Дэлхий дээрх хүний биеийн бүтцийн музейнүүд

2013-06-10, 21:14
23,987
Сүүлийн үед биеийн бүтцийн буюу анатомын музей жуулчдын анхаарал, сонирхлыг ихээхэн татах болжээ. Магадгүй юуны түрүүнд тухайн улсын үндэстний түүхийн болон соёлын музейг үзүүлж, харин энэ музей төдийлөн сэтгэлд нь нийцээгүй бол анатомын музейг сонгож болох юм. Анатомын музей жуулчны анхаарлыг татах нь лавтай. Хэрвээ та мэдрэмтгий бол энэ нийтлэлийг бүү үзээрэй!!!
Дэлхий дээрх хүний биеийн бүтцийн музейнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. “Museum Vrolik”
Нидерландад байрлах “Museum Vrolik”-ийг эцэг, хүү хоёр үүсгэн байгуулжээ. Эцэг хүү хоёр болох Герардас Вролик болон Вильям Вролик нар анагаахын салбарын профессорууд байсан бөгөөд хүний мутацын талаар судалдаг байжээ. Музейд байгаа бүх цуглуулгууд нь эцэг, хүү хоёрын судалгааны бүтээлүүд бөгөөд үүнд сиамиийн ихрүүд, хүүхдийн циклоп, хоёр толгойт мангас гэх мэт маш олон зүйлс бий. Энэ бүхэн хүн төрөлхтнийг алмайруулах нь мэдээж.





2. “The Human Body Exhibition”
Энэ үзэсгэлэн нь анх 2005 онд Флоридад зохиогдож байсан бөгөөд үүнээс хойш дэлхийн олон оронд зохиогдсон байна. Жишээлбэл: Виннипег, Дублин, Амстердам, Роттердам, Атланта, Вена, Мадрид, Буэнос-Айрес, Монреаль, Ниагара-Фолс (Онтарио), Богота, Кордова, Барселона, Цинциннати, Сантьяго-де-Чили, Сан-Паулу, Прага, Братислава, София, Загреб, Будапешт, Белград, Лиссабон, Атлантик-Сити, Сан-Диего, Лас-Вегас, Нью-Йорк, Сан-Антонио, Вашингтон, Омаха, Гонолулу, Индианаполис, Финикс, Сакраменто, Тусон, Кливленде, Сиэтле, Детройт, Рига, Варшаве, Пуэрто-Рико, Любляна, Бойсе, Хайфе, Хьюстон, Тегусигальпа, Сан-Сальвадор (Сальвадор), Бухарес гэх мэт.

Үзэсгэлэнгийн гол зорилго нь нэг талаас хүний биеийн бүтцийн өвөрмөц байдлыг харуулахыг зорьсон бол нөгөө талаас хүний биеийн гоо сайхныг харуулахад чиглэгдсэн байдаг. Нас барахаасаа өмнө өөрийн бие эрхтнийг үзэсгэлэнд зориулан гэрээслэдэг хүмүүс байдаг бөгөөд энэхүү үзэсгэлэнд буй зүйлс нь бодит хүнийх аж.





3. “Кунсткамера”
1714 онд Петр 1 хааны зарилгаар “Кунсткамера” хэмээх музей Санкт-Петербург хотод байгуулагджээ. Энэ музейд нэг сая гаруй бүтээл бий. Өмнө нь анатомын үзэсгэлэнг зөвхөн судалгааны зориулалттай ашиглаж байсан бол одоо байгаль дэлхий хүний биеийн өөрчлөлтөд хэрхэн нөлөөлж болдог талаар хүн бүхэн харах боломжтой болжээ.





4. Шимэгчдийн музей
Японы Мегурод шимэгчдийн музей гэж байдаг бөгөөд 60 жилийн өмнө Свтуро Камегаи эмч энэ музейг нээсэн байна. Тэрээр шимэгч хорхойд хүний биед хэт их хэмжээгээр үржсэнээр хүний биеийн бүтцийг хэрхэн өөрчилдөг болохыг судлаж эхэлсэн аж. Дайны үед Японд маш их тахал дэлгэрч байсан бөгөөд магадгүй үүнээс үүдээд энэхүү музейг байгуулсан болов уу.



5. Нидерланд дахь хүний биеийн музей
Энэ музейг байгуулахад 12 жил оржээ. Харин цуглуулгыг хийхэд 7 сая доллар орсон байна. Музей аварга хүний биеийн дотор байрлах бөгөөд үүний ачаар та биен дотроо орж, өөрийн биеийн бүтцийг илүү нарийн судлах боломжтой болж байгаа аж. Музейн тайлбарлагчид бүгд анагаахын боловсролтой учир таны асуусан бүхий л асуултанд хариулт өгөх болно.





6. Пластинариум (Plastinarium)
“Plastinarium” музей нь Польшийн хилийн ойролцоо оршдог нэгэн музей юм. Энэ музейг Гюнтера фон Хагенс (Gunther von Hagens) хэмээх эмч үүсгэн байгуулжээ. Үзэсгэлэнд зориулж тэрээр нас барсан хүний хүүрийг худалдаж авдаг бөгөөд эдгээр хүүрнүүдэд цаазлуулсан хүмүүс ч байх нь бий. Үзэсгэлэнд оруулахаас өмнө биеийг нь тусгай бодисоор цэвэрлэдэг бөгөөд үүний дараа тухайн хүний биеийн өөх болон ус нь гадагшилж яг л хуванцар мэт болдог байна. Музейг үзсэн зарим хүмүүс айж, сэтгэл санааны гүн хямралд ордог бол зарим нь бахархаж, гайхах нь ч бий. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзэж болно.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()