Хамгийн үнэтэй автомашин унадаг алдартнуудыг тодруулжээ

Чинээлэг, нэр алдартай хүмүүс тансаг, нүнжигтэй бүхэнд мөнгөө харамгүй зориулдаг. Магадгүй энэ нь тэдний тансаглалаас гадна шүтэн бишрэгчдийнхээ дунд ярианы сэдэв үүсгэх хүсэлтэй байдагтай ч холбоотой байж болох юм. Тэд од гэсэн нэрээ хадгалж, харуулахын тулд "Porche"-гоос эхлээд "Ferrari" хүртэл хамгийн сүүлийн үеийн машинуудыг гар таталгүй өндөр үнээр авдаг. Ингээд та бүхэндээ алдартнуудын унадаг хамгийн өндөр үнэтэй машины жагсаалтыг танилцуулъя.

Хамгийн үнэтэй автомашин унадаг алдартнуудыг тодруулжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

18 Триша Пайтас - Mercedes Benz Class, 140 мянган ам.доллар

"MTV"-гийн хөтлөгч Триша Пайтас 140 мянган ам.доллар "Trisha Paytas" ягаан өнгийн "Mercedes Benz Class" хөлөглөдөг. Тэрээр өөрийн унаагаа хэд хэдэн дууны клипэнд ашиглаж байжээ.

Триша Пайтас - Mercedes Benz Class, 140 мянган ам.доллар

17 Шакил О'Нил - Cadillac Escalade, 150 мянган ам.доллар

Алдарт сагсан бөмбөгч Шакил О'Нил (Shaquille O'Neal) өөрийн захиалгаар хийлгэсэн "Cadillac Escalade"-ээрээ ихээхэн бахархдаг гэнэ.

Шакил О'Нил - Cadillac Escalade, 150 мянган ам.доллар

16 Лэди Гага - Audi R8 GT, 165 мянган ам.доллар

Лэди Гага (Lady Gaga) машин сонгохдоо бусдын анхаарлыг татахгүй байхаар шийджээ. "Audi R8 GT" ягаан "Lamborghini" шиг биш ч "Audi" компани тус загварын машиныг 333 ширхгийг л үйлдвэрлэсэн юм.

Лэди Гага - Audi R8 GT, 165 мянган ам.доллар

15 Кейтлин Женнер - "Porsche" GT3 RS, 176 мянган ам.доллар

Кейтлин Женнер (Caitlyn Jenner) тансаг зэрэглэлийн машиныг ээлжлэн сольж унадаг. Тэрээр 176 мянган ам.долларын үнэтэй "Porsche GT3 RS"-ийг хамгийн сүүлд худалдаж авчээ.

Кейтлин Женнер  - "Porsche" GT3 RS, 176 мянган ам.доллар

14 Игги Азалия - Ferrari 458 Italia, 225 мянган ам.доллар

Игги Азалия (Iggy Azalea) салхи татуулан давхих дуртай. Тиймдээ ч Игги хурд хүчний бэлгэдэл болсон "Ferrari" унасаар ирсэн. Тэрээр хамгийн сүүлд "Ferrari 458 Italia"-г 225 мянган ам.доллараар худалдаж авчээ. 

Игги Азалия - Ferrari 458 Italia, 225 мянган ам.доллар

13 Жастин Бибер - Audi R8, 250 ам.доллар

Жастин Бибер (Justin Bieber) "Audi R8"-аа анх худалдаж авахдаа ирвэсний өнгөөр будуулж байжээ. Харин амьтны эрхийг хамгаалах байгууллагад шүүмжлүүлснээсээ болоод өнгийг нь хар болгож өөрчилжээ.

Жастин Бибер - Audi R8, 250 ам.доллар

12 Мисси Эллиотт - Lamborghini Diablo 3, 300 мянган ам.доллар

Мисси Эллиотт (Missy Elliott)-ын гадаад төрхийг машин нь бүрэн илэрхийлнэ. Харамсалтай нь тэрээр 2003 онд "Lamborghini Diablo 3" -аа онхолдуулж байжээ.  Мисси машинаа засуулсан ч гадуур унаж явах дургүй гэнэ.

Мисси Эллиотт - Lamborghini Diablo 3, 300 мянган ам.доллар

11 Ким Кардашиан - Ferrari F430, 325 мянган ам.доллар

Ким Кардашиан (Kim Kardashian) манай гаригийн хамгийн алдартай хүмүүсийн нэг гэхэд хэлсдэхгүй л болов уу. Түүний унадаг "Ferrari F430" машин одоогийн байдлаар 325 мянган ам.долларын үнэ хүрээд байгаа юм. 

Ким Кардашиан - Ferrari F430, 325 мянган ам.доллар

10 Ники Минаж- Lamborghini Huracan, 400 ам.доллар

Хип-хопын гүнж Ники Минаж (Nicki Minaj) жинхэнэ язгууртан шиг л 400 мянган ам.долларын үнэтэй "Lamborghini Huracan" хөлөглөх болжээ.

Ники Минаж- Lamborghini Huracan, 400 ам.доллар

9 Доктор Дре - Cadillac Escalade ESV, 400 мянган ам.доллар

Доктор Дре (Dr.Dre) саяхан "Cadillac Escalade"-г 400 мянган ам.доллараар худалдаж авсан байна. Машинд нь сууж үзсэн хүмүүс Дрег "Cadillac"-аа Жеймс Бондоос дутахааргүй тоноглосныг нь  гайхан шагширч байжээ.

Доктор Дре -  Cadillac Escalade ESV, 400 мянган ам.доллар

8 Снүүп Дог - Rolls Royce Phantom, 600 мянган ам.доллар

Холливудын хамгийн үнэтэй төмөр хүлгээр гангардаг алдартнуудын нэг бол Снүүп Дог (Snoop Dogg) юм. Тэрээр байнга унаагаа сольдог ч хоёр жилийн өмнө 600 мянган ам.доллараар худалдаж авсан "Rolls Royce Phantom"-оо сүүлийн үед байнга унах болсон гэнэ.

Снүүп Дог - Rolls Royce Phantom, 600 мянган ам.доллар

7 Николас Кейж -Ferrari Enzo, 670 мянган ам.доллар

Николас Кейж (Nicholas Cage) бол Америкийн нэрт жүжигчин, найруулагч, продюсер юм. Тэрээр хайр дурлал, инээдэм, драм, шинжлэх ухаан, адал явдалт зэрэг олон гайхалтай уран бүтээлийн гол дүрийг бүтээсэн төдийгүй дэлхийд ашиг орлогоороо тэргүүлдэг жүжигчдийн нэг билээ. Алдарт жүжигчний хувьд "Ferrari Enzo" загварын  670 мянган ам.долларын үнэтэй төмөр хүлэг унадаг байна.

Николас Кейж -Ferrari Enzo, 670 мянган ам.доллар

6 Рианна - Lamborghini Aventador, 750 мянган ам.доллар

Рианна (Rihanna) хуучин найз залуу Крис Браунаас (Chris Brown) бэлгэнд авсан "Lamborghini Aventador"  машин нь 700 морины хүчтэй, V12 хөдөлгүүртэй бөгөөд дээд хурд нь цагт 200 км/ц хүртэл хурдлах хүчин чадалтай юм.

Рианна - Lamborghini Aventador, 750 мянган ам.доллар

5 Бейонсе - Rolls-Royce Silver Cloud II, нэг сая ам.доллар

Бейонсегийн (Beyonce) 25 насны төрсөн өдрөөр нөхөр нь нэг сая ам долларын үнэтэй 1959 оны "Rolls Royce Silver Cloud II"-ийг бэлэглэжээ.

Бейонсе - Rolls-Royce Silver Cloud II, нэг сая ам.доллар

4 Саймон Коуэлл - Bugatti Veyron, 1.7 сая ам.доллар

Дэлхийн олон оронд хүртээл болсон "American Idol" шоуны шүүгч Саймон Коуэлл (Simon Cowell) "Bugatti Veyron" загварын машинаар гангардаг байна. Түүний төмөр хүлэг 2.5 секундэд 96 км.ц хурдалдаг бөгөөд дэлхийн хамгийн хурдан төмөр хүлгүүдийн нэг юм.

Саймон Коуэлл - Bugatti Veyron, 1.7 сая ам.доллар

3 Дрейк - Bugatti Veyron, 2.5 сая ам.доллар

Үргэлж сайхан зүйл эдэлж хэрэглэдэг Дрэйк (Drake) өөрийн "Bugatti Veyron"-оороо бахархах дуртай нэгэн юм. Тус машиныг гарын арван хуруунд багтах тоогоор үйлдвэрлэсэн болохоор арга ч үгүй байх.

Дрейк - Bugatti Veyron, 2.5 сая ам.доллар

2 Ральф Лорен - Vintage Bentley Blower, 5 сая ам.доллар

Загвар зохион бүтээгч Ральф Лорен (Ральф Лорен) 1929 онд үйлдвэрлэгдсэн "Bentley Blower" -ийг эзэмшдэг бөгөөд тус машин нь бараг 5 сая ам.долларын үнэтэй юм. Хуучин машин гэхэд хэтэрхий үнэтэй мэт санагдаж болох ч Ральф 5.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй учраас хуучны тансаг зүйлсэд гар татахгүй байх нь ойлгомжтой юм.

Ральф Лорен - Vintage Bentley Blower, 5 сая ам.доллар

1 Бирдмэн - Maybach Exelero, 8 сая ам.доллар

Реппер Бирдмэн (Birdman) 170 сая долларын хөрөнгөтэй бөгөөд хамгийн сүүлд 8 ам.долларын үнэтэй "Maybach Exelero"-г худалдаж авчээ.

Бирдмэн - Maybach Exelero, 8 сая ам.доллар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()