КИНО ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дэлхийн алдартай уран зургуудын нууц тайлагджээ

Уран зургийн нууц гэж юу вэ? Зураг бүхэн түүх өгүүлдэг. Түүнээс гадна зураачийн ур чадвар, илэрхийлэх гэсэн санаанаас нь хамаарч, далд утга санаа, ёгтлол, бүр давхар зураг ч агуулагдаж байх нь бий. Тэгвэл бид эдгээр нууцуудыг өөртөө шингээсэн дэлхийн хамгийн алдартай 10 уран зургийг та бүхэндээ толилуулж байна. Таалан соёрхоно уу. 

Дэлхийн алдартай уран зургуудын нууц тайлагджээ Хадгалах

Хамгийн хачирхалтай спортын төрлүүд

Дэлхий сонин содон, этгээд хачирхалтай зүйлсээр баялаг билээ. Тэгвэл бид та бүхэндээ төсөөлөлд ч буухааргүй этгээд спортын төрлүүдээс танилцуулж байна.

Хамгийн хачирхалтай спортын төрлүүд Хадгалах

Номин талст - Чамайг санахдаа (Шинэ дуу!)

10 жил гэж урт хугацаа боловч саяхан байсан юм шиг л санагдана. 1997 онд байхаа “Дурласан охиндоо дуу аялан очих дуртай” хэмээн дуулж, бороон дунд бvжиглэж байсан туранхай жоохон залуус бол “Номин талст”-ынхан байсан билээ. Тэд одоо бvгдээрээ буйр сууж, сайн эцэг болцгоожээ. Байгуулагдсан цагаасаа эхэлж одоог хvртэл урын сандаа 150 гаруй дуутай энэ хамтлагын 4 залуу 10 жилийнхээ ойн баярын тоглолтоо энэ сарын 24-нд “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд тавихаар болжээ. Сvvлийн хоёр жил хамтарч уран бvтээл хийгээгvй тэд саяхан хамтлагаараа "Чамайг санахдаа" хэмээх шинэ дуу бvтээж, клипийг нь хvртэл хийгээд амжсан байна. Олон жилийн ємнє "Нисванис" хамтлагын ахлагч Амгаа хилийн чандыг зорьсон найз бvсгvйдээ зориулан бичсэн шvлэгт нь гитарчин Єєжгий ая хийж, "Номин талст" дуулсанаар дуу тєрсєн тvvхтэй юм байна. Хэрвээ таны дотны хэн нэгэн алс хол хvний нутагт суугаа бол энэ сайхан дууг зориулаарай гэж саакаас санал болгож байна.

Номин талст - Чамайг санахдаа (Шинэ дуу!) Хадгалах
2007-11-19, 08:00

Хүүхэд насны дурсамж амилуулах хүүхэлдэйн кинонууд

Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг гэж байдаггүй ч оюун бодлыг тийш аваачдаг дурсамжийн хүчин зүйлүүд маш олон бий. Тэдгээрийн нэг бол яахын аргагүй багадаа үзэж өссөн цуврал хүүхэлдэйнүүд билээ. Мэлхий Нинжа, Том & Жерри, Дэкстер, Волтрон гээд л олон доо олон. Гарах цагийг нь тэсэн ядан хүлээгээд л, кабелийн телевиз тавиулах гэж аав ээжээсээ гуйгаад л, гарахаар нь амаа ангайгаад л зурагтныхаа өмнө суухад хүргэдэг байсан тэр хүүхэлдэйн кинонууд... Бүгдээрээ дурсамжаа бага зэрэг сэдрээж, хүүхэд насруугаа галт тэрэггүйгээр аялцгаая.
Хүүхэд насны дурсамж амилуулах хүүхэлдэйн кинонууд Хадгалах
2012-10-26, 20:53

Aмерикийн хөгжмийн ертөнцийн үнэн төрх

Хүчирхэг хоолой, өвөрмөц төрхөөрөө олныг гайхшруулсан алдартай дуучид бидний өмнө өөгүй төгс төгөлдөр, аз жаргалтай нэгэн мэт харагддаг. Царай төрх, бие хаа, хөрөнгө мөнгө гээд л тэдэнд дутуу зүйл үгүй мэт боловч, хаалттай хөшигний цаана чухам юу болж байдгийг таашгүй. Угтаа бол алдар нэртэй хүмүүс эгэл жирийн иргэдэд үлгэр дууриалал болж, үг үйлдлээрээ гайхагдах ёстой байтал тэдний зарим нь дэндүү ичгүүртэй зүйлс хийж явах аж. Иймд өнөөдөр хөгжмийн ертөнцийн үнэн төрхийг та бүхэндээ дэлгэхээр бэлтгэсэн юм. 

Aмерикийн хөгжмийн ертөнцийн үнэн төрх Хадгалах

Маралжингоо - Миний ертөнцийн зүүд (шинэ цомог) + Фото

Та бүхэндээ B production-ний залуу дуучин Маралжингоогийн шинэ цомгийн дээжээс толилуулах гэж байна. Энэхүү цомог нь 11 (track) дуунаас бүрдсэн "Миний ертөнцийн зүүд" нэртэй бөгөөд Солонгос улсад хэвлүүлэсэн байна. Цомгийн ихэнх дууг нь дуучин Болд зохиосон бөгөөд хоёр дууг нь Quiza, Баярхүү нар зохиожээ. Шинэ цомог нь өнгөрсөн долоо хоногоос эхэлж hi-fi records-оор 7000 төгрөгөөр зарагдаж байгаа юм байна. Харин одоо түүний фото зураг болон цомгийн шилдэг дуунуудыг сонсоцгооё.
Маралжингоо - Миний ертөнцийн зүүд (шинэ цомог) + Фото Хадгалах
2008-08-21, 02:23

“Гэрэл” - Богино хэмжээний уран сайхны кино

Та бvхэндээ найруулагч Б.Чингvvний ээлжит бvтээлийг толилуулах гэж байна. Тэрээр кино найруулагчийн сургуулийг тєгсєж ирээд удаагvй ч кино урлагт маш амжилттай гарч ирж байгаа билээ. Тvvнийг богино хэмжээний бvтээлvvд болох "Анхны болзоо (Blind Date)", "Цэцэг (Flower)" зэрэг кинонуудаар нь манай интернэт хэрэглэгч нар сайн мэддэг болсон. Тэгвэл Чингvvн маань саяхан "Гэрэл" хэмээх уянгын халилтай бас нэгэн сайхан бvтээлийг гаргажээ. Энэхvv богино хэмжээний киног та бvхэн vзээд єєр єєрсдийнхєєрєє дvгнэх биз. Миний хувьд хар бараан зvйлст хvртэл гэрэл гэгээ vнэ цэнэ нуугдан оршино. Хэрвээ тvvний зєв єнцєгт гэрэл тусваас хатаж гундсан цэцэгс сэргэх мэт байх ёстой газраа илvv сайхнаар цэцэглэн ургах юм гэсэн санааг илэрхийлсэн болов уу.
“Гэрэл” - Богино хэмжээний уран сайхны кино Хадгалах

Эхнэрийн урхи: 123 - 126 дугаар анги /шууд vзэхээр!/

Монголчууд маань нэг хэвийн ижил тєстэй зохиолтой Солонгос савангийн дууриудаас залхаад байсан бол яг одоо UBS телевизээр гараад байгаа 129 ангит "Эхнэрийн урхи" хэмээх олон ангит гэр бvлийн ээдрээтэй амьдралыг харуулсан бvтээл та бидний бодлыг єєрчилж цэнхэр дэлгэцээ ширтэн суухад хvргээд байна. Хамгийн гол нь энэ кино манай телевизvvдээр ємнє нь гарч байсан болон гарч байгаа Солонгос кинонуудыг бодвол зохиол хэв маяг нь ондоо, илvv сонирхолтой, ээдрээтэй, шинэ уур амьсгал орж ирсэн нь олныг татах шалтгаан болсон болов уу. Єчигдєр 122-р анги гарсан бєгєєд тєгсгєлийн ангиуд улам л сэтгэл татаж байгаа учир 123-126 хvртэл ангиудыг шууд vзэхээр орууллаа. За ингээд киноныхоо шинэ ангиудыг хvлээн авч vзнэ vv.
Эхнэрийн урхи: 123 - 126 дугаар анги /шууд vзэхээр!/ Хадгалах
2009-04-29, 12:17

Зурсан зураг

Энэ зургийг та ямар нэг камераар дарсан гэрэл зураг гэж бодож байна уу? Энэхүү гайхалтай зургийг камераар биш харин харандааны тусламжтай зурсан гэвэл та итгэх үү? Тэгээд бүр ямар нэг юмнаас харж биш харин өөрийн толгойд эргэлдэж буй төсөөллөө шууд буулгасан гэнэ. Анх хараад мэргэжлийн гэрэл зураг хэмээн андуурч болохоор эдгээр зургийг Италийн шилдэг залуу зураач 22 настай Диего Фацио (Diego Fazio) зурсан байна.
Зурсан зураг Хадгалах

DZman feat. Энхзол - Freedom (it's cool)

B production-аас гаргасан "Volume-1" цомогт орсон Дашзэвэг буюуDZ Man, залуу дуучинЭнхзолхоёрын хамтран дуулсан "Freedom" electro single-г залуустаа хvргэж байна.Миний бие 60 гарсан ч богино ємдтэйгєє vзэсгэлэнт охидын дунд баясан зогсож байна...

DZman feat. Энхзол - Freedom (it's cool) Хадгалах
2007-06-06, 08:00

Ц. Эрдэнэсайхан - Монгол тоглоом (2007)

Бидний дунд алхаж, тантай инээж нөхөрлөж найргаж явсан тэр нэгэн эгэл жирийн залууг зүрх сэтгэлдээ юу бодож, бүтээж явсаныг та мэдэх үү. Харин би энэ цомгийн дөнгөж, саяхан найзаасаа дурсгал болгон хүлээж авсан юм. 4 билүү 5 жилийн өмнө нэгэн орой манай гэрт Сайхнаа шалгалтанд бэлдэхээр цуг хонохдоо тэмдэглэлийн дэвтэрээ гарган миний зохиосон шүлгийг сонсох уу гээд "Хайрын захиа" гэдэг шүлгийг уншихад би "Сайхнаа чи үнэхээр энэ шүлгийг зохиосон уу" гэж асууж байсан, одоо бодохоор ичих шиг. Бүх шүлгүүдийг нь сонсож үзээд, "би ямар авъяастай найзтай юм бэ?" гэж үнэхээр их бахархах сэтгэл төрж билээ.

Ц. Эрдэнэсайхан - Монгол тоглоом (2007) Хадгалах
2007-09-28, 08:15