КИНО ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Домогт тулаанчын нэр төртэй ялагдал

Та бүхэндээ Оросын дэлхийд гайхагдсан тулаанч Федор Емельяненко (Fedor Emelianenko)-гийн кареерынхаа сүүлийн жилүүдэд хийсэн том тулаануудын нэг болох Антонио Сильватэй хийсэн шуугиан тарьсан халз тулааныг бүрэн эхээр үзүүлж байна. Энэ тулааныг үзсэн хүмүүсийн нүдэнд нь нулимас хурсан юм.
Домогт тулаанчын нэр төртэй ялагдал Хадгалах
2014-01-17, 00:50

Жоли, Жонни Депп хоёрын хамтран тоглосон кино

2010 оны 12-р сарын 10-нд америкийн кино театруудын дэлгэцнээ vзэгчдийн удаан хvсэн хvлээсэн найруулагч Флориан Хенкель фон Доннерсмаркийн "Жуулчин" (The Tourist) кино гарч эхлэх гэж байна. Энэ кино нь сая сая vзэгчдийн сэтгэлийг татсан Жонни Депп, Анжелина Жолигаас гадна Пол Беттани, Тимоти Далтон, Руфус Сьюэлл, Рауль Бова, Ральф Мюллер, Стивен Беркофф, Клеман Сибони, Игорь Жижикин зэрэг жvжигчид оролцон тоглож байгаагаараа онцлогтой юм.Кинонд. Америкийн жуулчин Фрэнк сэтгэлийнхээ шархыг эдгээх зорилгоор Италид ирнэ. Венеци хотод нэгэн ер бусын Элиза гэдэг эмэгтэйтэй танилцдаг. Зvрх сэтгэлийн шархтай Фрэнк энэ эмэгтэйд дурлахад ч бэлэн байдаг. Гэтэл Фрэнка Элизы хоёрын харилцааг аюултай vйл явдлууд тасалдуулна.
Жоли, Жонни Депп хоёрын хамтран тоглосон кино Хадгалах
2010-12-07, 20:20

Дүрдээ "хөгшидсөн" жүжигчид

Зэвүүцэл, хүчирхийлэл, хэрцгий үзэгдлүүдтэй дүрд залуу жүжигчдийг сонгосноор тэд үүнийг бүтээхэд хангалттай туршлагагүй байгаа нь харагддаг. Тэгвэл эсрэгээрээ ахлах сургуулийн хүүхдийн ч юмуу эсвэл өсвөр насныхны амьдралыг өгүүлсэн кинонд тухайн дүрд арай хөгшидхөөр хүмүүсийг ч тоглуулах нь бий. Тэд дүр сонголтондоо юуг чухалчлан үзснийг мэдэхгүй ч, дараах тохиолдлуудад насны зөрүү илт анзаарагдаж байсан аж. 

Дүрдээ "хөгшидсөн" жүжигчид Хадгалах

Хүүхэлдэйн киноны баатрууд бодит амьдрал дээр

Бидний үзэх дуртай хүүхэлдэйн киноны баатрууд бодит амьдрал дээр ямар харагдах байсан бол гэж та өмнө нь бодож байсан уу? Тэгвэл дараах хөгжилтэй зурагнуудыг хамтдаа үзэж, хүүхэд насныхаа гэгээн дурсамжаар хамтдаа аялцгаая. 

Хүүхэлдэйн киноны баатрууд бодит амьдрал дээр Хадгалах

Кинонд хамгийн олон амиа алдсан жүжигчид

Кино бүхэн аз жаргалтай, сайхан төгсгөлтэй байдаггүй. Тиймээс зарим нэг жүжигчид амиа алддаг дүрд олон тоглодог байна. Ингээд Холливудын хамгийн их нас бардаг жүжигчдийн талаар сонирхоцгооё. Эдгээр жүжигчдийн дунд Жонни Депп, Роберт Де Ниро болон Микки Рурк гэх мэт жүжигчид багтдаг бөгөөд энэ жагсаалтын тэргүүнд Шон Бин багтсан байна.
Кинонд хамгийн олон амиа алдсан жүжигчид Хадгалах
2013-04-06, 20:34

Азийн шилдэг аймшгийн кинонууд

Хүн бүрийн нуруугаар хүйт даалгаж, үзсэн хүн бүрийг эрхгүй айдаст автуулах дэлгэцийн бүтээлийг "сайн уран бүтээл" хэмээн нэрлэдэг. Аймшгийн төрөл жанрын кинонууд дундаас Азиудын хийсэн бүтээлүүд өгүүлэх утга санаа, чанараараа ялгардаг билээ. Тиймээс ч бид та бүхэндээ нурууны шар үс босгож, шөнө зүүдэнд ортол айлгах Азийн хамгийн шилдэг аймшгийн кинонуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Азийн шилдэг аймшгийн кинонууд Хадгалах

Алдартай зургуудыг амь оруулсан нь

Италийн уран бүтээлч Рино Стефано Таглиафьерро (Rino Stefano Tagliafierro) нь гайхалтай видео бүтээжээ. Учир нь, бидний мэдэх алдартай уран зургуудыг хөдөлгөөнд оруулсан байна. Доорх бичлэгийг үзээд ер бусын сэтгэгдэл төрлөө.
Алдартай зургуудыг амь оруулсан нь Хадгалах
2014-01-28, 20:45

Спортын түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй 10 явдал

Бидний дэмждэг тамирчид зөвхөн үзүүлэлт, рекорд, их мөнгөний төлөө бус, бидэнтэй адил мөрөөдөлдөө хүрэхээр зүтгэж яваа эгэл жирийн хүмүүс шүү дээ. Тиймээс золгүй явдал тэдэнд ч тохиолдож болно. Доорх мэдээнээс спортын түүхэн дэх хамгийн харамсалтай 10 ослын тухай уншиж болох ба аливаа эмгэнэлт явдлын аль нь илүү харамсал төрүүлэм байгааг хэмжих боломж байдаггүй тул дараалал харгалзахгүй болно.

Спортын түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй 10 явдал Хадгалах

Ямар ч дүрд гайхалтай хувирч чаддаг 10 жүжигчин

Урлаг урлагийн дотроос кино урлагийн салбар хамгийн гайхалтай бөгөөд хүн төрөлхтний болгосон гайхалтай үнэт соёл гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Тэгвэл тэдгээр гайхалтай кинонуудыг амилуулж, үзэгчдийн хүртээл болгоход үзүүлэх жүжигчдийн нөлөө хэмжээлшгүй их байдаг билээ. Тэгвэл хамтдаа ямар ч дүрд төвөггүй хувирч чаддаг авъяаслаг 10 жүжигчидтэй танилцацгаая.

Ямар ч дүрд гайхалтай хувирч чаддаг 10 жүжигчин Хадгалах

“Youtube”-д хамгийн их хандалт авсан шилдэг дуунууд

Дэлхийн хамгийн том видеоны сайт болох “Youtube”-д бүхий л төрлийн бичлэг тавигдаж, цацагдсан даруйдаа олон хүний хүртээл болдог. Дуучдын шинэ клип ч мөн нийтлэгдсэн даруйдаа л сая хүний хандалтыг өлхөн авч чаддаг. Гэхдээ тэрбум удаагийн хандалт авна гэдэг нь тэрбум хүн л үзсэн төдий биш, харин тэрбум хүнд маш олон удаа таалагдсан гэсэн үг юм. Жишээ нь би л гэхэд Мajor Lazer-ийн “Lean on” дууг 40 удаа сонссон байх... Ингээд та бүхэнд Youtube-д тавигдсан хамгийн их хандалттай, хамгийн алдартай 18 дууг танилцуулж байна.

“Youtube”-д хамгийн их хандалт авсан шилдэг дуунууд Хадгалах
2016-02-20, 20:26

Чинбаа алдарт дуучин Aretha Franklin-тэй хамтран тоглолоо

Soul, R&B; хєгжмийн хатан хаан Rolling Stone сэтгvvлийн Шилдгийн шилдэг дуучин, 21 удаагийн Грамми шагналтAretha Franklin-тэй манай Монголын уран бvтээлч хєгжмийн зохиолч, дуучин, хєгжимчинБатмєнхийн Чинбатмаань єнгєрсєн 4-р сарын 3-нд Чикаго хотын "The Venue" гэдэг алдартай театрт Aretha-гийн хєгжимчнєєр дахин тодорсон юм. Тоглолтын дунд хэсэгт Чинбаа маань даралтат хєгжмийн гоцлол тоглож Америк vзэгчдийн таашаалыг хvртлээ.Та бvхэн энэ дуучныг Америкийн анхны єнгєт арьст ерєнхийлєгчєєр сонгогдсон Барак Обамагийн тангараг єргєх ёслол дээр дуулсанаар нь сайн санаж байгаа байх. Тvvний дуулсан дууны хєгжмийн найруулгийг алдарт продюссор HB. Barnum болон Чинбаа нар хамтарч найруулсан гэхээр єєрийн эрхгvй тvvнээр бахархах сэтгэл тєрж байна.
Чинбаа алдарт дуучин Aretha Franklin-тэй хамтран тоглолоо Хадгалах
2009-04-20, 20:29

Спортын хөгжилтэй агшнууд

Их спортын тэмцэл, ялалт, хожигдол бүхэн биднийг сэтгэлийг үргэлж догдолуулж, баясгасаар байдаг. Олон жилийн их хөдөлмөр, тэвчээр, зүтгэлээ хэдхэн минутанд үнэлүүлдэг эдгээр гайхалтай хүмүүсийг бид хүндлэхгүй байхын аргагүй билээ. Харин одоо тэднийг арай өөр өнцгөөс нь харцгаая.
Спортын хөгжилтэй агшнууд Хадгалах
2014-11-10, 03:55