МОНГОЛ ФОТО

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дээлтэй монгол (92 фото)

Домгийн шувуу үргээж монгол наадам эхэлжээ. Дорнын хөх тэнгэрийг донсолгож хүлэг морьд нь эргэлээ. Дэлхийг дүүргэж дэвээд хүчит бөхчүүд гарлаа. Дээлтэй наадмын хойморт дархан нум эвшлээ. Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ой тохиосон Үндэсний их баяр наадамын баярын мэнд дэвшүүлж, дэлгэр зуны налгар талдаа дэнж хотойтол сайхан наадацгааж байна уу? Саакын зүгээс та бүхэндээ “Дээлтэй Монгол” хэмээх нийтлэлээ хүргэж байгаадаа баяртай байна. Цус минь монгол Цөс минь монгол Зүс минь монгол Ёс минь монгол бид монголоороо гоёдог.
Дээлтэй монгол (92 фото) Хадгалах
2013-07-15, 21:33

Монгол элдэв зураг (70 фото) №58

Хаврын урь орсон энэхүү өдрийн мэндийг уншигч та бүхэндээ хүргэе. Амралтын өдөрт тань бяцхан ч гэсэн баяр хөөр, сайхан дурсамж бэлгэлэхээр "Монгол элдэв зураг" цувралын шинэ дугаарыг толилуулж байна. Ингээд эх орныхоо хөгжилтэй бөгөөд сонирхолтой агшнуудыг багтаасан фото нийтлэлээ тухлан сууж, таалан соёрхоно уу. 

Монгол элдэв зураг (70 фото) №58 Хадгалах
2019-03-03, 17:21

Цэнхэр үст Цэрэнгийн гайхалтай аялал

Бидэнд аль хэдийнээ “цэнхэр үст” Цэрэн хэмээх танил болсон Э.Цэрэндолгор бүсгүйн Монгол, Ази, Европ, Африк болон бүр Антрактидад тивээр аяласан сонирхолтой фото зургуудыг толилуулж байна. 

Цэнхэр үст Цэрэнгийн гайхалтай аялал Хадгалах

Монгол элдэв зураг №62 (65 фото)

Сайтын маань үнэнч уншигч та сайхан наадав уу? Монгол түмний сүр хүч, эв эеийн баталгаа болсон үндэсний их баяр наадмаар та бүхэн сөрөг бүхнээс хэсэг хугацаанд ангижирч, алжаал ядаргаагаа тайлж, өв уламжлалаа сэргээж, эх орныхоо байгалийн сайхныг бишрэн, соёлтой сайхан аялсан гэдэгт итгэлтэй байна. Ингээд таны нүдийг баясгаж, алжаалыг тань тайлах хөгжилтэй, гэгээлэг зурагнуудыг багтаасан "Монгол элдэв зураг" цувралын шинэ дугаарыг хүргэж байна.

Монгол элдэв зураг №62 (65 фото) Хадгалах
2020-07-16, 17:00

1970-аад оны Улаанбаатар Бельги дипломатчийн нүдэнд ингэж буужээ

Одоогоос 45 жилийн тэртээх 1976 онд Бельгийн Вант улсаас ЗХУ-д суух Элчин сайд, дипломатч Тьерри де Грубен (Thierry de Gruben) БНМАУ-д айлчлан ирж байжээ. Тэрээр манай улсын хойд хөршид томилогдсон албан үүргийнхээ хугацааг дуусгаж, Их Британид эх нутгаа төлөөлөн ажиллахынхаа өмнө Төв Азийн цээжинд орших БНМАУ-ыг үзэж сонирхохдоо эгэл жирийн ард иргэдийн амьдралыг хувийн гэрэл зургийн цуглуулгадаа баримжуулан хадгалсан байна. Үүнийг түүний хүү Кристофер де Грубен (Christopher De Gruben) 2017 онд өөрийн фейсбүүк хуудаснаа нийтэлж, интернэт хэрэглэгчдэд хуваалцжээ. 

1970-аад оны Улаанбаатар Бельги дипломатчийн нүдэнд ингэж буужээ Хадгалах

Монголын бяцхан үрс (80 фото) №15

Юуны өмнө та бүхэндээ нартай сайхан өглөөний мэндийг, мөн Эх үрсийн баярын мэндийг давхар давхар хүргэе. Энэ л ерөөлт өдөр ээж аавынхаа чин зүрхний эрдэнэ, амин гол болсон бяцхан үрсийн гэгээн төрх бүхий "Монголын бяцхан үрс" нийтлэлээрээ та бүхэнтэйгээ учран золгож байгаадаа тун их баяртай байна. Ингээд та бүхэн Монголын минь ирээдүй хойч болсон, эгдүү хүрч, сэтгэл баясгам бяцхан жаалуудын хөгжилтэй хөөрхөн зургуудыг хүлээн авч үзнэ үү. 

Монголын бяцхан үрс (80 фото) №15 Хадгалах
2016-06-01, 11:25

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №161

Үнэнч хэрэглэгч та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргэе. Хайр дурлал сэтгэл хөдлөлөөр бялхсан хаврын өдрүүд өвлийн хахир хүйтнийг үлдэн хөөж итгэл найдвар, урин дулааныг бидний сэтгэлд авч ирлээ. Ингээд анхны бороо шиг ариухан, нахиалж буй цэцэгс мэт өхөөрдөм охидынхоо гоо үзэсгэлэнг магтан дуулая хэмээн "Монголын үзэсгэлэнт охид" цувралынхаа шинэ дугаарыг таны мэлмийд хүргэж байна. 

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №161 Хадгалах
2019-04-13, 17:29

Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн "Улаанбаатар -1983" гэрэл зургуудаас

Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзо анх 1983 онд Монголд ирж байжээ. Тэрбээр Монголын түүх, соёлын талаар хэд хэдэн зургийн цомог, ном хэвлүүлсэн юм. Түүнчлэн Сүгияма Тэрүзо 2007 онд Алтан гадас одон, 2017 онд МУСТА цол тэмдгээр тус тус шагнуулсан байна. Тэрбээр "Улаанбаатар-1983" гэрэл зургийн цомог гаргасан бөгөөд өнөөдөр та бүхэнд тэрхүү зургуудаас хүргэхээр бэлтгэлээ. 

Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн "Улаанбаатар -1983" гэрэл зургуудаас Хадгалах

Чех гэрэл зурагчны 1960-аад оны Монголоор аялсан фото тэмдэглэл

Чехословакийн алдарт археологч, судлаач, гэрэл зурагчин Люмир Ийсл (Lumír Jisl) нь буддист урлаг соёлын өв, түүхийн дурсгалыг судлах ажлынхаа хүрээнд 1957-​1963 хооронд БНМАУ-д гурван удаа иржээ. Тэрээр манай оронд ирж, судалгаа хийх хугацаандаа олон гайхалтай өвийг нээж илрүүлсний нэг нь Түрэгийн хаан Культегиний гэрэлт хөшөө юм.

Чех гэрэл зурагчны 1960-аад оны Монголоор аялсан фото тэмдэглэл Хадгалах

Америк зурагчны Монгол орноор аялсан тэмдэглэл

Америк гэрэл зурагчин Тайлор Вейдманн (Taylor Weidmann) Монгол орноор аялсан аяллын фото тэмдэглэлийг орчуулан хүргэж байгааг таалан болгооно уу. Тэрээр эдгээр зургуудаа "Устаж буй нүүдэлчдийн соёл" хэмээн нэрийдэж, олон нийтэд хүргэсэн байна.

Америк зурагчны Монгол орноор аялсан тэмдэглэл Хадгалах

"Шинэ цагийн салхинд..." - Монголын төрх алдарт фото сэтгүүлч Паула Бронштейний нүдээр (50 фото)

Дэлхийн гэрэл зурагчдын чансааг тодорхойлдог Пулицерийн шагналын финалд 2011 онд шалгарч байсан Америкийн фото сэтгүүлч Паула Бронштейн нь өдгөө Тайландын Бангкок хотод амьдарч, "Getty Images"-т ажиллаж байна. 1982 оноос эхлэн хүн төрөлхтнийг урагшлуулсан ололт амжилт, удаашруулсан хямрал зөрчил бүхнийг дурандаа буулгасан тэрээр Украин, Афганы дайн самуун, Рохинжа, Палестины хавчлага, гадуурхал, уур амьсгалын өөрчлөлт болоод цагаачид, дүрвэгсдийн зовлон бэрхшээлийн сэдвээр олон үзэсгэлэн гаргаж, ном хэвлүүлэн дэлхийд нэр хүндтэй сэтгүүлчдийн нэг болжээ.

"Шинэ цагийн салхинд..." - Монголын төрх алдарт фото сэтгүүлч Паула Бронштейний нүдээр (50 фото) Хадгалах
2021-07-30, 12:43

Миний эх орон (85 фото) №11

Сайхан амарч байна уу, та бүхнийхээ амралтанд зориулан Монгол орныхоо жилийн дөрвөн улиралыг харуулсан гайхалтай гэрэл зургуудыг толилуулж байна. Энэ бол мэдээж "Миний эх орон" цуврал бөгөөд энэ удаагийн дугаарт сэтгэл сэргээж, дурсамж сөхсөн олон сайхан гэрэл зургууд багтсан байгаа. Эх орон минь цагаан нөмрөгөө өмсөж, цан хүүрэг татсан ч, Саак-д хаврын шинэхэн яргуй, номин ногоон тал, алтан намрын өнгө бүгд л алаглан байна. За ингээд найзуудаа эх орноороо бахархацгаая.
Миний эх орон (85 фото) №11 Хадгалах
2012-12-16, 05:14