ЦАГ ҮЕ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Залуучууд эрх баригчдаас огцрохыг бус ажлаа хийхийг л шаардав

Жагсаалын албан ёсны бүртгэл хойшилсон байсан ч өчигдөр төв талбайд залуус үнийн хөөрөгдлийг эсэргүүцэж дуу хоолойгоо нэгтгэлээ. Жагсаалд оролцсон иргэдийн ихэнх нь 16-24 хүртэлх насны залуучууд байв. Тэд эрх баригч нараас огцрохыг бус ажлаа хийхийг шаардан "Өөрсдөө хэмнэ", "Ажлаа хий" гэх уриаг хэлэн төрийн ордонг тойрсон юм. Цуваа дан ганц явган иргэдээр хязгаарлагдсангүй. Дугуй, машин, мотоцикл унасан иргэд дуут дохио өгч эсэргүүцлээ илэрхийлэв. Залуус Засгийн газрыг ажлаа хийх, хулгайгаа зогсоох, шударга ёсыг эрхэмлэх, өрөө төлөх, үнийн өсөлтийг бууруулахыг шаардаж, эх орондоо сайхан амьдрах хүсэлтэй байгаагаа хүчтэй илэрхийлж байна. 

Залуучууд эрх баригчдаас огцрохыг бус ажлаа хийхийг л шаардав Хадгалах
2022-04-08, 10:04

"Залуусыг сулла" хөдөлгөөн цахим орчинд өрнөж эхэллээ

Өчигдөр болсон "Монголдоо сайхан амьдаръя" жагсаалын үеэр 20 орчим иргэнг баривчилсан тухай Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал мэдээлэв. Тэрбээр "Өчигдөр 04:00 цаг өнгөрч байхад жагсагчдыг тарахыг шаардахад эсэргүүцсэн. Ингээд 20 орчим иргэнийг түр саатуулан шалгаж байна. Тухайн иргэд дотор бага насны хүүхэд байхгүй" гэв. 

Тэгвэл үзэл бодлоо илэрхийлж жагссан дээрх залуусыг суллахыг шаардан "Залуусыг сулла" хөдөлгөөн цахим орчинд эрчимжээд байна. Цагдаагийн алба хаагчдын албадан баривчилсан үйлдлийг эсэргүүцсэн иргэд #ЗалуусыгСулла хаштаг ашиглан сэтгэгдлээ илэрхийлж эхэллээ. 

"Залуусыг сулла" хөдөлгөөн цахим орчинд өрнөж эхэллээ Хадгалах
2022-04-08, 10:52