Хөгжлийн бэрхшээлтэй гоц ухаантны амжилтанд хүрсэн түүх

Хэдийгээр та физикийн хуулийн шилдэг онол боловсруулах тусгай салбарыг ойлгодоггүй ч гэсэн нэрт физикч Стивен Хокингийн талаар дуулсан л байх. Тэрээр гайхалтай оюун ухаантай ч эрэмдэг биетэй, шинжлэх ухааны хамгийн хүнд сэдвийг сонирхон судалдаг болон “Цаг хугацааны богино түүх” шилдэг борлуулалттай номын зохиолч гэдгээрээ алдартай билээ.
Хөгжлийн бэрхшээлтэй гоц ухаантны амжилтанд хүрсэн түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Хокинг муу сурлагатан байв
Өдгөө Хокингийг жирийн хүний хичнээн ухаан зараад ч ойлгохооргүй хүнд хэцүү онолуудыг дэвшүүлсэн, гайхалтай оюун ухаантай хүн гэдгээр нь бид мэднэ. Тиймээс түүнийг дунд сургуулйин сурагч байхдаа муу сурдаг байсан гэвэл гайхах хүн олон гарах биз ээ. Есөн настайдаа тэрбээр ангидаа хамгийн муу сурлагатануудын тоонд ордог байжээ. 

Харин хүүхэд байхаасаа л эргэн тойрныхноо хэрхэн ажиллаж байгааг сониучирхан ажигладаг байжээ. Тэр дотор эд ангийг нь үзэхийн тулд цаг болон радиог төвөггүйхэн салгаад тавчихдаг байв. Гэвч эргээгээд угсарч чаддаггүй байжээ. Сонирхолтой нь хэдийгээр муу дүн авдаг байсан ч үе тэнгийнхэн болон багш нар нь тэдний дунд суут ухаантан өсөн торниж байгааг гадарладаг байлаа. Тийм ч учраас Хокинг сургууль дээрээ Эйнштейн хочтой байсан гэдэг.

Дунд сургуульд тааруу дүнтэй суралцаж байсан нь өөр нэг асуудал дагуулсан юм. Учир нь эцэг нь түүнийг Оксфордод оруулахыг хүссэн ч оюутны тэтгэмжгүйгээр төлбөрийг нь төлж барахааргүй байжээ. Аз болоход хэрэг явдал тэтгэлэгт хамрагдах шалгалт дээр тулах үед Хокинг физикээр хамгийн дээд оноог авсан байв.



Хокинг биологийн хичээлийг үзэн яддаг

Стивен Хокинг бага залуугаасаа л математикт дурлаж, түүнийг төгс мэдэхийг хүсдэг байжээ. Гэвч эцэг Фрэнк нь өөр үзэл бодолтой байв. Тэр хүүгээ эмч болоосой гэж хүсч байсан юм. Шинжлэх ухаанд бүхий л талаар сонирхон дурладаг хэрнээ Стивен биологид тийм ч таатай ханддаггүй. Тэрээр биологийн ухааныг “хэтэрхий яг таг биш, хэтэрхий тайлбар ихтэй” хэмээн үздэг байв.

Тиймдээ ч  өөрийн хичээл зүтгэл, оюун бодлоо илүү товч бөгөөд тодорхой, шалгагдсан зүйлд зориулахыг хүссэн нь математик ажээ. Гэвч Оксфордын их сургуульд математикийн факультет байсангүй. Ийнхүү арай дөхүү хэмээн бодож физикийн ангид элсчээ. Гэсэн хэдий ч физикч мэргэжлээр суралцаж байсан Хокинг математикийн томоохон судалгаа дээр анхаарлаа хандуулж байлаа.

Түүний өмнө энгийн хэсгүүд, тэдгээрийн хөдөлгөөн болон сансар судлалийн алиныг судлах сонголт тулгарч ирсэн тэр үед Хокинг гараг эрхсийн судалгааг илүүд үзсэн байна. Сансар судлалыг бие даасан шинжлэх ухааны хувиар хараахан хүлээн зөвшөөрөөгүй ч залуухан суут эрдэмтэнд энэ замыг сонгох тийм ч хэцүү байсангүй.



Оксфордын их сургуулийн сэлүүрт завины багт байжээ
Намтар судлаач Кристин Ларсен, Хокингийн Оксфордод сурч байх эхний жилийг аз жаргалгүй, гадуурхагдсан хэмээн дүгнэж байв. Гэхдээ түүнийг сэлүүрт завьчдын багт нэгдсэн үеэс байдал огт өөрөөр эргэсэн байна. Өөрийг нь бараг эрэмдэг болгосон өвчнөөр удаан шаналсан эрдэмтнийг тамирчин байсан гэхэд хэцүү. Гэхдээ сэлүүрт завьчдын багт сэлүүрдэхгүй ч жолоодлогын удирдлага, хэмнэлийг хянаж байх жолоочийн үүрэг гүйцэтгэх шавилхан биетэй хүмүүс хэрэгтэй байсан ажээ.

Харин Оксфордчуудын хувьд маш чухал, нэр хүндтэй сэлүүрт завьны багт орсон нь Хокингийг алдартай нэгэн болгож хувиргасан юм. Сэлүүрт завьчдын багийн нэгэн гишүүн түүнд “гаж нөхөр” хэмээх нэр хайрласан гэдэг. Ийнхүү долоо хоногийн зургаан өдрийг сэлүүрт завьны сургуулилт хийн өнгөрөөх болсон Хокинг хичээлээ “пялах” болсон байна.



Залуу Хокингийг эмч нар хэдхэн жилийн настай гэж үзэж байв
Аспирантурт сурч байхад түүнд ядаргааны шинж тэмдэг илэрч, хөдөлгөөн нь болхи, аажуу болж байгааг мэдэрч эхэлжээ. Түүний энэ байдалд гэр бүлийнхэн нь санаа зовж, нэг удаа зул сарын амралтаараа гэртээ ирэхэд нь эмчид хандсан байна. Харин эмчид үзүүлэхээсээ өмнө ирээдүйн эхнэр Жейн Уайльдтайгаа учирсан байжээ.

Жейн хожим дурсахдаа ирээдүйн нөхрийнх нь “алиа хошин зан, хэнээс ч хараат бус, бие даасан байдал нь” таалагдсан хэмээсэн байдаг. Зул сараас хойш долоо хоногийн дараа Хокинг 21 нас хүрч, харин үүнээс хэдхэн өдрийн дараа шинжилгээ хийлгэхээр хоёр долоо хоног эмнэлэгт хэвтжээ. Тэнд түүнд Лу Геригийн өвчин гэдгээрээ илүүтэй мэддэг болсон "амиотрофический латеральный склероз" хэмээх онош тавьсан байна. Мэдрэлийн энэ өвчин нь өвчтөн булчингаа хянаж чадахаа болих шинж тэмдгээр илэрдэг ажээ. Энэ үед эмч нар Хокингийг ердөө хэдхэн жилийн настай хэмээн үзэж байв.

Хокинг шинжилгээний хариу, оношоо сонсоод цочролд орж, юуны учир ийм өвчтэй болсон талаараа эмч нараас шалгаан сэтгэлээр унасан ч тус эмнэлэгт хэвтэж байсан цусны хорт хавдраар үхэж байгаа хүүг хараад өөрт нь тохиолдсноос муу зүйл байдгийг ойлгожээ. Ийнхүү тэр сэтгэлээр унахаа больсон байна. 



Төгсгөлгүй орчлонгийн онолыг боловсруулахад оролцов
Хокингийн хамгийн том ололт амжилтуудын нэг нь (Жим Хартлтай хамтарсан) 1980 онд баталсан сансар огторгуй хязгааргүй уудам болох тухай онол юм. 1983 онд гараг эрхсийн хэлбэрийг ойлгохыг оролдож байсан Хокинг, Хартли нар квантын механикийн ойлголт болон Эйнштейны харьцангуй ерөнхий онолыг ашиглан сансар огторгуй хязгаар үгүй болохыг баталжээ.

Үүнийг дүрслэн харуулахын тулд хүмүүст сансар огторгуйг дэлхийн гадаргуу шиг төсөөлүүлэх хэрэгтэй байв. Хүмүүс дуртай зүгтээ явж болох ч, хэзээ ч төгсгөлд хүрэхгүй, хязгаар, хил зааг гэж байхгүйг нотлохын зэрэгцээ зарчмын хувьд дэлхий гадаргуун хувьд хоёр хэмжээст бол сансар огторгуй дөрвөн хэмжээст болохыг баталжээ. Хокинг мөн цаг хугацааны орон зай дэлхийн бөмбөрцөгийн өргөрөгтэй давхцдаг болохыг тайлбарласан байна.

Хойд туйлаас эхлээд өмнөдийг чиглэхэд тойрог эквадор хүртэл тэлээд, дараа нь хумигддаг ажээ. Энэ нь гараг эрхэс цаг хугацааны орон зайд хамааралтай гэдгийг харуулсан төдийгүй уналтанд орно гэдгийг илтгэж байв. Гэхдээ энэ явдал наанадаж 20 тэрбум жилийн дараа болох ажээ. Энэ бүхэн нь цаг хугацаа өөрөө буцах чиглэл рүү явж байгаа юм биш биз гэсэн таамаглалыг төрүүлж байна. Хокинг энэ асуудлыг дэвшүүлсэн ч ямар ч үндэслэлгүй учир орхихоор шийджээ.



Хар нүхний талаарх мэтгэлцээн
2004 онд суут Хокинг, 1997 онд таньдаг эрдэмтэнтэй мөрийгөө алдсан болохоо хүлээн зөвшөөрчээ. Одод асар том бөгөөд тэдний жин асар их хүндийн хүчийг үүсгэж байдаг. Оддын дотор цөмийн түлш шатаж улмаар гаднаа хүндийн хүчний эсрэг энерги үүсгэдэг ажээ. Гэхдээ одод “шатаж” байхад од унах хэмжээний асар их хүндийн хүч бий болж тэнхлэгээ асар хурдтай эргэн хар нүх үүсгэж байдаг.

Энэ хар нүх нь гэрлийг хүртэл өөр лүүгээ татах хүчтэй бөгөөд нэгэнт хар нүх рүү орсон бол хэн ч хэзээ ч тэндээс гарч ирэхгүй гэсэн үг юм. Гэхдээ Хокинг хар нүх тийм ч хар биш хэмээн мэдэгдсэн нь 1975 он байлаа. Харин ч эсрэгээрээ хар нүх энерги, гэрэл цацруулдаг ажээ. Эдгээр нь хар нүх рүү орон алга болсон зүйлс эцэстээ ууршин задарч байгаа хэрэг гэнэ.

Тодорхойгүйн онол буюу квант механикийн онолыг няцаасан мэдээлэл хар нүр рүү орон алга болдог гэсэн санаагаа Хокинг “мэдээллийн гажуудал” хэмээн нэрлэсэн юм. Америкийн онолын физикч Жон Прескилл түүний мэдээлэл хар нүх рүү алдагддаг гэх энэ дүгнэлттэй санал нийлээгүй бөгөөд 1997 онд Хокингтэй мэдээлэл зүгээр ч нэг орхиж явдаггүй,  квантын механикийн хуульд үл харшилдагт хэмээн мөрий тавьсан байна. Харин 2004 онд Хокинг ч шударга тамирчин шиг ялагдлаа хүлээн зөвшөөрчээ.



Олон шагнал урамшууллын эзэн болов
Физикийн шинжлэх ухаанд зориулан урт удаан карьерийнхаа туршид тэрээр маш олон шагнал, урамшууллын эзэн болсон юм. Энэ шагналууд цаашид ч нэмэгдсээр байх төлөвтэй бөгөөд зарим нэгээс нь цухас дурдвал: 1974 онд түүнийг 1660 онд байгуулагдсан Их Британийн эзэн хааны шинжлэх ухааны академийн шагнал,  1975 онд VI пап лам Павелаас түүнийг шинжлэх ухааны төлөө оруулсан гавъяа зүтгэлийг нь үнэлсэн XI Пиягийн нэрэмжит алтан медал, мөн Альберт Эйнштейны нэрэмжит шагнал, хатан хааны нийгэмлэгээс өгсөн Хьюзийн медали, 1979 онд Английн Кембрижийн их сургуулийн математикийн ухааны профессорын албан тушаалд томилогдсон зэрэг юм. 

Өмнө нь энэ байр суурийг Исаак Ньютон эзэмшиж байжээ. 1980 онд ИХ Британийн Командорын эгнээнд бүртгэжээ. Энэ нь нэр хүндийн хувьд хөлөг баатрын зэрэг дэвийн дараа орох ажээ. Мөн тэрээр улсынхаа хамгийн шилдэг гэгдэх 65-аас илүүгүй хүнээс бүрдэх хүндэт нийгэмлэгийн гишүүн юм байна. 2006 онд АНУ-ын төрийн дээд шагнал болох Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрх чөлөөний одонгоор шагнагджээ. Хэдийгээр Хокинг багаар бодоход 12 нэр хүндтэй шагналын эзэн ч гэлээ Нобелийн шагнал түүнийг тойрсоор л байна.



Хүүхдэд зориулан ном бичиж байна
Стивен Хокингийн амьдрал дахь онцгой хүчин зүйлсийг дурсахад түүнийг хүүхдийн зохиолч гэх сонирхолтой баримт гарч ирэх ажээ. 2007 онд Стивен Хокинг болон түүний охин Люси Хокинг нар хамтран “Жоржийн гараг эрхсийн нууц түлхүүр” номыг бичжээ. Жорж хэмээх бяцхан хүүгийн талаарх энэ зөгнөлт тууж эцэг эхчүүдийн зүгээс технологид тааламжгүй ханддаг хандлагын эсрэг санааг агуулсан байв. 

Туужийн гол баатар хүү хөрш физикчтэй ойртон нөхөрлөнө. Физикч дэлхий дээрх хамгийн хүчирхэг компьютерийг эзэмшдэг бөгөөд түүгээр сансар огторгуйн орон зайн порталыг нээдэг ажээ. Мэдээж номын ихэнх хэсэгт шинжлэх ухааны хүнд ойлголтуудыг тайлбарласан зүйлс эзлэх бөгөөд жишээ нь хар нүх, амьдралын гарал үүслийг хүүхдийн хэлээр буюу хүүхдэд ойлгогдохоор тайлбарлажээ. Үүнээс л Хокингийн өөрийн судалгааны ажлыг жирийн хүмүүст ойлгуулж, хүргэхийг хэзээд хүсч тэмүүлж байдгийг харж болохоор байна. Номын хоёрдугаар хэсэг 2009 онд “Жорж хүүгийн сансрын эрдэнэсийн төлөөх ан” гэсэн нэртэйгээр хэвлэгдэн гарчээ.



Харь гарагийн амьдрал бий гэдэгт итгэдэг
Хокингийн сансар огторгуйн тухай сургаалиас авч үзэхэд хүн төрөлхтөн сансар огторгуйд ганцаараа биш хэмээн агуу эрдэмтэн яагаад үздэг нь хүмүүст маш сонирхолтой байдаг. 2008 онд НАСА-гийн 50 жилийн ойгоор Хокинг ам өгсөн бөгөөд энэ талаарх өөрийн үзэл бодлоо хуваалцсан юм. Тэрээр огторгуй ертөнцийн хэмжээн дээр тулгуурлан амьдрал дөнгөж эхэлж байгаа од эрхэс бий, магадгүй ухаант бодьгалууд ч амьдарч байж мэдэх юм гэсэн таамаглалыг дэвшүүлсэн байдаг.

“Балар эртний амьдрал түгээмэл. Харин ухаалаг амьдрал ховор” хэмээгээд “Магадгүй хэн нэгэн дэлхий дээр зөвхөн амьдрал үүссэн гэж баталж мэдэх юм” хэмээн хошигносон ажээ. Үүний зэрэгцээгээр тэр харь гарагийн амьдрал ДНК-гийн үндсэн дээр үүсээгүй байж болох хийгээд үүнээс үүдэн харь гарагийн өвчний эсрэг дархлаа хүмүүст байхгүй хэмээн анхааруулсан юм.

Мөн харь гарагийнхан өөрсдийн гарагийн нөөц баялгийг ашиглаж, улмаар “эзлэж, колончилж чадах гараг эрхсийг хайн нүүдэллэж” байж мэдэх гэнэ. Эсвэл тэд толины системийг бүтээж, нарны эрчим хүчийг нэг цэг дээр төвлөрүүлэн “өтний нүх” үүсгэн түүгээрээ цаг хугацааны орон зайд аялдаг байж мэдэх юм хэмээн тэрээр үзжээ.



Хүн төрөлхтөнийг аврахын тулд жингүйдэлд байж үзэв
2007 онд тэрээр 65 настайдаа бүхий л амьдралынхаа туршид хүсч мөрөөдөж явсан зүйлээ биелүүлжээ. Тэр жингүйдэлд “Zero Gravity” компанийн ачаар тусгай сандал дээр суун хөвж үзсэн байна. Тус компани онгоцыг огцом хөөрч, доошлуулан нисгэж, зорчигч хүмүүст 25 секунд орчим жингүйдсэн байдалд орох боломжийг олгодог үйлчилгээ үзүүлдэг байна.

Хэдэн 10 жилийн турш тахир дутуугийн тэргэнцэрээсээ анх удаа чөлөөлөгдсөн Хокинг агааргүй орчинд бүр гимнаситкийн сальто эргэж чадсан юм. Гэхдээ энэ түүнд гол зүйл биш байсан юм. Түүнээс яагаад энэ нислэгийг хийх болсон талаар асуухад тэрээр сансарт нисэх хүслээ биелүүлсэн юм хэмээн хариулжээ. Гэхдээ шалтгаан нь бүр гүн гүнзгий байсан нь мэдээж.

Дэлхийн дулаарал эсвэл цөмийн дайн болж магадгүйтэй холбоотойгоор ирээдүйн хүн төрөлхтөн сансар огторгуйн уудам орон зайд урт удаан хугацааны нислэг хийх болно хэмээн тэрээр үздэг байна. Тиймдээ ч сансар огторгуйн судалгааг бие даан хийдэг бөгөөд сансарын аялал жуулчлал ойрын ирээдүйд бүх нийтийн хүртээл болно гэдэгт итгэж явдаг ажээ. Ингэснээр хүн төрөлхтөн амьд үлдэхийн тулд өөр гараг эрхэс рүү аялах гэнэ.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()