Гайхалтай ногоон худаг

2012-12-12, 21:15
18,809
Энэтхэгийн Абанери тосгонд энэхүү гайхалтай худаг байдаг байна. Энэхүү худгийг нутгийн иргэд аль хэдийн мартсан боловч жуулчдын анхаарлыг ихээхэн татдаг аж. Чанд Баори нь Энэтхэгийн хамгийн эртний худгуудын нэг бөгөөд дэлхийн хамгийн томоохон худгийн нэг юм. Энэхүү том худаг нь 13 давхар байдаг байна. Чанд Баори нийт 3500 шаттай бөгөөд энэхүү шат нь доошлох тусам 20 метрийн гүнтэй ногоон худаг руу авчирдаг аж. Энэхүү худаг 8-9-р зууны үед баригдсан бөгөөд нутгийн иргэдийг усаар хангах зорилготой байжээ.
Гайхалтай ногоон худаг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Чанд Баори худагт хүрэхийн тулд ханан дээгүүр байрлуулсан шатаар буух ёстой бөгөөд Ражасхтаны иргэдийн хувьд жилийн аль ч улиралд усаар хангаж чадах болно гэдэгт итгэлтэй байсан аж. Энэтхэгийн уур амьсгал хуурай гэдгийг хүн бүр мэдэх учраас ийм төрлийн байгууламж машид үнэ цэнэтэйд тооцогддог байжээ. Мөн хэт халуун өдөр хүмүүс доош бууж сэрүүцэж байсан байна. Худагны хажууд дээр байгаагаас ойролцоогоор 5-6 хэмийн сэрүүн байдаг аж.



Шатнууд эртний гайхалтай архитектороор баригдсан байна. Энэхүү барилгын 4 дэхь талаас нь эхлэн асар болон гайхалтай хөндий байдаг гэнэ. Чанд Баори нь Энэтхэгийн хамгийн алдарт гайхалтай барилгуудын нэг бөгөөд энд маш олон кино зураг авалт хийгдэж байсан аж.



Хэрвээ та Энэтхэг улсаар аялах юм бол энэхүү газраар заавал нэг орж үзээрэй.



























Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()