Эдгээр дүрснээс нэгийг сонгоод таны амьдралд юу хэрэгтэйг мэдэж аваарай! /Сонжоо/

Алхими гэдэг бол мэргэн ухаан мөн ид шидийн хүч юм. Бид ид шидийг тусгай хүмүүсийн л хийдэг зүйл гэж итгэдэг. Гэвч алхимид хүн бүр өөрийн ид шидийн хүчтэй гэж үздэг. Алхимийн бэлэг тэмдгүүд нь өөр өөрийн хэмжээлшгүй их хүч чадлыг агуулдаг бөгөөд хэрвээ үүнийг зөвөөр ашиглаж чадвал ид шидийн хүчийг өөрийн болгох болно.

Эдгээр дүрснээс нэгийг сонгоод таны амьдралд юу хэрэгтэйг мэдэж аваарай! /Сонжоо/
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Алхимийн бэлэг тэмдгийн хүч

Бэлэг тэмдгүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцъя. Алхимийн бэлэг тэмдгүүд олон зуун жилийн турш өвлөгдөн ирсэн хүч чадлыг илэрхийлдэг. Хэрвээ аль нэг бэлэг тэмдгийг ашиглахаар шийдвэл зөвхөн тухайн бэлэг тэмдгийн хүчийг авах төдийгүй тэрхүү бэлэг тэмдгийг ашигласан хүмүүсийн хүчийг ч өөрийн болгодог. Бэлэг тэмдгүүдийн хүч цаг хугацааны явцад илүү хүчирхэгждэг.

Энэхүү сорилын зорилго

Юуны учир нэг төрлийн онцгой тэмдэгтэд сэтгэл чинь хүчтэй татагдаж, зүүлт, бугуйвч, гар утасны гэр гэх мэт зүйлстээ хэрэглэдгээ гайхаж байсан уу? Тэгээд ч зогсохгүй тэр тэмдэгтээ шивээс болгож бие дээрээ шивүүлэхийг хүсэж байсан ч байж болох юм. Энэ нь бидний дотоод хүн буюу бидний сүнс юугаар цангаж байгааг илтгэдэг байна. Мөн энэ нь бэлэг тэмдгийн хүч бөгөөд таны дотоод хүн юу хүсэж байгааг олж мэдэхэд энэхүү сорилын зорилго оршиж байгаа юм.

Бид оюунаараа бэлэг тэмдгийг сонгодоггүй. Харин өөрийн дотоод сэтгэлийн дуудлагаар сонгодог. Хэрвээ алийг нь сонгохоо мэдэхгүй байвал сэтгэл зүрхээ сонсоорой. Ингээд:

  • Юу ч бодолгүй анхаарлаа төвлөрүүл.
  • Одоо зураг руу хар.
  • Тархиа ажиллуулж бодох хэрэггүй. Зүгээр л хар.
  • Одоо зүгээр л аль нэгийг нь сонго.
  • Ингээд чиний сонголт юу өгүүлэхийг үргэлжлүүлээд уншаарай.

Энэхүү сорилын зорилго

1 Арслан

Арслангийн тэмдэгт нь нарыг бэлгэддэг бөгөөд өөрийн хувь тавиланг гартаа авах хэрэгцээг илэрхийлнэ.

Асуудал: Хэрвээ та Арсланг сонгосон бол маш их хүчин чармайлт гаргасан бүхнээсээ зугтаах хүсэлтэйг илэрхийлж байна. Арслан бүх хүч чадлын эх ундарга болох нарыг бэлгэддэг бөгөөд ноёрхол, давамгайллыг илтгэдэг. Магадгүй та одоогийн өөрт байгаа бүхнээ бий болгохын тулд бүхий л хүч чадлаа дайчилж хичээсээр ирсэн байх. Гэвч эргээд тэр бүх амжилт, ололттой хамт ирсэн хариуцлага гэгчид уягдаж, нэг газартаа гацчихаад хөдөлж чадахгүй байгаа мэт мэдрэмж төрж байна. Тиймээс та амьдралаа өөрчлөх хүсэлтэй байгаа юм байна.

Шийдэл: Одоогийн амьдрал тань танд тийм их зовлонтой байна уу? Эрх чөлөөтэй байхын сайхныг ахиад мэдэрмээр байна уу? Хэрвээ боломж гарвал огт өөр амьдралаар амьдрах уу? Мэдээж одоогийн бүтээсэн бүхэн тань асар их хичээл зүтгэлээр бий болсон байх. Тиймээс түүнийгээ эргэн санаж, хүлээн авбал тэрхүү хүнд хэцүү хариуцлагыг хэрхэн зохицуулах хариултыг өөрөө өөрөөсөө олж нээх болно.

Зөвлөгөө: Хийсэн сонголтондоо эзэн нь болж, хүлээн зөвшөөрч, өөрийгөө уучил. Учир нь тэр бүх сонголтыг та л хийсэн. Мөн түүнийг сонгох шалтгаан танд байсан шүү дээ. Хэрэв цаашдаа өөрийгөө чөлөөлж, өөрчлөлт хийхийг үнэхээр хүсэж байвал хүслээ дага. Хувь тавилан тань таны гарт бий.

Арслан

2 Элсэн цаг

Элсэн цаг хувиршгүй, цагийн урсгалыг илэрхийлдэг.

Асуудал: Хэрвээ та элсэн цагийг сонгосон бол яг одоо яахаа мэдэхээ больчихсон байгаа. Таны хувьд цаг хугацаа зогсчихсон мэт өнгөрсөн зүйлс сэтгэлийг тань шаналгаж, ирээдүй тань тодорхойгүй болсон байна. Ямар ч эрч хүчгүй, итгэж найдах зүйлгүй болж, аажмаар живж буй мэт хүнд мэдрэмж сэтгэлийг тань дарж байна.  

Шийдэл: Хөгшрөх, үхэх нь амьдралын нэг хэсэг. Бид бүгд л төрөөд, амьдраад дараа нь үхдэг. Тиймээс амьдралд юунаас ч айх хэрэггүй. Цаг хугацааг хүлээн зөвшөөрч, өнгөрснөө өнгөрсөнд нь үлдээ. Өнөөдөр та өнгөрснөөсөө илүү хүчтэй, илүү ухаалаг, илүү чадварлаг болсон гэдэгтээ итгэ. Өөрийгөө хүлээн зөвшөөр.

Зөвлөгөө: Одооноос эхлээд өөрийнхөө хувьд хамгийн сайн гэсэн шийдвэрүүдийг гаргахыг хичээ. Одоогоороо амьдар. Өөрийнхөө хүчинд итгэ. Цаг хугацаа бол таны сайн найз.  

Элсэн цаг

3 Сар

Сарны хүч нь сэтгэл хөдлөл, нууж буй үнэнийг илэрхийлдэг.  

Асуудал: Хэрвээ та сарыг сонгосон бол таны зүрх сэтгэл тулааны талбар болсныг илтгэнэ. Сэтгэлийн гүн дэх хүчирхэг нэгэн зүйл чамайг унтуулахгүй байна. Эсвэл зүгээр л сэрүүн баймаар байгаа учраас та шөнө унтахгүй байна. Шөнийн турш таныг сэрүүн байлгаад байгаа тэр зүйл юу юм бэ? Уур хилэн, үзэн ядалт, сэтгэл гутрал уу, эсвэл хүсэл тэмүүлэл үү?  

Шийдэл: Таны зүрх сэтгэлд амар амгалан хэрэгтэй бөгөөд үүнийг олох хамгийн сайн арга нь таны доторх тэрхүү мэдрэмжийг нарны туяанд нээж өгөх өөрөөр хэлбэл түүнийг хүлээн зөвшөөрөх юм. Нууцална гэдэг гутранги, хар муу мэдрэмж, бодлыг улам хүчирхэгжүүлдэг. Харин тэдгээр хар бодол, атаа жөтөөг ил гаргах тусам нөлөөлөл нь багасдаг.

Зөвлөгөө: Мэдрэмжээ илэрхийлж, ил гаргахад суралц. Нууж хаах тусам таныг дотроос тань хэмлэж, зовоох болно

Сар

4 Түлхүүр

Түлхүүр бол амьдралын утга учрын талаарх ойлголтыг илэрхийлнэ.

Асуудал: Хэрвээ та түлхүүр сонгосон бол танд хариулт хэрэгтэй байна гэсэн үг. Өнөөг хүртэл хийж, бүтээж ирсэн зүйлс тань юуны төлөө вэ? Яах гэж амьдарч байгаа вэ? Эрж хайсаар залхаж байна уу? Мөн яг одоо юунд ч сэтгэл тань татагдахгүй, амьдралаас уйджээ.

Шийдэл: Үнэнг одоо нар шиг гэрэлтүүлэх цаг болжээ. Түлхүүр нь таны өөрчлөлт, өөр зүйлсэд бэлэн байгааг илтгэнэ. Үүнээс гадна өмнөхөөсөө илүү асуудалтай нүүр тулж, туршлагажихад бэлэн байгааг харуулж байна.

Зөвлөгөө: Аялалд яв. Энэ нь таныг өөр хүмүүстэй танилцаж, харилцахад тусална. Адал явдлын эрэлд гар.

Түлхүүр

5 Хамса гар

Хамса гар бол чөтгөрийн хүчнээс хамгаалах хамгаалалтыг илэрхийлдэг.

Асуудал: Хэрвээ та Хамса гарыг сонгосон бол чөтгөрийн шидийн бай болсон байж мэдэх юм. Магадгүй та хачин жигтэй дохио зангаануудыг мэдэрч эхэлсэн ч байж болно. Таны сүнс эрх чөлөөгөөр цангаж байна.

Шийдэл: Хамса гар нь хамгийн хүнд хэцүү цагт ч эрх чөлөө бидний гарт байдгийг сануулдаг. Өөрийгөө хааж, тусгаарлах эсвэл эрх чөлөөтэй нээлттэй байлгах эсэх нь бидний сонголт. Үүний тулд эхлээд та өөрийгөө уучилж, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч, хайрлах хэрэгтэй. Дотоод хүнээ, сүнсээ хайрласнаар цаглашгүй их хүчийг олж авна.

Зөвлөгөө: Амарч, алжаалаа тайлаад эрч хүчээ нөх.

Хамса гар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()