Дэлхийн хамгийн шилдэг аймшгийн киног хэрхэн бүтээсэн бэ?

Тэртээ 1977 онд Пегги Ходжсон (Peggy Hodgson) болон түүний 4 хүүхдэд тохиолдсон явдлаас сэдэвлэн бүтээгдсэн “The Conjuring 2” киноны тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна. Тус кино нь шүүмжлэгчдээс маш сайн гэх үнэлгээг авсан бөгөөд үзэгчдэд ч гэсэн тааламжтай санагдсан нь юм.

Дэлхийн хамгийн шилдэг аймшгийн киног хэрхэн бүтээсэн бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Киноны явцад халширсан

Хэд хэдэн алдартай бүтээлийн ард гарсан, Малайз гаралтай Австралийн кино найруулагч, продьюсер Жеймс Ван (James Wan), тус киноны үеэр үнэхээр халширсан гэдэг. Тэрээр урьд нь "Furious 7", "Saw", "Insidious", зэрэг кинонууд дээр ажилласан билээ. Тус киног хийснийхээ дараа "Энэ миний найруулах хамгийн сүүлийн аймшгийн кино байж ч мэдэх юм" хэмээжээ.

Киноны явцад халширсан

2 Кино зохиолууд бүгд түүхэн явдлаас сэдэвлэсэн

Эд Уоррен (Ed Warren) болон Лоррейн Уоррен (Lorraine Warren), нар бол хий үзэгдэл, сүнс судлаачид юм. "The Conjuring", болон "The Conjuring 2", кинонууд нь тэдний ажил, амьдралаас сэдэвлэгдсэн байдаг. Лоррейн Уоррен 1971 онд  Род арал (Rhode Island)-д байрлах Перроны гэр бүлд 1800-аад оны үед амьдарч байсан Вирсавия Шерман (Bathsheba Sherman) хэмээх шулам эмэгтэй сүнс шүглэсэн байна гэх дуудлагыг аван очиж байжээ. Тэд үүнийг хараалтай газар хэмээн нэрлэсэн юм. Улмаар 2013 онд, тус үйл явдлаас сэдэвлэн  "The Conjuring" кино бүтсэн байдаг. Лоррейн хэдийгээр 80 нас гарсан ч, өдгөө алдартай аймшгийн кинонууд дээр ажиллаж, туслаж байгаа юм.

Кино зохиолууд бүгд түүхэн явдлаас сэдэвлэсэн

3 Санваартан дуудаж, адислуулсан

"The Conjuring" кино 2013 онд гарсан билээ. Тус киноны үеэр Лоррейн Уоррен, төхөөрөмжинд нь хачин дуу чимээ сонсогдоод байна гэжээ. Үүний дараахан найруулагч Жеймс Ваны нохой маш хачин гасалж эхэлсэн гэнэ. Түүгээр ч зогсохгүй, жүжигчин Вера Фармигагийн зөөврийн компьютерийн дэлгэц нь өөрөө асч, юу ч үгүй сийчсэн байсан гэдэг. Энэ мэт хачирхалтай үйл явдлууд давхцаж, найруулагч өөрсдийн аюулгүй байдлыг бодолцон санваартан авчирч, адислуулсан байна.

Санваартан дуудаж, адислуулсан

4 Кинонууд бүгд үнэлгээ өндөртэй

"The Conjuring", "The Conjuring 2" кинонууд хоёул, маш үнэлгээ өндөртэй, шилдэг бүтээлүүд юм. Насны хувьд 17 наснаас дээш заасан байдаг. Үзэгчдийн үнэлгээгээр тус киноны сүүлийн анги нь эхний ангиасаа хамаагүй өндөр үнэлгээг авсан юм. 

Кинонууд бүгд үнэлгээ өндөртэй

5 Киноны трэйлерийг "Youtube"-д 30 сая хүн үзжээ

Тус киноны "teaser" трэйлерийг хэдийн 30 сая хүн үзсэн байна. Хий үзэгдэл судлаач, зохиолч Лоррейн Уоррен (Lorraine Warren)-ний дүрд алдарт жүжигчин Вера Фармига (Vera Farmiga) дүр бүтээсэн юм. Киноны эхний ангийг бүтээхэд, маш хэцүү санагдаж байсан ч, зураг авалт өнгөрөх тусам дасаж эхлэв. Түүнтэй "Insidious" киногоороо алдартай жүжигчин Патрик Уилсон (Patrick Wilson) хамтран тоглосон билээ.

6 "The Conjuring" үзэж байгаад нас барсан эр

Цахим ертөнцөд "The Conjuring 2" киног үзэж байгаад, зүрхний шигдээс өвчнөөр нас барсан гэх хэд хэдэн тохиолдлууд бүртгэгдсэн байдаг. 65 настай хөгшин эр тус киног үзэж байгаад зүрхний шигдээс болон эмнэлэгт хүргэгдсэн боловч, амьсгал хураасан гэнэ. Гэвч "Times of Indea" сонинд бичигдсэнээр, энэхүү явдал зохиомол түүх төдий хэмээсэн аж. 

"The Conjuring" үзэж байгаад нас барсан эр

7 "The Amityville Horror" киноноос сэдэвлэсэн

1976 онд Эд Уоррен болон Лоррейн Уоррен нар "Amityville Horror"  кинон дээр гардаг, Жорж (George), болон Кэти Лутц (Kathy  Lutz) нарт тохиолдсон аймшигт явдлыг судалж байжээ. Улмаар тус үйл явдлаас сэдэвлэн, "The Amityville Horror", "The Conjuring 2" кинонуудыг бүтээсэн билээ. 

"The Amityville Horror" киноноос сэдэвлэсэн

8 Ханан дээрх загалмай уруугаа хардаг хэсэг зохиомол биш

"The Conjuring 2" киноны хамгийн аймшигтай хэсгүүдийн нэг бол ханан дээрх загалмайнууд доошоо уруу хардаг хэсэг юм. Энэхүү явдал бодит байдал дээр жинхнээсээ болдгийг Эд болон Лоррэйн Уоррен нар хэлсэн байдаг. Харин тус кинон дээр тэрхүү явдлыг бага зэрэг хачирлаж, нэмж хийсэн байна. Мэдээж кино бодит явдлаас бага зэрэг зөрүүтэй байдаг шүү дээ. 

Ханан дээрх загалмай уруугаа хардаг хэсэг зохиомол биш

9 Аймшигт гэлэнмаан дүр

Киноны хамгийн аймшигтай, чимхлүүр хэсгүүдийн нэг бол аймшигтай гэлэнмаан хэсэг юм. Киноны үйл явдалд, аймшигт гэлэнмаа Вера Фармига (Vera Farmiga) руу дайрдаг. Тус киног хийх мөчид, гол дүрийн бүсгүй дүрдээ хэт автаж, шөнө бүр хар дарж байсан гэдэг. 

Аймшигт гэлэнмаан дүр

10 Шинэ ангийн зураг авалтыг, эхний зохиолын зураг авалт хийсэн байранд авсан

Роде арал (Rhode Island)-д байрлах тус байшинд "The Conjuring" киноны зураг авалтыг хийсэн билээ. Дараагийн зураг авалтыг Хойд Каролина дахь байшинд хийхээр болсон ч, эхний байшингаас дэндүү хол зөрж байсан тул больсон гэдэг. Ийнхүү шинэ үйл явдалтай киноны зураг авалтыг мөн л Роде арлын байшинд гүйцэтгэжээ. Зураг авалтын үеэр шөнө утсанд танихгүй дуудлага ирж, ард нь шуугиан гарах гэх мэт хачирхалтай зүйлс зөндөө болж байжээ.

Шинэ ангийн зураг авалтыг, эхний зохиолын зураг авалт хийсэн байранд авсан

11 Аймшигт түүхүүд

2003 онд Пенни (Penny) хэмээх эмэгтэй 4 хүүхдийн хамт "Green Street Enfield" байрандаа амьдарч байгаад нас баржээ. Харин хүүхдүүд нь эхийгээ нас барсны дараа байрнаасаа нүүсэн байна. Учир нь эх нь нас барснаас хойш тэдний гэрт маш хачирхалтай зүйлс тохиолдож эхэлжээ. Гэрт нь хачин дуу чимээ сонсогдож, гэрийнх нь эд зүйлс хөдөлж байсан гэдэг. Чухам тэдгээр болсон бодит зүйлсээс сэдэвлэн "The Conjuring 2" кино бүтсэн түүхтэй.

Аймшигт түүхүүд

12 Охин киноны үеэр жинхнээсээ агаарт хөөрсөн үү?

"The Conjuring 2" кинон дээр гардаг, бодит охин агаар дээр хөөрсөн, цонхон дээр хөөрч харагдсан гэх мэтээр маш олон цуу байдаг аж. Охиныг ийнхүү хөөрч байхыг харсан хүмүүс байдаг, тэрчлэн охиныг тухайн үед өөрийн ухаангүй байсан хэмээн нотлох нэгэн ч цөөнгүй гэнэ. 

Охин киноны үеэр жинхнээсээ агаарт хөөрсөн үү?

13 Аннабелле хүүхэлдэй үнэхээр байдаг уу?

Бодит Аннабелле хүүхэлдэй өдгөө Уоррены музейд хадгалаатай бий. Тэрхүү хүүхэлдэйн эзнийг Аннабелле хэмээдэг байсан бөгөөд 1970 онд нас барж, хүүхэлдэй нь үлджээ. Гэвч тус хүүхэлдэй даавуун байсан бөгөөд кинон дээрх хүүхэлдэй зохиомол гэдгийг нотолно. Түүнийг чухам хараалтай гэх нотолгоо хомс бөгөөд охин нас барахдаа өөрийн хүүхэлдэйг тэвэрсэн байсан нь ийм яриа гарахад хүргэсэн байж болох юм.

Аннабелле хүүхэлдэй үнэхээр байдаг уу?

14 Билл Уилкинс (Bill Wilkins)-ийн үхэл

"Green Street Enfield" дэхь тус байранд амьдарч байсан Билл Уилкинс хэмээх эр, гэртээ өөрийнхөө сандал дээр амьсгал хураажээ. Түүний үхлийг өнгөрсөн аймшигт хэрэгтэй холбох хүмүүс олон гэнэ. Ямартай ч тус байшинд энэ мэт аймшигт зүйлсүүд тохиолдсоор байжээ.

Билл Уилкинс (Bill Wilkins)-ийн үхэл

15 Бүгд хуурамч зохиол гэж үү?

Аймшгийн кино бүрийн ард, энэ үнэхээр болсон явдал уу? эсвэл хуурмаг зохиол байсан уу гэх таамаглал байсаар ирсэн. Киноны гол дүр болох Жанет охин өдгөө 40 настай бөгөөд тухайн үед болсон явдлыг сайн санахгүй байгаа бөгөөд ямартай ч ер бусыг зүйлүүд болж өнгөрсөн гэдгийг баталдаг юм. 

Бүгд хуурамч зохиол гэж үү?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()