Хорвоог амьтдын нүдээр харвал...

Таны нохой орчлон ертөнцийг хэрхэн хардаг вэ гэж та бодож байсан уу? Ер нь амьтад биднийг ямар өнгө дүрстэй болгож хардаг юм бол ? Бид энэхүү асуултын хариуг танд хүргэхээр бэлтгэлээ. Ингээд амьтдын харах чадвар болон эргэн тойрноо хэрхэн хардаг талаарх мэдээллийг хүргэж байна.

Хорвоог амьтдын нүдээр харвал...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хулгана

Хулгана өнгө ялгадаггүй, холын хараа муутай ч үнэрлэх чадвар сайтай учраас хамраараа аливаа зүйлсийг ялгадаг. 

Хулгана

2 Могой

Могой халуун хүйтнийг ялгаж хардаг учраас оройн цагаар сайн харж, өдрийн цагт зөвхөн бусдын хөдөлгөөнийг л мэдэрдэг. 

Могой

3 Ялаа

Тэд маш олон жижигхэн нүдтэй. Тэрхүү жижиг нүднүүд нь объектыг тэр чигт нь томоор харуулдаггүй ба хэсэг бүрээр нь нийлүүлж харуулдаг гэнэ.

Ялаа

4 Эрвээхий ба зөгий

Эрвээхий болон зөгийнүүд хүн шиг сайн хараатай биш ч хэт ягаан туяагаар хардаг. Түүгээрээ дамжуулж ургамлын тоосонцрыг ялгаж чаддаг.

Эрвээхий ба зөгий

5 Яст мэлхий

Яст мэлхий сайн харж чаддаггүй ч гэсэн өнгө ялгаж чаддаг. Тэд улаан, шар өнгийг сайн ялгаж чаддаг бол цэнхэр, ягааныг тийм ч сайн ялгадаггүй гэнэ.

Яст мэлхий

6 Морин аалз

Энгийн аалзнууд хараа муутай байдаг ч морин аалз тун сайн хараатай байдаг. Мөн тэд том нүдтэй учраас хажуу болон ард талаа зэрэг хардаг гэнэ. 

Морин аалз

7 Эмгэн хумс

Эрдэмтэд одоог хүртэл эмгэн хумс харж чаддаг эсэх дээр мэтгэлцдэг. Тэдний ихэнх нь эмгэн хумс муу хараатай бөгөөд өнгө ялгаж чаддаггүй гэдэгт итгэдэг.

Эмгэн хумс

8 Үхэр

Үхэр сайн хараатай ч олон өнгө ялгаж чаддаггүй. Тэд түлхүү юмсыг улаан, шар өнгөөр л хардаг. 

Үхэр

9 Адуу

Морины нүд хажуу талдаа байрладаг бөгөөд аюул ирж байгааг сайн харж чаддаг. Гэвч хамрын үзүүр, урд хэсгээ харж чаддаггүй гэнэ.

Адуу

10 Хамелеон

Хамелеоны нүд 360 градус эргэдэг аж. Тиймээс тэд юмсыг байгаагаар нь бус байнга 360 градусын хэмтэй хардаг байна. Мөн тэдний 2 нүд нь тусдаа хөдөлдөг. 

Хамелеон

11 Мэлхий

Мэлхий зөвхөн хөдөлж буй зүйлийг л олж харж чаддаг. Тийм учраас мэлхийний эргэн тойронд хангалттай их хоол байсан ч тэдгээр нь хөдлөхгүй бол мэлхий өлбөрч үхдэг. Мөн тэд өөрөөсөө жижиг амьтад руу дайрч, том амьтдаас зугтдаг. 

Мэлхий

12 Бүргэд

Бүргэд хүнээс хэд дахин илүү сайн хараатай бөгөөд олон өнгө ялгаж чаддаг. Тэд үүнийхээ тусламжтайгаар олзоо хялбар олдог юм. 

Бүргэд

13 Хөөндэй шувуу

Хөөндэй шувууны нүд яг дуран шиг аливааг томруулж хардаг. Мөн 2 нүд нь салж хардаг учраас эргэн тойрноо бүрэн харж чаддаг гэнэ. 

Хөөндэй шувуу

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()