ТАНИН МЭДЭХҮЙ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ухаалаг эмэгтэйчүүд хайртай залуудаа юу хэлдэггүй вэ?

Эмэгтэй хүн хатан ухаанаараа эр хүнийг залж чиглүүлэн, гэр бүлээ аз жаргалтай, амар тайван байлгадаг хэмээн хэлэлцдэг. Харин сүүлийн үед охид бүсгүйчүүд маань ухаанаа гайхуулж, эрчүүдийн аргыг олох бус уурлаж бухимдахыг тэргүүнд тавих болсон нь харамсалтай. Иймд нийт бүсгүйчүүддээ зориулж ухаалаг бүсгүйн амраг хайртаасаа хэзээ ч шаардахгүй зүйлсийг дуулгаж, үүнээс үлгэр жишээ авахыг зөвлөе. 

Ухаалаг эмэгтэйчүүд хайртай залуудаа юу хэлдэггүй вэ? Хадгалах

Эрчүүдэд ямар бүсгүй таалагддаг вэ?

Эмэгтэй хүмүүсгүйгээр энэ дэлхий ертөнцийг төсөөлнө гэдэг үнэхээр бэрх юм. Учир нь тэд үгүй бол амьдрал дэндүү уйтгартай шүү дээ. Тийм ч учраас бүсгүй хүнийг гоо үзэсгэлэнгийн илэрхийлэл болгож, шүлэг, дуу, кинонд мөнхөлдөг биз ээ. Үүнийг дагаад амьдрал дээр бүсгүйчүүд маань олон нийтийн газар аль болох биеэ зөв авч явж, гадаад төрх болон гоо үзэмжиндээ анхаардаг нь нууц биш юм.

Эрчүүдэд ямар бүсгүй таалагддаг вэ? Хадгалах

Ямар хүмүүс амжилтанд хүрдэг вэ?

Бид амьдрал, ажил гээд л алхам тутамдаа төрөл бүрийн хүмүүстэй уулзаж байдаг. Тэр бүрт төрөх мэдрэмжүүд харилцан адилгүй юм. Сайхан харилцаатай дулаан энергитэй хүмүүстэй уулзахад бүхий л зүйлс сайхан санагдаж, тухайн өдрийн ажил хүртэл өөдрөг бүтэмжтэй байдаг билээ. Тэгвэл чухам ямар хүмүүс амжилтанд хүрч, амьдрал ахуй нь цэцэглэн хөгжиж байдаг юм болоо?

Ямар хүмүүс амжилтанд хүрдэг вэ? Хадгалах

Хуурамч iPhone утсыг хэрхэн таних вэ?

Өдгөө бүх л зүйлсийг хуурамчаар дуурайлган үйлдвэрлэх нь ихсэж байгаа билээ. Иймд бид анзаараггүй, мэдлэг дутуугаасаа болж, бусдад мэхлүүлэн, хуурамч барааг худалдан авах нь бий. Харин өнөөдөр та бүхэндээ бидний дотны нөхөр болсон "iPhone" гар утсыг хуурамч, оригналь эсэхийг хэрхэн таних талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Хуурамч iPhone утсыг хэрхэн таних вэ? Хадгалах

Таны хэзээ ч мартаж болохгүй амьдралын үнэн

Сэтгэлийн тэнхээ гэгч зүйл хүнд хамгийн хэрэгтэйгээс гадна заавал ч үгүй байх ёстой эрхэм чанар билээ. Учир нь амьдралд таамаглаж, тааварлашгүй гэнэтийн зүйлс олон тохиолддог шүү дээ. Тэр үед сэтгэлийн тэнхээтэй хүмүүс л асуудлыг давж гарч чаддаг. Ингээд хамтдаа таныг сэтгэлийн тэнхээтэй болгох амьдралын үнэт сургамжуудтай танилцъя.

Таны хэзээ ч мартаж болохгүй амьдралын үнэн Хадгалах

Биднийг аз жаргалыг үгүй хийдэг 12 зуршил

Та өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг уу? Юу таныг илүү аз жаргалтай болгодог вэ? Юун түрүүнд эдгээр асуултыг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Учир нь өнгө мөнгө харсан, өнөө маргаашаа аргацаасан нийгэмд бид илүү өөртөө итгэлтэй, өөдрөг сэтгэлээр хандаж байж амьдрал илүү аз жаргалтай болох учиртай. Иймд бид та бүхэндээ биднийг аз жаргалгүй болгодог 12 зуршлыг танилцуулъя.

Биднийг аз жаргалыг үгүй хийдэг 12 зуршил Хадгалах

Таны яг одоо хаях хэрэгтэй 20 зуршил

Таны хувьд амьдралын хамгийн чухал зүйл нь юу бол? Та арай мөнгө, амжилт, карьер гэж ташаа ойлгож явдаг юм биш биз. Гэвч үнэн хэрэгтээ амьдралын хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд юм шүү. Та хичнээн амжилттай яваа, уул овоо шиг их мөнгө хураасан байлаа гээд эрүүл мэндээ алдсан бол тэдгээр нь ямар ч хэрэггүй, хумхын тоос болж хувирах байна. Иймд та бүхэндээ эрүүл сайхан амьдралынхаа төлөө яг одооноос болих хэрэгтэй зуршлуудыг танилцуулъя. 

Таны яг одоо хаях хэрэгтэй 20 зуршил Хадгалах

Хэрвээ та эдгээр үгсийг сонсвол, утсаа тэр дор нь таслаарай!

Гар утас ашиглан бусдыг луйвардаж, мэхлэх явдал сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгаа билээ. Магадгүй та ч тус хэргийн золиос болж эд хөрөнгө, бие эрхтнээрээ хохирохыг үгүйсгэхгүй юм. Иймд та бүхэндээ зориулан утасны луйвраас сэргийлэх арга болон тэд хэрхэн бусдыг мэхэлдэг болохыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хэрвээ та эдгээр үгсийг сонсвол, утсаа тэр дор нь таслаарай! Хадгалах

Зөвхөн тагнуулчдын мэддэг, хүний бодлыг унших 9 арга

Бусадтай харилцаж байх үедээ тэдний дотроо юу бодож, санаж байгааг мэднэ гэдэг авъяас, мэдрэмж шаардсан зүйл билээ. Тэгвэл "FBI" буюу АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоонд 23 жилийн турш ажилласан Ларэй Куй гэх эрхэм дээрх чадварыг хүн бүр эзэмших бүрэн боломжтой болохыг хэлсэн байна. Ингээд та бүхэндээ түүний өгч буй зөвлөгөөг элдэв нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэе. Бусдын бодлыг уншиж чаддаг болно гэхээр гайхалтай биш гэж үү?

Зөвхөн тагнуулчдын мэддэг, хүний бодлыг унших 9 арга Хадгалах

Үгийн сангаасаа яг одоо авч хаях 2 үг

“Хоосон мөрөөдөхөө зогсоогоод яг одоо хийж эхэл. Амьдралдаа хүчтэйхэн шиг ташуур өгч, урагшил”. Энэ бол Станфордын их сургуулийн нэрт профессор Бернард Рот (Bernard Roth)-ийн бичсэн номын өмнөх үг. Зохиогчийн үзлээр бол амжилтанд хүрч, бусдын доор орохыг үл хүсэгч хүн дараах хоёр үгийг амнаасаа, амьдралаасаа, тархинаасаа бүр мөсөн авч хаях хэрэгтэй гэнэ.

Үгийн сангаасаа яг одоо авч хаях 2 үг Хадгалах

Өөртөө итгэлтэй хүмүүсийн хэзээ ч хийдэггүй 15 зүйл

Өөртөө итгэлтэй байна гэдэг мэдээж сайн зан чанар. Гэхдээ энэхүү чанарыг өөртөө цогцлоож, итгэл дүүрэн алхахыг хүсдэг боловч чаддаггүй хүмүүс гэж олон байх юм. Иймд өнөөдөр та бүхэндээ өөртөө итгэлтэй хүмүүсийн хэзээ ч хийдэггүй зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ. Энэ нь танд нэгийг бодогдуулж, өөрийгөө өөрчлөхөд бага ч атугай тус хүргэнэ гэдэгт итгэлтэй байна. 

Өөртөө итгэлтэй хүмүүсийн хэзээ ч хийдэггүй 15 зүйл Хадгалах

Хэзээ ч амжилтанд хүрч чадахгүй 9 төрлийн хүн

Амжилтанд хүрэхийн тулд хүн хичээнгүй, тууштай байхаас гадна нийгмийн идэвх оролцоо сайтай байх хэрэгтэй болдог. Харвардын их сургуульд хийгдсэн судалгаанаас үзэхэд, бүх төрлийн ажил нь тухайн хүнээс 24 хувийн нийгмийн оролцоо, бусадтай харилцах чадварыг шаардаж байдаг аж. Тиймээс дан ганц ухаантай нэгэн байлаа гээд амжилтанд хүрэх боломжгүй аж. Харин ямар төрлийн хүмүүс амжилтанд хүрч чаддаггүй болохыг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. 

Хэзээ ч амжилтанд хүрч чадахгүй 9 төрлийн хүн Хадгалах