СХЗГ-ын ажилтан эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэрэгт холбогдлоо

2022-04-06, 11:25
839
СХЗГ-ын ажилтан эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэрэгт холбогдлоо
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Стандарт, хэмжилзүйн газар (СХЗГ)-ын ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд түр ажиллаж байсан Б.Гантулгыг эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт яллагчдаар татагджээ. Тэрбээр 2018 оны 12-р сард тус газрын ойн баярын арга хэмжээг зохион байгуулж байсан "Чингисийн хүрээ палас" компанийн "Голомт" банкны данс руу 8 сая төгрөг "Уулс заамар" ХХК-иас шилжүүлүүлсэн байна. Ингэхдээ алт хайлалт, сорьц баталгаажилт хийх мөнгийг төлбөрт тооцохоор урьдчилан авсан аж. Мөн "Сликроуд фронтьерс" ХХК-ийн Хаан банкны дансаар өөр нэгж аж ахуйн нэгжийн алт хайлалт, шинжилгээний төлбөрийн өр хоёр сая гаруй төгрөгийг шилжүүлжээ. Нягтлан бодох бүртгэл, төсвийн зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгагдсан Б.Гантулгыг гэм буруутай эсэхийг Баянзүрх  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шалгаж байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()