Сайхан бүсгүйчүүд яагаад ганц бие байдаг вэ?

Хүний дотоод сэтгэл мэдээж чухал боловч анх уулзсан хүн шууд л таны сэтгэл рүү өнгийн харж чадахгүй учир анхны сэтгэгдлийг таны гадаад төрх бүрдүүлэх болно. Тийм ч учраас хүмүүс сайхан эмэгтэйг хараад түүний амьдралыг ч мөн аз жаргалаар дүүрэн байдаг гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ үзэсгэлэнт бүсгүйчүүдийн хувийн амьдрал тийм ч аз жаргалтай байдаггүй гэнэ шүү. Харин яагаад юм бол?

Сайхан бүсгүйчүүд яагаад ганц бие байдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тэд өөрийгөө "гүнж" гэдэгт итгэлтэй байдаг

Үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн хувьд хэн нэгнийг ятган сэнхрүүлэх тун амархан бөгөөд тэдний үгэнд орохгүй хүн гэж үгүй. Гэвч өөрийгөө үнэлэх үнэлэмж нь хэт өндөр болсноор тэд өөрсдийгөө "гүнж" гэдэгт итгэж, хамгийн сайн сайхан бүхэн тэдний төлөө байх ёстой гэж ташаа боддог.

Энэ төрлийн бүсгүйчүүд хэн ч тэдэнд татгалзсан хариу өгөх, тэдний үгийг үл ойшоох ёсгүй гэж үздэг учир заримдаа хамтрагчдаа хохироох нь бий. Жишээлбэл: Болзоондоо оройтох эсвэл огт ирэхгүй байх, бусдыг муулах гэх мэт. Энэ тохиолдолд хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй байсан ч хүн бүр л холбоогоо таслахыг хүсэх болно.

Тэд өөрийгөө "гүнж" гэдэгт итгэлтэй байдаг

2 Өөртөө хэт их анхаарал хандуулдаг

Үзэсгэлэнтэй бүсгүйчүүд өөртөө маш их анхаарал хандуулдаг учир заримдаа өөрт нь ямар нэг өө сэв байгаа мэт төсөөлөлд автан түүнээсээ айж эхэлдэг. Нүүрэн дээр нь гарсан нэг батга, нэг сэвх тэдний санааг зовоож гоо сайхны эмчид ойр ойрхон хандахаас өөр аргагүй болдог байна. Тэд гоо сайхнаа хадгалахын тулд орлогынхоо 1\3 хувийг зарцуулдаг. Зөвхөн гадаад үзэмждээ анхаардаг бүсгүйчүүд хүн бүрт таалагдах нь юу л бол.

Өөртөө хэт их анхаарал хандуулдаг

3 Үргэлж өөрийгөө магтуулахыг хүсдэг

Зарим хүмүүс үргэлж өөрийгөө магтуулахыг хүсдэг. Энэ төрлийн бүсгүйг таних 3 арга бий.

  • Түүний эргэн тойронд үргэлж өөрийг нь магтдаг хүмүүс байдаг. Хэдийгээр хүмүүс хуурамч байдалд дургүй ч өөрийгөө магтуулахыг хүсдэг бүсгүйчүүд худлаа байсан ч магтаал сонсохдоо дуртай байх болно.
  • Өөрийг нь магтсан тохиолдлыг хүн бүрт ярина. Жишээлбэл: Нээрээ миний нэг найз намайг шампуний рекламд тоглохоор сайхан үстэй гэж хэлсэн гэх мэт.
  • Эсвэл “баярлалаа” гэж хэлэхийн оронд “Үгүй дээ, Та юу ярина вэ? Худлаа яриад л...” гэх мэтээр хэлдэг. Үүний гол зорилго нь илүү их магтаалыг хүлээж буй явдал юм. Гэвч хэн ч байсан өөрийн бүсгүйн гоо сайхныг үргэлж магтахаас залхах болно.

Үргэлж өөрийгөө магтуулахыг хүсдэг

4 Тэд нэг л хөндий байдаг

Үзэсгэлэнт бүсгүйчүүд ихэнхдээ бусад бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлж, үргэлж айдастай байх нь бий. Учир нь бусад бүсгүйчүүд ганц бие байсан ч таныг хамаг залуусын хайрыг булаах вий гэж айн, атаархлаа илэрхийлдэг бол нөхөртэй эмэгтэйчүүд сайхан бүсгүйд нөхрөө алдана гэхээс маш их айдаг байна. Тиймээс бүсгүйчүүд үзэсгэлэнт бүсгүйчүүдээс үргэлж айн, сөрөг бодол тээн явдаг.

Тэд нэг л хөндий байдаг

5 Тэд буруу хүмүүсийг өөртөө татдаг

Үзэсгэлэнт бүсгүйчүүдийн араас гүйдэг залуус үргэлжид байж л байдаг. Даруухан залуус үзэсгэлэнт бүсгүйчүүд рүү ойртохоосоо айдаг бол тэднээс айдаггүй залуус ч гэсэн бий. Тэдгээр залуусын тоонд:

  • Спортлог залуус өөрийн хажууд үзэсгэлэнтэй бүсгүйг авч явахыг хүсдэг.
  • Эмэгтэй хүнийг эд юмс мэтээр хүлээн авдаг залуус түүнийг худалдаж авч болно гэдэгт итгэлтэй байдаг бөгөөд анхаарал, халамж, хүндэтгэл зэргийг мартаж орхидог.
  • Сайхан эмэгтэйг өөрийн чимэглэл болгож, хамтдаа явахыг хүсдэг эрэгтэй.
  • Бусдын атаархлыг төрүүлэхийг хүссэн хүмүүс үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн араас гүйдэг байна.

Харин сайхан бүсгүйчүүд энэ төрлийн бүх эрчүүдээс залхаж, бүгдээс нь зугтаж эхэлдэг.

Тэд буруу хүмүүсийг өөртөө татдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()