КИНО ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бүх цаг үеийн хамгийн шилдэг сагсан бөмбөгчид тодорчээ

АНУ-ын сагсан бөмбөгийн холбоо болох “NBA” нь тус спортыг сонирхогчдын мөрөөдөл болсон газар билээ. Тэнд тоглож, өөрийн чадвараа гайхуулан, түүх, амжилтын эзэн болно гэдэг гайхалтай зүйл юм. Иймд та бүхэндээ “NBA”-ийн түүхэн дэхь хамгийн агуу, чавдарлаг тоглогчдыг танилцуулъя. Дашрамд дуулгахад тус жагсаалтыг “Sport Illustrated” сайтаас бэлтгэн гаргасан байна. Мөн бусад сэтгүүлээс гаргасан жагсаалтуудтай харьцуулан үзэхэд доорх нь хол зөрүүгүйн дээр зарим тоглогчдын байр солигдсон байсан билээ.

Бүх цаг үеийн хамгийн шилдэг сагсан бөмбөгчид тодорчээ Хадгалах

Титаник кинон дээр гардаг алдаанууд

Бүх цаг үеийн хамгийн шилдэг кино зохиол, хамгийн өндөр орлого болон үнэлгээтэй киногоор яахын аргагүй "Титаник"-ийг нэрлэж болно. Гэвч энэхүү киног тэртээ 1997 онд бүтээхдээ ганц нэг, жижиг зүйлсийг үл анзааран, үүрд алдаа болгож үлдээсэн бололтой. Тэдгээрийг та бүхэнд танилцуулъя. 

Титаник кинон дээр гардаг алдаанууд Хадгалах
2016-06-07, 10:37

Диснейн алдартай хүүхэлдэйн кинонуудын бодит түүхүүд

Алдарт Диснейн хүүхэлдэйн кинонуудгүйгээр хүүхэд насаа төсөөлөх аргагүй билээ. Үргэлж аз жаргалтай, амар тайван төгсгөлийг дүрсэлж, хүн бүхэнд эерэг болоод сайхан энергийг бэлэглэж чаддаг. Харин тус кино компанийн хамгийн алдартай кинонууд нь эх зохиолоосоо өөр төгсгөлтэй байх нь бий. Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ Диснейн хүүхэлдэйн кинонуудын эх зохиолын тухай өгүүлж, сонирхолтой түүхүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. Тус кино компани нь хүүхдүүдэд зориулж, эх зохиолын аймшигт төгсгөлийг өөрчилж, арай зөөллөж хүргэдэг байна шүү. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Диснейн алдартай хүүхэлдэйн кинонуудын бодит түүхүүд Хадгалах

Дэлхийн хамгийн шилдэг аймшгийн киног хэрхэн бүтээсэн бэ?

Тэртээ 1977 онд Пегги Ходжсон (Peggy Hodgson) болон түүний 4 хүүхдэд тохиолдсон явдлаас сэдэвлэн бүтээгдсэн “The Conjuring 2” киноны тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна. Тус кино нь шүүмжлэгчдээс маш сайн гэх үнэлгээг авсан бөгөөд үзэгчдэд ч гэсэн тааламжтай санагдсан нь юм.

Дэлхийн хамгийн шилдэг аймшгийн киног хэрхэн бүтээсэн бэ? Хадгалах

"Апокалипто" кино хэрхэн бүтсэн бэ? (Сонирхолтой баримтууд)

Найруулагч Мел Гибсоны хэлснээр ийм кино хийх санаа нь түүнтэй хамт “The Passion of Christ” кинон дээр хамтран ажиллаж байсан кино зохиолч Фархад Сафиниатай хийсэн ярианаас үүдэлтэй гэжээ. Дэлхийн кино урлагт аль ч цаг үед Майагийн амьдралын тухай ийм бодит, элдэв чимэглэлгүй, хямд шоу биш, өвөрмөц бүтээл төрж байсангүй.

"Апокалипто" кино хэрхэн бүтсэн бэ? (Сонирхолтой баримтууд) Хадгалах
2019-10-21, 18:17

Ямар ч үндэстний дүрийг гаргаж чаддаг цорын ганц Холливудын жүжигчин

Ямар ч дүрд хувирч чаддаг байх нь жүжигчин хүний хамгийн чухал чадвар. Авьяаслаг уран бүтээлчид сайн тал, муу талын дүрд, тэр бүү хэл дуугүй хар цагаан кинонд ч дүр бүтээх чадвартай байх ёстой. Харин холливудын жүжигчид дундаас яс үндэстэн хамаарахгүй дүрдээ сайн хувирч чаддаг нэг жүжигчин бий. Тэр бол Бен Кингсли (Ben Kingsley) юм. Тэрээр Махатма Ганди, Владимир Ленин тэр ч бүү хэл Египетийн фараоны дүрийг ч бүтээж байжээ. Өдгөө 75 настай жүжигчин маань Оскарын шагнал болон "BAFTА"-гийн шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хоёр удаа хүртэж байсан аж. 

Ямар ч үндэстний дүрийг гаргаж чаддаг цорын ганц Холливудын жүжигчин Хадгалах
2019-02-10, 14:27

Бүх цаг үеийн хамгийн шилдэг 15 хүүхэлдэйн кино

Зарим тохиолдолд хүүхэлдэйн киноны тусламжтай амьдралаас сурч, мэдээгүй зүйлсээ ойлгож авах боломжтой байдаг билээ. Тиймээс хүүхэлдэйн киног зөвхөн хүүхдүүд үзэх ёстой гэвэл хэтэрхий өрөөсгөл ойлголт юм. Тэр ч үүднээсээ бид та бүхэндээ зориулж, дэлхийн хамгийн шилдэг 15 хүүхэлдэйн киног хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр кинонуудыг "Rotten Tomatoes" сайтын зүгээс тодруулсан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Та амралтынхаа өдрөөр гэр бүлийнхэнтэйгээ цуг дараах хүүхэлдэйн кинонуудаас үзэж, цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.

Бүх цаг үеийн хамгийн шилдэг 15 хүүхэлдэйн кино Хадгалах

Алдартай хүүхэлдэйн киноны 15 хөгжилтэй алдаа

Заримдаа хүүхэлдэйн киног бүтээгчид нууцлаг зүйлсийг бүтээлдээ тусгасан байдаг бөгөөд энэ нь асуудлын утга учрыг олж мэдэх хүсэл сонирхолтой хүмүүст ихээхэн таалагддаг. Мөн тэдэнд санамсаргүй байдлаар алдаа гаргах үе бишгүй дээ нэг тохиолддог байна. Өнөөдөр бид танд дэлхийн хамгийн алдартай хүүхэлдэйн кинонууд дээрх тэр бүр анзаарч байгаагүй алдаануудыг хүргэхээр бэлтгэлээ. Та анхаарлаа сайтар төвлөрүүлж, хаана алдаа байгааг нь эхлээд олох гэж хичээгээрэй.

Алдартай хүүхэлдэйн киноны 15 хөгжилтэй алдаа Хадгалах

Дэлхийг байлдан дагуулж буй “Үхлийн салаа” киноны тухай сонирхолтой баримтууд

Саяхан нээлтээ хийн үзэгч олны хүлээлтийг арилгасан "Үхлийн салаа" (Suicide squad) кино нь үзэгчдээс өндөр үнэлгээг авч, ашиг орлогоороо "Box Office"-г олон долоо хоногийн турш тэргүүлсээр байгаа билээ. Олон гайхалтай чадварлаг жүжигчдийг нэг дор цуглуулж, үүгээрээ адал явдлыг эрэлхийлсэн, мөн далд ухаарал хайрласан гайхалтай киноны талаарх сонирхолтой баримтуудыг танд дуулгахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйг хамтдаа сонирхьё. 

Дэлхийг байлдан дагуулж буй “Үхлийн салаа” киноны тухай сонирхолтой баримтууд Хадгалах

Аймшгийн киноны ард нуугдсан бодит түүхүүд

Та хэзээ хамгийн сүүлд ухаан балартам, жихүүдэс төрөм аймшгийн кино үзсэн бэ? Бид аймшгийн кино үзсэнийхээ дараа “Зүгээр дээ, энэ чинь кино, амьдралд ийм зүйлс тохиолдох боломжгүй” хэмээн өөрийнхөө айдсыг дарж , хүчээр тайвширдаг. Гэвч үнэн хэрэгтээ ихэнхи аймшгийн кино бодит түүхээс сэдэвлэсэн байдгийг мэдэх үү? Ингээд уншигч танд бодит түүхээс сэдэвлэсэн хамгийн аймшигтай 10 киног хүргэж байна.  

Аймшгийн киноны ард нуугдсан бодит түүхүүд Хадгалах

“Оскар”-ийн шагналд юу дагалддаг вэ?

Академийн шагнал буюу Оскарын шагнал нь Америкийн кино академиас жил бүр зохион байгуулдаг, кино үйлдвэрлэлийн салбарынхны гаргасан амжилтыг үнэлэх зорилготой шагнал юм. Хамгийн анхны Академийн шагнал гардуулах ёслол 1929 оны 5-р сарын 16-ны өдөр Холливуудын Рузвельт зочид буудалд болсон түүхтэй. Харин манай улсын хувьд гэвэл 77 дахь удаагийн Оскар гардуулах ёслол дээр найруулагч Даваагийн Бямбасүрэнгийн “Ингэн Нулимс” кино шилдгээр шалгарч, Монгол улсаас анх удаа Оскарт нэр дэвшиж байлаа. Энэ жилийн Оскарын шагнал гардуулах наадам 2-р сарын 28-нд болох бөгөөд 2-р сарын 29-нд Mongol HD телевизээс хүлээн авч үзээрэй.

“Оскар”-ийн шагналд юу дагалддаг вэ? Хадгалах
2016-02-26, 17:19

Зургаахан настай охины гайхамшигтай авъяас

Зургаан настай Айрис Грайс (Iris Grace) бол Их Британи улсын бяцхан алдартай зураач юм. Орчин үеийн хүүхдүүд ямар ухаалаг бас авьяастай болж байгаагийн нэгэн тод жишээ энэ билээ. Охины уран бүтээл нь урлаг судлаачдаас магтаалыг авчирч, харин урлаг сонирхогч үзэгчдийн хувьд ярианы сэдэв болоод багагүй хугацааг өнгөрүүлж байна. Хөөрхөн охинд зориулсан шүтэн бишрэгчдийн клуб байдаг бөгөөд түүний тухай ном хүртэл гаргасан байх юм. Ингээд энэ авьяаслаг, өхөөрдөм Айрис охины уран бүтээлтэй танилцацгаая.

Зургаахан настай охины гайхамшигтай авъяас Хадгалах