Дэлхийн хамгийн өндөр охин

2012-12-26, 23:52
31,949
Дэлхийн хамгийн өндөр охин бол 17 настай Элисана-да-Крус-Силва юм. Түүний өндөр 2,03 метр юм байна. Тэрээр Салинодолист амьдардаг бөгөөд 22 настай Франсинальдо-да-Сильва хэмээх залуутай үерхдэг гэнэ. Харин түүний найз залуугийн өндөр нь 1,63 метр аж. Элисана-да-Крус-Силва нь өнчин тархины хавдартай байсан учраас ийнхүү хэт өндөр болсон байна. Эмч нар түүний хавдрыг авч чадсан бөгөөд 17 насандаа тэрээр ямар ч сагсан бөмбөгчнөөс дутахааргүй өндөртэй болжээ.
Дэлхийн хамгийн өндөр охин
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

“Би түүнийг сонгоогүй. Харин бурхан надад түүнийг сонгож өгсөн юм” -гэж найз залуу нь хэлжээ.



Элисана модель болохыг хүсдэг гэнэ. Найз залуугийнхаа талаар тэр: “Түүний ааш зан, хүмүүстэй харилцах харилцаа болон надад хандах хандлага нь надад маш их таалагдсан. Бид хоёрыг гадуур явж байхад хүмүүс ээж хүү хоёр, эсвэл эгч дүү хоёр гэж хардаг нь огт таалагддаггүй” -хэмээн хэлжээ.



Найз залуу Франсинальдо нь барилга дээр ажилладаг гэнэ. Түүний найзууд: “Чи яаж найз охиноо тэвэрдэг вэ?” -хэмээн асуухад тэрээр: “Хайр байхад юу ч саад болохгүй” -гэж хариулдаг аж.



“Тэр бол маш сайн охин. Тиймээ тэр хэдийгээр өндөр ч надад энэ нь ямар ч хүндрэл учруулдаггүй.”



“Би найз охиныхоо хажууд л тайван байж чаддаг. Хүмүүс бидний талаар юу гэж бодох нь надад огт хамаагүй” –гэжээ.



Элисана-д сургуулийн автобусаар явах их хэцүү байсан гэнэ. Гэвч ангийнхан хүүхдүүд түүнийг шоолж эхэлснээр тэрээр сургуулиасаа гарсан байна.



“Гэрт байхад тийм ч хэцүү биш.”



Элисана эгч болон ээж Анна Мария Сильватайгаа хамт амьдардаг байна.



“Би охиноо энгийн хүмүүс шиг байгаасай гэж хүсэж байна” -хэмээн түүний ээж хэлжээ. Түүнд заримдаа хэцүү байдгийг би ойлгодог. Тиймээс л тэр бусад хүмүүстэй адилхан байх ёстой.



Элисана, Анна Мария Сильва болон эгч Мейре нарынхаа хамт.



Хэт хурдан өсөлтөөс болоод Элисаны толгой болон үе мөчүүд нь байнга өвддөг байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()