Г.Занданшатар: Ханш буурах бололцоотой

2022-04-07, 10:25
357
Г.Занданшатар: Ханш буурах бололцоотой
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай дэгээр хэлэлцлээ. 

Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ "Оюутолгой энэ 4-р сардаа багтаан 450 сая ам.доллар Монгол Улсад оруулж ирнэ. 50 хувийг нь зах дээр үнэ хаялцуулж зардаг, 50 хувийг нь Монголбанканд зардаг байсан бол одоо 100 хувь зарж, валютын нөөцийн зузаатгал хийхээр ярилцаж байна. Үүнийг Оюутолгой дэмжинэ гэдэгт итгэж байна. Тавантолгой 350 сая ам.долларын урьдчилан зарах гэрээ хийж байгаа. Үүнийгээ Монголбанканд зузаатгалд өгөх хэрэгтэй. Валютын ченж хийгээд байж болохгүй. Мөн Эрдэнэтийн 50 мянга гаруй тонн баяжмал хил дээр гацсан байгаа. Үүнийг гаргахад 100 сая ам.доллар нэмэгдэнэ. Энэ мэтээр 2 тэрбум доллароор валютын нөөцөө нэмэгдүүлэх бололцоо бий. 2 тэрбумын зузаатгал хийчхэд ханш тогтворжих биш бүр буурах бололцоотой" гэв.

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()