Хосуудын хайрын сонирхолтой түүхүүд

2014-09-19, 23:03
22,269
Хүмүүс хэн нэгэнтэй анх танилцах үедээ түүнийг чиний амьдралыг өөрчлөх нэгэн гэдгийг хэн хэн ч  мэддэггүй билээ. Хүн бүр л өөр өөрийн гэсэн хайрын түүхтэй байдаг. Зарим хосууд супермаркетад, ажил дээрээ, харин зарим нь сохор болзоогоор танилцдаг байх. Тэгвэл хосуудын хэрхэн танилцсан талаарх сонирхолтой түүхүүдтэй танилцацгаая.
Хосуудын хайрын сонирхолтой түүхүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. 6 настай хүү ээждээ багийн найзтайгаа гэрлэнэ хэмээн хэлээд...
Энэ заяа төөрөг, хувь тавилан аль нь ч бай Хятадын Хэнан мужийн иргэн Wang Zi-heng өөрийн мөрөөдлийн бүсгүйтэйгээ 6 настай байхдаа анх танилцжээ.

Хүүхэд байхдаа Zi-heng ихэнх цагийг хөрш охин Qian-qian-тай тоглож өнгөрөөдөг байв. Тэрээр өсч том болоод Qian-qian-тай гэрлэнэ гэж ээждээ хэлэхэд бүгд их гайхаж байсан байна. Харин Wang-ийн гэр өөр тийш нүүж, түүний хүүхэд насны хайранд төгсгөл иржээ. Гэсэн ч 18 жилийн дараа тэдний хувь заяа дахин холбогдсон байна.

www.caak.mn

2. Бостоны Марафоны бөмбөгдөлтийн хохирогч сувилагчтайгаа гэрлэжээ.
Энэ нь магадгүй Бостоны Марафоны бөмбөгдөлт хэмээх аймшигт үйл ажиллагааны талаар сонсоход хамгийн таатай зүйл нь байх болов уу. 2013 оны 4 сарын 15нд Бостонд болсон Марафоны үеэр 2 бөмбөг дэлбэлснээр 3 хүн амь үрэгдэж, зуу зуун хүн шархдан олон хүний амьдрал эмгэнэлтэйгээр өөрчлөгдсөн.

Харин 264 хүн бэртсэний дунд James Costello гэгч байлаа. Массачусетс-ийн нэгдсэн эмнэлэгт олон мэс засал хийлгэсний дараа марафоны оролцогчдыг "Spalding" хэмээх Сэргээн засах клиник эмнэлэг рүү шилжүүлсэн байна. Энд тэрээр өөрийг нь асарч байсан сувилагч болох Krista D'Agostinо-той  танилцсанаар түүний амьдрал үүрд өөрчлөгдсөн байна. Хосууд 2013 оны 12 сард танилцаж 2014 оны 8 сарын 23-нд гэрлэжээ.

www.caak.mn

3. Шөнийн клубд танилцсан хос
Bill Wyman бол 30 жилийн турш Rolling Stone-ны басс тоглогч хийж байгаа үндсэн гишүүн юм. Тэрээр хамтлагийн гишүүн Mick Jagger-аас илүү хүүхэнтэй унтсан завхай шалиг эр гэдгээрээ нэлээд алдартай ажээ. Wyman 10 жилийн турш өөрийн хувийн амьдралынхаа талаар тэмдэглэл хөтлөн хадгалж байсан ба тэнд түүний унтсан 1000 гаруй бүсгүй тухай дурдагдсан байжээ. Тэдгээр бүсгүйчүүдийн нэг бол Mandy Smith байлаа.

1983 онд, бүсгүйг дөнгөж 13 настай байхад Smith болон 47 настай басс хөгжим тоглогч нар шөнийн клубд танилцсанаар тэдний харилцаа эхэлжээ. 1989 онд хосууд гэрлэсэн боловч, тэд удаан жаргалтай байж чадалгүй 1991 онд салжээ.

www.caak.mn

4. Оршуулган дээр танилцсан бэлэвсэн эмэгтэй болон бэлэвсэн эр
Зарим хүмүүсийн нэр өөрсөдтэй нь тун сайхан таарах юм. Lynne Love хэмээх оршуулгын газрын эзэнд нэр нь яг таарчээ.

Тус тусдаа болсон оршуулгын ажил дээр 76 настай Том Леннон (эхнэрээ алдсан) болон 70 настай Изабелл Бакон (нөхрөө алдсан) нарыг танилцахад нь Lynne Love тэдэнд тусалжээ. Оршуулгын газрын эзэн ажил явдлын үеэр маш их ганцаардаж буйгаа илэрхийлсэн Ленноныг Баконтой сохор болзоонд урьжээ. 6 сарын дараа хос Love-ыг гэрчээр оролцуулж, гэрлэлтээ батлуулсан байна.

www.caak.mn

5. Лотерейд хожсон боловч хайрын сугалаанд ялахын төлөө тэмцэж буй хосууд
95 настай Эдди Харрисон болон 96 настай Эдит Хилл нарыг хэрхэн танилцсан тухай асуухад тэд бид мөрийтэй тоглоомчид байсан гэж хэлдэг. Виржиня-ийн жаргалтай энэ хос лоттерей тоглож байхдаа танилцсан бөгөөд тус тусдаа 2500 долларын хонжвор авчээ.

Тэд 2014 оны 6 сард гэрлэх хүртлээ 10 жил ханьсчээ. Мөн тэд арьсны өнгө өөр өөр хосууд юм байна. Гэхдээ Эдди –ийн хэлснээр тэд хамт байх хугацаандаа арьсны өнгөнөөс болон өөр бусад зүйл дээр хэзээ ч маргалдаж байгаагүй ба тэдний хайр жинхэнэ байсан гэжээ. Харамсалтай нь тэднийг хамт байхад нэлээд асуудал үүсч байсан нь тэдний үр хүүхэд гэр бүлийнхэн нь байв.

www.caak.mn

6. Хоригдлуудын хоолны газар танилцсан хосууд
Дараах хосууд, шоронд буюу хоригдлуудын хоолны газар анх танилцаж байсан байна. Jailbird Johnson бол хулгай, дээрмийн гэмт хэрэгтэн харин сүйт бүсгүй болох Jeana Ramsey нь хоригдлуудын хоолыг хийдэг байжээ. Удалгүй Johnson-ыг суллагдсаны дараа хосууд хамт амьдарч эхэлжээ.

www.caak.mn

7. Анх танилцсанаасаа хойш 80 жилийн дараа гэрлэсэн хосууд
Гэрлэхийн тулд хосууд 18 жил хүлээх тохиолдол бол элбэг байх, гэхдээ эдгээр хосууд 80 жилийн дараа гэрлэсэн байна. 2013 онд 89 настай Bob Humphries, 87 настай Bernie Bluett нар гэрлэсэн байна. Тэд 80 жилийн өмнө танилцсан бөгөөд хүүхэд насны гэнэн хайраар нэгнээ хайрладаг байсан хосуудыг Дэлхийн 2-р Дайн салгажээ.

Дайны үед, Боб армид элсэж, Бэрни Английн Агаарын Зэвсэгт хүчинд гишүүнээр элссэн байна. Цэрэг Боб өөрийн бичсэн хайрын захиагаа хайртдаа илгээдэг байсан боловч бүсгүйн эцэг эх түүнд захиаг хэзээ ч дамжуулж өгдөггүй байжээ. Ингээд 2 жилийн турш Боб-оос ямарч хэл чимээ дуулаагүй учир Бэрни нэгэн нисгэгчтэй гэрлэж Шинэ Зеланд руу цагаачилжээ.

Олон арван жилийн турш тэд дэлхийн 2 талд тус тусын амьдралаар амьдарч байв. 2012 онд Боб-ын эхнэр Бэрил өнгөрсөн бөгөөд, Бэрни-ийн нөхөр 2002 онд нас барчээ. 2011 онд хатагтай Bluett (Бэрни)-ийн нэг охин ноён Humphries (Боб)-ыг одоо хүртэл амьд гэдгийг олж мэдсэнээр эргэн холбоо тогтоожээ. Бэрни Somerset рүү эргэн нүүж хосууд 2 жилийн дараа хуримаа хийжээ.

Шинэхэн сүйт бүсгүй “Би түүнийг дахин харах үед би хөгшин эр биш залуу цэргийг олж харсан. Бидний зүрх одоо ч залуугаараа байгааг мэдэрч байна” гэжээ.

www.caak.mn

8. Бие биендээ хязгааргүй хайртай дүлий сохор хос
Mary, Stephen Lindoff нар 30 гаруй жил гэрлэж хамтдаа амьдарч байна. Тэд бие биенээ төгс ойлгодог хосууд ажээ. Тэд дүлий, сохор учир нэгэнтэйгээ харилцахдаа зөвхөн зөн совиндоо итгэдэг гэнэ. Stephen бүрэн дүлий бөгөөд хараа тун муу, зурагт үзэхийн тулд зурагтанд бараг хамраа наадаг. Mary төрөлхийн дүлий бөгөөд 13 настайдаа хараагүй болжээ.

Mary-ийг 9 настай, харин Stephen 8 настай байхад тэд анх танилцаж байжээ. Канадын Монтриал дахь дүлийчүүдийн сургуульд Stephen, Mary-ийн ард суудаг байлаа. Stephen Онтарио руу нүүж, Mary Ньюфаундлендад үлдсэнээр тэд салсан байна. Ингээд 20 жилийн турш тэд эргэн холбоо бариагүй ба 1970 онд Stephen Ньюфаундленд рүү эргэн шилжиж Mary-тэй холбоо барьсан бөгөөд 1979 онд тэд гэрлэсэн байна.

www.caak.mn

9. Салж хагацдаггүй сармагчин, нохой хоёр
Романтик байдал, анд нөхдийн холбоо зөвхөн хүмүүст тохиолддоггүй бололтой. Амьтдын ертөнцөд ч цөөнгүй тохиолддог байна. Сармагчин, нохой хоёр анх 2007 онд "TIGERS"-ын ажилчдыг даган нэгниййхээ гэрт очсоноор уулзаж байжээ. Тэд их хурдан найзууд болсон ба түүнээс хойш салшгүй хамт байсаар байгаа ажээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()