав тэрбумтан Мохамед Хадид болон загвар зохион бүтээгч, бизнесмен Паул Марсиано (Paul Marciano) нарыг бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн цагдаад мэдүүлсэн байна. Миранда өнгөрсөн сард өөрийн инстаграм хуудсандаа өөрт нь бэлгийн дарамт үзүүлсэн тухай пост бичсэн аж. Харин энэхүү мэдэгдэл нь шуугиан тарьж, дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа юм.

Миранда цагдаагийн газар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн ба энэ талаар түүний өмгөөлөгч Лиза Блүм  "Page Six" сувгаар: "Бид Лос Анжелес хотын цагдаагийн газар хоёр цагийн туршид мэдүүлэг өгсөн. Миранда бүх асуултанд хариулсан. Мөн хэвлэлийхэнд энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй байхыг хүссэн" гэжээ. Паул Марсиано нь анх халуухан модель Кэйт Аптоныг (Kate Upton) загварын ертөнцөд таниулсан нэгэн билээ. Үүний дараа хохирогч Миранда Вийг олонд таниулж, загварын салбарт хүч үзэхэд нь тусалсан аж.

Энэхүү ичгэвтэр хэргийн талаар Кэйт Аптон өөрийн твиттер хуудаснаа: "Гялалзсан бүсгүйчүүдийн нүүр царай болсон "GUESS" брэндийн захирал Паул Марсиано ийм зүйл хийсэнд урам хугарч байна. Эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртөх ёсгүй! би ч бас" хэмээн жиргэжээ. Марсиано үүний дараа ихэд ууртайгаар Би Кэйтэд огт гар хүрч байгаагүй хэмээсэн байна. Хэл ам дагуулсан төвөгтэй хэрэг цааш улам бүр даамжирч, олон загвар өмсөгч бүсгүйчүүдийг хамарч магадгүй хэмээн таамаглаж байгаа аж.

"Паултай анх "Guess" компанийн байранд уулзсан. Тэр надад бэлгийн дарамт үзүүлсэн. Мөн түүний найз Мохамедтэй кофе уусан. Миний хувьд энэ нь зүгээр л ажлын холбогдолтой гэж бодсон. Гэхдээ тэрний хувьд тийм биш байсан. Тэр надад бэлгийн дарамт үзүүлж намайг хүчирхийлсэн. Мөн намайг заналхийж энэ талаар илчлэхгүй байх гэрээ байгуулсан" хэмээн Миранда дурджээ.

Хэвлэлийнхэн энэ талаар Мохамед Хадидаас асуухад тэрээр: "Энэ бол зохиомол худал зүйл. Би хэнд ч гар хүрээгүй. Надад миний охидууд, зээ охин байна. Тэд маань ч энийг худлаа гэдгийг мэднэ" хэмээсэн байна. 

Хэрэг ямартай ч мөрдлөгийн шатандаа явж байгаа бөгөөд удахгүй баттай мэдээллүүд ар араасаа цацагдах болов уу. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()