АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Леонардо Ди Каприогийн нялх амраг

Холливудын хамгийн царайлаг залуусын нэг, жүжигчин Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio) залуухан модель бүсгүйтэй саяхан хувийн хөлгөөрөө зугаалжээ. Уг хөлөгт тэд хоёулхнаа байгаагүй бөгөөд олон найз нөхдөө урьж, хөлөг онгоцон дээрээ парти зохиосон байна. Харин аялал өндөрлөж, далайн эрэгт ирсний дараа Лео хамгийн түрүүнд ганцаараа хөлгөөс бууж, зугтах шахам алга болсон аж. Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээллээр Лео болон түүнтэй нэр холбогдоод буй загвар өмсөгч хоёр ердөө найзууд гэнэ. Гэхдээ өөр нэг эх сурвалж тэднийг амрагийн харилцаатай хэмээн баталж байна. Леогийн шинэ амраг нь түүнээс 22 насаар дүү юм.

Леонардо Ди Каприогийн нялх амраг Хадгалах

Бодитоор амьдарч байсан эсэх нь эргэлзээтэй алдартнууд

Дараах алдартнуудын нэрийг бид дунд сургуульд байхаасаа ном сурах бичгээс үзсэн учир бодит амьдрал дээр оршиж байсан уу, үгүй юү гэдгийг төдийлөн сонирхдоггүй байсан болов уу. Гэтэл үнэн хэрэгтээ тэдний зарим нь зохиомол хүмүүс байх магадлалтай гэнэ. Түүхэн баримтуудад доорх алдартнуудын талаар ямар нэгэн тодорхой сэжүүр, баримт нотолгоо байхгүй байгаа учир эрдэмтэд тэднийг бодит амьдрал дээр оршиж байсан эсэхийг нягталж байгаа аж.

Бодитоор амьдарч байсан эсэх нь эргэлзээтэй алдартнууд Хадгалах

Ким Кардашианы шинэ дүр төрх

Америк бүсгүйчүүдийн шүтээн болсон Ким Кардашиан (Kim Kardashian) саяхны нэг өдөр романтик болзоонд явж байгаад папарацийн дуранд өртжээ. Тэр хэнтэй болзсон юм бол? Дүр төрх, имижээ багагүй өөрчилсөн түүнийг фэнүүд нь таньсан болов уу? Кардашианыг хэрхэн өөрчлөгдсөнийг доорх мэдээллээс үзнэ үү.

Ким Кардашианы шинэ дүр төрх Хадгалах

Хамгийн үнэтэй автомашин унадаг алдартнуудыг тодруулжээ

Чинээлэг, нэр алдартай хүмүүс тансаг, нүнжигтэй бүхэнд мөнгөө харамгүй зориулдаг. Магадгүй энэ нь тэдний тансаглалаас гадна шүтэн бишрэгчдийнхээ дунд ярианы сэдэв үүсгэх хүсэлтэй байдагтай ч холбоотой байж болох юм. Тэд од гэсэн нэрээ хадгалж, харуулахын тулд "Porche"-гоос эхлээд "Ferrari" хүртэл хамгийн сүүлийн үеийн машинуудыг гар таталгүй өндөр үнээр авдаг. Ингээд та бүхэндээ алдартнуудын унадаг хамгийн өндөр үнэтэй машины жагсаалтыг танилцуулъя.

Хамгийн үнэтэй автомашин унадаг алдартнуудыг тодруулжээ Хадгалах

Холливудын алдартай бүсгүйчүүдийн хүүхдүүд одоо юу хийдэг вэ?

Эмэгтэй хүн гэдэг байгалиасаа төгс төгөлдөр билээ. Муухай эмэгтэй гэж байдаггүй харин залхуу эмэгтэй гэж л байдаг гэсэн үг бий. Гэхдээ өнөөдөр бид танд үзэсгэлэнт бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтах Холливудын алдартай жүжигчдийн хүүхдүүдтэй танилцуулъя.

Холливудын алдартай бүсгүйчүүдийн хүүхдүүд одоо юу хийдэг вэ? Хадгалах

Жинхэнэ амьдрал дээрх баатар эмэгтэйн түүх

Олон хүн шинэ он гарахад тэр жилдээ хийхийг хүсэж буй зүйлсээ бичиж өөртөө зорилго тавьдаг. Илүү сайн хүн болж, багахан ч гэсэн ахиц дэвшил гаргахын тулд шүү дээ. Харин 2018 оны эхэнд Жессика Моррис (Jessica Morris) гэх 30 настай эмэгтэй хэн нэгний амийг аврах болно гэж өөртөө амлажээ. Олон хүн зүгээр л хий хоосноор өөртөө амлаж, ихэнх нь мартдаг шүү дээ. Гэвч үүнийг Жессика жинхэнээсээ биелүүлсэн байна. 

Жинхэнэ амьдрал дээрх баатар эмэгтэйн түүх Хадгалах

49 настай Жулиа Робертс дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр тодорчээ

АНУ-ын алдарт жүжигчин Жулиа Робертс (Julia Roberts) тэртээ 26 жилийн өмнө дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр тодорч байжээ. Өнөө жил 49 нас хүрч буй жүжигчин энэ алдрыг дахин хүртсэн байна. 

49 настай Жулиа Робертс дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр тодорчээ Хадгалах

Америкийн тэргүүн хатагтай асан Жакие Кеннидийн түүхэн ховор зургууд

Хэрвээ Жаклин Ли Боувиер Кеннеди Онассис (Jacqueline Lee Bouvier Kennedy Onassis) амьд сэрүүн байсан бол долдугаар сарын сүүлээр 89 нас хүрэх байлаа. АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Жон Ф.Кеннеди (John F. Kennedy)-ийн гэргий, эелдэг зантай, үзэсгэлэнт энэ бүсгүй Америкчуудын хайрыг татсан нэгэн байсан юм. Ингээд түүнтэй холбоотой сонирхолтой баримтуудыг хүргэе. 

Америкийн тэргүүн хатагтай асан Жакие Кеннидийн түүхэн ховор зургууд Хадгалах

Дунд сургуульдаа шоолуулдаг байсан малайз охины өшөө авалт

Малайз улсын Клан (Clang) хотоос гаралтай Жоанна Жосеф (Joannah Joseph) хэмээх охин бага байхын л илүүдэл жиндээ санаа зовдог байжээ. Учир нь түүний биеийн жин долоон настайд нь 60 кг байсан бол 13 насанд нь 100 кг болтлоо өсчээ. Мяраалаг Жоаннаг үеийнхэн нь байнга шоолж доромжилдог байсан учраас тэрээр сэтгэлээр унаж, өөртөө ихэд гутардаг байв. Гэсэн ч Жоанна 16 настайдаа өөрийгөө өөрчлөхөөр шийджээ.

Дунд сургуульдаа шоолуулдаг байсан малайз охины өшөө авалт Хадгалах

Алдартай аавууд хүүхдүүдтэйгээ хэрхэн цагийг өнгөрүүлдэг вэ?

Та бүхэнд Холливудын алдартай дуучин, жүжигчин, хөгжмийн зохиолчид зэрэг олны танил хүмүүсийн хүүхдүүдтэйгээ байгаа зургуудыг дэлгэж байна. Бидэнд танил болсон одууд хүүхдүүдтэйгээ хэрхэн цагийг өнгөрөөдгийг харцгаая.

Алдартай аавууд хүүхдүүдтэйгээ хэрхэн цагийг өнгөрүүлдэг вэ? Хадгалах

Лэди Гагагийн нүцгэн зургууд шуугиан тарьж эхэллээ

Америкийн хөгжмийн ертөнцийн од, этгээд дүр төрх, имижээрээ гайхагдаж, олон сая хүний шүтээн болсон чадварлаг дуучин Лэди Гага (Lady Gaga) саяхан Малибугийн далайн эрэг дээр амарч байгаад папарацийн дуранд өртжээ. Тоглолтын тайзан дээрээс, энд тэндхийн томоохон улаан хивсний ёслолоос бусдаар одуудыг ойроос харах боломж жирийн иргэдэд тэр бүр олддоггүй. Тэгвэл папарацчид Лэди Гагагийн халуухан агшнуудыг дурандсан нь өдгөө цахим ертөнцөд шуугиан тарьж байна. 

Лэди Гагагийн нүцгэн зургууд шуугиан тарьж эхэллээ Хадгалах

Хамгийн өндөр үнэтэй харшид амьдардаг алдартнуудыг тодруулжээ

Дэлхийн алдартнуудын амьдардаг тансаг орд харшийг энэ удаа уншигчдадаа танилцуулах гэж байна. Мэдээж ашиг орлогоороо дэлхийд дээгүүр бичигддэг одууд учраас тэд жирийн байранд амьдардаггүй нь тодорхой. Тэгвэл одуудын амьдардаг харш ямар үнэтэй бол?

Хамгийн өндөр үнэтэй харшид амьдардаг алдартнуудыг тодруулжээ Хадгалах