Шударга бус шүүлтийн золиос болж түүхэнд мөнхөрсөн хүмүүс

Хийгээгүй хэргийн тань төлөө гүтгэвэл "Шүүх үнэнийг олох болно" гэж зөвхөн итгэхээс өөр арга бидэнд бий гэж үү. Зарим тохиолдолд энэ үнэн хэзээ хойно илэрдэг бөгөөд хилс хэрэгт унагчид өөрийг нь цагаатгахыг хүлээж чадалгүй амьсгал хураах нь бий. Тэгвэл хилсээр шоронд хоригдож, хожуу цагаатгагдсан иргэдийн талаар сонирхолтой баримтуудыг танд хүргэе. 

Шударга бус шүүлтийн золиос болж түүхэнд мөнхөрсөн хүмүүс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүүгээ гэсэн эцгийн үхэл

1974 оны арванхоёрдугаар сард Патрик Конлон (Patrick Conlon) хүүгээ аврахын тулд бүх зүйлээ хаяад Хойд Ирландын нийслэл Белфастаас Лондонд ирсэн байна. Түүний хүүг Ирландын армийнхан гэмт халдлага хийсэн хэмээн буруутгажээ. Хүү Конлон нь дөнгөж 14 настай, өөрийн төрсөн нутагтаа биш, дээр нь өвчтэй байсан хэдий ч  үе тэнгийнхнийх нь хамт хорьсон байна.

Цагдаагийн байгууллагынхан хожим нь хүүхдүүдэд хүчээр хэрэг хүлээлгэсэн хэмээн үнэнээ хүлээсэн учир эцэг Патрикаас бусдыг бүгдийг нь шоронгоос суллаж, нөхөн төлбөр өгчээ. Харамсалтай нь Патрик шоронд байхдаа амь насаа алдсан байна. Түүний хийсэн цорын ганц гэмт хэрэг бол хүүгийнхээ төлөө гэсэн халамж хайр юм.  

Хүүгээ гэсэн эцгийн үхэл

2 45 жилийн дараа хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ

Дерекийн хэрэг Британийн түүхэнд хамгийн шударга бус шүүлтэд тооцогддог. 19 настай Дерек Бентли (Derek Bentley) болон түүний хамтрагч болох Кристофер Крейг нар айл дээрэмдэж, бусдын эд зүйл хулгайлдаг байсан тул цагдаа нарын хараанд өртсөн байна. Ээлжит хулгайгаа хийж байх үед нь цагдаа нар хэргийн газарт очиж тэдний дунд зодоон болжээ. Энэ үеэр Дерек хамтрагчдаа хандан "Тэдэнд үзүүлээд өгье" гэж хэлсний дараа Кристофер цагдаагийн ажилтныг буудаж орхижээ. Цагдаа газар дээрээ амиа алдсан бол Кристофер хүнд шархтай эмнэлэгт хүргэгдэж, харин Дерек баривчлагдсан байна.

Шүүх хурал дээр тэд хоёулаа буруугаа хүлээгээгүй аж. Дерек бууны талаар "Огт мэдээгүй" гэж хэлсэн бол Кристофер хэнийг ч алахыг хүсээгүй гэжээ. Дерекийн “Тэдэнд үзүүлээд өгье” гэсэн үгийг шүүх хуралд гол нотлох баримт болгосон бөгөөд түүнд цаазаар авахуулах, харин 16 настай Кристоферт насаараа хоригдох ял оноосон байна.

Дерекийн гэр бүлийнхэн түүнийг цагаатгахын тулд олон жил уйгагүй зүтгэсэн аж. 45 жилийн дараа цагдаа нарын нэг нь  гол нотлох баримт болгосон дээрх үгийг огтхон ч сонсоогүй гэж хэлжээ. Ингээд шүүх түүний хүн амины хэргийг цагаатгажээ. Дерек тухайн үед саа өвчтэйгөөс гадна 11 настай хүүхэд мэт сэтгэж, уншиж, бичиж огт чаддаггүй байсан гэнэ. Хожим энэ шударга бус шүүлтийн тухай өгүүлсэн "Let him have it" нэртэй кино хийсэн байдаг.

45 жилийн дараа хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ

3 Салем шулмуудын сорил

1692-1693 оны хооронд тухайн үеийн колоничлогч Массачусетс мужид шулам байж магадгүй гэж үзсэн эмэгтэйчүүдийг шүүхийн өмнө аваачин ялладаг байсан бөгөөд 19 эмэгтэйг чулуугаар дарж амийг нь хороон, 200 эмэгтэйг шоронд хорьжээ. Түүхэнд энэ харгис явдал "Салем шулмуудын сорилт" нэрээр тэмдэглэж үлдсэн байдаг.  1957 онд хохирогчдыг цагаатгасан байна. Энэ бүх хугацаанд дээрх харгис үйл ажиллагааг нотолсон олон төрлийн онол гарч иржээ.

Салем шулмуудын сорил

4 Хилсээр гүтгүүлж, цаазаар авахуулсан эр

Жирэмсэн эхнэр болон бага насны хүүхдийнхээ амь насыг хороосон хэрэгт Тимоти Еванс (Timothy Evans) буруутгагджээ. Харин шүүх хурлын үеэр тэр бүх зүйлд хөрш нь болох Жон Кристи буруутай гэж хэлсэн байна. Учир нь хөрш нь Жонд хандаж эхнэрийг нь үр хөндөлт хийлгэ гэж зөвлөсөн аж. Тухайн цагт Их Британид үр хөндөх хориотой байжээ.

Нэг өдөр Тимотиг ажлаасаа ирэхэд Жон эхнэрийг нь нас барсан, үр хөндөх эм буруу үйлчилсэн гэж хэлжээ. Ингээд Тимоти зугтахаар шийдэж, харин эхнэрийнхээ цогцсыг нуухыг хөршөөсөө гуйж, охиноо өөр айлд үлдээсэн гэнэ.

Темотиг цагдаа нар удалгүй баривчилж цаазаар авсан байна. Харин хожим нь түүний хөрш Жон цуврал алуурчин болох нь тогтоогдсон байна. Түүний гарт Тимотигийн эхнэрээс гадна зургаан эмэгтэй амиа алджээ. Энэ нь Их Британид болсон шүүхийн бас нэгэн томоохон алдаа болсон бөгөөд үүнээс үүдэж 1965 онд тус улсад цаазаар авах ялыг хэрэгсэхгүй болгосон байна.

Хилсээр гүтгүүлж, цаазаар авахуулсан эр

5 Лео Франкийг 70 жилийн дараа цагаатгажээ

1915 онд АНУ-ын Атлантагийн  харандааны үйлдвэрийн дарга, еврей эр Лео Франк (Leo Frank)-ийг үйлдвэрийн ажилчин 13 настай охиныг хүчирхийлж, амь насыг нь хороосон хэмээн буруутгажээ. Хэдийгээр цорын ганц гэрч болох тус үйлдвэрийн ажилтан Жим Конли даргыгаа буруугүй гэж баталсан боловч үгэнд нь итгэлгүй Леод цаазаар авах ял оноосон гэнэ. Гэхдээ дараа нь цаазаар авах ялыг насан туршид нь хорих ял болгож өөрчилсөн байна. Шүүхийн энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн ард олон  Леог хулгайлж аваачин ой модонд дүүжилжээ.

Харин энэ явдлаас 70 жилийн дараа тус үйлдвэрийн оффист ажиллаж байсан Алонсо Манн гэгч эр "Охины цогцсыг  Жим Конли авч явж байсан" хэмээн хэлсэн гэнэ. Үнэнийг хэлээгүйн шалтгаан нь тэр үед Конли түүнийг ална хэмээн сүрдүүлсэн байжээ. Ингээд 1986 онд Лео Франкийг цагаатгасан аж.

Лео Франкийг 70 жилийн дараа цагаатгажээ

6 Буруугүйг нь нотлохоос 10 жилийн өмнө нас барсан эр

АНУ-ын Техас мужийн Луббок хот дахь Техасын технологийн коллежид сурдаг ангийнхаа охиныг хүчиндсэн хэмээн Тимоти Коул (Timothy Cole)-ыг 1985 онд баривчилжээ. Тэрээр олны дунд нэр хүндтэй, дайчин эр байсан бөгөөд түүнийг буруугүй болохыг баталсан баримт гарч ирсэн ч прокурорууд Тимотиг хар арьстайнх нь улмаас буруутган шоронд хорих шийдвэр гаргажээ. 

Шоронд орсон ч Тимоти өөрийгөө буруугүй гэдгийг батлахыг оролдсоор байсан юм. Хохирогч нь хүртэл Коулыг буруугүй хэмээн батлахыг оролдсон боловч бүтээгүй аж. Харамсалтай нь 2009 онд түүнийг цагаатгахаас 10 жилийн өмнө Коул шоронд нас баржээ.

Жинхэнэ гэмт хэрэгтэн Коулыг буруугүйг батлахын тулд 1995 онд нэгэн захиа бичиж гэрийнхэнд нь илгээсэн байжээ. Харин Коулын гэр бүлийнхэн энэхүү захиаг 2007 онд л гэрийнхээ гаднаас олсон аж. Хэрвээ арай эрт олсон бол Коул ядаж дөрвөн жил гэр бүлийнхээ хамт амьдрах боломжтой байв.

Буруугүйг нь нотлохоос 10 жилийн өмнө нас барсан эр

7 Шотланд дээрэмчний гунигт түүх

Шотландын дээрэмчин Жейми Макферсон (Jamie McPherson) цаазаар авах ялын тухай дуу бичиж, өөрөө хийл хөгжим дээр тоглож дуулснаараа дэлхий даяар алдартай болсон нэгэн юм. Харин 100 жилийн дараа Роберт Бёрнс нэгэн дээрэмчний амийг хороож, энэ талаараа шүлэг бичсэнээр Шотландын алдарт дуу үүссэн байна.

Газрын эзэн цыган хоёрын дундаас мэндэлсэн хууль бус хүүхэд болох Жейми багадаа ордонд амьдарч байсан гэнэ. Харин эцгийг нь нас барсны дараа цыганууд Жеймиг авсан бөгөөд хожим тэрээр цыгануудын толгойлогч болжээ. Жейми аавыгаа сайхан сэтгэлтэй дээрэмчин гэж тэмдэглэн үлдээсэн байна.

1700 онд Жеймиг баривчилж хийсэн хэргийнх нь төлөө цаазаар авах ял оноосон бөгөөд түүнийг амьсгал хураагаад удаагүй байхад нь цагаатгасан ажээ.

Шотланд дээрэмчний гунигт түүх

8 Алдарт математикчийн харамсалтай үхэл

Алан Тьюринг (Alan Turing) бол алдарт математикч бөгөөд тэрээр Дэлхийн II дайны үед хакерын хэд хэдэн аргыг нэвтрүүлсэн байна. Тэрээр Германы кодлогч машин болох "Enigma"-г хакердах "Bombe" машины ажиллах онолыг гаргажээ.

1912 оны зургадугаар сарын 23-нд алдарт математикч Алан Тьюринг мэндэлсэн аж. Хэдийгээр тэр маш ухаалаг эрдэмтэн байсан ч түүнийг садар самууны хэрэгт буруутгаж, баривчлан, хорих ял оноожээ. Харамсалтай нь хоёр жилийн дараа Аланыг гэртээ нас барсан байхад нь олсон байна. 2013 онд Их Британийн хатан хаан Элизабет II түүнийг цагаатгасан аж.

Алдарт математикчийн харамсалтай үхэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()