Диснейн алдартай хүүхэлдэйн кинонуудын бодит түүхүүд

Алдарт Диснейн хүүхэлдэйн кинонуудгүйгээр хүүхэд насаа төсөөлөх аргагүй билээ. Үргэлж аз жаргалтай, амар тайван төгсгөлийг дүрсэлж, хүн бүхэнд эерэг болоод сайхан энергийг бэлэглэж чаддаг. Харин тус кино компанийн хамгийн алдартай кинонууд нь эх зохиолоосоо өөр төгсгөлтэй байх нь бий. Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ Диснейн хүүхэлдэйн кинонуудын эх зохиолын тухай өгүүлж, сонирхолтой түүхүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. Тус кино компани нь хүүхдүүдэд зориулж, эх зохиолын аймшигт төгсгөлийг өөрчилж, арай зөөллөж хүргэдэг байна шүү. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Диснейн алдартай хүүхэлдэйн кинонуудын бодит түүхүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гүнж Элса хүүхэд хулгайлдаг

2013 онд дэлгэцнээ гарсан "Frozen" хүүхэлдэйн кино нь хүүхэд төдийгүй хүн бүрийн үзэх дуртай кино болж хувирсан билээ. Хүүхэд бүр л Свен, Олафийг хайрлаж, өхөөрдөм эгч дүүс шиг болохыг хүсч байсан нь гарцаагүй. Харин жинхэнэ Элса буюу Цасан Хатны дүр нь үүнээс тэс өөр юм. Дисней кино компани Цасан Хатан зохиолоос санаа авч, Элсаг бүтээсэн гэх бөгөөд аймшигтай хүйтэн сэтгэлтэй хатныг өөрчилж, өхөөрдөм Элса болгожээ. Харин Цасан Хатны тухайд Кай гэх хүүг хулгайлж, түүний ой санамжийг алдагдуулан хүйтэн хөндий нэгэн болгодог. Энэ үед Кайгийн найз Жерда түүнийг хайж, хүнд бэрх аялалдаа гарах тухай өгүүлдэг аж. Бидний хайрладаг Элсагийн санаа авсан дүр нь Цасан Хатан байсан гэдгийг мэдэхэд бяцхан үрсэд таатай санагдахгүй нь лавтай. 

Гүнж Элса хүүхэд хулгайлдаг

2 Жинхэнэ Покохантис Жон Смиттэй гэрлээгүй

1995 онд гаргасан Уугуул Америк бүсгүйн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Покохантис” кино нь түүний эрэлхэг зориг болон бүтэшгүй хайрыг дүрслэн харуулдаг. Гэвч үнэн хэрэгтээ түүх өөр байсан юм. Кинон дээр түүнийг Жонн Смит гэх англи залууд сэтгэл алдарч буйгаар дүрсэлдэг боловч амьдрал дээр энэ бүхэн өөр байсан юм. Покохантис (бодит амьдрал дээрх нэр нь Мацака) нь аавдаа баригдаж үхэх шахсан Жон Смитын амийг аварсан байдаг бөгөөд тухайн үед охин ердөө 10 настай байжээ. Тиймээс тэдний хооронд ямар ч хайр сэтгэл байгаагүй. Харин 1613 оны 4-р сард охиныг хулгайлж, бүтэн жилийн турш хорьсон байна. Тухайн үед өвс ургамал түүж явсан залуу охиныг олж сулласан төдийгүй тэд гэрлэж, охин нэрээ Ребека хэмээн солин, хамтдаа Англид амьдрах болжээ. Гэсэн хэдий ч золгүй хувьтай охин ердөө 20 насандаа нас барсан байдаг. 

Жинхэнэ Покохантис Жон Смиттэй гэрлээгүй

3 Маугли хүмүүсийн ертөнцөд амьдарч чадаагүй

Диснейн кинон дээр Маугли гэх хүүг Балу, Багира нар олж өсгөсөн тухай өгүүлдэг. Цусанд дурлаж, улангассан бар ойд буцаж ирэхэд, тэд Мауглиг хамгаалах гэсэндээ хүмүүсийн амьдардаг тосгон руу явуулдаг. Маугли ч хүмүүсийн ертөнцөд очин, өхөөрдөм охинтой танилцаж найзалдаг.

Харин Редьярд Киплингийн богино түүхүүдийн нэг болох "The Jungle Book" дээр Маугли хүмүүсийн амьдралд дасан зохицож чадалгүй буцаж ойдоо ирдэг. Учир нь хүмүүс түүнийг ойд өссөн зэрлэг хүү хэмээн ойлгож гадуурхах бөгөөд энэ бүхэнд уурссан Маугли өшөөгөө авахаар эргэн ирэх аж. Түүний гол туслах бол Гати ба тэрээр кинонд дүрслэн үзүүлдэг шиг өхөөрдөм, ухаалаг заан биш юм. Өөрөөр хэлбэл Гати нь тосгоны иргэдийг хөнөөх цуст алуурчдын нэг аж. Чононууд ч мөн адил тосгоны иргэдийг хөнөөх бол Багира бүх морьдыг алдаг. Ингээд бодохоор бидний үзэж өссөн хүүхэлдэйн кино бодит зохиолоосоо тэс өөр байх аж. Магадгүй тус зохиолыг байгаа чигээр нь кино болгосон бол энэ нь хүүхдийн кино биш, аймшгийн кино болж хувирах байсан болов уу. 

Маугли хүмүүсийн ертөнцөд амьдарч чадаагүй

4 Геркулэс өөрийн гэр бүлээ хөнөөдөг

Алдарт "Геркулэс"-ийг үзэж байгаагүй хүн бараг үгүй болов уу. Үзэхэд нүд баясах, өгүүлэмж сайтай тус уран бүтээлд жинхэнэ зохиолоос орхигдуулж, өөрчилсөн хэд хэдэн зүйл байх аж. Үнэн хэрэгтээ Геркулэс бол Звесийн нууц хүү байх бөгөөд энэ бүхэнд ундууцаж, бухимдсан Звесийн гэргий болох Хера нь Геркулэсийг алахыг хүсч, хорт могойнуудыг явуулдаг. Гэвч хүчирхэг Геркулэс энэ бүх аюулыг даван туулж чаддаг байна. Харин Херагийн уур бухимдал улам бүр бадарч, Геркулэсийг тамын амьдралаар амьдруулахыг хүсэн, түүнд хайртай хүмүүсээ хөнөөх аймшигт уур бухимдлыг өгдөг. Геркулэс нь эхнэр, хүүхдүүдтэй болох хэдий ч, Херагийн хор үйлчилж, тэрээр хамгийн хайртай гэр бүлийнхээ өөрийн гараар хөнөөдөг байна.

Геркулэс өөрийн гэр бүлээ хөнөөдөг

5 Үнсгэлжингийн хоёр эгч

19-р зуунд зохиогдож байсан "Үнсгэлжин"-г 1950 онд Дисней кино болгож, дэлгэцэнд мөнхөлсөн байдаг. Үнсгэлжин, ханхүү нар амар сайхандаа жаргаж үлгэр төгсөх бөгөөд Үнсгэлжингийн хоёр эгчийг атаархуу, ухаан муутай хэмээн дүрсэлж үзүүлдэг билээ. Харин эх зохиол дээр энэ бүхнийг арай өөрөөр бичиж, цуст төгсгөлтэй болгосон байдаг. Ханхүүгийн туслах болор шаахай таарах бүсгүйг хайж явахдаа Үнсгэлжингийн гэрээр ороход хоёр эгч нь гутлыг өөрсдөдөө тааруулах гэсэндээ нэг нь хуруунуудаа, нөгөөх нь өсгийгөө тайрдаг. Үүнээс гадна ханхүү болон Үнсгэлжингийн хуримын үеэр нисгэсэн тагтаанууд нь охины эгч нар дээр очиж, нүдийг нь ухдаг байна. Харин кино багийнхан үүнийг хүүхдүүд үзэхэд тохиромжгүй хэмээн дүгнэж, арай зөөлрүүлж дүрсэлсэн гэдэг.

Үнсгэлжингийн хоёр эгч

6 "Мэлхий ба гүнж"-ийн Тиана

Дисней кино компанийн 49 дэх бүтээл болох "The Princess and the Frog" дээр Африк Америк гаралтай гүнжийг дүрслэн харуулдаг. Энэхүү уран бүтээлийг Э.Ди Бейкэрийн "The Frog Princess" номноос сэдэвлэн бүтээсэн бол, "The Frog Princess" нь Ах Дүү Гриммийн "The Frog Prince" үндэслэж номоо бичсэн гэдэг. Харин Ах Дүү Гриммийн "The Frog Prince" зохиол дээр гүнж нь тун ч хатуу сэтгэлтэй, хувиа хичээсэн нэгэн байх бөгөөд мэлхийг хананд савж, хүзүүг нь мушгих дөхдөг. Харин энэ үед мэлхий азаар ханхүү болон хувирч, тэд хуримаа хийдэг байна. 

"Мэлхий ба гүнж"-ийн Тиана

7 "The Fox And The Hound"-ийн жинхэнэ түүх

Хэдийгээр энэ нь байж боломгүй нөхөрлөлийн түүх боловч, Дисней үүнийг аз жаргалтай төгсгөж чаддаг. Зэргэлдээ байшинд өсөцгөөсөн Тод ба Коппер нэртэй анч нохой, үнэгний тухай хүүхэлдэйн киног бид мэднэ. Байгалийн төрөлх авир, эргэн тойрны нөлөөнөөс үл хамааран, эзэд нь хүртэл бие биесээ үзэн яддаг байхад сайн найзууд хэвээрээ үлддэг шүү дээ.

Харин Даниел П.Манникийн эх зохиол дээр Коппер алуулах хүртлээ Тодыг мөшгиж байсан бөгөөд зохиолын эхэнд гарах хэрцгий эзэн үнэгний бүх гаварнуудыг нь алж, эцэст нь Копперыг бууддаг байна. 

"The Fox And The Hound"-ийн жинхэнэ түүх

8 Аврора бол хүчирхийллийн хохирогч

“Нойрсож буй гүнж” кинон дээр ханхүү бүсгүйн уруул дээр үнсэн гүн нойрноос сэрээдэг. Гиамбатиста Басайл нь хамгийн анх “Нойрсож буй гүнж” зохиолыг бичсэн байдаг. Харин тэрхүү эх зохиол нь киноноос тэс өөр үйл явдлуудтай аж.
Хаан бүсгүйн шилтгээний хаалгыг тогшиход хэн ч үл хариу хэлнэ. Иймд хаан хана даган авирч гүнжийн цонхоор орох бөгөөд үзэсгэлэнт Аврораг унтаж байгааг хараад өөрийн дур хүслээ барьж ядан хүчирхийлэх аж. Харин Аврора жирэмсэн болж 2 ихэр хүүхэд гаргах бөгөөд үүнийг мэдсэн хааны хатан ихэд хилэгнэж, хоёр ихэр хүүхдийг алах гэж төрөл бүрийн арга хэрэглэдэг. Энэ бүх тэмцлийн төгсгөлд хаан Авроратай гэрлэж, тэд үр хүүхдээ өсгөн амьдардаг билээ. 

Аврора бол хүчирхийллийн хохирогч

9 Рапунзелийн аав ээж охиноо худалдсан

Дисней кино компанийн "Tangled" уран бүтээл нь Ах Дүү Гриммийн "Rapunzel"-ийн шинэчилсэн хувилбар билээ. "Tangled" кинон дээр царайлаг Флейн Райдер бүсгүйг цамхгаас оргуулж, тэд нэг нэгэндээ дурлаж, хуримаа хийн амар сайхандаа жаргадаг.

Харин эх зохиол дээр энэ бүхэн эсрэгээрээ байх аж. Рапунзелийн аав ээж шулмын талбайгаас ногоо хулгайлж байгаад баригдах бөгөөд ял шийтгэл хүлээхийн оронд охиноо өгдөг байна. Охин өдрөөс өдөрт үзэсгэлэн гоо болж, гадаад ертөнцөөс тусгаарлагдан өндөр цайзад амьдардаг. Харин нэг удаа төөрч явсан ханхүүтай танилцаж, тэд нэг нэгэндээ дурлах болж, ханхүү Рапунзел дээр үе үе урт үсээр нь дамжих ирэх болсон байна. Энэ бүхнийг мэдсэн шулам ихэд хилэгнэж, Рапунзелийн үсийг тайрч, ханхүү цамхгаас шидэх бөгөөд энэ үед ханхүү өргөст бутан дээр унаж, хараагүй болдог. Ганцаардаж хоцорсон Рапунзел өөрийгөө жирэмсэн болохыг мэдэж, цамхгаас оргох ба ханхүүг хайж, явсаар олж, хараагүй болсон түүнийгээ хайрлахдаа уйлахад, урсах нулимс нь ид шидээ үзүүлж, хан хүүг хараа оруулдаг байна.

Рапунзелийн аав ээж охиноо худалдсан

10 Лусын дагины хөөрхийлөлтэй төгсгөл

“Бяцхан лусын дагина” кино нь хайр сэтгэлийнхээ төлөө өөрийгөө золиосолж буй Ариэл гэх лусын дагинын тухай өгүүлдэг. Харин тус хүүхэлдэйн киноны Ханс Кристиан Андерсаны бичсэн эх зохиолд Ариел сүүлээ хувааж хөлтэй болдог хэдий ч тэрээр маш их өвдөлтийг давах хэрэгтэй болно. Тэр эрэгрүү сэлж, өвчнөөсөө болоод ухаан алдсан байх бөгөөд ханхүү түүнийг олоод ордондоо аваачиж тэд бүжиглэдэг. Гэвч Ариелийн өвдөлт хэвээрээ л байлаа. Яг л халуун хутгаар сийчүүлж байгаа мэт өвдсөөр байсан байна.

Дараа нь Ариэл ханхүүг өөр хүнтэй, өөрөөр хэлбэл далайн шуламтай гэрлэхээр болсныг мэдээд гуниглана. Хэрвээ ханхүү түүнтэй гэрлэхгүй бол Ариел далайн хөөс болж хувирах гашуун тавилантай байв. Түүний ганц хийж чадах зүйл гэвэл ханхүүг өөртэйгээ гэрлэхийг ятгах байсан ч лусын дагина дуу хоолойгоороо тохиролцоо хийж шуламд өгсөн учир боломжгүй байв.

Далайн шулам түүнийг өрөвдөн Ариелд ахин нэг боломж олгов. Хэрвээ Ариел ханхүүг алж, түүний цусыг хөлөн дээрээ асгавал хүн хэвээрээ үлдэж болно гэсэн ч Ариелд тийм аймшигтай зүйл хийх зориг байсангүй тул шүүд л далайн хөөс болон үлддэг тухай өгүүлдэг билээ.

Лусын дагины хөөрхийлөлтэй төгсгөл

11 Ухаан суугаагүй Пинокио

Пинокио киноноос хүүхдүүд маш олон зүйлсийг сурч авсан байх. Харин Карло Коллодигийн эх зохиол дээр Пинокио нь худал ярихаас гадна үргэлж муу муухай зүйл хийдэг нэгэн байв. Тэрээр худал хэлж, аав болох Жеппетог хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн шоронд оруулдаг. Харин Жеппето шоронгоос гарсны дараа өөрийн хүрмээ зарж, Пинокиод хичээлийн ном авч өгөх гэж хуруу хумсаа хугалах шахам хичээдэг. Гэтэл энэ бүхнийг үл ойшоох Пинокио үргэлж хэрэг тарьж, мөрийтэй тоглон хөгшин эцгийгээ зовоож байсан тул түүнийг илжиг болгон хувиргаж, халиманд идүүлдэг байна.

Ухаан суугаагүй Пинокио

12 Квазимотогийн дурлал

Хонхчин Квазимото, ахмад Фибус нар үзэсгэлэнт Эсмеральдаг цаазлах тавцангаас аварч, Фибус Эсмеральда хоёр бие биедээ дурладаг. Квазимотогоос хүмүүс айхаа больж, түүнийг жинхэнэ баатар хэмээдэг билээ.

Харин Виктор Хюгогийн жинхэнэ эх зохиолд энэ түүх тийм ч сайхнаар дүрслэгдсэнгүй. Квазимото Эсмеральдад дурлаж, харин Эсмеральда түүнийг хариу хайрласангүй. Квазимото уурлан хилэгнэж түүнийг дүүжлэхээр завдаж байсан Фроллод Эсмеральдаг аваачин тушаажээ.

Гэсэн ч Квазимото тэр даруйдаа гэмшин түүний шарил дээр очиж, авсыг нь нээж дотор нь ороод Эсмеральдагийн үхсэн биеийг тэврэн хэвтжээ. Ингээд тэрээр өлсөж цангаж үхсэн байна.  Тэдний биеийг 18 сарын дараа олоод, цогцсыг салгах гэхэд  Квазимотогийн яс нь үйрч унасан гэдэг. 

Квазимотогийн дурлал

13 Цасан гуагийн жинхэнэ төрх

Үзэсгэлэнт Цасан Гуагийн түүхийг өнөө хэр нь хүүхдүүд ам дамжин ярилцаж, үзэх дуртай байдаг. Харин Ах Дүү Гриммийн зохиолд Цасан Гуагийн түүхийг арай өөрөөр дүрсэлсэн байх аж. 

Хорон санаат Хойд эхийнхээ арга залинд хууртаж, амиа алдах дөхсөн Цасан Гуа ихэд хилэгнэж, хуримын өдрөө хойд ээжийгээ урин залдаг. Харин урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн ээжийгээ Цасан Гуа аймшигтайгаар тамлаж, халаасан төмөр гутал өмсгөж, тарчлаан хөнөөдөг байна. 

Цасан гуагийн жинхэнэ төрх

14 Мулан дайнд ялагдсан

Диснейн хүчтэй баатруудын нэг Мулан аавынхаа оронд дайнд явж ялалт байгуулаад, бүр хайртайгаа учраад гэртээ эргэж ирдэг. Түүний эцэг өвгөдөөс илгээсэн хамгаалагч Мушу луу түүнтэй үргэлж хамт байж тусалсаар байдаг шүү дээ.

Жинхэнэ эх зохиол болох ''Хуа Мулан''-д өгүүлснээр Муланд дайнд 12 жил бэлтгэгдэх бөгөөд генералтайгаа ямар ч хайр сэтгэлийн холбоотой болдоггүй. Мөн тэд Хүннү гүрний эсрэг дайнд ялагдал хүлээж, Муланыг гэртээ ирэх үед тэдний гэр бүл ямар ч мөнгөгүй болж, аав нь нас баран, ээж нь дахин гэрлэсэн байв. Түүний амьдралд гэрэл гэгээтэй ганц ч зүйл байгаагүй тул Мулан амиа хорлосноор зохиол дуусах аж. 

Мулан дайнд ялагдсан

15 Алладин нь Хятад байсан

1994 онд хийгдсэн Диснейн уран бүтээл Алладин нь Абу нэртэй сармагчныхаа хамтаар өлсөж үхэхгүйн тулд гудамжинд хулгай хийж амьдардаг. Харин энэхүү гайхалтай уран бүтээлийг "One Thousand and One Nights" зохиолоос сэдэвлэн бүтээсэн билээ. Тус эх зохиолд Алладиныг Хятад эрээр дүрсэлсэн байх бөгөөд өнчин, ядуу биш байна. Тэрээр өдөржингөө нөхөдтэйгээ тоглож, юу ч хийлгүй амардаг байв. Нэг ёсондоо эх зохиолын Алладин нь залхуу, тоглоомоос өөр юу ч мэддэггүй нэгэн байсан аж. 

Алладин нь Хятад байсан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()