Зурсан зураг

Энэ зургийг та ямар нэг камераар дарсан гэрэл зураг гэж бодож байна уу? Энэхүү гайхалтай зургийг камераар биш харин харандааны тусламжтай зурсан гэвэл та итгэх үү? Тэгээд бүр ямар нэг юмнаас харж биш харин өөрийн толгойд эргэлдэж буй төсөөллөө шууд буулгасан гэнэ. Анх хараад мэргэжлийн гэрэл зураг хэмээн андуурч болохоор эдгээр зургийг Италийн шилдэг залуу зураач 22 настай Диего Фацио (Diego Fazio) зурсан байна.
Зурсан зураг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа





Тэрээр олон жилийн турш бэлтгэл хийж энэхүү амжилтанд хүрч 2011 онд Италийн шилдэг залуу зураач болсон аж. Түүний нууц нэр нь DiegoKoi бөгөөд интернэтээр энэ нэр дор зургууд тавигдахад уншигчдын сэтгэгдэлд ихэвчлэн “Итгэхгүй байна. Ийм зүйл байх учиргүй” -гэж бичсэн байдаг байна. Тиймээс заримдаа тэрээр эдгээр зургуудыг өөрийн гараар зурсан болохыг батлах шаардлага гардаг аж. Ингээд тэрээр энэхүү гайхалтай бүтээлүүд бий болох үйл явцыг уншигчдад харуулахаар шийдсэн байна.



Тэрээр уран бүтээлийнхээ гарааг шивээс  зурж эхэлсэн байна. Диего японы зураач Кацусика Хокусайн бүтээлд их дуртай байсан бөгөөд Кацусика Хокусайн зургууд түүний ирээдүйн амьдралд ихээхэн нөлөөлсөн аж. Японы зураачийн зургуудыг харж судалснаар өөрийн зураг зурах техник, чадварыг хөгжүүлж эхэлсэн байна.

Диего зураг зурахдаа зөвхөн харандаа болон нүүрс ашиглаж зурдаг бөгөөд нэг булангаас нь эхлэн уусган зурдаг аж. Доорх хэсгийг зурахад тэрээр 10 цаг зарцуулсан боловч ихэнхидээ нэг хөрөг зурахад ойролцоогоор 200 цаг ордог байна.









Бүтээл бэлэн боллоо.





Дараагийн бүтээл.







Бас нэгэн бүтээл зурах явц.































Диего Фацио-гийн ажлын зэмсэг.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()