КИНО ЕРТӨНЦ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хорон санаатай хамгийн шилдэг эмэгтэй супер баатрууд

Эмэгтэй хүний гоо сайхан ертөнцийг аварна гэдэг. Супер баатруудын киног эсрэг талын хорон санаатангүйгээр төсөөлөх нь дэндүү уйтгартай болно. Эрэгтэйчүүдээсээ илүү хүчтэй байх эдгээр эмэгтэй хорон санаатнуудын хамгийн шилдэг дүрүүдийн жагсаалтыг сонирхон үзэцгээе.

Хорон санаатай хамгийн шилдэг эмэгтэй супер баатрууд Хадгалах

“MTV Video Music Awards - 2016”-ийн торгон агшнууд

Өнгөрөгч 8-р сарын 28-ны өдөр АНУ-ын Нью Йорк хотын "Madison Square" талбайд 2016 оны "MTV video awards" хөгжмийн урлагийн шилдгийг шалгаруулах наадам ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Энэ жилийн наадам нь онцлох зүйлс ихтэй, сонирхолтой болж өнгөрсөн бөгөөд олны танил одууд хараа булаам хувцсаар гоёж ирсэн байна. Ингээд та бүхэндээ тус наадмын үеэр хамгийн солиотой хувцасласан одууд болоод шагнал хүртсэн эрхмүүдийг танилцуулъя. 

“MTV Video Music Awards - 2016”-ийн торгон агшнууд Хадгалах

Дэлхий нийтэд хүлээлт үүсгэж буй энэ зун тэсрэлт хийх 15 кино

Бид заримдаа амьдралаас ойлгоогүй зүйлийнхээ учир шалтгааныг уран сайхны киноноос мэдэж авах үе байдаг билээ. Түүгээр ч барахгүй кино үзсэнээр, урьд өмнө нь төсөөлж байгаагүй гайхалтай мэдрэмжийг авах нь бий. Тэгвэл бидэнд энэ их баяр баяслыг мэдрүүлэхээр олон бүтээлүүд удахгүй нээлтээ хийж, кино сонирхогчдыг уйдах завгүй байлгах нь ээ. Ингээд хамтдаа хүмүүсийн дунд өндөр хүлээлт үүсгээд байгаа энэ жил нээлтээ хийх кинонуудтай танилцъя.

Дэлхий нийтэд хүлээлт үүсгэж буй энэ зун тэсрэлт хийх 15 кино Хадгалах

Испаничууд машины осолтой ингэж тэмцдэг

Испани улс нь зам тээврийн осол, хүмүүсийн эндэгдэл ихтэй орнуудын нэг юм. Тиймдээ ч Болгарын уран бүтээлч эр, Мадрид хотын авто замуудыг өөрчилж, хүний анхааралд өртөхүйц байдлаар будаж чимэглэжээ. Ийнхүү чимэглэснээр хараа муутай хүн ч явган хүний гарцыг сайн харах бөгөөд, жолоочид ч гэсэн илүү сонор сэрэмжтэй болох болов уу. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Испаничууд машины осолтой ингэж тэмцдэг Хадгалах

Америкийн хөгжмийн ертөнцийн үнэн төрх

Урлагийн ертөнцөд хөл тавьж, өөрийн гэсэн ганхахгүй байр суурийг олохыг хүсвэл нөр их хичээл зүтгэл, хөдөлмөр шаардлагатай шүү дээ. Түүнчлэн зарим тохиолдолд алдартай одууд чин үнэн хөдөлмөрөөр бус, хяналтаас гадуур, хууль бус зүйлсээр нэрд гарах нь элбэг. Ингээд та бүхэндээ бидний тэр бүр мэдээд байдаггүй, хөгжмийн ертөнцийн тухай санаанд оромгүй баримтуудыг хүргэж байна.

Америкийн хөгжмийн ертөнцийн үнэн төрх Хадгалах

“Pixar”-ын тухай бидний мэдэхгүй нууцууд

Зөвхөн хүүхдүүд гэлтгүй бүх насны хүмүүсийг дэлгэцийн өмнө уяж чаддаг гайхалтай уран бүтээлүүд "Pixar" кино компаниас төрөн гардаг билээ. Харин бидний шимтэн үзэх дуртай тэдгээр кинонуудад өөрсдийн гэх нууц, сонирхолтой зүйлс агуулагддаг. Тэдгээрийн зарим нь бүр гайхшруулж байсныг нуух юун. Бид өнөөдөр та бүхэндээ алдарт "Pixar"-ийн хүүхэлдэйн кинонуудын нууцуудыг дэлгэхээр бэлтгэлээ. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. 

“Pixar”-ын тухай бидний мэдэхгүй нууцууд Хадгалах

Хүүхэлдэйн баатрууд хэрвээ хөгширдөг байсан бол...

Бидний багадаа шимтэн үздэг байсан үлгэрийн баатрууд одоог хүртэл тэр л хэвэндээ дэлгэцээр гарсаар байдаг. Хэрэв тэд хүмүүстэй адил нас ахиж, өөрчлөгддөг байсан бол одоо ямархуу харагдах бол гэж та төсөөлж байв уу? Анх бүтээгдсэн цагаа нь тоолбол үлгэрийн баатрууд маань өнөөдөр ойролцоогоор 77 настай байх байсан ажээ. Ингээд хүүхэлдэйн зураач залуугийн бүтээсэн сонирхолтой зургуудыг хүлээн авна уу. 

Хүүхэлдэйн баатрууд хэрвээ хөгширдөг байсан бол... Хадгалах

Хосууд яагаад аз жаргалтай байдаг вэ?

Америкийн уран бүтээлч, зураач Ниди Чанани (Nidhi Chanani) 2012 оноос хойш өдөр тутмын бодит амьдралыг өөрийн төсөөллөөр зурагт буулгаж, түүгээрээ үзэсгэлэн хүртэл гаргаж байжээ. Түүний зургууд цахим ертөнцөөр маш богино хугацаанд тарж, олон хүний таалалд нийцдэг билээ. Ингээд амраг хосуудын өдөр тутмын амьдрал, хайр халамж, хамтдаа хийдэг хөгжилтэй зүйлс зэргийг багтаасан Ниди Чананигийн бүтээл - романтик зургуудыг хүргэж байна. 
 

Хосууд яагаад аз жаргалтай байдаг вэ? Хадгалах
2016-02-15, 11:50

Найруулагчид жүжигчдээ хэрхэн зовоодог вэ?

Жүжигчин гэдэг мэргэжил нь харахад хэдий сайхан боловч цаг наргүй, дарамт шахалт дор найруулагчийн хүсч байгаа дүрийг төгс гаргах үүрэгтэй хүмүүс. Найруулагч бол тэдний хаан л гэсэн үг. Хэлсэн бүгдийг нь хүссэнээр нь хийхгүй бол сайн, чанартай уран бүтээл гарна гэж үгүй тул жүжигчид утсан хүүхэлдэй мэт л байдаг аж. Иймд та бүхэндээ жинхэнэ уран бүтээл туурвихын тулд найруулагчид жүжигчидтэй хэрхэн харьцдаг, тэднийг хэрхэн өөрийнхөөрөө байлгадаг тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Найруулагчид жүжигчдээ хэрхэн зовоодог вэ? Хадгалах

Дэлхийн хамгийн шилдэг 3D зураачийн шинэхэн бүтээлүүд

43 настай граффити зураач Серхио Одейт өөрийн Инстаграм хуудаснаа сүүлийн үеийн уран бүтээлүүдээ нийтлэсэн байна. Бодит гэж эндүүрмээр бүтээлээрээ алдартай тэрээр энэ удаад нэгэн бетон блокийг хуучны машин болгож хувиргасан аж. 

Дэлхийн хамгийн шилдэг 3D зураачийн шинэхэн бүтээлүүд Хадгалах
2020-09-29, 17:02

Өөрийн хүүхдээ залуу насныхаа дүрд тоглуулсан жүжигчид

Зарим хүмүүс аав юмуу ээжтэйгээ тун адилхан төрхтэй байх нь бий. Тиймээс зарим алдартнууд өөрсдийн залуу үеийн дүрд тоглох жүжигчин хаанаас олох вэ гэж тойлгойгоо гашалгахын оронд хүүхдээ шууд "ашигладаг" байна. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон алдартнуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Өөрийн хүүхдээ залуу насныхаа дүрд тоглуулсан жүжигчид Хадгалах

Аймшгийн киног хэрхэн бүтээдэг вэ?

Нүүр будалт гэдэг кино урлагийн салшгүй нэгэн хэсэг билээ. Ялангуяа аймшгийн киноны хувьд нүүр будалт, хувиргалтыг хэр сайн хийхээс шалтгаалж тухайн кино хэр үнэмшилтэй болох эсэх нь шууд хамаардаг. Ингээд та бүхэнд алдартай аймшгийн кинонуудын гол дүрийн цаана хэн байсныг танилцуулъя. 

Аймшгийн киног хэрхэн бүтээдэг вэ? Хадгалах
2016-04-06, 11:06