Хамгийн хачирхалтай спортын төрлүүд

Дэлхий сонин содон, этгээд хачирхалтай зүйлсээр баялаг билээ. Тэгвэл бид та бүхэндээ төсөөлөлд ч буухааргүй этгээд спортын төрлүүдээс танилцуулж байна.

Хамгийн хачирхалтай спортын төрлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
 
1. Шатар болон бокс
Энэ бол зөвхөн биеийн хүчний төдийгүй тархины спорт юм. Спортын тэмцээний үеэр өрсөлдөгчид нэг үе бокс тоглож, нэг үе шатар тоглох гэх мэтээр ээлжилдэг байна. Шатар болон боксын тэмцээн нь 2003 оноос хойш зохиогдож байгаа ажээ. 


 
2. Эхнэрээ зөөх
Энэхүү тоглоомыг Финландад анх зохион байгуулсан байна. Тэмцээнд оролцож ялалт байгуулсан эрчүүд эхнэрийнхээ биеийн жинтэй тэнцэх шар айргийг хождог ажээ. Өнгөрсөн жил түрүүлсэн хосууд болох Ville Parviainen болон Жанет Оксман нар зураг дээр харагдаж байна.



3. Хөлийн хурууны барилдаан
Хөлийн эрхийн хуруугаараа тоглодог уг наадам нь тухайн өрсөлдөгчийнхөө тавхайг түрүүлж газар хүргэсэн нь хождог байна.


 
4. Бяслаг өнхрүүлэх
Энэхүү уламжлалт Британийн тэмцээн 200 жилийн турш зохиогдож байгаа гэнэ. Наадмын гол зорилго нь уулын уруу өнхөрч буй бяслагийг гүйцэж түрүүлэх юм байна.



5. Дугуйтай чаргаар уралдах тэмцээн
Оролцогчид өвлийн спортын нэг болох чарганд дугуй хийж 157 км.цаг хүртэл хурдлаж уралддаг ажээ.


 
6. Хотдог идэх
Заасан хугацаанд хамгийн олон хотдог иддэг уг тэмцээний сүүлийн аваргаар Joey Chesnut шалгарсан бөгөөд тэрээр 10 минутанд 69 хотдог иджээ.


 
7. Намган дор сэлэх
Энэ тэмцээний оролцогчид зөвхөн агааржуулах хоолойн тусламжтайгаар намган дор сэлдэг байна. Тэмцээний ялагч болсон Кирсти Жонсон нийт замыг 1 минут 22 секундын дотор туулжээ.


 
8. Нүүр хувиргах
Нүүрээ хамгийн сайн хувиргаж чадсан хүн энэ тэмцээнд түрүүлдэг байна. Их Британий 700 жилийн настай энэхүү спортын тэмцээнд Tommy Mattinson 15 жилийн турш ялагчаар шалгарчээ.


 
9. Вандуйгаар буудах
Тэмцээнд оролцогчид байг амжилттай онох төхөөрөмжийг өөрсдөө бүтээдэг байна. Энэ спортын аваргаар Их Британийн Роб Бреслер тодорчээ.



10. Усан доорхи үнсэлт
Тэмцээний аваргаар Xu Jun болон Zhang Wenqing шалгарсан бөгөөд тэд усан дор 1 минут 20 секундын турш үнсэлцсэн байна.



11. Мэлхий харайлт
Мэлхийг хамгийн урт харайлгасан хүн тэмцээнд түрүүлэх бөгөөд энэ жилийн хувьд Калифорнийн иргэн Райли Китчелл түрүүлсэн ажээ.



12. Өшиглөлтийн тэмцээн
Өшиглөлтийн тэмцээн нь дундад зууны үеэс гаралтай бөгөөд өрсөлдөгчид нэг нэгнийгээ мөрнөөс нь барьж өвдөг рүү нь өшиглөж түрүүлж унасан нь хожигддог ажээ.



13. Sepak Takraw
Энэ бол азиас гаралтай спортын төрөл бөгөөд оролцогчид хөл, толгой болон таазныхаа тусламжтайгаар эсрэг багийн талбай руу бөмбөг өшиглөж өрсөлддөг байна. Хамгийн гол нь гар ашиглаж болохгүй ажээ.


 
14. Шар айрагны шилээр хийсэн завь
Энэхүү тэмцээн жил бүр Австралийн Миндил Бичд зохион байгуулагддаг бөгөөд оролцогчид зөвхөн шар айрагны шилээр хийсэн завины тусламжтайгаар усан доор удаан хугацаанд тогтох ёстой юм байна. Энэ жилийн хувьд "Tipanic" хэмээх багийнхан түрүүлжээ.



15. Интоорын ясаар нулимах
Уг тэмцээнийг 1974 оноос хойш өдийг хүртэл Мичиган мужид зохион байгуулж байна. 2014 оны ялагчаар Brian «Young Gun» Krause тодорчээ.


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()