ТАНИН МЭДЭХҮЙ

Сэтгэлдээ тээсэн гомдлоо хэрхэн тайлах вэ?

Гомдол гэдэг нь бидний харилцаанаас авдаг олон мэдрэмжийн сөрөг хэлбэр нь юм. Хэрэв та гомдомтгой нэгэн бол яагаад ийн гомдоллоод байдгийнхаа учрыг олж чадвал гомдол гэдэг тийм ч муу зүйл биш гэдгийг ойлгох болно. Ингээд бид танд гомдлын талаар сонирхолтой баримтыг хүргэе.

Сэтгэлдээ тээсэн гомдлоо хэрхэн тайлах вэ? Хадгалах

Хүнийг хэрхэн хоолоо идэж байгаагаар нь шинжиж болох 6 арга

Хэн нэгэнтэй танилцах үедээ бид түүнийг ямар хүн болох талаар мэдэхийн тулд өөрийн мэдэлгүй тандаж эхэлдэг. Тэгвэл үүндээ хариулт авахын тулд та юун түрүүнд шинэ танилынхаа дадал зуршлыг сайтар анзаарах хэрэгтэй. Учир нь ганц аяга цай уухын зуур хүн өөрийнхөө тухай бүхнийг яриад өгчихгүй шүү дээ. Харин ширээний ард биеэ хэрхэн авч явж байгаа, өөр олон зүйлийг сайн ажиглаж чадах юм бол тухайн хүний талаар олон зүйлийг төвөггүй мэдэж авч болно. Судалгааны дүн ингэж хэлж байна.

Хүнийг хэрхэн хоолоо идэж байгаагаар нь шинжиж болох 6 арга Хадгалах

Та хэзээ хүртэл өөрийгөө тайвшруулж хуурсаар байх вэ?

Кастанеда бол дурлалаасаа болоод аялж эхэлсэн нэгэн юм. Харин тэрбээр эргэж ирэхдээ жинхэнэ сэтгэл зүйч болоод зогсохгүй “Дотоод сэтгэлийн яриа” гэх нэр томьёог бий болгосон байв. Өөрөө өөртэйгөө /дотроо/ ярьсан ямар ч яриа аюултай гэнэ. Учир нь түүний номонд бичсэнээр бол хүн өөрөө өөртэйгөө хэт их ярилцсанаас болж дотооддоо өөр нэгэн ертөнц үүсгэж эхэлдэг байна. Харин бид тэрхүү дотоод ертөнцдөө нэг зүйл бодчихоод бодит ертөнц дээр биеллээ олохгүй байх үед уцаарлаж эхэлдэг. Ийм учраас бодит амьдрал ямар болохыг ойлгохын тулд өөрөө өөртэйгөө хэт их ярьдгаа болих хэрэгтэй.

Та хэзээ хүртэл өөрийгөө тайвшруулж хуурсаар байх вэ? Хадгалах

Хүүхэд их сургуульд элсэж, тэтгэлэг авах эсэх нь хүний ДНК-гаас шалтгаалдаг!

Лондонгийн Кингс коллежийн судлаачид залуучууд ямар их сургуульд элсэн орох, ямар амжилтанд хүрэх зэрэг нь тэдний генээс ихээхэн шалтгаалдаг болохыг тогтоожээ. Тэд энэхүү судалгаандаа 3000 ихэр болон 3000 энгийн оюутнуудыг хамруулан ДНК-г нь шинжилж үзсэн байна. Эдгээрийг харьцуулан судалснаар их сургуульд яагаад элссэн, хэр амжилт гаргаж байгааг тодорхойлон үр дүнг нь шинжлэх ухааны "Scientific Reports" сэтгүүлд нийтэлжээ.

Хүүхэд их сургуульд элсэж, тэтгэлэг авах эсэх нь хүний ДНК-гаас шалтгаалдаг! Хадгалах

Хэрхэн өөдрөг сэтгэлгээтэй болж сайхан амьдрах вэ?

Америкийн судлаач Даниель Голмэн (Daniel Goleman)-ы 1995 онд бичсэн "Emotional Intelligence" номонд бид өөрсдийн сэтгэл хөдлөл, мэдрэмжийг хянаж сурах нь "IQ" өндөртэй байхаас илүү амжилтанд хүргэж чадахыг онцолсон байдаг. Хүн дан ганц өндөр потенциалтай байснаараа бүх зүйлийг шийдэж чадахгүй бөгөөд бидний толгойд эргэлдэж байгаа мянга, мянган бодлоо цэгцэлж байж амьдралд хөл алдахгүй явж чадна. Ингээд сэтгэл хөдлөлөө хэрхэн хянаж сурах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.

Хэрхэн өөдрөг сэтгэлгээтэй болж сайхан амьдрах вэ? Хадгалах

Шинэ харилцаа эхлүүлэхэд бэлэн байгаагаа яаж мэдэх вэ?

Зарим хүмүүс хэн нэгнээс салсныхаа дараа шууд өөр нэгэн харилцаа эхлүүлэх нь хэвийн зүйл гэж үздэг. Гэвч энэ нь эсрэгээрээ сэтгэлийн дарамт бий болгох эрсдэлтэй байдаг байна. Харин хэн нэгэнтэй шинэ харилцаа үүсгэхийн өмнө тодорхой хугацааг өөртөө зарцуулах хэрэгтэй байдаг бөгөөд хэрэв та бусадтай харилцаа үүсгэхийг хүсч байвал энэхүү мэдээллийг үргэлжлүүлэн уншиж өөрийгөө бэлэн байгаа эсэхийг мэдээрэй.

Шинэ харилцаа эхлүүлэхэд бэлэн байгаагаа яаж мэдэх вэ? Хадгалах

Таны оюун ухааныг шалгах гурван таавар

Оньсого, таавар таах нь тархинд дасгал болж хүний ажигч гярхай байдал, дүн шинжилгээ хийх чадварыг хөгжүүлдэг. Иймд таны тархи нэг л сэрж өгөхгүй байвал дараах гурван сонирхолтой тааврыг таах гээд үзээрэй. Зөв таасан эсэхээ төгсгөлд нь байгаа хариунаас мэдээж аваарай.  

Таны оюун ухааныг шалгах гурван таавар Хадгалах

Хүүхэд бол гэр бүлийн толь мөн үү?

Сэтгэл судлаачид дээр “Миний хүүхэд миний үгэнд орохгүй байна? Миний хүүхэд их сахилгагүй юм. Тэр дийлдэхээ байлаа” гэсэн асуудалтай хүмүүс маш ихээр очдог гэнэ. Гэтэл үнэн хэрэгтээ “Асуудалтай хүүхэд байдаг уу?" гэсэн асуултад нэг л хариулт байдаг бөгөөд энэ нь “үгүй” гэсэн хариулт ажээ. Харин асуудалтай хүүхэд биш асуудалтай эцэг эх л байдаг гэнэ. Хэрвээ та хүүхдээ сайн ажиглах юм бол таны биеэ авч явж буй байдал, таны зан араншин, гэр бүлийн хосуудын харилцаа, эцэг эх хүүхдийн хоорондын харилцаа, хэрүүл маргаан гээд бүхий л зүйлийг хүүхдээсээ харж болно. Тиймээс л үгэнд ордоггүй, дийлдэхгүй хүүхэд  бий болж, та аргаа бардаг юм.

Хүүхэд бол гэр бүлийн толь мөн үү? Хадгалах

Сайн найзууд яагаад ижил сэтгэдэг вэ?

Хамаатан садан, дотнын найз нөхөд гэнэтхэн ижилхэн нэг зан араншин, үйлдэл гаргасан тохиолдол эрдэмтдийг гайхшруулдаг байжээ. Гэхдээ төд удалгүй судлаачид энэ нь ямар нэгэн далд ертөнц биш харин шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж болох зүйл гэдгийг мэдсэн юм. Ингээд бид сайн найзтайгаа хэрхэн холбогддог талаар сонирхоцгооё.

Сайн найзууд яагаад ижил сэтгэдэг вэ? Хадгалах

Эдгээр дүрснээс нэгийг сонгоод таны амьдралд юу хэрэгтэйг мэдэж аваарай! /Сонжоо/

Алхими гэдэг бол мэргэн ухаан мөн ид шидийн хүч юм. Бид ид шидийг тусгай хүмүүсийн л хийдэг зүйл гэж итгэдэг. Гэвч алхимид хүн бүр өөрийн ид шидийн хүчтэй гэж үздэг. Алхимийн бэлэг тэмдгүүд нь өөр өөрийн хэмжээлшгүй их хүч чадлыг агуулдаг бөгөөд хэрвээ үүнийг зөвөөр ашиглаж чадвал ид шидийн хүчийг өөрийн болгох болно.

Эдгээр дүрснээс нэгийг сонгоод таны амьдралд юу хэрэгтэйг мэдэж аваарай! /Сонжоо/ Хадгалах

Хүүхэд нас нь хүнд өнгөрсөн хүмүүсийн давуу талууд

"Хүнд хүүхэд нас" гэдэг ойлголт хүн бүрийн айдсыг төрүүлэм, байж боломгүй зүйл мэт санагддаг байх. Харин сэтгэл судлаачид хүүхэд насанд хүнд амьдрал туулахын зөвхөн сөрөг талыг л ажиглаж, анхаарал хандуулдаг бөгөөд давуу талыг нь огтхон ч анзаардаггүй байна. Үүнд: сэтгэл зүйн дарамт, өөртөө итгэлгүй байдал гэх мэт багтана. Харин хэсэг бүлэг эрдэмтэд энэхүү байдлыг эерэг талаас нь харахыг хичээсэн бөгөөд түүнийхээ ачаар хэд хэдэн давуу талыг нь олж харж чаджээ. Ингээд “хүндхэн хүүхэд нас”-ыг туулсан хүмүүсийн давуу талыг сонирхоцгооё.

Хүүхэд нас нь хүнд өнгөрсөн хүмүүсийн давуу талууд Хадгалах

Сайхан бүсгүйчүүд яагаад ганц бие байдаг вэ?

Хүний дотоод сэтгэл мэдээж чухал боловч анх уулзсан хүн шууд л таны сэтгэл рүү өнгийн харж чадахгүй учир анхны сэтгэгдлийг таны гадаад төрх бүрдүүлэх болно. Тийм ч учраас хүмүүс сайхан эмэгтэйг хараад түүний амьдралыг ч мөн аз жаргалаар дүүрэн байдаг гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ үзэсгэлэнт бүсгүйчүүдийн хувийн амьдрал тийм ч аз жаргалтай байдаггүй гэнэ шүү. Харин яагаад юм бол?

Сайхан бүсгүйчүүд яагаад ганц бие байдаг вэ? Хадгалах