КИНО ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Оскарын шагнал гардуулах ёслол 2011

Лос-Анжелесын Kodak театрт 2 дугаар сарын  27-ны Америкийн кино урлагийн академийн дээд шагнал болох 83 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол болж єнгєрлєє. Энэхvv ёслолын ажиллагааг жvжигчин Жеймс Франко, Энн Хэтэуэй нар хєтєлсєн нь алиа хошин шог, сонирхолтой хачин явдлаар дvvрэн болж єнгєрлєє. Та бvхэнд хvсэн хvлээсэн 83 дахь ёслолын ажиллагааны  талаарх фото мэдээллийг толилуулж байна. Зочид, номинацийн шагналтнууд тасралтгvй дагах камеруудын ємнvvр алхалж, шvтэн бишрэгч хvн бvхэнд инээмсэглэл бэлэглэсээр байлаа. Харин шvvмжлэгчид жvжигчдийн даашинзыг анхааралтай харж, кино наадмын энэ жилийн хамгийн дэгжин болон таарууг нь олж харах гэж мэрийцгээж байв. Ингээд ажилдаа орцгооё, бид ч бас vзэгч шvvмжлэгчид шvv дээ. Таны таамгалсан бvтээл шагнал хvртсэн болов уу.
Оскарын шагнал гардуулах ёслол 2011 Хадгалах
2011-03-03, 03:03

Оскарын шагнал авч чадаагүй ч Агуу жүжигчид

“Оскар” бол агуу жүжигчин хүнд зайлшгүй байх ёстой шагнал билээ. Гэсэн хэдий ч зарим нэг авъяаслаг, үнэхээр чадвартай жүжигчид энэхүү шагналыг авч чадаагүй байдаг. Ингээд хэдийгээр авъяас чадвартай, маш олон дэлгэцийн дүрийг бүтээж аль хэдийн “Оскар” авах ёстой байсан ч одоог хүртэл аваагүй байгаа зарим нэг жүжигчдтэй танилцацгаая. Эдгээр хүмүүст яагаад энэхүү шагналыг авах аз дутаад байгаа юм бол?... Шударга бус л байна. Харин таны хувьд эдгээр жүжигчид “Оскар”-ын шагнал авах эрхтэй юу?
Оскарын шагнал авч чадаагүй ч Агуу жүжигчид Хадгалах
2013-02-11, 04:17

2020 оны Оскарын ялагчид тодорлоо!

92 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол буюу "Оскар" Лос-Анжелес хотод болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадмын шилдэг киногоор түүхэнд анх удаа гадаад хэл дээрх кино шалгарснаараа онцлог болж байна. Өмнөд Солонгосын найруулагч Бон Жүн Хо "Parasite" киногоороо нийт 4 шагнал хүртсэн бол найруулагч Сэм Мендесийн "1917" энэ үдэш 3 шагнал хүртжээ. Ингээд ялагчидтай танилцацгаая.

2020 оны Оскарын ялагчид тодорлоо! Хадгалах
2020-02-10, 14:36

Багний цаана хэн байсан юм бол?

Та бидэнтэй хэдийнэ танил болсон vйл явдал, дvрvvдийг харуулдаг Холливуудын бvтээлvvдийн зарим дээр нь гардаг янз бvрийн харь гаригийн хvн, амьтад, робот, багтай хvн, чєтгєр шулмуудын дvрний цаана ямар жvжигчид нуугдаж байсныг одоо таны ємнє дэлгэх гэж байна. Энд багтсан зарим дvрvvдийн эздийг та аль хэдийн мэдэх байх. Харин заримыг нь анх удаа харж болох юм. Ингээд бидний мэдэх алдартай кинонуудын нvvр хувиргалт, баг, хувцасны цаана хэн байж вэ?...
Багний цаана хэн байсан юм бол? Хадгалах
2011-11-28, 21:34

Холливудын нүүр хувиргалт, багны цаана хэн байсан бэ?

Олон кинонд аймшгийн, харь гарагийн гэх мэт этгээд дүр бүтээх шаардлага тулгардаг бөгөөд мэдээж тэдний цаана ямар жүжигчин дүр бүтээж байгааг үзэгчид бид таних аргагүй. Магадгүй тэд өөрсдөө ч үүнд бага зэрэг сэтгэл дундуур үлддэг байж болох юм. Тэгвэл бидэнд танил болсон, эсрэг талын мангасуудын дүрийн цаана ямар хэн байсныг хамтдаа мэдэж авцгаая. 

Холливудын нүүр хувиргалт, багны цаана хэн байсан бэ? Хадгалах

Зураг авалтын үеэр амиа алдах шахсан жүжигчид

Жүжигчин хүний мэргэжил гэдэг ур чадвар, тэсвэр тэвчээр шаардсан ажил бөгөөд үзэгчдэд киног илүү бодит мэт санагдуулахын тулд зарим саад бэрхшээлтэй өөрийн биеэр нүүр тулж, гэмтэж бэртдэг байна. Үзэж буй бидэнд шүүмжлэх маш амархан байдаг бол жүжигчдэд дүрээ бүтээж, амьдруулна гэдэг хамгийн хэцүү зүйл байдаг ажээ. Тэгвэл хамтдаа алдартай жүжигчдийн бүтээсэн хамгийн хэцүү дүрүүдтэй танилцацгаая.

Зураг авалтын үеэр амиа алдах шахсан жүжигчид Хадгалах

“Нохойноос доор новшнууд” (Inglourious Basterds) киноны танилцуулга

Энэ єдрvvдэд тохиож байгаа Канын 62-р кино наадмын (The 62nd Cannes Film Festival) 8-дахь єдєр алдарт найруулагч Квентин Тарантиногийн Дэлхийн 2-р дайны vед vйл явдал нь болдог «Нохойноос доор новшнууд» (Inglourious Basterds) киноны хэсгvvдийг харуулсан гэрэл зургууд олны ємнє ил болж, тэсэн ядан хvлээж байсан vзэгчдийнх нь цангааг бага ч гэсэн тайлсан байна. Хэрэв та ч мєн энэхvv киноны нээлтийг тэвчээрээ барагдтал хvлээж байгаа бол бидний толилуулж буй энэхvv мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.
“Нохойноос доор новшнууд” (Inglourious Basterds) киноны танилцуулга Хадгалах
2009-06-07, 21:30

Дэлхийн хамгийн айдас төрүүлэм бичлэг

Шведийн Depressive Black Metal урсгалаар уран бүтээлээ хийдэг Silencer хамтлагийн энэхүү клип нь "Begotten" киноны хэсгүүдийг нийлүүлжээ. Гэвч уг бичлэгийг үзсэн хүмүүс цаана нь болох үйл явдлыг бодит хэмээн итгэх нь их ажээ. Та харин юу гэж бодож байна?
Дэлхийн хамгийн айдас төрүүлэм бичлэг Хадгалах

Хамгийн сайхан төрийн дуулалтай 10 орон

Дэлхийн улс бүр өөрсдийн онцлогийг илтгэсэн төрийн дуулалтай байдаг билээ. Гэхдээ тэдгээр дуунууд тухайн орны түүх, соёл уламжлал, хүсэл эрмэлзэл зэргээс хамаарч өөр өөр утга агуулгатай байдаг. Ингээд бид танд хамгийн шилдэг 10 төрийн дууллыг танилцуулж байна.

Хамгийн сайхан төрийн дуулалтай 10 орон Хадгалах

Аймшигт алуурчнаар хивс урлажээ

Ер бусын хачирхалтай бөгөөд аймшигтай энэхүү бүтээлийг Ренето Гарза Сервера гэх Мексикийн уран бүтээлч хэсэг нөхөдтэйгөө хамтран гаргасан бөгөөд Өмнөд Америкийн Мара Салватрука дээрмийн бүлгийн толгойлогч, цуст алуурчны төрхийг гарган арьсаар бодит мэт урлажээ.
Аймшигт алуурчнаар хивс урлажээ Хадгалах

Оддын хоолойтой хvvхэлдэйн киноны баатрууд

Насанд хvрсэн мєртлєє л хvн бvхэн их бага ямар нэгэн хэмжээгээр хvvхэлдэйн кино vзэх дуртай байдаг. Тэр тусмаа Холливуудын тогоонд чанагдсан жинхэнэ шилдэг бvтээлvvдийг хvн бvр л vздэг билээ. Хамгийн нарийн деталь бvр дээр нь анхаарч, дээд зэргийн чанартай бас анхааралт татахуйцаар хийдэг болохоор тэгэхгvй гээд ч яах вэ дээ. Ямар сайндаа л сэтгэлд хvрсэн ихэнхи хvvхэлдэйн киноны баатруудын дуу хоолойг хамгийн алдартай одууд оруулсан байдаг. Ингээд бvгдээрээ зарим одууд ямар ямар хvvхэлдэйн киноны ямар баатрын дvрд дуу оруулж байсантай танилцацгаая.
Оддын хоолойтой хvvхэлдэйн киноны баатрууд Хадгалах
2011-07-30, 17:58

“Симметр” буюу “Тэгш хэм” хэмээх маш євєрмєц кино

Сайтынхаа хэрэглэгчдийн оюун, сэтгэхvйд хоол болгож “Симметр” (“Symmetry”) хэмээх нэгэн эгэл бус богино хэмжээний киног хvргэхээр бэлтгэлээ. Энэхvv кинонд яг ижилхэн vр дагавартай эсвэл хоорондоо тєстэй хоёр vйлдлийг кадр тус бvр дээр харьцуулан харуулснаараа амьдралын мєн чанарыг, оршихуйн хоосон чанарыг илэрхийлэхийг зорьсон мэт санагдлаа. Бага зэрэг эвгvй сэтгэгдлийг тєрvvлж, бие зарсхийлгэмээр ч юм шиг гашуун боловч туйлын vнэн агуулгатай энэхvv богино хэмжээний киног Everyone болон Radiolab студийн залуус хамтран бvтээсэн байна. Киног бvтээгчид хоорондоо ямар нэгэн сэжмээр холбоотой объект, хvмvvсийн харилцаа, нvvр царай, илэрхийллvvдийг харьцуулан, тэднээр жинхэнэ тоглож чаджээ. Мєн уг киноны доор нэмэлт болгож Everyone студийн бvтээсэн “Words” хэмээх бас нэгэн алдартай богино хэмжээний киног оруулсан байгааг таалан соёрхоно уу.
“Симметр” буюу “Тэгш хэм” хэмээх маш євєрмєц кино Хадгалах
2011-04-25, 06:25