Шарталтаас сэргийлэх хялбар аргууд

2015-12-21, 00:20
19,383

Баяр үдэшлэгүүд ар араасаа цуварсан энэ үед та сэтгэл хөөрлөөсөө болоод хамаагүй их уучихсан уу? Тэгвэл яг танд тохирох мэдээллийг одоо бид хүргэе. Шарталтанд хамгийн сайн бэлдмэлүүд болон улс орнуудад өргөн тархсан шар тайлдаг газруудыг ч мөн танилцуулах гэж байна. Зарим нь маш энгийн хэрнээ үнэхээр үр дүнтэй гэдэг нь судалгаагаар батлагдсан ажээ.

Шарталтаас сэргийлэх хялбар аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Шарталтын эсрэг шилдэг бэлдмэл
Энэхүү бүтээгдэхүүн нь Америкийн Хүнс, Эмний Захиргаа (FDA)-ны зөвшөөрөлтэй бөгөөд шарталтыг тайлах болон элэг хамгаалах бэлдмэл юм. Витамин В, С, лийр жимсний концентраци, сүүн зараа (milk thistle) хэмээх элэг хамгаалах бэлдмэл, Н-ацетил Л-цистеин зэргийг агуулдаг. Энэхүү бэлдмэлийг улс орнуудын зах зээлд аль хэдийн нийлүүлээд эхэлсэн бөгөөд америктаа бол "хэрвээ шарыг тань тайлахгүй бол мөнгийг тань буцаагаад төлье" гэсэн уриатайгаар зарагддаг ажээ.



2. Бухын бэлдмэл
Энэхүү бэлдмэлийг бухын чивийг хатаан, нүдэж хийдэг бөгөөд шарталтыг тайлах хамгийн шилдэг аргад тооцогддог байна. Түүнчлэн эрчүүдийн бэлгийн чадавхийг дэмжин, чалх буурахаас сэргийлдэг гэнэ. Энэхүү бэлдмэл нь Болив улсаас гаралтай ажээ.



3. Mercy
Өчигдөр та найзуудтайгаа доргио нэгэн үдшийг өнгөрүүлсэн үү? Гэвч өглөө босоход ходоодон дотор чинь зуун зараа зулзагатайгаа орчихсон мэт тэр мэдрэмж үнэхээр аймшигтай байгаа биз? Тэгвэл энэхүү мэдрэмжийг ахиж амсахгүйн тулд амин хүчил, антиоксидант, биеэс хорыг гадагшлуулах ашигтай олон дайвар бодисуудыг агуулсан “Mercy” хэмээх шидэт ундааг танд санал болгоё. Үүнийг заавал шартсаныхаа дараа биш, харин алкохолын төрлийн ундаа уухаасаа өмнө сэргийлэх зорилгоор ч хэрэглэж болно гэдгийг дуулгахад таатай байна.



4. Шарталтыг эдгээх диваажин гэж сонссон уу?
Заримдаа архи уусны маргааш үнэхээр үхмээр санагдах үе бий. Тэгвэл Америкийн Лос Анжелос хотод мэргэжлийн эмч, сувилагч нарын бүрэлдэхүүнтэй, шарталтыг цагийн дотор л эмчилж анагаах тусгай эмнэлэг хүртэл байдаг байна. Үүнийгээ тэд “Диваажин” хэмээн нэрлэдэг гэнэ шүү. Дотроо онгойлгож, хурдхан хэвийн байдалдаа орохыг хүссэн хүмүүст үнэхээр л диваажин мэт санагддаг биз ээ... Энэхүү “ач буянтай” газрыг Америкийн анагаах ухааны доктор Жэсон Берк (Jason Burke) санаачилжээ.



5. Шарталтыг эдгээх автобус
1970-аад онд эрчээ авч байсан хипстерүүдийн амьдралын хэв маяг нь автобусанд амьдарч, улс орноо тойрон аялж байсан гэдгээрээ онцлог байдаг. Тэгвэл тэднээс санаа аван доктор Маурис Бир (Maurice Beer) шартсан хүмүүст туслах явуулын автобус санаачилж, олон хүний аминд оржээ. Үүнийг шарталтын түргэн тусламж ч гэж нэрлэдэг гэнэ.



6. Берокка
Австраличуудын анх санаачлан зохион бүтээсэн шарталтын эсрэг, амттай бөгөөд шилдэг бүтээгдэхүүн бол Витамин В,С болон цинк агуулсан усанд найруулж уудаг шахмал юм. 2014 оноос Англи, Америк, Өмнөд Солонгос, Франц зэрэг дэлхийн 70 гаруй оронд албан ёсоор худалдаалагдах болжээ.



7. Шарталтаас хамгаалах махан зууш
Англичуудаас гаралтай энэхүү бүтээгдэхүүн нь цагаан гаа болон халуун ногоотой гахайн хатаасан мах юм. Түүнчлэн үүнд агуулагдах амин хүчил нь дотор муухайрах, бөөлжис цутгах зэргийг бууруулдаг ажээ.



8. Sprite
БНХАУ-ын Гуан Жоу хотын Сун Ят Сений нэрэмжит их сургуулийн эрдэмтэд шарталт тайлах 57 төрлийн аргуудыг туршиж үзсэний эцэст нимбэгний амттай газтай ундаа нь алкохолны хорыг тайлах хамгийн шилдэг нь болохыг олж тогтоосон байна. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг энэхүү ундааг ийм ид шидтэй гэж та бодоогүй л биз дээ?



9. Blowfish
Каффейн, аспирин, хүчлийн эсрэг бодис зэргийг агуулдаг тул шарталтыг хормын дотор л алга болгоно гэсэн үг.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()